ХӨЛСНИЙ СУРТАЛ УХУУЛАГЧДЫН ДАРХАН МЭХҮҮД ба "УНААД СУРЧИХСАН" ХАРАНХУЙ ОЛОНХИ

"Бид юуны ч тухай ярьж байсан хамаагүй энэ бүхэн эцсийн эцэст хөрөнгө баялаг, мөнгөний тухай л асуудал байдаг."Америк зүйр үг
Тухайн улс орны нийгэм олон нийтийн ойлголт төсөөлөл, далд ухамсарт тэдний аж амьдрал, хүрээлэн байгаа улстөр, нийгэм эдийн засгийн бодит байдлын талаар буруу ташаа төсөөлөл бүрдүүлж улс орон ард түмнийх нь хувь заяаг эрхшээл хяналтандаа оруулахын тулд юуны өмнө "үг хэлэх эрх", "чөлөөт хэвлэл" гэх мэт наанаа бол зөв сайхан мэт сонсогдох харин цаанаа бол огт өөр зорилготой хоосон уран үгс, уриа лоозонгийн доор мэдээллийн орон зайг нь далдуур эзлэн авдаг болох нь өнгөрсөн бүх түүхээр батлагдсан гашуун үнэн юм. Тэгээд энэ мэдээллийн урсгалыг нь далдаас хатуу хянаж сэм удирдах олон аргуудыг хэрэглэж байдаг.


Ямар ч тохиолдолд тухайн хэвлэл "мэдээллийн" хэрэгслийн өгч байгаа мэдээлэл нь, ер нь тэр хүний бичээд байгаа нийтлэлүүд нь эсвэл ярьж зүтгүүлээд байгаа зүйл нь үнэн байдалд нийцэх үү аль эсвэл үгүй юу гэдгийг ойлгох, задлан шинжлэхийн тулд тэр ярьж бичиж байгаа хүн “чухам яагаад энэ сэдвийг сонгож бичээд байна вэ, яагаад яг ингэж бичээд зүтгүүлээд байна” гэдэг цаад сэдлүүдийг нь тодорхойлж тэр яагаад зарим тун чухал асуудлуудын талаар таг чиг байгаа эсвэл илэрхий "хачин" байр суурь бариад байгаагийн цаад сэдэл, шалтгаануудыг нь ойлгох хэрэгтэй юм.

Ер нь аливаа хүнийг таньж мэдэх, ойлгох эсвэл түүний зүгээс хийж болзошгүй уран үгээр хучсан үнэгэн залийг нь олж харж таньж мэдэх нь хамгийн чухал мөчүүдийн нэг бол түүний цаад сэдлүүдийг нь олж харах, тодорхойлж ойлгохыг оролдох явдал юм.

Энэ хүнд ямар нэг бодит байдал, баримтуудыг нуун хаацайлахыг оролдох эсвэл бүүр гуйвуулж өөрчлөх ямар шалтгаан эсвэл ашиг сонирхол байгаа эсэхийг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Мөрдөн шалгах цагдаагийн байгуулагууд гэмт хэргүүдийг илрүүлэх ажиллагаандаа “энэ нь хэнд ашигтай вэ, хэний ямар эрх ашигт үйлчилж байна вэ” гэдэг эртний Римийн үеэс одоо хүртэл уламжилж ирсэн нэг асуултыг байнга тавьдаг. Олон нийтийн чөлөөт гэж нэрлэсэн суртал ухуулгын хэрэгслүүдийн хувьд энэ асуултын ач холбогдол өнөө үед улам их болж байна. Өнөөдөр Барууны гүрнүүд хүн төрөлхтний эсрэг зарлаагүй дайн - мэдээллийн дайн явуулахдаа тагнуул тусгай албадын сэтгэлзүйн арга технологиудыг их өргөн ашиглаж ирснийг бид мэдэж авах цаг аль хэдийнэ болсоон.... Энэхүү чивэлт явуулгад улс нийгмийнхээ өмч баялагийг хумсалсан, бусдыг шимэгчлэн амь зуудаг хүмүүс хувийн энэ эрх ашгийнхаа төлөө санаатайгаар зүтгэж байхад үүний хажуугаар ухвар мөчид байгаагаасаа болж харанхуйгаараа ашиглуулж байгаа хүмүүс ч тэдний дунд цөөнгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй юм.

Ингээд хувийн эзэдтэй "чөлөөт" гэгч мэдээллийн хэрэгслүүд, харийн хөлсний суртал ухуулагчдын заалгаж гаршсан "дархан мэхүүд"-ийг нь авч үзье.

1. Зарим чухал мэдээллийг таг чиг, дүлий дүмбэ чимээгүйхэн өнгөрөөх

Аливаа нэг өнгөрсөн түүх болон өнөөгийн үйл явдал, үзэл санаа - мэдээллүүдээс зөвхөн өөрийнхөө зүтгүүлэх гэсэн зүйлд хэрэг болох хэсгийг сугалан авч өөрөөр тайлбарлах харин бусад түүхэн чухал баримтуудыг нуун дарагдуулж бүрэн өгөхгүй байгаа учир одоо хүмүүс олон нийт олон олон зүйл дээр буруу ойлголт төсөөлөлттэй болж ингэснээрээ буруу чиг баримжаа баримталж алдаатай сонголт хийж байна. Зальдан мэхлэгчид бодит байдалд огт нийцэхгүй юм ярихгүй байгаа мөртлөө харин зарим түүхэн үнэнгүүд ба мэдээллүүдийг зориуд нуун дарагдуулж халхалж байдаг. Таг чиг байх ба худал заль мэх бол мөн чанартаа нэг л зүйл гэдгийг бүх хүмүүс төдийлөн сайн ойлгож ухамсарладаггүй, мэддэггүй, ингэж тооцдоггүй. Худал хэлэхгүй, бичихгүй байх боломж сонголт байгаа нөхцөлд суртал ухуулагчид бодит баримтуудыг илэрхий гуйвуулж гүтгэхийг оронд зүгээр л ямар нэг зүйлийн тухай таг дуугүй байхыг илүүд үздэг.

Ингэж таг чиг дуугүй байхад хэд хэдэн давуу тал байдаг. 1-рт, бодит баримт фактуудыг гуйвуулах, хольж хутгах, нуун дарагдуулахаас хамаагүй амар хялбар байдаг. 2-рт тэр этгээдийн зүтгүүлж байгаа үзэл санаанд эргэлзэх эвгүй фактуудыг өөрөөр ойлгуулах, зөвтгөх өмөөрөхийн тулд юу ч бодож олох хэрэггүй болдог. 3-рт, энэ бүхнийг урьдаас зориуд хийсэндээ гардуулах баригдах эрсдэл байдаггүй. Таг чиг байх нь идэвхгүй шинж чанартай ба гуйвуулан гүтгэхээс арай дээр мэт санагддаг. Хэрэв энэ байдал нь хожим илэрвэл зөвтгөж өөрийн тэр цаад санаа зорилгыг халхлахад арай хялбар байдаг байна. Тэр хүн улс нийгмийн хувьд чухал байгаа асуудалд бүүр цааш ордоггүй, зөвхөн зарим нэг тухайн факт, нөхцөл байдал юм уу эсвэл хэлсэнь бичсэн санаан дотроос нь "сугалан авч" гөрдсөн баримтаар халхавчилж энэ бүхнийг харлуулж байгаад хамгийн гол нь захиалгатай санаагаа л зүтгүүлж байдаг. Хожим өөрийгөө зөвтгөх өчнөөн шалтагууд байдаг: "би мэдэхгүй байсаан, би энэ тухай хожим хэлнэ гэж бодож байсан, мартчихсан байсан" гэх мэт. Таг мартсан гэж баашилж болох боловч үнэн хэрэг дээрээ хүн санах хэрэгтэй бүх зүйлээ л санадаг ба ер нь чухал зүйлүүдийн хувьд "мартана" гэдэг бол хоосон үлгэр юм! Иймээс жижигхээн ач холбогдолгүй шахам зүйлүүдийн тухай ярьж байгаа бол мартсан гэж зүтгэж болноо, харин томоохон зарчмын ач холбогдолтой зүйлүүдийн хувьд бол энэ нь үнэн байдалд огт нийцэхгүй билээ!

2. Зөвхөн залидан мэхлэгчид хэрэгтэй байгаа тийм мэдээллүүийг л сонгон сугалан авч гуйвуулан гэнэн харанхуй хүмүүсийг ашиглан нийгэмд түгээн цацдаг

Ямар нэг асуудлын талаар бодит факт баримтуудад тулгуурлаж хэлэлцэж мэтгэлцэх, энэ талаархи түүхэн үнэнийг хамгаалах боломж олгохын оронд хүмүүсээс эдгээр мэдээллийг аль болох нуун дарагдуулах нь хамаагүй амархан хялбархан байдаг! Олон нийтээс, сонгогчдоос ямар нэг чухал зүйлийг сайн нуун дарагдуулж цаад шалтгаануудыг нь нууж халхлах чадвар нь өнөөгийн "борооны дараахи мөөг" шиг болсон улстөрчдийн хамгийн чухал нэг зэвсэг нь юм. Ямар нэг илэрхий худлаа зүйл ярихгүйгээр үнэнээс бултан зайлах бол ялангуяа өнөөгийн, гадаадад курс дамжаагаар бэлтгэгдсэн нийтлэлчдийн нэг "мэргэшил" нь юм аа.

3. Өөрийн цаад зорилгод хэрэгтэй зүйлүүдээ сугалан авч хэтрүүлэн давслах арга

Тархи угаагчид л хэрэгтэй байгаа тэр баримтуудад л (үнэн бодит байдалд нийцэх эсэх нь хамаагүй) хүмүүсийн анхаарлыг байнга хандуулж байдаг арга юм. Энэ бол тухай нэг үйл явдал, эсвэл түүхэн цаг үеийн тухай тэр зальт ухуулагчид хэрэгтэй байгаа тэр талуудыг нь сугалан авч зориудаар дөвийлгөн гуйвуулах арга юм. Иймээс золиос нь болж байгаа хүнд шал өөр ойлголт төсөөлөл бүрэлдэж тэр төөрөлдөж эргээд өөрийгөө, бусдыгаа мөн улс эх орноо “хорлож” эхэлдэг. Тухайн нэг асуудлыг тодорхой нэг өнцгөөс л тодорхой нэг хэлбэрт оруулж харуулдаг гэсэн үг юм. Илэрхий урвагчид, эх орноосоо зугтан баруунд гарсан хүмүүс тусгай албадын захиалгаар бичиж амь зууж байгаа ном нийтлэлүүдийг нь орчуулах, ишлэх, өнгөрсөн үеийг тэр чигт нь харлуулах, 1937 оны цуст хядаан гэх мэтээр түүхэн чин үнэнийг нуун дарагдуулж хэт давслан гөрдөж хамгийн гол нь ухвар мөчид хүмүүсээр өнгөрсөн түүхийг нь, иймээс улс Эх орныг нь үзэн ядуулж ямар ч "сонголтгүй" болгож эрхшээл хяналтандаа оруулж барьж байх башир аргуудыг одоо ил далд хавтгай хэрэглэж байна...

4. Гуйвуулан гүтгэх аргыг хавтгай хэрэглэж байна

Ямар нэг улстөр нийгэм эдийн засгийн үзэгдэл, түүхэн цаг үеийн тухай авч үзэхдээ ач холбогдлыг нь хэт бууруулах эсвэл хэт дөвийлгөх, тэдгээр хоорондын харьцааг нь алдагдуулдаг "чимх үнэн, атга худлаа" гэдэг арга юм. Дээрхи өнгөрсөн түүхэн үйл явдлууд, мөн ямар нэг үзэл санааны тухай ярихдаа өөрсдийн байр суурийг зүтгүүлэхэд логик оюун ухаан биш харин сэтгэл хөөрлийг нь ашиглах хамгийн хүчтэй, энгийн ухвар мөчид нэгэнд бол бүүр итгэмээр, үнэмшмээр гэхдээ хэтрүүлэн гуйвуулсан аргументуудыг сугалан авч дөвийлгөдөг. Ингэж эсрэг талынхаа байр суурийг “муулахдаа” хамгийн сул дорой аргументуудыг ашиглаж бас хавтгай хядлага-алуурчин-махчин гэх мэтээр "чимэглэн" дөвийлгөдөг. Зарим гэнэн ухвар мөчид хүмүүс үүнийг нь аймшгийн кинонд(!) гардгаар л төсөөлчихөөд шүдээ хавиран үзэн ядаж байгаа шүү дээ!? Харин чин үнэн түүх, бодит байдал арай ийм биг юм. Ийм маягаар өөр бусад ямар ч тайлбар, түүхэн үнэн, байр суурийг үгүйсгэж бүтэлгүй мэт болгон харуулж болдог. Мөн энд хооронд нь жишиж харьцуулж боломгүй зүйлүүдийг харьцуулан харуулж хүмүүсийг сүрдүүлж мэхэлдэг. Түүхэн үнэн судалгаа, ном бүтээлүүдийг уншаагүй мөн мэргэжлийн бус хүмүүс үүнийг нь анзаардаг ч үгүй юм аа...

5. Үнэн худалын хөл толгойг нь сольж эргүүлэх арга

Энэ бол “хар” ба “цагаан” хоёрын байрыг нь сольдог арга юм. “Хэзээ ч үнэнээс урвах хэрэггүй ээ! Харин энэ Үнэнийг өөрийг нь л өөрчилчих!” гэдэг үг байдаг. 1937 оны яргалал, цуст хядлага гэх мэт бол түүхэн чин үнэн гэхээсээ илүү уран сайханжуулсан, үүнд дөрөөлж улс ард түмний өнгөрсөн түүхийг нь бүхэлд нь харлуулах, ингэснээрээ ард түмнийг баримжаагүй, ирээдүйгүй болгох гэсэн харийн хөлсний суртал ухуулагчдын чивэлт мэх юм. Тэд өөрсдийнхөө "хувийн" өчүүхэн цаад тачаал хүслийг ард түмний туйлын хүсэл мэт ярьж өнөөгийн энэ дампуу байдлыг зөвтгөх хэрэгсэл болгон тунхагладаг нь өнөөгийн барууны үзэлтэн либералчдын жинхэнэ араншин билээ.

6. Гүтгэн гуйвуулах

Энэ бол тухайн асуудлын талаар илэрхий худлаа мэдээллийг өгөх явдал юм. Энэ нь худлаа гэрчилж элдэв ярилцлага өгөх, нийтлэл бичих, өөрөө сайн мэдэхгүй байж санагдаж байгаагаараа худлаа мэдэгдэлүүд хийх, худлаа няцаалтууд өгөх, архивын баримтуудыг устгах үрэгдүүлэх, тэнд хуурамч баримт бичиг хийх болон бусад нотолгоонуудыг зориудаар бий болгон гаргаж ирж тэдгээрийг ашиглан нийгэм олон нийтэд буруу ташаа ойлголт төсөөлөл түгээх гэх мэт түмэн арга бачтай. Энэ аргыг зүгээр л таг чиг байж нуун дарагдуулах нь хангалтгүй байх, боломжгүй үед хэрэглэдэг. "Хэрэв ямар нэг эсэргүүцлийг дарах боломжгүй бол өөрөө тэр эсэргүүцлийг нь толгойлчих" гэдэг улстөрийн арга мэх байдаг. Гуйвуулан гүтгэх энэ аргыг хэрэглэхдээ үнэн бодит факт баримтуудыг хүмүүс өргөн олон нийтээс анхаарлаас зориуд нуун дарагдуулж харин худал хуурмаг мэдээллүүдийг дөвийлгөж чин үнэн гэж зарлаж сонин хэвлэлээр түгээдэг. Энэ үед бодит үнэн түүх, нөхцөл байдлыг нуун дарагдуулж харин нийгэм олон нийтэд зориудын худал мэдээллүүдийг өгч байдаг. Энэ нь худал хуурмаг "архивын" гэх баримт бичгүүд, захиалга өгч бичүүлсэн, орчуулсан ном зохиол, эсвэл огт байхгүй нийтлэлүүдээс "авсан" ишлэлүүд, үр дүнг нь зориуд тохируулсан туршилтуудыг ч ишлэн авсан байдаг. Зарим тохиолдолд үнэнд нийцэхгүй дэгс мэдээлэл нь эхнээсээ л факт баримтуудыг хооронд нь хольж хутгахыг шаарддаг. Нуун дарагдуулах нь хангалтгүй байдаг гэсэн үг ээ.

7. Худлаа, өөр өнцгөөс гөрдөж тайлбарлах

Ямар нэг түүхэн үйл явдал, өнөөгийн бодит байдлыг мэдэхгүй байх, эсвэл мэдэж байсан ч өөр шалтгаанаар бодит байгаа байдлыг нь тайлбарлаж чадахгүй байгаа бол зүгээр түүний цаад шалтгааныг нь "гэсэн байж таарна, ингэх нь гарцаагүй, ингэсэн тэгсэн гэдэг" гэх мэтээр буруу худлаа тайлбарлаж байдаг. Бодит байдлыг шүүмжилж байгаа дүр эсгэж байгаа ч түүнийг үүсгэсэн цаад нөхцөл шалтгаануудыг нь дутуу эсвэл худлаа буруу тайлбарлаж нийгэм хүмүүсийг төөрөгдөлд оруулж өөрсөддөө "ашигтай" мангарууд болдог.

8. Хүмүүс олон нийтийн зүг чиг баримжааг нь алдуулах

Энэ бол тухайн хэлэлцэж байгаа асуудлаар чухам юуны тухай ярьж байгаа, мөн түүний цаад мөн чанараас нь хүмүүсийн анхаарлыг холдуулахын тулд тэрхүү ярьж хэлэлцэж байгаа асуудалд шууд хамаагүй үнэн эсвэл худлаа мэдээллийг оруулж ирж өгөх арга юм. Тухайн асуудлын талаар л биш бол юу ч хамаагүй ярьдаг, бичдэг. Энд худлаа магтах эсвэл улаан цайм гүтгэн гуйвуулах зэргээр холион бантан болгож хүмүүсийн зүг чиг баримжааг алдуулах мэхүүдийг ялангуяа өнөөгийн либералч улстөрчид, улстөрийн ухуулагчид маш өргөн ашиглаж хийж байна.

9. Хагас үнэнг хэлж өгөх арга буюу “чимх үнэн, атга худлаа”© нэртэй мэх

Үнэхээр чухал ач холбогдолтой бодит үнэн мэдээллээс өөрт нь “ашигтай” хэсгийг авч томоохон худлаа мэдээлэлтэй хольж хутгадаг. Өөрөөр хэлбэл “чимх үнэн, атга худлаа” гэдэг мэхээ хийж байгаа гэсэн үг юм. Эсвэл худал заль мэхийг үнэмшилтэй болгохын тулд дахиад л багахан, гэхдээ заавал өөрт ашигтай жижигхээн бодит үнэн мэдээлэлтэй хутгадаг. Ингэж бодит баримт фактуудыг зөвхөн нэг талаас нь гөрдөж харуулдаг гэсэн үг юм. Ингэхдээ тухайн асуудлыг тов тодорхой бус, ойлгомжтой бусаар дараа нь яаж ч тайлбарлаж болохоор томъёолдог.

Энэхүү худлаагаа олон зуун жилийн өмнө амьдарч байсан өөр “аугаа” “сартваахь” хүмүүс ингэж тэгэж сургаж байсан гэх мэтээр тэднээс ишэлж үнэндээ бол хүмүүс үүнийг нь шалгах боломжгүй байдлыг ашиглаж тэднээр түрий барьж тэр бүхэн нь ямар ч маргашгүй, эргэлзээгүй чин үнэн мэт болгож цааш нь бурдаг. Ер нь тэр түүхэн хүмүүс яг ингэж бичиж ийм санааг зүтгүүлж байсан эсэхийг, ер нь ийм юм хэлж байсныг одоо бол хэн ч мэдэхгүй, хэн ч баталж нотолж чадахгүй билээ. “Тийм л байх”, “тэгсэн л байх” гэх мэтийн логик оюун ухаан биш харин цэвэр сэтгэл хөдлөл, хов жив дээр суурилсан дүгнэлтийг хүмүүсээр хийлгэж бодит байдал, чин үнэнийг гуйвуулахад чиглэсэн байдаг.

Мөн “чимх үнэн, атга худлаа” гэдэг энэ мэхийг ямар нэг бодит “шалгачихаж болох” бодит нотолгоо гаргаж ирж чадахгүй байх, шалгаж болох эх үүсвэрийг заахгүй байх эсвэл өөрт нь ашиггүй, урьд өмнө нь өчнөөн бурсан зүйлүүд нь “гардуулж” болох маргаанаас бултаж зугтахын тулд голдуу хэрэглэдэг. Ингэж нөгөө талаа заавал үгүйсгэж харлуулах, хувь хүнийг нь басан доромжилж шошго наахын тулд гэнэн хүмүүсээр эрүүл ухааныг ч үл харгалзан заавал нэг тодорхой буруу дүгнэлт хийлгэхийн тулд хийдэг. Зальт этгээд, хөлсний суртал ухуулагчид үнэн бодит зүйлийн тухай ярихгүй байж болохгүй нөхцөлд бол зөвхөн өөрсөддөө хэрэгтэй, ашигтай тэр хэсгийг нь л - хагасыг нь л бурдаг гэсэн үг юм. Харин хагас үнэн бол шал худлаагаас ч долоон дор чивэлт заль мэх юм...

10. Хуурамч баталгаа нотолгоонуудыг зориуд хаяж өгөх арга

Ер нь ихэнх хүмүүс өөр хүнээс гарч байгаа эрүүл ухаантай бодол санаануудад гэхээсээ илүү өөрсдийнх нь толгойд бүрэлдүүлсэн байгаа тэр "өөрийн" үзэл бодлууддаа илүү "итгэж найдаж" байдаг. Ийм учраас туршлагатай залилан мэхлэгчид хүмүүсийг шууд дайрахгүй харин тойруу замаар, алсуур тэр хүний бодол санаанд нь нөлөөлж байдаг. Энэ мэхийг хийхдээ тодорхой зарим нэг "янзалчихсан" мэдээллүүдийг зүгээр л хаяж өгч тэр хүмүүсээр өөрсдөөр нь хэрэгтэй тэр дүгнэлтээ хийлгүүлдэг. Тодорхой мэдээллүүдийг тэдэнд уншихад амар хялбар, хөгжилтэй чадварлаг бичиж хаяж өгөхөд хүмүүс энэ мэдээллүүдийг шууд залгидаг бөгөөд үүн дээр үндэслээд чухамдаа яг тэр этгээдэд хэрэгтэй байгаа тэр дүгнэлтүүдийг өөрсдөө хийж байдаг юм аа. Хамгийн гол нь тэр зохимол “баталгаанууд”-ыг сэжиг төрүүлэхгүйгээр тохиолдлоор мэт хаяж өгөх хэрэгтэй байдагт энэ заль мэхийн гол хүч чадал оршдог.

Ийм байх нь хэнд ашигтай вэ гэдэг асуултыг байнга тавьж байх хэрэгтэй. Таны тэр "мэдэж" байгаа бүх мэдээллүүдийг хэн нэгэн танд огтхон ч тохиолдлоор бус харин зориуд хаяж өгсөн юм биш үү?!

11. Бодит байдал дээр бол байхгүй “цорын ганц үнэн, сонголт” гэгчийг алхам тутамд нь ухуулж толгой дотор нь хоосон зэрэглээнүүдийг бий болгох

Олон нийтийн далд ухамсар, тархи толгойд жижигхээн ач холбогдол багатай зүйлүүдээр нэг тийм хуурамч орон зайг элдэв сонин, гар утас, зурагтаар үзүүлж байгаа реклам сурталчилгаа, ятгалга ухуулгууд бий болгодог. Энэхүү "хуурамч" бодит байдал нь зальт этгээдүүийн хэлж ярьж байгаа үг, бичиж байгаа нийтлэлүүд, үйл хөдлөлүүдийг нь үнэмшилтэй мэт болгодог юм аа.Харин үүнийг нь захиалагчид нь хүсэн хүлээж байдаг!

12. Чухал мэдээллүүдийг нуун далдлах халхлах арга

Ямар нэг томоохон зарчмын ач холбогдолтой мэдээллийг ямар ч ач холбогдолгүй шар мэдээллүүдээр хучиж халхлах арга юм. Энэ дархан мэх нь дотроо 4 хувилбартай:

Томоохон худлааг жижигхэн худлаагаар далдлан халхлах
Томоохон чин үнэнийг жижигхээн худлаар далдлан халхлах
Томоохон худлааг жижигхээн чин үнэнээр далдлан халхлах
Томоохон чин үнэнийг жижигхээн чин үнэнээр далдлан халхлах

13. Худлаа ташаа дүгнэлтэнд хүргэх арга

Энэ мэх бол илт худлаа зүйл ярихгүй, бичихгүй байгаа хэдий ч хүмүүсийг мэхлэн зальдах арга юм. Хөлсний суртал ухуулагчид бичсэн хэлсэн зүйлээсээ тухайн хүнээр өөрөө өөрөөр нь дүгнэлт хийлгэх, харин ингэхдээ буруу худлаа дүгнэлт хийлгэх тал уруу байнга түлхэж байдаг зальт арга юм. Эсвэл буруу ойлголт төсөөллийг нь янзалсан фактуудаар “баталгаажуулж” өгч байдаг.

