Дайн

Сирийн дайны тухай тайлбар бичихгүй өнгөрч болохгүйн ээ. Барууныхан буюу гол нь Америк-Английн засгийн газар Саддам Хусейнийг Иракд, Каддафиг Ливид устгаж ноёрхлоо тогтоосон жишгээр. Одоо Башар ал-Ассадыг зайлуулан Сири улсад “ардчилал” гэдэг үлгэр ярьж байгаад эрх мэдлээ уяж, эрхшээлдээ оруулахыг эрмэлзэж байна. Ард олноо дарангуйлдаг гэдэг жүжгээр Дэлхий гаригийн оршин суугчдын тархийг өөрсдийн мэдэлд байдаг бүх гол гол мэдээллийн агентлагудаар зогсолтгүй угаасаар л.
Үнэхээр дарангуйлагч юм бол яахлаараа ард түмэн Ассад ерөнхийлөгчийн талд хатуу зогсон, дайн дуусахгүй хоёр жил хагас үргэлжилж байна?
Тэнд юу болж байгааг постны доор байгаа бичлэг үзүүлнэ. Америк, Англи, Израилаас зэвсэг авдаг, Сирийн нутаг дотор нууцаар нэвтэрсэн CIA, Mossad, SIS буюу MI6-ын гэдэг тусгай албадын зөвлөхүүдээр хүн яаж алахыг заалгадаг Сирийн сөрөг хүчин гэх хүмүүс, Ерөнхийлөгч ал-Ассадыг дэмжсэн гэсэн шалтгаанаар жирийн иргэдийг цаазалж байгааг харуулна.
Линкийг бага насны болон зүрх муутай, сэтгэл санааны хувьд тогтворгүй хүмүүс үзэхгүй байхыг хатуу анхааруулья!

Эрх чөлөөг Сири улсад авчрагч" Сөрөг хүчин" гэгч нар ихэнхдээ Иемен, Саудын араб, Турк, Тунис, Чеченээс мөн Иракд үйл ажиллага явуулдаг "Ал Каида" хөлсний этгээдүүд, ямар адгууснууд болохыг та үзэх болно.
Америкд ашигтай бол Терроризмийг үргэлж дэмждэг гэдгийг Сири улсад явуулж байгаа тэдний үйл ажиллагаа тодорхой харуулж байна.
НҮБ-ийн Аюулгүй Зөвлөл дээр энхийг сахиулах гэсэн сайхан нэрийн доор Сири улсыг зэвсгийн хүчээр эзлэх америкийн санаачлагыг Орос, Хятад хоёр хориг тавиагүй байсан бол, аль хэдийн НАТО-ийн онгоцнууд сирийчудыг бөмбөгдөж Ливи Ирак шиг болгон самрах байлаа.

Терроризмтэй тэмцэнэ гэсэн халхавчны доор америкчууд зөвхөн эрх мэдэл нөлөөллөө тэлэх үйл ажиллагаа явуулдаг гэдгийг Эдвард Сноудэн нийт масст дахин баталсан. Саяхан болсон “Аtlantic-Bridge“ нэртэй хурал дээр тус улсын 39 дэх ерөнхийлөгч байсан Жимми Картер хүртэл
“Америк улсад жинхэнэ ардчилал одоо бол байхгүй. Сноудэн олон нийтэд үнэнийг мэдээлсэн нь зөв алхам байсан” гэж хэлэв.
Элбэгдоржтой нэг юумаараа яг адилхан. Юу вэ гэвэл зөвхөн худал ярьдаг харин зориуд хийдэггүй Барак Обамад энх тайвны Нобелийн шагналыг биш, харин Сноудэн гэх америкийн эсрэг айхгүй тэмцэж байгаа зоригт залууд өгөх нь шударга үйл гэж хар цагааныг ялгах олон хүн бодож байна.
Бидний итгэж өдөр бүр хэрэглэдэг Facebook, Google зэрэг хувийн компаниудыг хүртэл америкийн засгийн газартай нийлүүлэн уусгаж, нууц албатай хамтран ажиллуулж, олон тэрбум хүнийг тагнадаг байсныг мэдэж урам хугарлаа.

Сүүлийн өдрүүдэд Башар ал-Ассадыг химийн зэвсэг энгийн иргэдийн эсрэг хэрэглэсэн гэсэн ямарч баримтгүй гүтгэлэг хүчтэй явж байна.
Америкчууд энэ "шалтгаанар" олон улсын конвенцийг үл тоон НҮБ-аас ямарч зөвшөөрөл авалгүй, өөрийн дураар ганцаараа Сири улс руу довтлох гэж байна. Гэтэл энэ химийн зэвсгийг Дамаскийн энгийн иргэдийн эсрэг Америкчууд өөрсдөө хэрэглэсэн нь тодорхой. Энэ явдал Иракд бактериологийн зэвсэг байна гэж 10 жилийн өмнө худал гүтгэн довтлон сөнөөсөнтэй яг ижил юм.
Америк гэж улсад үнэт зүйлс гэж огтхон байдаггүй.
Наана бол эрх чөлөө, хүний эрх, ардчилал гэж хашгиран дүр эсгэн цаана бол улс гүрнийг хагалан бутарган, эмх замбараагүй болсоны дараа хуваан иддэг англи, америкчуудын жинхэн царайг олон дэлхийн улс орнууд танин мэдэж эхэллээ. Тэр улсууд НҮБ нэрийн доор дахин цэргээ явуулж дэмжихгүй, тухайн орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцонгүй гэж мэдэгдэж байна.
Монгол ч гэсэн Сирийн дараа Иран улсыг эзлэх америкчуудын төлөвлөгөөнд нь туслах гээгүй бол. Энх тайвныг сахиулах НҮБ-ын цэнхэр дуулгатан гэж хөөргөсөн нэрийн доор Вашингтоны гар дахь тоглоомын хүү болж Афганистан, Судан луу "энхийн элч" гэж цэрэг эрсээ явуулахаа зогсоох хэрэгтэй.
Эсвэл бид эцсээ хүртэл үнэнч долдой мэт зүтгэн, үүссэн цагаасаа хямрал дагуулан ажиллахгүй байгаа, ихэнх улсууд одоо татгалзаж эхэлсэн Америкийн чөлөөт зах зээлийн систем мөн дэлхийг дарангуйлах гэсэн тэдний бодлогтойн хамт нуран унах уу?

http://www.liveleak.com/view?i=abc_1371591942
http://www.liveleak.com/view?i=b57_1372272008
http://www.liveleak.com/view?i=349_1368354271

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

Aimshigtai yuma..

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах