“МАНДУХАЙ СЭЦЭН ХАТАН” КИНО ШҮҮМЖ

1989 онд бүтээгдсэн “Мандухай Сэцэн Хатан” кино нь Монголын түүхэн сэдэвт кинонуудын ноён оргилуудын нэг мөн гэж үнэлэгддэг билээ.
Гэвч түүхэн талаасаа уг кинонд үнэн юм гэж үнэндээ байхгүй ,Монголын түүхийг илтэд мушгин гуйвуулж олон нийтэд буруу ташаа үзэл суулгаж байгаа урхагтай кино юм. Иймд хэдий оройтсон ч шүүмж бичих нь зүйтэй гэж үзэн энэхүү бичвэрийг тэрлэв.
Уг кино зохиолыг академич, түүхийн шинжлэх ухааны доктор Ш.Нацагдорж асан бичсэн учираас Монгол үндэстний түүхийн мэдлэг нимгэний харгайгаар ийм боллоо гэж итгэхэд бэрх,тэр тусмаа тухайн үеийн түүхийн хүрээлэнгээс уг кинонд зөвлөхөөр ажилласан нь манай түүх бичлэгийн түвшинг харуулах ажээ.
Нөгөө талаар үзэл суртлын үүднээс ингэвүү гэж бодоё гэхэд баримт бас алга.
Ингээд уг кинон дахь зарим нэг түүхэн алдаа мадагийг доор үзүүлэе.
1.
Кинонд Баруун түмэнийг Баянмөнх Жонон захирч байгаад Мандуул хааны их хамарт Юнгэн хатанд сээтэн хаясаны улмаас хардагдан улмаар Исмайл сайдын гарт алуулдаг тухай гарна.
Үнэндээ бол Баянмөнх нь Молон хааныг алагдсаны дараа жилд нь буюу 1468 онд Бортохойд хадам эцэг Ургудын оручу Шигүсийн шууд дэмжлэгээр хаан суужээ.

Үүний хойно 1472 онд Мандууланд өөрийн хаан ширээгээ "найр" тальбиж өөрөө жонон болсон байна. Хоёр жилийн дараа авга ах Мандуулантайгаа эв эвдэрч дутааж явах замд нь ирээдүйн хаан Батмөнх “төржээ”.
Үүнд Баянмөнх нь зүгээр ч нэг хаан ширээгээ Мандуулд найр тальбаагүй болно. Түүнийг Баруун түмэний Юэншуубууг захирч байсан Ойрад гаралтай Бэгэрсэн тайш дарамтлан өөрийн хүргэн Мандуулд хаан ширээг нь авч өгсөн гэж үзвэл зохино.
Ийм учираар болон Мандуулын гол түшиг тулгуур нь Ойрадууд болж байсан тул Мин улс түүнийг “Ойрадын хаан” гэж бичиж байжээ.
Мандуулан бол Ажай тайшийн Ойрад хатнаас төрсөн бага хүү мөн нь Монгол даяар тодорхой байсан бол залуу Баянмөнх жонон нь үнэндээ хэний хаанаас олж ирсэн нь ч баталгаатай бус бөөн хэл амны бай байсан бололтой.Ийм учираар Монголын хаан болох баталгаатай эрх байсангүй бололтой байх учираар тийнхүү Бэгэрсэн болон хаан угсаатай нь тодорхой Мандуулан нарт дарамтлагдсан бололтой байна.
Дашрамд сонордуулахад түүний ах Тайсун хааныг хожимын ар Халхын Горлос отогийхон (Түшээт ханыхан) алсан билээ.
Мөн Баянмөнх жонон нь баруун түмэнийг мэдэж захирч байсан гэх ч баримт алга. Тэр тусмаа өөрийнхөө Баруун түмэний Юншээбуугийн Таван отогийхонд алуулсан байдаг.
Энэ Таван Отог бол Жалайр , Хонгирад, Ихрэс , Мангуд, Уруд эдгээр болой. Эдгээрийн эхний гурав нь сүүлээр Халхыг бүрдүүлэхэд оролцсон бол сүүлийнх нь Баянмөнх жононгийн өөрийнх нь хадамын отог болохыг анхаарвал зохино.
Мөн зарим сурвалжаар Юншээбуугийн Барга отогийхонд ч алуулсан гэдэг. Энэ Барга отог бол хожимын Халх Барга мөн билээ.
Улмаар уг кинонд Мин улсын түүхэнд “Ойрадын хаан” гэж тэмдгэлэгдсэн Мандуулыг өнгөрсөний дараа хэнийг Монголын хаан болгох талаар чуулган чуулж буй тухай гарна.
Энд улиг болсон залхамшигт Ибарай тайш тэргүүтэй Ойрадууд өөрсөдөө хаан болох эс чадвал аанай л салан тусгаарлах санаархал гаргаж буй тухай үзүүлжээ. Ингээд [Халх ] Монголчууд “Ибарай тайшаар Монгол улс дутахгүй” гэж хэлээд Мандухай Сэцэн хатнаар 7 настай Батмөнхийг Монголын хаан болгодог тухай гарна.
Үнэндээ бол Батмөнхийг Мандухай биш хойд аав нь болох Ойрадын Исман хаан ширээнд залжээ!!!.
Хөөрхий Исман байгаагүй бол “Монгол улс” яах байсан юм бол ?.
Исман Баянмөнхийн бэлэвсэн хатан Шихэр Тайхуг биедээ авч Бурхай,Бабуудай гэх хоёр ч хүүтэй болсон байдаг.
Уг кинонд Эсэн хааны ач Ибарай тайшийг Исмантай хутгажээ.Ойрадын Исман тайш нь Батмөнх даян хааны хойд эцэг улмаар түүнийг Даян Хаан өргөмжилсөн хүн байсан бол Эсэн хааны ач Ибарай нь уг кинонд үзүүлсэнчлэн Батмөнхийг хаан ширээнд 7 настай заларч байх үед Монголын хаан ширээнд санаархаж байгаагүй ба тухайн үед Монголын өндөрлөгт ч байгаагүй,Цагадайн угсааны Моголстан хавиар байсан юм.
Тэр бүүхэл хожим Даян хаан Батмөнхийн тайш ч болж явжээ.
2.
Кинонд Батмөнх Даян хаан Баруун Түмэнг захируулахаар өөрийн хүү Улусболдыг 6-7 орчим настай байхад нь Жонон өргөмжилөн явуулдаг ба Юншээбүгийн Ибэрэй тайш, Ордосын
Мандулай Ахалаху хоёр зөвлөлдөн ...”бид дээрээ ноён авах хэрэг ману ягун,
өөрийн тэргүүнээ өөрсдөө мэдэж явах буй за, энэ авгайг эдүгээ тэвчье...”
гэж бослого гаргаж Улсболдыг алдаг” тухай гарна.Энэ бол уг бослогын үнэн учирыг гуйвуулсан зохиомж юм.
Үнэн түүхэндээ бол Улусболд нь 20 гаруй настай нас биед хүрцэн нэгэн байжээ.
Нөгөө талаар Улусболд жонон өөрийн талын хулгайч нараа өмөөрөн Баруун Түмний ард ,ноёдыг учиргүй харгислан цаазлаж гарсанд Юншээбуугийн Ибарай , Ородосын Мандуулай ахлах нар аргаа бараад ...” Абахайн Улусболд эчсэн нөхөд нь Уйгудын хүнд нэг морины өртэй агсан аж. Тэр өрөө авнам гэж эчээд хэрэлдэж жанчуулав. Абахай миний нөхөдийг юуны тул жанчив гэж уурлан эчээд тэр хүнийг цавчив.
Уйгудын Ибарай тайш ,Урудсын Лэгүши Ахлаху хоёул ирж үзээд уурлан донгодсон нь: Төрийг биднийг засъя гэж ирэмза. Тэргүүнийг биднийг засъя (Төрийг минь засъя гэж ирсэнээс тэргүүнийг минь авъя гэж ирж билүү?) Өнөөгөөс засаглах ийм хүн үүнээс хойш хэнийг ялганам ?
”...гэж өгүүлээд дайтан Улусболдыг тонилгосон байна.
3.
Даян хааныг өнөөгийн Монгол улсын нутагт байх Хархорум хотод нийслэлж буйгаар үзүүлэн улмаар Баруун Түмэн бослого дэгдээхэд Алтайн уулын Тас Бүрд гэдэг газарт тэднийг бутцохиж буй ойлголт төрүүлхээр үзүүлжээ.
Энэ нь Баруун Түмэн бол өнөөгийн баруун аймагийхан буюу Ойрадууд мөн гэх ойлголтыг төрүүлж байгаа хэрэг.!!!
Үнэндээ бол Даян хаан Хятадын цэргээс зугтаан Хэрлэнд өвөлжсөнийг эс тооцвол өнөөгийн Монголд бараг амьдарч байгаагүй, энд (Өмнөговьд!!! )төрөө ч үгүй хүн юм.
Мөн уг дайн болсон Тас Бүрд гэдэг газар нь өнөөгийн Өвөр Монголын нутагт байдаг газар.
Баруун түмэн хэмээгчид нь Зүүн Монголын баруун гарын гурван түмэн болно. Даруй Ордос, Юншээбуу,Түмэд эдгээр болой.
Байршилын хувьд гэхэд л Юншээбуу нь өнөөгийн Бээжингийн зүүн хойшоо маягтай байжээ гэх мэт. Юун алтайн уул.
Батмөнх даян хааны эсрэг босож хүүг нь алж явсан уг баруун Түмэнээс өнөөгийн ар Халхын Засагт ханыхан голцуу буюу Сартуул, Тангуд отогууд тэр чигээрээ ирэлтэй юм. Иймд Баруун Түмэнийг дан Ойрадууд маягаар үзүүлсэн нь буруу болой.
4.
Мандухай Сэцэн хатан бол Ойрадын Цорос омогт Төмөр чинсаны охин. Ээж нь ч Цорос овогийн сурвалжит хатан байжээ. Түүний аавыг Эсэн хаан төрийн тайш болгон Түмэд аймагийн Онгуд отогийг захируулсан байна.
Энэ Түмэд бол даруй Ойрадын нэгэн аймаг болно.
Зарим сурвалжийн мэдээг үзвэл Мандухай хатан нь Эсэн хаантай нэг овогийнх байгаад зогсохгүй түүний маш ойрын төрөл байж болохыг таамаглах бололцоог олгож байгааг хэлэх нь зүйтэй.
Үүнтэй холбогдуулан Эсэн хааныг үхсэний дараа Ойрадын зарим аймагийг дайлсан Мандухайн аян дайнууд нь тэрбээр өөрийн төрлийн ах нараа дэмжин зүүн Монголын зарим хүчийг дайчлан Ойрадын бусад аймагтай дайтсан “гэр бүлийн” буюу ургийн дотрох дайн байсан гэж үзэхэд хүргэж байна.
Үнэхээр ч уг дайнд Мандухайн талд Ойрадын зарим төлөөлөл оролцсон болохыг эх сурвалжууд (Алтан Товч гм.) харуулж байгаа нь Ойрадын эсрэг зүүн Монгол цэргэлсэн гэж үзэх боломжгүй болгож байна.
Мөн уг дайн нийт Ойрадын эсрэг чиглээгүй түүний зарим аймагийн эсрэг чиглэсэн болох нь дээрх таамаглалыг улам батлах болно.
Түүнээс зүүн Монголчууд Ойрадыг хураан захирсан гэж үзэж хараахан боломгүй байна.
Сүүлийн үеийн бүхий л судалгаагаар Даян хаан Ойрадуудтай байлдаагүй ба харин ч хэл амаа ололцон хамтран Мин улсыг цохих, Баруун түмэний бослогийг дарах, Урианхайн урвалгааныг номохтгох зэргээр нилээд эвтэй явжээ.
5.
Уг кинонд Мандухай хатан бээр биеэр цэрэглэн Ойрадын Өштөмрийг ялж улмаар Ойрадад ...” Махаа шүдээрээ зулгалж ид, Айрагаа цэгээ гэж нэрлэ, Малгайн залаагаа хоёр хуруунаас илүү бүү хий, Гэрээ Орд гэж бүү нэрлэ”...гэх мэт хатуу цааз гаргасан тухай үзүүлжээ.Энэ бол хожимын үеийн уран зохиолын хэллэг ба түүхэнд иймявдал болоогүй юм.
Эсэн хааны хүү Өштөмөр нь Мандухайн тун ойрын төрлийн ах нь бололтой байх ба тухайн үед (1479онд ) нэгэнт үхчихсэн байсан тул хэрхэн дүү Мандухайтайгаа байлдах улмаар ...”Михан Огтлох Хитуга”... гуйх билээ ?
Энэ үед Батмөнх хаан суугаа ч үгүй ,Мандухай төрийн хатан ч болоогүй байжээ.
6.
Кинонд Тас Бүрдэд болсон байлдаанд Баруун Түмэнийхэн тодруулбал Ибарай ,Исмайл нар үгсэн Мин улсын цэргийг урин ирж Батмөнх хаантай тулалдсан гэж үзүүлжээ.
Энэ хоёр хүн цаг хугцааны ба насны хувьд хоёр өөр үеийн хүн төдийгүй Ибарайг Даян хааны тайш болсон үед Исман аль хэдийн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байлаа.
Өөрөр хэлбэл Баруун Түмэний бослогонд Исмайл сайд хамаагүй үхчихсэн байсан ба уг бослого Мандуулай ахлах ,Ибарай тайш нарын үед болжээ.
Мөн Баруун Түмэний бослогийн үед Ибарай тайшийн талд зүүн түмэний Урианхай нар урван орж ирсэннээс Батмөнх Даян хаан эхний удаад ялагдсан байна. Дараагаар нь хаан бээр Ойрад хийгээд Хорчин нараас тусламж авч Тас Бүрдэд тэднийг ялжээ.
Уг Урианхай түмэнийг энэ ялынх нь төлөө болон хожимын дайсагналых нь төлөө хожим хядан сөнөөж үлдсэн заримыг нь бусад таван түмэнд тараасаны Халхад оногдсон нь ар Халхын Саму Буймаад оногдсон Урианхан отог юм.Энэ бол ар Халхын долоон отогийн нэг нь билээ.
Иймд уг кинонд өнөөгийн баруун аймагийхан тодруулбал Ойрадууд хааны эсрэг боссон маягтай үзүүлсэн нь хуудуутай байх ба үнэн хэрэгтээ Зүүн түмэний баруун гарыхан түүний дотроо ирээдүйн ар Халх нар уг бослогод идэвхтэй оролцсон байна.
Мөн уг дайнд Мин улсын цэрэг хөндлөнгөөс оролцсон гэх ямар ч эх сурвалж байхгүй болно.
7.
Кинонд Мандухай хатанг Исман сайд алж буйгаар үзүүлсэн бол үнэн түүхэндээ Мандуухай хатан өндөр нас сүүдрийг зооглож тээр хойно өөрийнхөө жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байдаг.
Хөөрхий Исман сайд аль хэдийн үхчихсэн байсан болой.
Гэх мэтээр өнгөц харахад л иймэрхүү ноцтой алдаа дутагдалаар дүүрэн байх ба ерөөс Баруун Түмэн бол Ойрадууд тэд Монголын төрийн эсрэг тэрсэлсэн гэсэн ээлжит гүтгэлгээ кино болгожээ.
Гэтэл Ойрадууд нь дундад зууны Монгол угсаатны бүрэлдэн буй болоход өөрийн балрашгүй ул мөрийг үлдээн түүхэн гавъяа байгуулсан билээ.|
Зүүн Монголын баруун гарын гурван түмэнг үнэндээ Даян хаанд нэгтгэж өгсөн ба зүүн гарын гурван түмэний Урианхайг дарж тусласан ,Халхын ихэнх отогуудыг Мин улсын Фу Юу харуул зэргээс олзлон авчирсан мөн Цахарыг Хорчингоос булаан Алтан урагтанд ноёлуулсан түүхэн гавяатай юм.
Мөн Ажаа тайж түүний гурван хүү Тайсун хаан, Мандуул хаан, Агаваржин Жонон болон Баянмөнх хаан , түүний хүү Даян хаан Батмөнх нар бүгд Ойрадуудын дунд төрж өссөн Ойрад аялагаар хэлд орсон нь эргэлзээгүй Ойрадуудтай ураг төрлийн маш бат зузаан холбоотой алтан ургын хаад байсан юм.(Бүгд Ойрад эхтэй Ойрад хатадтай ).
Тийм ч учираасОйрадуудаас маш хүчтэй дэмжлэгэтэй байсан ба тэднийг бүгдийг нь Ойрадууд хаан суулгасан байх төдийгүй Мандуул хааныг гэхэд л Хятадууд Ойрадын хаан гэж нэрлэж байсан нь бодит байдлыг шууд харуулна.
Үнэндээ бол Ойрадууд бус зүүн Монголчууд эдгээр хаадынхаа эсрэг тэмцэж явсан нь үнэн юм.
Eh survalj :  https://www.facebook.com/tomor.erdenechuluun?hc_ref=NEWSFEED 

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах