-Танай улсыг хараахан ашиглагдаагүй байгаа асар их нөөц баялаг бүхий сүүлчийн орон гэж тодорхойлдог.Дэлхийн эдийн засаг хямарч байхад Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 10 хувиар өсч байна. Ийм үед энэ улс орны Ерөнхийлөгч байх нь магадгүй бахархмаар зүйл байх.Гэвч нөгөө талаас эдийн засаг хэтэрхий хурдтай тэлж байгаад санаа зовж байна уу?
Монгол бол эрх чөлөөтэй, нээлттэй орон. Бас эрдэс баялгийн нөөцөөрөө дэлхийд эхний 10 дугаарт бичигдэх улс. Эдийн засаг нь хурдацтай тэлж буй Хятадтай хиллэдэг. Гэхдээ энэ олон давуу байдлаа хэрхэн зөв, оновчтой ашиглах тал дээр цөөнгүй асуудал гарч ирдэг.Баялгийг цөөнхийн халаас руу оруулахгүйгээр ард түмэндээ хэрхэн хуваарилах вэ гэх мэт. Ингэхийн тулд ухаалаг бодлого баримтлах хэрэгтэй болж байгаа юм.
-Ухаалаг бодлого гэдэгт авлигатай тэмцэх багтаж байгаа юу?
-Тийм.
-Бас өөр олон асуудал бий. Тийм үү. Яг одоо Монгол Улс аль зүг рүү явж байна вэ?
-Аз болоход бидэнд олон орны туршлагаас суралцах боломж байна. Байгалийн баялаг ихтэй орнууд яаж амжилтад хүрсэн, хэрхэн уналтад орсон зэргийг ажиглахад нэг тийм ерөнхий чиг баримжаа гарч ирж байгаа юм.
Миний бодлоор хамгийн нээлттэй орон амжилтад хүрдэг. Жишээлбэл, Австрали, Канад гэх мэт. Харин би Монголыг нээлттэй орон гэж дүгнэдэг. Бид хэзээ ч сүүдрээ нууж байгаагүй. Манай улсад иргэд нь төрөө хянадаг. Ард түмэн бүх зүйлийг анхааралтай ажиглаж байдаг. Тиймээс бид зөв зүг рүүгээ явж байгаа гэдэгт би хувьдаа итгэж байна.
-Та ардчилал, шударга хуулийн тухай болон авлигатай тэмцэх талаар ярилаа. Харин эдийн засгийн хувьд танай улс яаж зөв гольдролдоо орох вэ. Монголын эдийн засаг хурдацтай тэлж байгааг дагаад дотоодын валютын ханш огцом чангарахаар болчихоод байгаа. Танай улсын төв банк 2013 он хүртэл төгрөгийн ханш тогтвортой байна гэж мэдэгдсэн. Энэ бүхнийг яаж зохицуулах вэ?
-Энэ бүхнийг зохицуулахын тулд бид уул уурхайн салбараас олж байгаа орлогоо юун түрүүнд иргэдийнхээ чадавхийг хөгжүүлэх болон эрүүл мэнд, боловсролын салбар, дэд бүтцийн хөгжилд зориулах хэрэгтэй юм. Манай орны дэд бүтэц тийм ч сайн хөгжөөгүй гэдгийг та мэдэх байх. Уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц сайн байх хэрэгтэй. Тиймээс авто зам, төмөр зам барьж, эрчим хүчний эх үүсвэрийг хангах ёстой. Маш их хөрөнгө оруулалтын ажил хүлээж байна. Энэ бүхэн эдийн засгийн тэнцвэрийг хадгалж чадна гэж бодож байна. ЗХУ байх үед Монгол Улс боловсруулаагүй түүхий эд экспортолдог байлаа. Харин одоо бид баялгаа дотооддоо боловсруулчихаад гадагш нь гаргахыг зорьж эхэлсэн. Тиймээс энэ салбарт ч гэсэн хөрөнгө оруулах шаардлагатай байна.
-Сүүлийн үед Монгол Улс нүүрсний салбараа нэлээд хөгжүүлж байгаа. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдыг их татаж байна. Мэдээж хэрэг, том зах зээл бүхий хоёр хөршийн нөлөө ч бий. Ялангуяа Хятадын нүүрсний зах зээлийн эрэлт маш их. Танай улс энэ боломжийг хэрхэн ашиглаж байна вэ?
