Сондгой сэдвүүд

ХҮН бол бурханы бүтээл биш, бас энэ ДЭЛХИЙД үүссэн ч биш, гариг хооронд тэнүүчилсэн ТОНУУЛЧИД

Энэхүү орчлон ертөнц ТӨГС билээ. Түүний эгэлхэн нэг эс болох ДЭЛХИЙ ч мөн Төгс төгөлдөр.Төгс төгөлдөр зүйлс мэдээж Төгс Төгөлдөр зүйлсийг бий болгоно.










Дэлхий ээж өөрөө бие даагаад л БИЙ болгоод байгаа асуудал биш л дээ.
Олон Гариг, ОРЧЛОН, ЕРТӨНЦ-н түмэн үйлчлэл дор хэмжээгүй их суу хүч, үйлчлэл (заль) дор БИЙ болж л байгаа хэрэг.
Монголчууд бид Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн игээгэн дор гэдэг нь чухам үүнийг л хэлсэн хэрэг.

НАР хэмээх аварга гариг дэлхийг шатаачих гээд л байдаг гэтэл тэр НАР гэдэг маань ердөө л энэ шүү дээ...





Харин дэлхий маань …????
Энэ гаригийг сүүлийн үеийн онгоцоор тойрвол 1500 жил шаардлагатай.



Хэдий биднээс хол боловч энэ гаригийн ямар нэгэн хүч, үйлчлэл бидэнд халуун дулаан элч хэлбэрээр биш ч гэсэн нөлөөлж л байгаа.
Үүнийг л зурхай, од гаригийн үйлчлэл гээд л байдаг.




Мэдээж тэгвэл бид зурхайг шүтэж ОРЧЛОН ЕРТӨНЦ-н хуулинд захирагдаж яваа хэрэг.




Нэгэнт хуулинд захирагдсан бол ШИЙТГЭЛ нь мөн л ойлгомжтой.



Үүнийг Монголчууд бид Мөнх тэнгэрийн хуулиар, шийтгэлээр, зарлигаар, гэсгээлээр хэмээж устгаж үгүй хийдэг.
(Өчүүхэн ХҮМҮҮС бид битгий хэл энэ асар том гаригууд ч Мөнх тэнгэрийн хуулиар орших газраа оршиж, гариг хоорондын харилцан үйлчлэл дор мөнхөд оршсоор л... )

Мөнх тэнгэрийн хуулиар орших ДЭЛХИЙ-н амьтан, ургамал, байгалийн тогтоц олон сая жилийн турш боловсорч өнгө зүсээ өөрчлөж төгөлдөршсөн.
Мөнхөд оршихуй болох байгалийн амин шүтэлцээг үл зөвшөөрөх, тэрсэлдэх ганцхан адгуус байгаа нь ХҮН гээч (байгал эхийн хувьд теорорист, вирүс, хорт хавдар) юм.
Үнэндээ хүн төрөлхтөн энэ дэлхийд үүссэн цагаас хойш, магадгүй суурьшиж эхэлснээс хойш энэ дэлхийд хэрэгтэй зүйлс хийсэн нь нэгээхэн үгүй юм.
Харин ч эсрэгээр энэ дэлхийг эзэгнэн захирахыг оролдож, өвчлүүлж, сөнөөж, ухаж, хордуулж Төгц бүтцэд аймшиггүйгээр халдсаар байна.






Хүн бидний хийж байгаа хорт үйлдлийн үр дүнд байгалийн Төгс чанар алдагдаж доголдож, түүний хэрээр Байгал дэлхий өөрийгөө эмчлэх, тэнцвэржүүлэх гэж янз бүрийн үйлдэл хийх нь Бидний мэдэх газар хөдлөл, салхи шуурга, үер усны гамшиг юм.






ХҮМҮҮС бидний шунал, өчүүхэн өөрсдийн эрх ашигаа дээдэлсэн улс төрийн бодлого, суурин иргэншил, түүнд нийцсэн боловсрол, техник, технологийн ололт зэрэг нь БАЙГАЛ дэлхийг улам зэрлэгээр улам хурдан сөнөөх хүчит зэвсэг болсоор байна.
Хамгийн аймшигтай нь үүнийг Хөгжил Дэвшил хэмээн шүтдэгт хамаг учир байна.
ХҮН энэ дэлхийд байхгүй байсансан бол энэ дэлхий хэзээ ч устаж үгүй болох зовлонгүй, хэзээ ч хордож, сөнөх төвшинд хүрэхгүй байсан биз ээ.
Тиймдээ ХҮН бол бурханы бүтээл биш, бас энэ ДЭЛХИЙД үүссэн ч биш, гариг хооронд тэнүүчилсэн ТОНУУЛЧИД юм шигээ.
Удахгүй ДЭЛХИЙ-дээ амьдрах нөхцөлгүй болоод өөр гаригийг бузарлахаар явах цаг айсуй.

Харин энэ бүгдийн эцэст хэлэхэд агуу их ӨВӨГ ДЭЭДЭС минь МӨНХ ТЭНГЭРЭЭС заларч ирсэн цагаасаа хойш энэ дэлхийг эмхтгэн төвхнүүлж, энэ дэлхийд мөнхөд амьдрах аргыг боловсруулж, төгөлдөршүүлж, Мөнх тэнгэрийн хуулийг даян дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд удаа дараа байлдан дагуулал хийсээр иржээ.
Харин ухаангүй үр хойч бид нь өөрсдийн бодлогогүй үйлдэл, эв нэгдэлгүй байдлаасаа болоод энэ ДЭЛХИЙ-н ЭЗЭН суудлаас огцорч уруудан уруудсаар өнөөгийн шалбааг дунд буужээ. үргэлжлэл бий...S.Bataa 2011

9 comments:

  1. saihan bichsen baina.sonirholtoi bailaa

    ReplyDelete
  2. ene bvxen ch vnen shvv.Xvmvvsee baigal delxiigee vgrelj xairlaj amidartsgaaja.

    ReplyDelete
  3. Mongolchuudaa web-d anh udaagaa orj irj baina.Sain tordood baival niitleliin bodlogo ih sain umaa.Shar medee baihgui ih saihan baina.10 jiliin daraahiig harsan baina. Sain baina. amjilt husie zaluusaa

    ReplyDelete
  4. Tegeed hun haanaas uussen gej?

    ReplyDelete
  5. Haanaas irsen ni oilgomjtoi bichsen baigaa um bish uu?

    ReplyDelete
  6. Яанам бээ ийм ч юм бичиж байх ч гэж. Бид иймэрхүү юм бичиж мухар сүсэгт найдаж явдаг болохоороо л хөгжихгүй байгаа байхгүй юу даа. Бүх хөгжил ололт дэвшилийг үгүйсгээд юу хожих юм бэ? Буцаад хонь малаа хариулахыг хүсээ юу? уучлаарай энэ улсын иргэний хувиар санал бодлоо хуваалцаж байгааг минь хүлээн аваарай.

    ReplyDelete
  7. Shuumlel chini bai-gaa onosongui dee. ehleed sain unsh. uz! daraa ni bod! SAIIIN bod geed ih goyo ug garsan baina lee shuu de ho :)

    ReplyDelete
  8. Нар бол гараг биш. Од

    ReplyDelete