Энэ цагын улаач нарт СОНОРДУУЛАХ нь

 Сүсэг бишрэл бол хүн тэр тусмаа Монгол хүнд бол язгуураас заяасан өв гэж болно. Өнгөрсөн хэдэн зуунд бид манж, төвдийн заавраар юу шүтхээ хүртэл заалган төөрч будилсан он жилүүд хөвөрсөөр асар их золиосон дунд өнөөдөрийн тусгаар Монгол оршин буй нь үнэн. Юу шүтнэ түүн лугаа болно гэж өвгөд сургаж ирсэн болхоор одоо л нэг Монголчууд тэнгэрээ харах нь нэж учир мэдэх хүмүүс хөөрч суух ч, тэнгэрийн нэрээр, түмний зовлонгоор зугаа хийн хөлжихсөд улам олширч, бас хар тангадын “Бүү мэд, мэддэгийг бүү сонс” гэсэн хараал шиг өөрөө юуч мэдэхгүй хэрнээ үгүйсгэн мэдэмхийрэх хүн ч зөндөөн. Үнэн худал холилдож, үүдэн хоймрын байр солигдоод буй өнөө цагт улаач бүхэн нэр алдар, ашиг хонжооны хойноос хөөцөлдөлгүй, улс түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёсойг Тэнгэрээс сануулсаар байна.
2013 оны 7-р сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Хөгнө Хан хэмээн нэрийддэг Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт хамаарах эртний нэр нь Хан Хөг хайрханд учигт нэгэн тахилгыг хэдэн улаач Тэнгэрийн ивээл, түмэн олны дэм тусаар нууцлагхан хийлээ. Энэ тахилгын нэрийг “Хан” тахилга хэмээх бөгөөд тахилгыг эртний зан үйл, дэг ёсоор үүтгэв. Үүнд Галын, Хан сүүн, Лусын гэсэн гурвал тахилгыг гурван өдөр хийж, хийсэн үйл бүхэн маань Тэнгэрт таацаж хүлээн авч дараах зарилийг буулуасан юм. Энэ могой жилээс эхлэн тэнгэрийн үйл улам хатуу болж Тэнгэрийн нэрээр түмнийг жигшээн яваа болохгүй нөхдийг мөрөөрөө яв! эс бөгөөс шийтгэлээ хүлээ гэсэн тэнгэрийн хууль үйлчлэх болсныг Мөнх хөх Тэнгэрийн элч зарлигдан буулгаж, түмэнд түгээ гэсний та бүхнээ уламжилж байна. Энэхүү сонордуулгыг уншигч та саруул гэгээн ухаандаа сайтар тунгаан болгоож түмэнд түгээх үйлд минь дэм тус боно уу? Тайлбарыг бичсэн Б.Шагай 2013 оны 7 дугаар сар 13

 Хан Хөг хайрханы тахилган дээр буусан Хан Тэнгэрийн элчийн зарлиг № 2
Хан гурвал тахилгыг
Хамжин дэмнэж буулагсан
Хамаг их дээдсийн
Сүрт үйлэнд дэм болж
Хүчийг үзүүлж
Шидийг тогтоон
Савыг халгиасан
Үйл мөр нь гэгээн
Үнээр чанд сэтгэлийг
Чанга тогтоон барьсан
Удам ихт үрсийн
Мөр нь бүтэн байж
Зам нь цагаан байж
Зангидсан их дээдсээс
Залгамж юуг нь залгуулах
Тэгш их үйл нь
Дүүрэн бялхах болтугай.
Зориулж тавьсан зорилгоо
Ивээлт их эцэг
Тэнгэрийнхээ ивээл дор
Сүр ихт хийлээ.
Хамаг их Монголын минь
Хан заяа түшсэн
Орчих их үйлийг
 Огоорч суугаагүй үрсүүд
Хан гарвалаа түшиж
Хамаг Монголын зүг бүрт
Их Тэнгэрт таацсан
Ивээлт эздийн зарилгаар
Олон үйлийг оршоосон зүг зүгт
Оршоох үйлийг хийсэн
Энэ цагын улаач бүрт гялайлаа.
Энэ жилээс хойш
 Хан тахилга бүр
Гурваар оршоож
Хүчийг тэнцүүлэх
Өргөл ихтэй үйлдэхгүй аваас
Харийн харын хүчинд автаж
Мөхөсдөн бүдэгрэх
Үйл нөмөрч байгааг
Хаш цагаан ястнууд
Хашир ухандаа буулгахтүн.
Ирэх морин жилд
Хан гурвал тахилгыг
Хамаг Монголыг тойрч
Төв эрчмийг авч
Хүсэлт их хайрхадаас 33-г өргүүлэх түн.
Энэ үйл нь болбоос
Элбэн дэмнэх үйл
Нэг улаачын үйл биш
Нэжгээд нэжгээд улаачид
Хан Тэнгэрийн хаалтаар
Хуваан тэнцүүлэн
Хэлцэн буулгана.
Дээдсийн үйлийг огоорч
Дэм тусыг ихээр хүсч
Дэндүү их шунхай сэтгэлт
Олон улаач үрсүүдийн
Шүтээн юуг нь хурааж
Хуяг хөөлгийг нь хуйлна.
Мөргөөгүй, гишгээгүй, тахиагүй, тайлаагүй
Алтан мөнгөн зоосны хойноос
Амиа алдахтай адил
Андууралдан тэмцэлдэн байгаа
Ариг муутай улаачид
Дэм тусыг хүсэмгүй
Дэрэгдэх хүнээ соролгүй
Мөрөөрөө яв!
Эс бөгөөс шийтгэл юуг ав
Альгээр нь явахаа
Алхам хоцроолгүй шийдэхтүн!
Хан гарвал дээдсийн нэрийг барьж
Хамаг амьтдыг үйлэнд унагаж
Тэнгэрийн нэрийг барьж
Тэнэн мунгуурах улаачдыг
Тооноосоо хасч
 Бүлээсээ цөөлөх үйл
Энэ жилийн тэнгэрийн хаалтаар болно.
Үнэн үйлийг зузаалж
Үйл юуг тэнцүүлэх
Сэтгэл ихт
Тулах нуруугаа гудайлгаагүй
Тоймтой хэдэн улаачдыг
Тогтоон авч үлдэнэ.
Албин тийрэн
 Адын шидээр
Адаггүй үйлийг дэгдээн
Алт мөнгөний хойноос
Амьгүй юм шиг тэмүүлэх
Адагтаа сууж
Адаггүй тэмтчин яваа
Зовлон ихтийн зовлонгоор
Зугаа жаргалаа гаргагсад
Хан тэнгэрийн нэрээр
Хашлага юуг овоолсон
Нэр сүрний хойноос
Улайх элэггүй
Түлэх хормойгүй болтлоо
Түйтчин мунхарч яваа
Түм түмээр тоологдох
 Гарвал угсаа гажуулагчид
Гарах үйлгүй болж
Цойж дөнгөнд орж
Цоо хүйчүүлэх үйл
Тулан ирсэн байна.
Энд хэлцэгдсэн
Элдэв муу үйлтэн болбоос
Газрыг гандааж байна
Түмнийг сорж байна
Нэрийг уландаа гишгэлж байна
Энэ зарлиг болбоос
Эх тэнгэрт чуулсан
Ерэн хоногын хуралдайгаас
Их ноёдын зарилгаар
Эзэн тэнгэрт ивээгдсэн
Зарлиг болой.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах