Бидний элэг нэгт Өвөр Монгол ахан дүүсийн өнгөрсөн 60 жилийн түүхэнд хятадын эсрэг тэмцэлгүй, нулимсгүй, гашуудалгүй байсан хоног үгүй билээ. Цус нэг, зүс нэг нэгэн өвөг дээдэстэй Өвөр Монголчуудыг хятадууд маш олноор хоморголон хядаж газар ус, эд баялагыг дээрэмдэн талаж, улмаар ургын бичгийг хүртэл хураан устгасан он жилүүд мартагдаагүй ээ. Монголд амьдарч байгаа хятад буюу хятадын эрлийз хурлийз гаралтай зарим хүмүүс Өвөр Монголыг хятадад ууссан мэтээр илтэд сурталчилж Монголчууд бидний хооронд яс хаяж, урдын хятад, манж хороор биднийг утсаар байна.
Одоо сэрэх цаг болсон Монголчуудаа! Ухаарах цаг болсон.Түүхээ хүн бичихгүй бол түүхийг чинь өөр хүн бичиж өгнө гэсэн нэгэн ухаантны үг байдаг. Бидний түүхийг Оросууд нэг удаа гутаан доромжилж, жинхэнэ баатруудыг нь ардын дайсан болгож урвагч нарыг баатар мэтээр бичиж кино хүртэл хийлгэж байлаа.
Монголын сор болсон олон ухаантан мэргэдийг хоморголон алсан бузар түүхээ л тэд ийн нуусан хэрэг байсан.Одоо тэгвэл хужаа гаралтай, хужаа сэтэхүйтэй хүмүүс Монголын түүхийг мөн мушгин гуйвуулж Монголыг хужаагийн салашгүй нэгэн хэсэг мэтээр сурталчилж, Монголын залуусын эр зоригыг мохоож бузар үг, үйлдлээр гутаан доромжилж байна.
Тэд мөн Монгол үндэстнээс урвагч нарыг магтан хөшөө баримал босгож даяар Монголын ариун голомтыг бузарлаж байна. Тэд Өвөр Монгол Буриад Монголыг өөрсдөө Монголоос салан явсан мэтээр худал түүх зохиож Монгол ахан дүүс биднийг эв хооронд нь хагаралдуулж байна.
Мөн залуу, ирээдүйтэй оюунлаг Монгол залуусыг мөнгө төгрөг, албан тушаалаар урхидаж Монголыг Монголынхоо эсрэг турхирч байна.
Монгол газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд илтэд заналхийлэн Монгол газар нутгийг гадныханд улаан цайм зарж байна. Монгол нутгаа гэсэн, Монголоо гэсэн эх оронч тэмцэгчдийг гудамжныхан, худалдагдсан хүмүүс мэтээр олон сурталчилж байна. Болгоомжилцгоо Монголчуудаа! Монгол Үндэстэн Монгол улс Монгол хүн энэ хорвоод орших уу эс орших уу гэсэн асуулт бидний өмнө тулан ирлээ. Нэгийг бодож хоёрыг тунгаана буй за! Монголчууд бид эвтэй бол хүчтэй. Монголчууд хүчгүйдээ манжуудад эзлэгдээгүй эв түнжингүй байснаас эзлэгдсэн гашуун түүхийг бид давтах учиргүй ээ! Мөнх хөх тэнгэр биднийг ивээх болтуухай Уухай УУхай!
S.Bataa 2010
Уухай УУхай! Уухай УУхай! Уухай УУхай!
ReplyDeletebi ene duug sonsood bi uillaa ovor mongol ah duusdee hairtai shuu neg tugiin door negdeh tsag bolloo ar ovoriin ah duu nar min bosotgooy en eyiig hicheej temtsetsgeey ovor mongol ah duus min ta nar ert tsagt bidnii jadnii uzuur selemnii er bolj buh yumnii urd zogsson zorigt ard tumen shuu... mongolchuudaa negdey bosoy temtsey uuhai
ReplyDelete100 жил турш хятад зовно. энийг харин сайхан амална.
ReplyDelete