Үүлэн чөлөөн наранд
Өвсний толгой тэжээгдэх мэт
Үнэн амьдралын хишиг
Өнөр Монголоороо би бахархдаг аа
Талын салхинд бодол ариусахад
Тансаг үнэртэй байгалиараа бахархдаг
Хөхрөн орших цэлмэг тэнгэрийн
Хүчит нөлөөнд бодол минь цэлмэдэг
Би Монголоороо бахархдаг аа
Ардын дууны шуранхай эгшигэнд
Адуутайгаа хамт би омогшдог
Айргийн үнэр шингэсэн гэртээ
Аргалын утаанд бие минь ариусдаг
Би Монголоороо бахархдаг
Дайчин их түүхийн алдрыг дуурсаж
Далай дээдсийн үйлсээр бахархдаг
Ухаант мэргэдийн үгсийг ухаарч
Уужим бодлынх нь ончыг бишэрдэг
Би Монголоороо бахархдаг аа
Эгэл нүүдэлчин амьдралын
Эцсийн зогсоолыг би бишэрдэг
Эх дэлхийгээ хайрлах сэтгэхүйн
Эрдэм ухаанаар би бахархдаг аа
Би Монголоороо бахархдаг аа
Энхрий үрсээ аргадан уянгалах
Эхийн хайртай бүүвэйгээр бахархдагИнгэний сэтгэлийг зөөллөн уяраах
Эгшиг уянгалаг хуураар бахархдаг аа
Би Монголоороо бахархдаг аа
Амттан бүрийн дээж болсон
Айраг, ааруул, идээгээрээ бахархдаг
Айлчин гийчин нүүдэлчдийг угтах
Амь нэгтэй заншилаараа бахархдаг аа
Би Монголоороо бахархдаг аа
Тэсгим өвлийн хүйтнийг даасан
Тэнгэрийг аргадах хавраар бахархдаг
Тэнүүн зуны амгаланг алтадсан
Тэнхээ нэмсэн намраараа бахархдаг аа
Би Монголоороо бахархдаг аа
Улирал бүхэн нь өөрийн өнгөтэй
Уудам Монгол дөрвөн өнөтэй
Дэлхийд гайхагдсан өвөрмөц соёлтой
Дээлтэй амгалан Монголоороо бахархдаг аа
Би Монголоороо бахархдаг аа
S.Bataa. 2012
Mash goyo bichsen baina.Bi ch gesen Mongolooroo baharhdag shuu
ReplyDeleteene shulgiig facebookees bas unshsan. taalagdsan. bi ch gesen mongolooroo baharhdag. gehdee iim nandin chamin baharhaj uzeegui ee. odoo l neeree l tiim baina gej bodoj baina. amjilt husie
ReplyDeleteмаш их мэдэрч сайхан бичсэн байна. Бичээд байгаарай дүү минь.Цогоо ах нь байнга уншиж байгаа шүү
ReplyDeletegarchigaa l zaschih, zov bich
ReplyDeleteDajgui shuu amjilt husie!
ReplyDeleteМиний Монголын газраас бурхан гуйсан ч бүү өг! Эх орноороо Монголчууд бид дэндүү бахархдаг.
ReplyDeletesaihan baina amjilt husie
ReplyDeleteHello matte great blog post
ReplyDelete