Б.Сэр Од-н ээлжит шуугиан дагуулсан амжилт...!!!

ХБНГерман улсын нийслэл Берлин хотод өчигдөр буюу 26.09.2010 нд Берлин Марафон 37-р гүйлтийн олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 122 орны 40945 тамирчин хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин 42,195км уралдсанаас Монгол тамирчин олон улсын хэмжээний мастер Баточирын Сэр Од шагналт 10-р байранд орж ирж олныг шуугиуллаа. Энэ тэмцээн болж байх үеэр цаг агаар маш хүнд хүйтэн бороотой байснаас тэмцээний замаас олон тамирчин няцаж гарч байсан юм. Тэр ч байтугай тэмцээнийг зохион байгуулсан Германы шилдэг тамирчид ч бараагүй хоцорч хамгийн сайн гүйсэн нь 21-р байранд арай ядан орж ирлээ.



Барианы байдлаар эхний тамирчдын цагийг үзэхэд:
1. Patrick Makau (Kenia) 2:05:08 Std.;
2. Geoffrey Mutai (Kenia) 2:05:10; \
3. Bazu Worku (Äthiopien) 2:05:25;
4. Yemane Tsegay (Äthiopien) 2:07:52;
5. Eliud Kiptanui (Kenia) 2:08:05;
6. Bernard Kipyego (Kenia) 2:08:50;
7. Tadese Abraham (Eritrea) 2:09:24;
8. Gilbert Yegon (Kenia) 2:10:34;
9. Masakazu Fujiwara (Japan) 2:12:00;
10. Ser-Od Bat-Ochir (Mongolei) 2:12:42;

...21. Richard Friedrich (Passau) 2:20:43;
23. Christian König (Ohra) 2:22:31;
27. Florian Neuschwander (Trier) 2:23:58;
28. Oleg Rantzow (Kiel) 2:24:37
ээнд Монгол эрсийн хийморь сүр, хурд хүчийг дэлхийд таниулж амжилттай оролцсон олон улсын хэмжээний мастер Б.Сэр Од-д болон түүний дасгалжуулагчид эрүүл энх, амжилт бүтээлийг хүсэж их зорилгодоо эзэн болоорой гэж хүсье!
Монгол үндэстний бахархал болж дэлхийд нэрээ гаргаж яваад чинь Монголчууд бид омогшиж байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах