Tүүх эргэн давтагддаг гэдэг.1920 оод оны үед Монгол улсынхаа тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан эрэлхэг,ухаалаг нэгний бичсэн бичиглэлийг дахин нийтлэв! Монголчууд минь нэгийг бодож үүсэл гарал удам судраа хүндэтгэж ухаалаг эвтэй байцгаая! Бидний дунд эвийг эвдрүүлэх, хорон санаат эрлийз бодолтой хүмүүс дүүрэн байгаа гэдэгт итгэж байна. Энэхүү нийтлэлийг маш анхааралтай уншаарай.
Гадаад Монголын бүх засаг, лам нар ба ардад сануулах учир: Янаг ах дүү та нарын мэдсээр өнгөрсөн ес, арван жилийн чанад манай уул орон нутаг нь туйлын ядралтай агсан аж. Тэр үед бид бүхний дээр хүнд чулуу мэт Хятадын хөнөөл тогтсон бөлгөө. Юун хэмээвээс манай Халх Монголын эрдэм засагт хор үүрд тэнхрүүлэхгүй мунхгаар явуулах гүнээ хол аргыг хийсэн амуй. Үнэхээр хорсолтой, үнэхээр заналтай. .Их Богд Чингис хааны үр садан болох манай Халхын засаг ноёдыг өөрсдийн дур зоргоор инээдэм мэт дэвшүүлж, халж агсныг хэн ч мэдмүй. Бас мөн ёсгүй хятад сайд нар авилгалан манай засгийн ноёдыг худал хуурмагаар яллаж хөрөнгийг хохируулсан сарниулсан билээ. Халхын Их Өндөр гэгээн ба манай төрсөн туйлын сайхан орон нутаг нь хятадын эрлийзийн хорлолоор цөөдөн барагдах шахжээ. Түүнийг цөөлөн сарниулж муу гоёчоор манай засаг хошууд ба ардын газар орныг булаан авч нүүдэлчин хятадыг суулгахад хүргэсэн ажээ. Энэ мөнхүү суртахууныг умартсан хятад нь манай шарын шашин үндсийг таслан язгуурын тогтсон засгийн эрхийг булааж, муж байгуулан бид бүхнийг боол болгон, Дотоод Монголын түмэн мэт шүтээн сүм хийдүүдийг хоосруулан завджээ. Хэдий тийм хорт санаа зангидавч үзэж аврах бурхан тэнгэр дээр байх тул бидний Халх Монголчуудын туйлын гашуун зовлонг өөд татаж туслах дээдсийн хүчин адисаар ба далай мэт буяны чадал үнэнхүү сүсгийн үүднээс Богд Жавзундамба хутагт хаан маань зориг хүчийг илэрхийлэн бузар муухай хар хятадын гараас мөлтрөх тэмдгийг үзүүлэн нууцаар шууд их хувьсгалын мянган нар мэт гэрэлтэй эрдэнийн тугийг босгосон. Их эзэн хаан Богд Жавзундамба таны арсланы дуу мэт алтан хаын зарлигийг сонсож бүх ард бид бүгдээр Алтай уулын өврөөс Алшаа, Ордос, жич Оросын Буриад хүртэл сэнхрэн босоод сэрж, сүртэй их тугийн зүг хандаж, чин үнэн зориг хүчийг нэгтгэн чармайж, эзэн хаан Богд Жавзундамба хутагтын сүлд ба бурхан тэнгэрийн адисаар хамгийн хохируулагч хорт санаат хар хятадын хэлтгий ёсыг нэгэн өглөөний хооронд манан мэт, усны дээр хөөс адил үтэр түргэн арилгаж, бүх монголчуудын орон нутгийг туйлын ядралаас зайлуулж, төв жаргалыг олгуулан тогтоохуйд, мордуулсан буу зэвсэг ба элссэн баатарлаг цөөн цэргүүдээр үлэмж сум зэвсэгтэй Бээжингийн түрслүү цэргүүдийг байлдахуйд байлдааны газраас тэрхүү хятад цэрэг ичгүүргүй бахиралдаж туулай мэт жанчигдсан боловч хар хятадын мэхт арга ихдэж, бидэнд тусыг үзүүлэн агсан Оросын өдий төдий сайд түшмэлийг худалдан авч, цус нулимсаар завсардуулан атал эдүгээ монголчуудын олонхи нь самуун залихай хятадын мэдэлд зовлонгийн далайг алдагдаж, зүйлийн гашуун хорыг амсаж даруулахаа бага үзэж үл баран, манай Халх нарыг түлхэн живүүлэхээр оролдсон өөдөлшгүй нэгэн хэдэн залихай баньд, эрлийз нар ба бүх үндсээ алдсан ноёдыг худалдан аваад манай автономит Гадаад Монгол улсыг дэгжүүлэхгүй арга мэхийг үүсгэн, хар хятадыг өөртэйгөө дотнолон амраглуулсан бөгөөд, бас нэр ба үнэн тангараг тэргүүтнээ умартсан тэд нар, улсын хулгайчууд, хортны нам болж манай мэргэн алдарт Засагт хааныг хорлон алаад, залуу бөгөөд баатар сүртэй Түшээт хааныг бас тэр мэтээр хорлосон нь үнэхээр заналтай. Улсын хэрэгт маш мэргэжиж дотоод, гадаад алдаршсан нэрт лам, Цэрэнчимэд басхүү тэр мэт хулгайчуудын гарт цаг бус үхлээр үхсэн. Бас манай Богд эзэн хааны шадар сайд далай мэт гүнээ ухаан төгөлдөр Дайчин чин ванг бас ухваргүй баньд нар ба эрлийз нар архиар согтоож алсныг хэн ч үл мэдэх газаргүй. Энэ мэтээр хор ерд ерөндөж алагдсан мэргэн төгөлдөр Түшээт ван, Бинт ван, Далай ван, жич сахалт лам эдгээр цөм ийнхүү хорлогдсон тэргүүтэн. Махан бие олсон шулмас нар энэ мэтээр манай халхын тэргүүн эрдэмтэнг идсээр. Богд Чингис хааны язгуур үндэсний үр маш ариун тунгалаг оюут ерөнхий сайд Сайн ноён хааныг хорлосон нь даанч өнгөргүй, муу хоронд хамаг бие шарлаж хилсээр өөд болсон. Энэ мэт хорт үйлсийг шүүмжилбээс Сайд ван хэмээх зарим суурин бүх ардын дээр толилж залруулах тэргүүн болсон нь мөнөө, ийнхүү хорлож бүрэлгэвээс ард юуг түшиж амьдраваас болмуй. Улс юунд засагдан дэгжвээс болмуй хэмээн бодвоос үнэхээр уйтгарлалтай бөгөөд уурлалтай. Манай Халхын сайн тэргүүлэгчдийг алж бараад улсын хэргийг сайнаар сэтгэх хүнгүй болгон, гэрэлт эрдэнийн ширээг бузартуулан хайран тулгар төрийг унагаж хамаг ардыг сарниулан толгой мөрний дээр тэгшдэхгүй, хар хятадын гажуу засаг эрхийг хүлээлгэх нь нэгэнт үнэн болов. Эдүгээ тэдний шулмасын санаа одоо бүрэн бүтэхэд ойртжээ. Эдүгээ бэрх самуун цагт манай халх нарт улсын хэргийг устгахгүй явуулах гүн мэргэн эрхэм язгууртан цөөн болжээ. Одоо улсын хэргийг өөрийн гэрийн үйлсийн адил үзэж, язгуур үндсийг мэдэх нь ховорхон. Харин хятадаас нууцаар цалин авах залихай баньд, эрлийз нар манай халхын засгуудын нэр сүрийг доромжилж бууруулан, хошууны Тусгаар Тогтнол сонингийн хайчилбар Дугаар: 1991.VI.4. №27 [9274] тамгыг хөнгөн болгон, тэрхүү өөрсдийн адил язгуургүй эрлийз нарт олгож, нүүрт ван гүний нэрийг шагнамуй. Удалгүй золбин баньд, эрлийз нар өөрийн боолчууд ба тэжээсэн нохойд боловч ван гүн зэрэг олгуулахад энэ хулгайчууд манай нэр сүрийг хар хятадаас илүү доромжлон дарлах болжээ. Үнэхээр энэ муу хулгайчуудын үүсгэлээс Халх дөрөв, шавь хоорондоо эв найрамдлыг алдаж буурай болсноор бүх улсын хэргийг дотоодоос эвдэн устгах хэрэг илэрхий болов. Ялж төгссөн бурхан бодь модны дэргэд сууж ном бясалгахад олон шулмасууд гадуур хүрээлж зовоосныг үлгэрлэвээс, манай их Богд эзэн хааныг өмхий хар санаат гадаадын хорт дайсанд худалдсан баньд, эрлийз нараар хэлтрэхгүй үйлийн үрийн эрх дор хүрээлэгдэн зовоосоор өнө удав. Энэ хулгайчууд нь хэний ч биеийг хаан лугаа үл учруулан улсын үнэхээрийн зүдгүүртэй байдлыг айлтгамуй. Манай хөөрхий эзэн хаантан эдүгээ цагт Дайчин улсын Бадаргуут төр хэмээх их хуандий мэт бэрх суудалтай болжээ. Улс төрийн буурай цагт манай Гадаад Монгол улсын хэрэг нь Дайчин улсын төр ширээгээ алдахад дүрэмлэсэн дүрэм мэт эрхлэн явуулагчид гадаадын муу дайсан лугаа сүлбэлхийлэн улсыг худалдсан хүний тэргүүн нь эрлийзийг дэлхий дахины хүн бүгд мэдэрхүй. Тэр манай улсыг мөхөөж эзэн хаантныг эрдэнийн ширээнээс зайлуулан улсыг мөхөөхийн тул хар хятад цэргийг авч ирээд тэдний сайд түшмэл лүгээ эзэн хаан ба улс төрийг худалдах хэрэг тун үнэн бөгөөд үнэхээр сайн арилжаа үйлдмүй. Манай халхын ноён, түшмэд хүн ард бүгдээр энэ хуурмаг хулгайчуудын уран үг, засдаг царайд одоо бачлагдахгүй буй за. Эд нарын хэлэх нь: Хятад цэргийн ирсэн учир нь Харчины дээрэмчин бөгөөд Буриад самуун намаас орон нутаг юугаа Хятад цэргээр хамгаалуулмуй хэмээсэн нь эхнээс эцэс хүртэл худал буй. Манай өөрийн этгээдээс маш нууцаар нэгэн сайдыг эзэн хаан танаа бараалхуулж хэдэн цэргийн түшмэдийг Өвөр Монгол ба Буриад газраар зарж үнэнийг байцааваас манай өвөр хошуудын ах дүү нар ба Оросын харъяат буриад нар манай хаан эзэнтний хаврын Буриадын элч нарт дотуураар айлтгасан зарлигийг дагаж хятадын цэрэг ба дотоодын муу хулгайчуудыг хөөн гаргаж хоосруулан дарахын тулд цэрэг түшмэдийг өөр хошуудын олон ван засаг нар лугаа зөвлөлдөн элсгэсэн нь мөн болой. Үүнээс гадна манай өвөр хошууд ба Оросын харъяат ах дүү нар Оросын самуун нам ба Хятадын үймээнд туйлын муугаар дарлагдаж зүдрээд манай улсад дагаж багтахыг гуйснаас өөр ямар ч санаагүй хэмээмүй. Тиймийн тулд хянаваас, манай Халхын хаад, сайд нарыг залгисан шулмасуудад итгэж үл болмуй. Эрхэм язгуурын засгууд, аврал болсон ариун санваарт лам нар, хөдөөгийн хар шар авхай нар бүгдээр сонсох ажаам уу? Манай Гадаад Монголын бузар дорой арилах буй за. Юун хэмээвээс муугийн туйлд хүрвээс сайн болмуй. Тиймийн тул удахгүй гадаад, дотоодын дайсныг байлдах учирт эзэн хааны алтан зарлиг буймуй за. Буу зэвсгийг бэлтгэж тэр өдрийг бүгдээр хатуужин хүлээвээс зохистой. Тухайд эзэн хаан Жавзундамба хутагт таныг зовлонгоос гарган, манай хан, сайд нарыг хилс үхсэн өшөөг хариулж, олон ардын туйлын дарлагдсан гашуун ба бас хар хятадын цэргийг авч ирэн нийт дарлуулах өөдөлшгүй муу эрлийз нар танаа хийсэн үйлээ амсмуй за. Олноо өргөгдсөн эзэн хаан нь өнө удаан гарахуй ертөнцийн дотор мэндэлсэн тул манай их Чингис өвгийн эзэлсэн их газруудыг хураан мандуулан соёл суртал эрдэм засгийг тэнхрүүлэх болтугай”. Тусгаар Тогтнол сонингийн хайчилбар Дугаар: 1991.VI.4. №27 [9274] Өнгөрсөн оны эцсээр эрдэм шинжилгээний томилолтоор Зөвлөлт Буриадын Нийгмийн Шинжлэх ухааны хүрээлэнд очиж ажиллах завшаан тохиож билээ. Тус хүрээлэнгийн гар бичмэлийн санд Монголын холбогдолтой бичиг баримт нилээд байгаагийн дотор “О зашите правопорядка Автономной Внешней Монголии” хэмээн гарчигласан нэгэн бичиг буй нь шашин төрийг хослон барих хаант Монгол улсын эцсийн улиралд буюу тухайлбал, хятадын гамин цэрэг Монгол орныг эзлэн авсан үед холбогдох нь түүний утгаас тодорхой байна. Энэхүү бичгийг тусгаар тогтнолоо сэргээхээр тэмцэж байсан монголын нийгмийн дээр дурдсан бүлэг, хүчээс чухам хэн нь үйлдэж, хэнд гардуулсан, хэрхэн Буриадын Нийгмийн ухааны хүрээлэнгийн гар бичмэлийн санд орж хадгалагдсан нь тодорхойгүй. Ямар боловч бичгийн доторх “өнгөрсөн ес, арван жилийн чанад” манжийн шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх хэмээн монгол үндэс угсааг таслах аюул нүүрлэж байсныг өгүүлснээс үзэхэд 1919, 1920 оны үед бичигдсэн бололтой.
No comments:
Post a Comment