-Бид Орос, Хятад хоёр хөршөөсөө авах импортын хэмжээгээ тэнцвэржүүлэхийг зорьсоор ирсэн. Мэдээж хэрэг, бидэнд тодорхой бодлого байлгүй яах вэ. Манайх шиг ийм том хоёр хөрштэй улс бараг байдаггүй. Тиймээс бид гуравдагч хөршийн бодлого баримталдаг. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт нэмэгдэх нь Орос, Хятад хоёрт ч ашигтай. Хэдий чинээ их хөрөнгө оруулалт орно, төдий чинээ боломж, бололцоо нэмэгдэнэ гэсэн үг.
-Монгол Улс Хятадаас нэлээд хараат болчихоод байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө Хятад улс эрчим хүчний хэрэглээгээрээ АНУ-ын урд орох болсон. Үүнийг дагаад түүхий эдийн нийлүүлэлт шаардагдах болсон. Тиймээс хэрэв та нар хүсвэл Хятадтай худалдаагаа өргөжүүлэх зорилгоор төмөр замын асуудлаа шийдвэрлэж болох байсан. Гэвч яагаад тэгсэнгүй вэ?
-Бид урд хөрштэйгөө найрсаг харилцахыг эрмэлздэг. Хятадын зах зээлд томоохон байр суурь эзлэхийг ч хүсэж байгаа. Одоо Хятадын нутаг дэвсгэр дээр төмөр замын ганцхан цариг бий. Харин бидэнд хоёроос гурван хувилбартай байх шаардлага гарсан. Оросын төмөр замын салбарыг ч алдахгүй байхыг хичээсэн.
-Гэхдээ Оросынхтой адил цариг бүхий төмөр зам барих өртөг нь Хятадынхтай харьцуулахад гурав дахин илүү тусч байгаа. Энэ тухай Дэлхийн банкны судалгаа харуулсан байдаг. Тэгэхээр танай улс Хятадын зах зээлээс хэтэрхий хараат болох вий гэж болгоомжилж байгаа гэсэн үг үү?
-Манай улс Орос, Хятад аль, аль руу нь төмөр зам тавих хэрэгтэй байгаа. Байгалийн нөөц баялгаа зөвхөн Хятад юм уу, аль эсвэл Оросын зах зээлээс хараат байлгахыг хүсэхгүй байна. Япон, Өмнөд Солонгос зэрэг олон орны эрэлт улам бүр ихэсч байгаа энэ үед түүхий эдээ дэлхий даяар борлуулахыг эрмэлзэж байна.
-Монгол Улс Хятадаас бүрэн хараат болохоос болгоомжилж байна уу. Аль эсвэл зүгээр л баялгаа дэлхий даяар тараахыг хүсч байгаа юм уу?
-Бид баялгаа олон оронд борлуулахыг хүсч байгаа. Түүнчлэн ганц улсаас бүрэн хамааралтай болохыг ч хүсэхгүй байна. Үүнийг өмнөд хөршийн хамтрагчид маань ойлгож байгаа байх.
-Гэхдээ Оросынхтой адил төмөр зам байгуулахын тулд маш их хөрөнгө шаардагдана. Монгол Улс Хятадаас хараат байхгүйн тулд хэтэрхий их зардал гаргаж байгаа юм биш үү?
-Бид хөршөө сонгож төрөөгүй. Орос, Хятад гэх хоёр том гүрэнтэй хөрш зэргэлдээ байхаас өөр сонголт бидэнд байгаагүй. Харин тэдний хоорондох тэнцвэрийг хадгалахын тулд заримдаа төдий хэмжээний зардлыг гаргах шаардлага гарч ирдэг. ОХУ, Хятадын Засгийн газрын төлөөлөгчидтэй манай албаны хүмүүс ярилцаж, зарим тарифийн хөнгөлөлт үзүүлэх хүсэлт тавиад байгаа. Үүнийг НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд ч дэмжиж байна.
-Саяхан Монголчуудын дунд “Монгол Улс аль оронтой хамгийн сайн түншилж чадах вэ” гэх асуултаар явуулсан нэгэн судалгаагаар Хятад улс Орос, АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг олон орны дараа, нэлээд хойгуур жагссан байсан. Жирийн иргэд Хятадаас хараат болчих вий гэж хэтэрхий их болгоомжилж байгаа нь төрийн бодлогод нөлөөлж, бусад орныг сонирхоход хүргэв үү?
-Манай хоёр орны хооронд үндэстнүүдийн маргаан гардаггүй. Хятадын эрх баригчид нэг угсаатнуудын соёлын салбар дахь хамтын ажиллагааг үргэлж дэмжсээр ирсэн.
-Би ямар нэгэн маргааны тухай асуугаагүй. Энэ жил Улаанбаатарын нэгэн дунд сургуульд багшилж байсан Хятадын 25 багш дээрмийн халдлагад өртсөн. Энэ бол үндэстний зөрчил даамжирч байгааг нотлох нэг жишээ. Тийм үү?
-Сайн, муу янз бүрийн хүмүүс хаана ч байдаг шүү дээ. Бид өөрсдийн иргэд болон манай улсад ажиллахаар ирсэн гадныхныг Монгол Улсын хуулийг дагаж мөрдөхийг сануулсаар ирсэн.
-Та ОХУ-ыг Монголын өөр нэгэн том хамтрагч орон гэж тодорхойлсон. Гэтэл өнөөдөр маш олон хүн Оросын засаг, захиргааг ардчилсан байж чаддаггүй гэж дүгнэж байна. Харин Монгол Улс яагаад хойд хөршөө найдвартай хамтрагчид тооцож байна вэ?
-Хятад, Оросын төрийн эрхэнд ямар хүмүүс гарч, ямар тогтолцоогоор улс орноо удирдах вэ гэдэг нь өөрсдийнх нь асуудал.
-Үнэхээр тийм гэж үү?
-Тийм.
-Өмнө нь таны хэлсэн “Ардчиллыг хөгжүүлэх нь бидний үйл хэрэг мөн” гэх үгс их алдартай. Залуухан сэтгүүлч байх үедээ та М.Горбачев огцорч байгаа тухай мэдээлэхдээ “Бид ардчиллын төлөөх энэхүү тэмцлийг үргэлжлүүлэх ёстой” гэж онцолж байсан?
-Монголд бид ардчиллын төлөөх үйл хэрэг, шударга хууль, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ард түмэндээ олгохын төлөө тэмцсэн. Гэхдээ бид бусад оронтой харилцахдаа улс төрийн тогтвортой бодлого баримтлах нь зүйтэй. Бид үүнээс айхгүй байна.
-Та энэ оны эхээр “Вашингтон Пост” сонинд өгсөн ярилцлагадаа Р.Рейганы тухай дурьдсан байсан. Монголчууд нэг намын тогтолцоотой байх үед Рональд Рейган ЗХУ-ыг “Муу ёрын эзэнт гүрэн” хэмээн нэрлэхыг сонсоод та энэ үгэнд нь хөтлөгдөж ардчиллын үйл хэргээ эхэлсэн гэж?
-Би малчин ардын гэр бүлд төрсөн. Манай ард түмэн нүүдэлчдийн уламжлалаа хадгалсан бие даасан хүмүүс байдаг. Коммунист тогтолцооноос ардчилал руу шилжихдээ бид дусал цус ч гаргалгүйгээр тайван замаар хувьсгал хийсэн. Бид улс төр, эдийн засгийн шинэчлэлийг Азийн орнуудын жишгийг эвдэж хийж чадсан.
-Би ардчиллын үнэт зүйлийн тухай асуугаагүй. Харин Хятад, Орос дахь монгол угсаатнууд Монгол руу тэмүүлж буйг юу гэж үзэж байгааг тань сонирхсон юм?
-Бид тэднийг хүндэтгэж байна. Үргэлж ийм байсаар ирсэн. Гэхдээ тэднийг Монгол руу тэмүүлж байгааг дэмждэг боловч энэ асуудлыг бодлогын түвшинд ярих боломжгүй.
-Яагаад гэвэл та нар Орос, Хятад улс ямар нэгэн хариу арга хэмжээ авах вий гэдгээс болгоомжилж байна. Тийм үү?!!!!
-Үгүй. Бид айгаагүй. Бид өөрсдийн баримтлах бодлогоо хүндэтгэж байна.
-Та түрүүн “Бид уул уурхайн баялгаа дэлхийн олон орны зах зээл рүү гаргаж, олон улстай харилцахыг эрмэлзэж байгаа” гэж хэлсэн. Гэтэл алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлж буй орд газартай холбоотой гэрээг гадны хөрөнгө оруулагчидтай байгуулсан хэрнээ дараа нь яагаад тохиролцооноосоо буцаж, гэрээг өөрчлөх гэж оролдсон юм бэ?
-Та Оюутолгойн тухай асууж байна уу.
-Тэгэлгүй яах вэ?
-Оюутолгойн гэрээг аль хэдийнэ байгуулчихсан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрөөд байна. Бид гэрээг хүндэтгэж байна. Гэхдээ Монгол бол нээлттэй орон. Бид үндэсний эрх ашиг, ард түмнийхээ хүсэлтийг үргэлж нэгдүгээрт тавьдаг. Тиймээс гадны хөрөнгө оруулагчид орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний шаардлагыг биелүүлдэг байх ёстой.
-Монголын Засгийн газар Оюутолгойн гэрээг аль хэдийн байгуулчихсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ одоо үүнийгээ үгүйсгэж эхэлсэн. “Рио Тинто” тэргүүтэй томоохон компаниуд үүнд дургүйцэж “Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл Монгол дахь бизнес, хөрөнгө оруулалтын орчинд итгэх гадныхны итгэл сулрах эрсдэлтэй” хэмээн анхааруулсан шүү дээ?
-Өнөөдөр дэлхий ертөнц улам бүр нээлттэй болж байна. Хүмүүс ямар ч мэдээллийг хялбархан олж авдаг болчихож. Монголд байгаа зарим хүн Оюутолгойн гэрээг бүрэн төгс болж чадаагүй гэдгийг онцлох болсон.
-Та үүнийг хүлээн зөвшөөрч байна уу?
-Мэдээж хэрэг, би тэдний хэлсэн үгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хэдийгээр Оюутолгойн гэрээ төгс болж чадаагүй боловч энэ бол коммунист тогтолцоо задарснаас хойш анх удаа хийгдэж буй бизнесийн томоохон гэрээ гэдэг утгаараа ач холбогдолтой.
-Тэгвэл та энэ гэрээ анх байгуулагдсан хувилбараасаа өөрчлөгдөхгүй гэдгийг баталж чадах уу?
-Тэгэлгүй яах вэ. Чадна.
-Тавантолгойн стратегийн түншээр Хятад, АНУ болон Орос, Монголын хамтарсан консорциумыг сонгочихоод байсан. Гэвч хожим нь Монголчууд энэ байр сууринаасаа татгалзаж, Япон, Өмнөд Солонгосын компанийг оруулж ирэхээр болсон. Та нар хөрөнгө оруулагчдаас айсандаа болоод ийм эрсдэл үүрч байна уу?
-Би энийг арай өөрөөр тайлбарлая. Эхний шийдвэрийг Засгийн газрын түвшинд хэлэлцэж эхлээд байсан. Дараа нь энэхүү саналыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулсан юм. Хэрэв энд дэмжигдсэн бол парламентын хуралдааны үеэр гишүүд хэлэлцэж батлах байсан. Гэхдээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэхүү гэрээгээр улсын эрх ашгийг эн тэргүүнд гаргаж тавьж чадаагүй гэж үзсэн учир дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхийг санал болгосон.
-Гэхдээ хамгийн гол нь гэрээг байгуулах, батлах явц хэтэрхий их цаг үрж байна. Монгол бол маш их баялагтай орон. Гэвч ийм нөхцөл байдалд гадны хөрөнгө оруулагчид эргэлзэж эхлэх юм биш үү?
-Бид хүн бүрийн дуу хоолойг сонсож, санаа бодлыг нь тусгахыг хичээж байна. Ардчилсан тогтолцоотой орны парламент энэ бүхнийг харгалзан үзэж, удаан хугацааны туршид нямбай боловсруулсан гэрээ, хэлцэл байгуулах нь зөв байдаг. Үүнээс гарсан шийдвэр нь эргэж буцахааргүй байж чаддаг.
-Уул уурхайн салбарыг хөгжүүлэх нь Монголын байгаль орчин, хүн ардын амьдралд сөргөөр нөлөөлж байгаа. Монголчуудын тал хувь нь уул уурхайн баялаг олборлохыг дэмжиж байгаа бол үлдсэн хэсэг нь хүлээн зөвшөөрдөггүй гэх нэгэн судалгаа бий. Та үүнийг мэдэж байгаа. Тийм үү?
-Тийм ээ. Би мэднэ.
-Тэгэхээр уул уурхайн гэрээ, хэлэлцээр байгуулах хугацааг сунжруулах нэг шалтгаан нь энэ болж байна уу?
-Бүх зүйлийг хэт туйлшран хүлээж авах хэрэггүй байдаг. Гэхдээ уул уурхайн салбарт өөрчлөлт ирж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хөрөнгө оруулагч компаниуд илүү нээлттэй болж, тухайн орон нутгийн иргэдтэй хамтарч ажиллан байгаль орчны нөхөн сэргээлтийг хийдэг байх ёстой.
-Гэхдээ Оюутолгойн гэрээнд анх байгуулсан цагаас нь хойш зарим өөрчлөлтийг оруулсан шүү дээ?
-Мэдээж хэрэг, бид анх байгуулсан гэрээгээ хүндэтгэж үзнэ. Гэхдээ цаг хугацааны явцад олон зүйлд шинээр суралцаж байгаа. Монголчууд эрт үед маш том эзэнт гүрнийг байгуулж байлаа. Дараа нь коммунист тогтолцоотой болж, 70 жил “нойрссон”. Эцэст нь ардчилал гарч ирж, манай орны тойрсон маш олон сонирхол харагдах болсон. Том хөрөнгө оруулалт, том гүрнүүдийн ашиг сонирхол гэх мэт. Ийм нөхцөл байдал дунд тэдний тэнцвэрийг хадгалж, зөв бодлого явуулах нь нэлээд хэцүү ажил.
-Нэлээд ч биш, бүр маш хэцүү ажил байх. Тийм үү?
-Тийм. Гэхдээ энэ нь бас маш том боломж болж чадсан. Гэхдээ бид аливаа шийдвэр гаргахдаа ард түмнийхээ саналыг хамгийн түрүүнд сонсоно. Түүнээс биш аль нэгэн хүчирхэг орны бодлогод автахгүй. Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадны хөрөнгө оруулагчид ард иргэд, уламжлал бүгдийг нь хүндэтгэж үзэх ёстой.
-Харин энэ бүхнийг зөрчиж, байгаль орчныг сүйтгэх эрсдэл байгаа учраас гэрээ, хэлцэл байгуулах ажлыг сунжруулсаар байгаа, тийм үү?
-Яг ч тийм биш. Бид сүйтгэж, үгүй хийхээс илүүтэйгээр асуудлыг шийдвэрлэх боломж, гарцыг эрэлхийлж байгаа. Ингэж байж илүү сайн гэрээ, хэлцлийг байгуулж чадна.

-Ардчилсан орны хувьд манай төр засаг ард түмнийхээ санаа, бодлыг үргэлж сонсдог. Түүнчлэн Хятадын тал ч манай иргэдийн сонголтыг хүндэтгэж байгаа.
-Тийм гэж үү?
-Тийм. Тэд үүнийгээ өмнө нь хэлж байсан. Хэлсэндээ ч хүрдэг хүмүүс.
-Таныг Ерөнхийлөгч болохоос өмнө 2002 онд Монголын талаас Далай ламыг эх орондоо урьсан. Гэвч түүнийг Хятадын хилээр нэвтрэхийг зөвшөөрөөгүй. Тэр үед Монголчуудын хүсэлтийг хүндэтгэсэн хэрэг үү?
-Энэ бол арай өөр ойлголт.
-Би асуултаа арай тодорхой болгоё. Хятад улс 1.3 тэрбум хүн амтай. Харин Монгол 2.8 сая иргэнтэй. Ийм үед хоёр орны хооронд хийж буй аливаа хэлэлцээр, тохиролцоо шударга байж чадах уу?
-Мэдээж хэрэг, бид Хятадын талыг хүндэтгэдэг. Манай хоёр орны харилцаанд ямар нэгэн сэв суугаагүй.
-Одоохондоо ямар нэгэн зөрчил гараагүй юм байж. Харин Улаанбаатар дахь Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх Д.Мөнх-Очир Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Хятадын хоорондын харилцаатай холбоотой дараах дүгнэлтийг хийсэн байсан. “Монголчууд хэл, соёлын хувьд хятадуудтай хэзээнээсээ таардаггүй байсан. Тийм учраас эдийн засгийн хувьд хэт хараат болох вий гэж өнөөх төрөлх зөнгөөрөө болгоомжилж байгаа нь улс төрийн шийдвэрт нөлөөлж байна” гэж. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Бид ажиглагч, эрдэмтдийн саналыг байнга анхаарч, сонсдог. Гэхдээ манай улс Хятад, Орос хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байсаар ирснийг сануулах юун. Энд ямар ч томоохон хүндрэл, бэрхшээл байхгүй.
-Хятад улс түүхэндээ Монголчуудыг эзлэн авч, колоничилж байсан. Одоо ч Монгол үндэстний нэлээд хэсэг нь Хятадын мэдэлд бий. Тэр бол өвөрмонголчууд. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

бас яахав ээ овоо ч зоригтой ярьж овоо ч бөөрөнхийлж чаджээ,Гол санаа нь зөв бна,Амжилт хүсэе БЯЦХАН ЗАЛУУДАА
ReplyDeleteYamar ch ulsiin toriin terguun iimerhuu yariltslaga deer doloon bulchirhaigaa toochood baidaggui; heleh yum bna helehgui ch yum bna, booronhiileh ch shaarldlagatai yum bna. Mongol hun doroo bodoltoi gedeg.Iimdee ch bid ene 2 tom gurnii dund orshin togtnosoor irsen. Medeej bidend aldaa onoo ih bii. Amjilt az shuu humuusee ingej mongol tuurgatnaa negtgeh gej zorigtoi duugarch chadsan ardchilsan yoronhiilogchtei bolson ni.Sanaj zorij yavj baij l helj hiine. Nambariin Enhbayar, Natsagiin Bagabandi ingeh baisan uu daa. Medeej shidet savaagaar dohih met ter doroo ev golidroldoo orchih amar yum gej haa ch baihgui.Olnii hucheer oodrog bodol setgeleer alivaa uiliin ard garna shuu dee
ReplyDeleteyoronhiilogch maani ikh zuw yarih yum daanch hiij buteesen n tsuuhun yum daa
ReplyDeletezaaval busad eronhiilogch tegeegui ene tsag ue chin ooroo chambai baihiig ooriin erhgui shaardaj bna buh alban tushaaltan yg l uls undesniihee erh
ReplyDeletetoloo zutgen ene ueiin hariutslaga buh tor barij bui toriin har humuust amjilt
зөв ярьсан байна.хоёр их гүрэнд харъяалагдаж байгаа монгол үндэстгүүдээ сайн татах хэрэгтэй. үүнийг ил ярьж угаасаа болохгүй. нэгдэх хүчирхэгжих асуудал бол цаг хугацааны асуудал. орос хятад бол хэврэг нэгдэл. цэргийн хүчээр барь байдаг нэгдэл урт настай байдаггүй. бид л өөрсдөө итгэлтэй найдвартай байж монгол үндэстний төв байх ёстой.
ReplyDeleteЯмар өдчихсөн асуулт тавьдаг өлөн бэ Аль болох Монголчууд Хятадыг үзэн яддаг гэж хэлүүлэх гээд үзсэн байна ш дээ. Надаас асуугаасай билээ Дипломат ёс энэ тэр гэхгүй шууд хэлээд өгөхиймсөн Үхэж байсан Өмхий Хужаа Fucking China.
ReplyDeleteyronhiilogch n gj neg erguu amitan bdg gj bodson ym bhdaa, esuul angli heliig n shalgaad bga ymuuu ... chin ym l bol ingeegu bi tegeegu geel, iimuu tiimuu ingesen hereg uu jh shg ugiin erguulel ih l yanziig n uzejde,
ReplyDelete(тэнэг сэтгүүлч нь Монголчуудыг хятадын эрхшээлд орж байсан гэнээ). Цаанаасаа зорилготой тавьсан хэн нэгний эрх ашгийн үүднээс тавьсан асуултууд байна.
ReplyDeleteМанай Элбэгдорж ерөнхийлөгч маань овоо үг алдаагүй байна шүү.