Цаг хугацаа явсаар л... Монгол үндэстнийхээ төлөө, Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэж ялж явсан С.Зориг бидний дунд үгүйлэгдсээр л байна. Тэрээр Монгол үндэстний эрх ашгийг бүх эрх ашгаас илүүд үзэж, түүнийгээ ил тодоор зарласан нь өчүүхэн муу өөрийн, хувийн эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн бузар хүмүүст хорлогдох шалтгаан болсон.Түүний үхлээр шоу хийж, матрын нулимс унагаж явсан нөхөд нь өнөөдөр улс төрд бөөнөөрөө байна. Үнэхээр л хувьсгалыг ухаантнууд сэдэж зоригтнууд гүйцэтгэж адгийн шаарууд нь хождог гэдэг юутай үнэн бэ?
Өнөөдөр чухам хэн юу гэж матрын нулимс унагаж улиг болсон яриагаа хэлэхийг чих тавин сонсоё!
Тэр л хүн, тэр л алуурчин улс төрд өнөөг хүртэл бүгэж, тэр л хүн С.Зоригийн алуурчинг нууж байгаа эсвэл өөрөө нуугдаж хэргийг хайцайлан нууж байна.Зоригийн хэргийг илрүүлэх гээд байна гэж улс төрд орсон хурандаа Мөрөн, Зоригтой хамт тэмцэж явсан журмын нөхөд, төрсөн, төөрсөн дүү бүгд түүнээс нүүр бууруулсан. Чухам С.Зориг гэдэг хүнд Монгол эгэл ард түмэн л үнэнч үлдсэн. Монголчууд бидний хувь нэг удаа дутаж бид Л.Түдэвийг ерөнхийлөгчид сонгож чадаагүй. Монголчууд бид хоёр дох удаагаа хувь дутаж ердөө маргаашнаас нь ерөнхий сайд болох байсан С.Зоригийгоо алдсан. Тэдний оронд хэн албан тушаалд сууж өнөөдөр бид иймэрхүү дампуурлын орон болсныг Монголчууд бид хар дэвтэр дээрээ бичиж суугаа.С.Зоригоо таны тэнгэрт хальснаас хойш өнөөг хүртэл Монголчууд бид хуурмагийг үзэж, худал бялдууч нарыг таньж авлаа.
Та Монголын ард түмэнд үеийн үед дуурсагдан хүндлэгдэх болно.Мөнх тэнгэр таныг ивээг! Сайн бүхэн дэлгэрэх болтуухай Хурай хурай S.Bataa .2010
No comments:
Post a Comment