Сондгой сэдвүүд

ГАДНЫНХНЫ ЭЗЭМШИЛД ШИЛЖСЭН СТРАТЕГИЙН ОРДУУДДАА АНХААРАЛ ХАНДУУЛЪЯ

-Стратегийн 15 ордын долоог нь гаднынхан 100 хувь эзэмшиж байна-
Хонконг, Торонто, Лондоны олон улсын хөрөнгийн биржээр хувьцааны арилжаа нэрийдлээр Монголын орд газрууд өнөөдрийг хүртэл манай талын ямар ч зөвшөөрөлгүйгээр нэгээс нөгөөд зарагдсаар, шилжсээр байна. Үүнийг таслан зогсоох, ядаж хяналт тавих хууль эрх зүйн орчин, оролцоо Монголын төрд өнөөдөр алга. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Өмнөговийн Овооттолгойн нүүрсний орд БНХАУ-ын төрийн өмчит “Chalco” компанийн мэдэлд шилжлээ.
“Айвенхоу майнз”-ийн охин компани SCS буюу “Саус гоби сэндс” компани хувьцааныхаа 57,6 хувийг 540 сая ам.доллараар зарснаар Монголын стратегийн ордын нэг хэсэг ийнхүү ямар ч тендер, гэрээ хэлцэлгүйгээр Хятадад худалдагдлаа. Энэ бол хувьцааны арилжаа нэрийдлээр гаднынхны мэдэлд шилжсэн анхны тохиолдол биш. Тэр тусмаа Монгол Улсын стратегийн 15 ордын хувьд ийм арилжаагаар мон голчуудын мэдлээс гарч буй хоёр дахь орд. Үүнээс өмнө Дорнод дахь Гурванбулагийн ураны ордыг БНХАУ-ын төрийн өмчит CNNC корпораци Канадын “Вестерн проспектор” компанийн хувьцааг худалдан авснаар 100 хувь эзэмшиж байгаа билээ. Уг нь Овооттолгой бол Өмнөговийн нүүрсний бассейны үргэлжлэл, Монголын стратегийн орд Нарийнсухайтын нэг хэсэг.

Өмнөговийн “том” Тавантолгой, Ухаахудаг, Бор толгой, Баруун, Зүүн Цанхи гээд үндсэн таван хэсгээс бүрддэг шиг Нарийнсухайтын нэг “толгой”-г Хятадууд ийнхүү мэдэлдээ орууллаа. Хамгийн харамсалтай нь манай улс төрчид тэр тусмаа шийдвэр гаргах бүрэн эрхтэй УИХ, Засгийн газар үүнд ямар ч реакц үзүүлсэнгүй. Нарантуулын лан гуун дээр нэг хя тад үнэ хаялцаж бараа худалдаж авсан чинээнд ч тоо сонгүй. Тэгсэн атлаа Ухаахудагийг үн дэсний нэг компани эзэмшсэний төлөө төрийн эргэлт хийхээс наагуур юм болж, хууль хүчний байгууллагуудыг хүчээр татан оролцуулж байгаа. Энэ бол Монголын улс төр олигархиудынхаа атаа жөтөө авах хэрэгсэл, хэн нь илүү баяжих вэ гэдэг өрсөлдөөний улаан дарцаг намируулсан гарааны эхлэл болсны бодит жишээ мөн. Үүнд улстөрчид улс төрийн харьяалал үл харгалзан нэгдэн нийлж, эрхэм түшээд нь кноп дарах роботын үүрэгтэй оролцох бол сон нь Монгол төрд эмгэнэл, төрийн бод логод сүй рэл дагуулж мэдэх нь. Тэр дун даа стратегийн ордуудад төрийн бодлого хэдийнэ алдагдаж, ард түмэнд баялгийн хувь падлийгүй боллоо. Энэ нь дэлхийгээр хэрсэн эдийн засгийн алуурчдад Монгол Улсыг бэлэн өгөөш болгож, Монголын газар нутгийг хоосон авдар мэт үнэгүйдүүлэх боломжийг олгож байна. Яах вэ? Ядаж ард түмэнд хонгилын үзүүрт ха раг дах гэрэл мэт итгэл, найдвар төрүүлж буй стратегийн ордуудад бүхэлд нь Ашигт малт малын хуулийн заалтуудаа хэрэгжүүлж, анхаарал хандуулах цаг болсон юм биш үү.

СТРАТЕГИЙН ОРД ДАХЬ ТӨРИЙН ХУВЬ ОРОЛЦОО ЯМАР БАЙНА ВЭ?

Өнөөдөр Монгол Улс Стратегийн ач холбогдолтой 15-хан ордтой. Үүнд нүүрс, алт, зэс, молибден, мөнгө, төмрийн хүдэр, уран, фосфорит, цайр, хар тугалга гэсэн ашигт малтмалын хэдхэн тө рөл багтсан. Үүнээс нүүрс, төмрийн хүдэр, цайр, хар тугалга, зэс молибдений найман орд нь үүцээ задалж, үр шимийг нь хүртэж эхэлсэн. Харамсалтай нь Эрдэнэтийн зэс молибдений, Тавантолгой, Багануур, ШивээОвоогийн нүүрсний ордоос бусдад нь төрийн ямар ч хувь, оролцоо алга. (Хүснэгт 1-ээс харна уу) БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цайрт минерал” компанийн Төмөртэйн овооны цайр, хар тугалгын ордод төр 49 хувийг эзэмшдэг гэх боловч ард түмэнд хүртээсэн хувь, орон нутагт үлдээсэн хөрөнгө оруулалт гэх бодит бүтээн байгуулалт өнөөдрийг хүртэл юу байна вэ? Тогтвортой байдлын гэрээ гэх халхавчаар Монголын бүхэл бүтэн нэг уулыг Хятад руу зөөгөөд явсан нь л үнэн.

Харин үлдсэн долоон орд буюу Нарийн сухайтын нүүрс, Мардай, Гурван булагийн уран, Тө мөр тэйн төмрийн хүдэр, Цагаан суваргын зэс, молибден, Бүрэн хааны фосфорит, Асгатын мөнгөний ордыг БНХАУ, ОХУ, Канадын хө рөнгө оруулалттай болон үндэсний компаниуд 100 хувь эзэмшиж байна. (Хүснэгт 2-оос харна уу). Эдгээр ордуудыг таван жилийн өмнө стратегийн ордод оруулсан. Гэвч Ашигт малт малын тухай хуулийн 5.3 болон 5.4 дэх заалт эдгээр компанид үйлчлэлгүй өнөөдрийг хүрсэнд анхаарал хандуулах эх орончэрх мэдэлтэн алга. Үүнээс хамгийн анхаарал татаж буй нь Нарийнсухайтын нүүрс, Цагаан суваргын зэс молибдений ордыг “Монголын алт” буюу МАК компани дангаараа 100 хувь эзэмшиж буй явдал.

Стратегийн хоёр ч орд ийнхүү нэг компанийн мэдэлд байна. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ЧинхуаМак- Нарийн сухайт” компани Нарийн сухайтын ордыг Тогтвортой байдлын гэрээгээр ашиглаж эхэлсэн бол МАК компани Цагаансуваргын ордыг 2015 оноос ашиглаж эхлэхээр олон улсад тендер зарлаад байгаа. Саяхан “Влүүм бэрг”-т мэдээлснээр Авст ралийн EGIS компани Цагаан суваргын ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулах тен дерт шалгарснаа албан ёсоор зарлалаа. Үүнээс үзвэл Монголд мартагдсан Цагаансуваргын ордыг тун удахгүй, чимээ аниргүйхэн шиг ашиглаад, баялгийг нь зөөгөөд эхэлбэл гайхах хэрэггүй л болох нь. Албан мэдээллээс үзвэл, Цагаан суваргын ордод өнөөдрийн байдлаар “Хөхтэнгэр тур” ХХК 9626, 9264 тоот хайгуулын, “Монголын алт /МАК/ ХХК 9630А тоот ашиглалтын лиценз эзэмшиж байгаа юм.
eh survalj: http://www.mongolnews.mn/p/30106

2 comments:

  1. Авилгачид.Трөөс яаж тэр бумтнууд төрж байгааг одоо нотолж өглөө. Энэ лиценз нэрээр газар нутгаа өмчлүүлээд хамаг ашиг шимийг нь гадныханд хувааж өгөөд өөрсдөө гадагшаа зугтах гэж байна уу даа. Эхнээсээ зугтаад эхэлцэн байгаа биз дээ. Билэгт, нөгөө хэн хэн билээ бас л энхбаяртай холбоотой. Энэ луйвурчид авилгачдын үйл ажиллагааг таслан зогсоохгүй бол бидний үр хүүхэд элс шороо нь бужигнасан эх оронтэй үлдэх вы дээ. Тэр үед бидэнд хэнч туслахгүй байх.

    ReplyDelete
  2. ХУЛГАЙЧДАА ХУРДАН ЗУГТ УДАХГҮЙ БҮГДИЙГ ЧИНЬ АЛНА

    ReplyDelete