14. Аливаа нэг юмыг буруу худлаа дүрслэн харуулах, тайлбарлаж ойлгуулах

Логик гаргалгааны түвшинд хүмүүсийн далд ухамсарт зарим нэг буруу ташаа ойлголт төсөөллүүдийг нэвтрүүлэн суулгах өгөх арга юм. Ийм ойлголтуудыг нэвтрүүлэхдээ “худлаа гэж батлаагүй бүхэн үнэн” гэдэг мэхүүдийг хэрэглэдэг: гадна талаас нь өнгөц харахад үнэн бодит байдалд нийцэж байгаа мэт, хэнд ч тодорхой байгаа олон тооны энд хамаагүй, холбогдолгүй дүгнэлтүүдээр энэхүү логик гаргалгаа хийдэг. Гэхдээ тэр жижигхэн үнэн дүгнэлтүүдийн дунд зөвхөн ганц хоёрхон гэхдээ зарчмын чухал дүгнэлтүүд нь худлаа байдаг энэ мэхийг байнга хийдэг. Ийм учраас жирийн хүмүүс энэхүү чин үнэн биш гаргалгаа дүгнэлтийг илрүүлэхэд нилээд хэцүү төвөгтэй байдаг.

15. Ямар нэг зүйлийн нэрийг нь үлдээгээд харин агуулгыг нь сэмхэн солих арга

Амьдрал дээр үнэхээр байсан нэг эсвэл хэсэг тохиолдлуудыг сугалан авч “илчлэн шүүмжилдэг”. Гэвч энэ тохиолдлыг шал өөр утгын хүрээнд авчирч тавьдаг. Энэхүү бохир арга нь хүмүүсийн ой санаанд энэ тохиолдолтой хамаатай олон тооны жижигхэн зүйлүүдийг хадгалж байх боломжийг олгодог учир хүмүүсийн бодол дотор нийтлэл нь үнэнд нийцэх мэт хуурамч зэрэглээг төрүүлдэг.

16. Хууртаж талаар болсон хүлээлтийн нэг онцгой чанарыг ашиглах арга

Аливаа мэдээллийг амжилттай гажуулах нь энэхүү өвөрмөц чанар дээр үндэслэж байдаг. Хууртаж мэхлэгдсэн хүн өөрөө түүнийг ингэж зальдаж мэхлэхэд оролцогч нь болсон байдаг. Тэр өөрөө бодит байдлыг буруу ташаа ойлгож төсөөлж байсныхаа золиос нь болсон байдаг. Мэхлэгчид чин үнэн мэдээллийг ашиглаж энэ мэдээллээс буруу дүгнэлтүүд хийлгэхийг байнга хичээж байдаг.

17. “Эсрэг талаас нь ярьж” хуурч мэхлэх арга:

Хэрэгтэй байгаа дүгнэлтээ гаргуулах, үйлдлийг хийлгэхийн тулд эсрэгээр нь худлаа зүйлийг ярьдаг, бичдэг. Жишээлбэл: Ийм нэг үлгэр байдаг. Чоно туулайг барьжээ. Тэгээд туулай чоноос “ Намайг яасан ч болноо! Харин баг сөөг үрүү л битгий шийдээрэй” гэж гуйдаг. Хэрэв тэр ингэж айж байгаа юм бол би түүнийг тийш нь шидчихье” гэж чоно боддог. Ингэж ухаалаг туулай мулгуу чоныг хуурч мэхэлсэн тухай үлгэр байдаг шиг.

18. Хуурч байгаа юм шигээр чин үнэнийг хэлэх арга

Өөр нэг төстэй арга бол үнэнийг хэлэх гэхдээ хүмүүст итгэхээргүйгээр хэлэх, өөрөөр хэлбэл үнэнийг худлаа юм шиг хэлэх арга юм. Отто фон Бисмарк ингэж хэлж байжээ: “Хэрэв хүмүүсийг тэнэгтүүлэхийг хүсвэл чи үнэнийг л хэлчих”. Үнэнийг ашиглаж худал хэлэх бичих бол залилан мэхлэх ховорхон хэлбэр юм. Энэ арга их үр дүнтэй байдаг байна. Хамгийн гол нь хүмүүс ийм ичгүүр сонжуургүй байна юм гэж бодож төсөөлж ч чадахгүй байдаг. Хамгийн гол нь сайн жүжиглэж баашилж чаддаг байх ёстой.

19. Хууртагдахыг өөрөө хүсээд байгаа хүмүүсийг л хуурч мэхэлж болдог

Олон тохиолдолд хууртагдахыг (өөрөө ингэж итгэхийг) хүсээд байгаа тэр хүн нийтлэлийг нь уншиж эсвэл ярьж байхыг сонсож байхдаа мэдээллийг гуйвуулж янзалж байгаа тэр хүний гаргаж байгаа алдаануудыг заримдаа анзаарах боловч түүний энэ илэрхий эргэлзээтэй юмыг нь хамгийн сайн сайхнаар ойлгож төсөөлж үнэн хэрэг дээрээ ингэж үүнд итгэхийг албадаж өөрийгөө хуурч мэхэлж байдаг. Учир нь тэр түүний үүнийг илчилэх юм бол бас өөрийнхөө урьд өмнө итгэж найдаж горьдож байсан олон юмыг эргэх харах хэрэгтэй болдог. Чухамдаа үүнээс л айж бас залхуурч байдаг байна. Энэ золиос хууртагдан сэтгэл засал хийлгэсэндээ баярлаж байх байж болох ч бас энэ худал мэдээллээс болж эсвэл түүнийг нь өөр нэг хүн илчлэхээр хохирч байдаг. Гэвч энэ нь заавал хоорондоо тэнцэж байдаггүй.

20. Байраа түр солих замаар хуурч мэхлэх

Хуурч мэхлэх гэж байгаа золиосыг эхлээд хуурагчийн үүргийг өөртөө авахыг албаддаг. Олон янзын сэтгэлзүйн аргуудыг хэрэглэсний дараа золиос нь болж байгаа хүн өөрөө бусад хүмүүсийг хуурч байгаа мэт өөрт нь санагдаж эхэлдэг. Харин жинхэнэ залилагчид тодорхой мөч хүртэл энэхүү зэрэглээг нь сайтар хичээнгүйлэн дэмжиж байдаг. Тэгээд зөвхөн энэ бүхний эцэст сая бүх зүйл байр байрандаа орж золиос хууртаж мэхлэгдсэн байдаг......

Жич: Одоо улс Эх орныхоо эрх ашгийн дээдлэн ард түмнийхээ төлөө үг хэлж зүрхэлж байгаа цөөхөн хүмүүсийг "ардчилсан" + "зах эзээлжсэн" Монголын хэт барууны үзэлтнүүд “сүгсэлзүүр”, “цээжээ дэлдсэн эх орончид”, “шантаажчид” гэх мэтээр гутаан үгүйсгэж шошго наахаар оролдож байнна. Хамгийн гайхалтай бас эмгэнэлтэй нь үүнийг нь уншаад үүнд нь үнэмшиж итгэж горьдож тачъяадсан зарим гэнэн этгээдүүд “бичээд байгаарай2” гэж хөөргөн хашгиралдаж байгаа...

Мөн "чөлөөт" гэгч хэвлэл мэдээллүүдэд ховсдуулж мэхлэгдсэн харанхуй олонхиор "ардчилсан" гэгч сонгууль = сонголт хийлгэж мөн чанартаа бол тэднийг ичгүүр сонжуургүй зальдаж байгаа боловч эцсийн эцэст энэ бүхний үр дүнд улс Эх орон чухамдаа энэ харанхуй ядуу болгосон гэнэн хүмүүс өөрсдөө л илүү хохирдог билээ..!?

Үүнээс гадна зарим нэг гэнэн хүмүүсээр буруу алхам, үг яриа хэлүүлж ТВ-ээр сурталчлах, эсвэл нийтлэлүүд захиалж бичүүлж сурталчлах аргыг их хэрэглэж байна. Ийм урхинд нь орсон хүн хожим энэ хэлсэн ярьсан бичсэн бүхэн нь аймшигтай төөрөгдөл байсныг, тэр хүн өөрөө гүнзгий эндүүрч төөрөлдөж явснаа аажмаар олж мэдэж байгаа ч нэгэнт олон нийтэд сурталчлагдсан учир "нэр сүр"-ээ унагахгүйн тулд гэсэн хөөрхийлөлтэй шалтагаар энэхүү буруугаа, худлаагаа ямар ч аргаар хамаагүй зөвтгөхөөс өөр аргагүй байдалд ордог.

Чухамдаа "ичсэн хүн хүн алдаг, эргүү улстөрч Эх орноо алдаг" гэгч л болж байна..!?

Харин алдаа эндэгдэл, төөрөгдлөө ойлгож ухамсарлаж өөрийнхөө өмнө болон олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрч засч залруулж урагш тэмүүлж чаддаг хүмүүс цөөхөн байдаг байна. "Үхсэн (амьд байсан ч тархи ухамсар нь үхжсэн гэж бас болно) хүн л алдаагаа засах боломжгүй болсон байдаг" гэдэг эртний мэргэн сургаал байдгийг энд сануулах юун....
www.ubman.mn

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах