Яаж АН МАН хоёр Монгол улсыг алсан түүх

1990 оны цагаан морин жилийн “ардчилсан” гэгдэх хувьсгалын дараа болсон үйл явдлуудыг харахад улс орныг харанхуй нөмөрсөн хар цаг үеийн эхлэл байжээ. Тэр цагаас хойш олон жилийн дараа Монгол түнэр харанхуй дунд живэн сүйрч буй үндэстэн боллоо. Сүүлийн хорин гурван жилд Монгол оронд болсон хэмжээ хязгааргүй гай гамшиг, устгал сүйрлийг эрүүл хүний ухаанаар тайлбарлахын аргагүй юм. Ардчилсан хувьсгал гэгчийг ямар ч зорилгогүй, төлөвлөгөөгүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр хийсний гайгаар Монгол орон буруу замаар орж, осолдохгүй л газрын зураг дээр л улс гэж харагдан нэрлэгдэж байна. Өөрийн гэсэн Ерөнхийлөгч, парламенттай, шүүхтэй, тусгаар тогтносон, сүлд дуулал, төрийн далбаатай.
Гэвч энэ бол зөвхөн өнгөн тал, ил харагдах хэсэг нь. Үнэн хэрэг дээрээ энэ улс хоосон хөндий торх л болсон. Монгол бол дотоод, гадаадын хулгайч нарт юу ч үгүй тоногдож, хоосортлоо цөлмүүлэн дуусаж буй хөөрхийлөлтэй нэгэн орон. Өнөөгийн "ардчилагчид", "шинэчлэгчид" гэж өөрсдийгөө нэрлэгчид, мөн өөрсдийгөө улс орны Унаган нам хэмээгчид бүгд үнэн чанартаа төрийн ордонд бус шоронд сууж байх ёстой этгээдүүд. Тэдний ард түмэнд амласан бүхэн өнөөдөр зүгээр л утаа адил замхарчихсан. Монголд ардчилал жинхэн утгаараа хэрэгжсэнгүй. Өнөөдөр хангалтгүй ардчилалтай 53 орны тоонд орж дарангуйлал руу дөхөж буйг олон улсын судалгааны байгууллагууд нотолчихлоо. Авлигаараа дэлхийд тэргүүлж жил ирэх бүр байр ухарч С.Баярцогт мэтийн гэмт хэрэгтнүүд төрд орж үүрлэсэн нь дэлхий нийтэд зарлагдчихлаа. Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улс болсон гэдгийг нь бас батлаад өглөө. Эрх баригчид энэ ядарсан ард түмнээ хорин гурван жил доромжлон. Газар нутгийн хоосрол, тонон дээрэмдэлт сүйтгэл, аллага үхэл, ажилгүйдэл, ядуурал, архидалт, биеэ үнэлэлт, гуйланчлал, гадныхны эзэн мэтдураараа авиралт хэдийнэ энгийн байх ёстой мэт хэвшил боллоо. Хорин гурван жил төрд ээлжлэн гарсан энэ эрх баригчид эх орноо хөгжүүлэх биш. Харин ямар аргаар хуйвалдаж мөнгө унагаах, яаж хор найруулж луйвар хийхээ зөвхөн бодож мэргэшжээ. Хулгайлсан зүйлсээ бүгдийг нь харьд зөөж гарган гадны эзэдтэйгээ нийлсэн харь толгойтой Монгол тонуулчид гэдгээ харууллаа. 1990 онд Социалист Монголд ардчилсан хувьсгалын шуурга дэгдэж ЗХУ-ын үзүүлж байсан бүх зээл тусламж зогсож, дэлхийн бусад улсуудаас зээл авах эхлэл нь тавигдсан. Гадны улсуудаас гуйж авсан зээл тусламж, дотоодын баялгийг хувьчлан зарж олсон тэр их мөнгө одоо хаана байна? Салхинд хийссэн мэт ул мөргүй алга болсон. Тодорхой хэлбэл хулгайлагдан, гадны банканд хадгалагдаж, эрх мэдэлтнүүдийн халаас руу гулсчихсан. Шуудхан хэлэхэд Монгол улс баялгаа алдан мөхөх шатандаа орчихсон явж байна. Ийм арчаагүй улс орон болгох гэж ийм ноомой ард түмэнтэй байх гэж үе үеийн эх орончид, эцэг өвгөд минь халуун амиа өгч, бүлээн цусаа урсгасан гэж үү? Дэндүү ихээр харуусмаар байна. Монголын төрд мэдлэггүй, буруу гарын төлөөний толгойтнуудын сүрэг цугласнаар энэ бүх гай гамшиг эхэлсэн. Бидний харж буй бүх зүйл ердөө л өнгөн ил харагдах хэсэг нь. Харин цаана нь жинхэнэ хулгай, хуйвалдаан, тохироо явагддаг. Энд бид Монголын "ардчилсан шинэчлэгчид" тэдгээрийн хамтрагч болох МАН-ын нөхдүүдийн хамгийн том бөгөөд шившигтэй нууцыг дэлгэе. Тэр нь юу вэ гэвэл Монгол орны Үндэсний баялагийг хэрхэн хулгайлсан түүхийг. "Үндэсний баялаг" гэж юу вэ? Энэ бол эрүүл Монгол хүн, хэн ч халдашгүй онгон дагшин газар шороо, дэлхийд ховордсон ан амьтад, ард түмний бүтээн бий болгосон үйлдвэр заводууд, барилга байгууламж, зам тээвэр, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө, орон сууц, мэдлэгтэй боловсон хүчин, патентууд төдийгүй улс орны байгалийн нөөц бүх үнэт зүйлс юм. Байгалийн нөөц янз янз байдаг. Агаар, ой, ус мэт сэргээгдэх нөөц, бас газрын хэвлийн эрдэнэс гэж сэргээгдэхгүй нөөц . 1990 онд Монгол оронд хэдий хэмжээний үндэсний баялаг байж вэ? Улс орныг сүйрэл рүү хөтөлсөн тэр мөчид хөөрч баяссан "ардчилагчид" худалдсан хуучин коммунистууд ямар олз олсон бол? Тэд Монгол орныг хэрхэн тонон дээрэмдэв. Үүнийг дэлгэе. Социализмын үед Монголчуудын бий болгосон бүтээн байгуулалт, газар тариалангийн систем, үйлдвэр заводууд, хөдөлмөрчин анги, сэхээтэн бүгд ор мөргүй устсан юм. Өмч хувьчлал нэрээр төрийн өмчийн гэсэн бүхэн үнэгүйгээр, зүгээр л зальт этгээдийн гарт орсон. 38 мянган га газрыг усжуулах хүчин чадалтай 135 услалтын системийн багаж тоног төхөөрөмжийг Хятад улс руу ачуулан хаягдал төмөрт тушаасан байна. Мөн 255 нэгдэл, 52 сангийн аж ахуй, 20 тэжээлийн аж ахуй, 250 эмчилгээ тэжээлийн цэг, 700 гаруй төв суурин, нэгдэл дундын 50 амралт, цагаан идээний 51 үйлдвэр, сүү тосны 400 завод, Монгол эхчүүдийн амаржих 320 байр, дизель цахилгаан станц 300, зочид буудал 320, улаан булан 600, малын хашаа 68 мянга, худаг 40 мянга, хүүхдийн кино театр, номын сан, олон арван үйлдвэр аж ахуйн газрыг тараан алга болгожээ. Монгол улсын мөнгө санхүүгийн түүхэнд гарч байгаагүй хохирол сүйтгэл учруулсан, алт диллерийн хэрэг гэгчээр 4 тонн алт, 100 гаруй сая ам.доллар зувчин алдагдаж Монгол улсын валютын сан хоосорсон. Мөн эд хэдэн зуун сая доллараар үнэлэгдэх түүх соёлын үнэт өв булш бунханыг малтан ухаж гадагш нь зөөн дуусгаж заржээ. Ерөнхийлөгч асан нэг нөхрийн санаачилгаар алт хөтөлбөр гэгчийг хэрэгжүүлсний үр дүнд газар нутгийн ихэн хувь нь лиценз нэрээр зарагдаж, нийт олгогдсон лицензийн тоо нь албан бус тоогоор 14734 болж, хэдэн мянгаараа (яг тоо нь үл мэдэгдэх) гол горхи ширгэж, говийн баянбүрдүүд хатан алга болсон. Энэ бүхэн бол их хулгайн ердөө эхлэл байжээ. Жинхэнэ хулгай одоо эхэлж байна. Дүр эсгэсэн "хуурамч ардчилал" шинэчлэгчдийн гайгаар улс орон бүхлээрээ нэг л мөчид арчаагүй гуйлгачин болон хувирсан. Гуйлгачин гэдэг шууд утгаараа мөн улс төр эдийн засгийн ухааны утгаараа ч гэсэн. Дээрмийг АН МАН хоёр үүнийгээ маш богино хугацаанд үйлдсэн юм. Өнөөдөр ч энэ дээрэм тасралтгүй үргэлжилж байна. Монголын хөрсөн доорх баялаг, стратегийн томоохон ордуудыг гадаад дотоодын нөхөд хамтран цөлмөн дуусгахаар улайран зүтгэцгээж байна. Эдгээрээс дурьдвал 6,420 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Таван Толгойн орд, 125,5 сая тонн нүүрсний нөөцтэй Нарийн Сухайтын орд, 29658 мянган тонн нүүрсний нөөцтэй Багануур орд, 564,1 сая тонн нүүрсний нөөцтэй Шивээ Овоо орд, 1104 тонн ураны нөөцтэй Мардайн орд 16073 тонн ураны нөөцтэй Гурванбулаг орд, 28868 мянган тонн ураны нөөцтэй Дорнод орд, 367,98 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй Төмөртэйн орд, 2,3 тэрбум тонн хүдэр, 26 сая тонн зэс, 1800 тонн алтны нөөцтэй Оюу Толгойн орд, 44400 тонн хүдэр, 1,280,850 тонн зэсны нөөц бүхий Цагаан суварга орд, 192,2 сая тонн фосфорит, 131034 тонн молибдени нөөцтэй Бүрэнхаан орд, 6,402,6 мянган тонн хүдэр, 2247,8 тонн хүдэр, 885,3 тонн метал цайрын нөөцтэй Төмөртэйн овоо орд, 1087,7 сая тонн хүдэр, 4,790 сая тонн зэсийн нөөцтэй үлдээд буй Эрдэнэт орд, 100 гаруй тонн алтны нөөцтэй Заамарын орд, 119 сая тонн газрын тосны нөөц бүхий Тамсагийн орд мөн бусад хэдэн мянган жижиг ордууд ... Хэн ч халдашгүй Монголын газар шороо худалдагдаж (Солонгост зарагдсан, түрээслэгдсэн нь бүрхэг байгаа Халх голын үржил шимт 280 мянган га газар болон бусад нууцаар зарагдсан газар)-н уршгаар Монгол орны газрын зурагт хүртэл томоохон өөрчлөлт орох болж байна. Монгол улсын торгон хил захаасаа хумигдаж байна. Гол мөрөн ширгэж хатан бохирлогдож, говь хангай там болон хувирч, уул нурууд сэндийчигдэн, ургамал амьтан мөхөн сүйрлээ. Малчин ард орон нутагтаа амьдрах арга алга болж цусаар уйлах нь холгүй байна. Энэ бүхнээр тэдний дээрэм тонуул дууссангүй тэд Монголын томоохон гэж банк санхүүгийн байгууллагуудыг дампууруулж хэдэн зуун тэрбумаар нь халаасалж, цөлмөсөн. Үүнээс дурьдвал ХОТШ, Сэргээн Босголтын банк, Ард банк, Сэлэнгэ банк, Анод, Зоос, Хадгаламж банк. Тэдний шунал хэмжээ хязгааргүй болж ард иргэдийн халаас руу хүртэл гараа дүрж эхэлж байна. Хадгаламж зээлийн хоршоо гэгчийг байгуулан өндөр хүүтэйгээр мөнгө өсгөх нэрээр мянга мянган иргэдийн хөрөнгийг хоосолж мөнгийг завшин үгүйрүүлсэн. Өнөөдөр байгалийн баялгаараа гайхуулж буй Монгол улсын гадаад өр итгэмээргүй хэмжээнд хүрчихжээ. 18 тэрбум ам.доллар 3 сая хүн нэг бүртээ хуваагаад Монгол хүн бүр 6000 ам.доллар буюу энийг уншиж байгаа Та 10 сая төгрөгийн өрөнд орчихсон байна. Энэ их өрний 12 тэрбум ам,доллар нь өнгөрсөн 7 жилд тавигджээ. Их мөнгө Монголын ард түмэнд наалдалгүй хаашаа алга болчихов? Төрийн удирдлага нь гадны эзэдтэйгээ нийлэн Монгол орныг баруун солгойгүй цөлмөж байхад “эзэд” гэх ядарсан Монголын ард түмэн Хятад орноос бүх зүйлээрээ хараат болж, тэднийг санхүүжүүлэх наймаа худалдаа нэрээр амь зогоож бор өдөрийг өнгөрөөж байна. Монголын хүн амын 70 гаруй хувь нь үгүйрэн хоосрон, 19000 цэвэр ариун охид минь амьдрахын тулд биеэ үнэлэн Монгол цус булингартсаар. Ажил хөдөлмөрөөс тусгаарлагдсан 10000 мянга гаруй иргэд гудамжинд хог хаягдал түүн амь зогоож байна. 200 гаруй мянган залуус ажил хөдөлмөргүй нийгэмд гуйлгачин болсноос харь орны хар ажлын хүч, боол болох замыг сонгож байна. Тэдний орыг Хятад, Турк, Солонгос, Израил болон удахгүй визгүй орж ирэх Герман, Франц, Грек, Английн эрчүүд эзлэн монгол охид хүүхнүүдийг чангааж хүүхэдтэй болгож эрлийзжүүлж байна. Монгол эх орон минь эзэнгүйрэн сүйрч байна. Бид хохирсоор байна. Харин хэн хожиж байна вэ? "Монголын ардчилал"–ыг боловсруулагч америк англи эзэд, тэдний гар хөл манай ардчилсан шинэчлэгчид нарынхаа тусламжаар: Эхлээд зориуд ийм эмх замбараагүй нийгэм үүсгэн ангал руу чулуудан дараа тухтай золох таслан идэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна . Эд нар эрх мэдэлд байсаар байвал өнөөдөр ч ирээдүйд ч Монгол дуусах нь болгарын Ванга-гаас асуултгүй тодорхой. Гадныхны зорилгодоо хүрэхэд хэрэглэдэг сонгодог хэлбэр болох "Эхлээд асуудал үүсгэд айлгаад, дараа нь хүссэн нөхцөлөө тулгаж зөвшөөрүүл" гэсэн схемеер. Одоо хахуульд олзлогдсон Монголын Төрийн удирдагчид Рио-тинто гэх мангастай үгсэн хуйвалдаж, монголчуудыг эдийн засгийн хувьд боож унагаан сөхрүүлсний дараа бүх нөхцөлөө ОТ гэрээнд тулган зөвшөөрүүлэх гэж байна. Бид доромжлуулсаар л байх юм уу. Бидэнд ирээдүй байхгүй гэж үү? Үгүй бид зөвшөөрөхгүй. Бид ухаалаг сэтгэнэ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах