"Ирландын зам
буюу харьд дүрвэх дүрвэх монголчууд".
Үй олноороо харьд одож их юм сурч, их мөнгөтэй болж ирээд Монголоо
хөгжүүлнэ гэнэ. Энийг яаж батлах вэ? Ихэнх хүн мэргэжлээсээ өөр,
мэргэжил шаардагдахгүй ажил хийж, Америкт гэхэд л эмч хүн очоод ачигч,
математикч мах, ногоо хэрчиж, инженер хүн асрагч хийж, бас мексик голдуу
цагаачидтай багагүй өрсөлдөж байх жишээтэй. Би ч тэдний нэг явсан.Эмч
эмнэлэгт ядаж сувилагч, инженер хүн засварчин хийж мэргэжил чадвараа
тэлэх бололцоо бага байиа. Хувь хүмүүс маань санхүүгийн хувьд одоогоор
хожиж байгаа мэт боловч үндэстний эрх ашгийн үүднээс харвал монголчууд
бид ирээдүйд хожигдож мэдэх нь.
Тэд маань их мөнгө илгээж байна. Ах дүүдээ маш их тус болж байна. Даанч
тэр мөнгөний нилээдийг баар, шоундаа идэж уугаад дуусгаж сайндаа л машин
болгоод унаж байна.
Харьд хөлсөө дуслуулж, хүнийг царайчилж олсон
мөнгөөр нь эргээд гадаадын үйлдвэрлэгчдийг тэжээж байна гэсэн үг. Тоног
төхөөрөмжөө хаягдал төмөр хэмээн хятадуудад зарчихсан болохоор архи
найруулж бусдыгаа хордуулахгүй л бол эх орондоо юм хийхэд амаргүй байна.
Оймс нэхээд 500Т-өөр зарна гэвэл хятадууд 300Т-ийнхөөр цохино.
Гадагшаа гарсан монголчуудын түрүүч нь эргэхээр цаг болсон. Гэвч тэд
алга. Тэдний зарим нь буцах битгий хэл, одоо Монгол руугаа буцна
гэснийгээ өвчтэй хүн байх гэж сэжиглэн Вьетнамаас тэмцэн ирсэн
адуунаасаа доортжээ. Хүүхдээрээ явсан нь харьд дасч байна. Хариад юу
хийх вэ гэж тэд их ярьдаг. Монгол дахь эрүүгийн нөхцөл байдлаас тэд бас
айдаг. Хотод өссөн хүүхдүүд аав ээж найз нөхдөө санахаас биш монголын
хаа нэгтээ байгаа уул, гол, тал, нуурыг зүүдлэх биш /аав ээж нь нутгаа
үзүүлээгүй л бол/. Тэдний заримд цемент бол хаана ч адилхан. Нэгэн цагт
төрийн хар хайрцагт байсан охид маань дэлхийгээр нэг бэлчиж явна.
Тэгэхээр тэр хайрцагт юу байдаг юм, бүү мэд. Уг нь манайх шиг үндэстэн
нөхөрт гарч, хүүхэд гаргаагүй охидоо харьд илгээх нь эмгэнэл. Үндэстний
эрх ашгаас давсан хүний эрх байх ёсгүй гэвэл фашист гэгдэх биз.
Тэгвэл үндэстэнг үрэн таран хийвэл хэн гэгдэх вэ?! Антифашист гэх үү?
Америкт 10 жил байгаа залуу "Монголд 2 байртай болсон ч, харин 2
хүүхэдтэй болсонгүй" гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл мөнгө монгол
хүүхдийг орлохгүй гэсэн санааг цухалзуулж байна. Америкт настанууд
асрамжийн газарт насны намраа тухтай өнгөрөөдөг учраас үр хүүхэдгүй
байлаа гээд нэг их санаа зовох юмгүй байдаг. Харин монголчууд нутагтаа
ясаа тавина гэдэг. Энэ нь хүч тамираа дуустал, өвгөн эмгэн болтлоо харьд
сууна, харь орныг хөгжүүлнэ гэсэн үг битгий болоосой. Харьд гарсан асар
олон монголчууд, одоо гарахаар зэхэж байгаа хүмүүс идэр насандаа эргэж
ирж Монголоо хөгжүүлнэ гэдэг нь үнэн үү?
Япончууд, корейчууд дэлхийн 2-р дайны дараа америк явж ирээд Япон,
Корейгоо хөгжүүлсэн юм шиг манайхан ярьдаг. Арай ч тиймгүй юм билээ.
Нөгөөдүүл нь эргэж ирэх биш, харин тэндээ жапаантаун, корейтаун
байгуулаад үлдчихсэн, нилээд нь оргүй уусчихсан. Япон тэднээс өмнө хамаг
юмаа өөрсдөө хийдэг орон байсан, тиймдээ л дэлхийн дайн хийлцэж агаар,
газар, усанд АНУ-тай ана мана байлдаж байсан билээ. Филиппин, пакистан
зэрэг олон орны хүн амын нилээд хувь нь цагаачилж ажилласаар мөн ч удаж
байна. Жишээ нь америк хүн хөгшрөхөөрөө филиппин асрагч хүүхнүүдийн гарт
очдог гэмээр. Гэвч дээрхи орнуудын ихэнх хүний амьдрал ядуу хэвээр.
Монголчууд бид ирланд үндэстний туулсан, туулсаар яваа шиг түүхийг
эхлүүлчихээд байгаа мэт. Ирландууд Америк руу цагаачилж эхэлснээс хойш
500 жил өнгөрчээ. Их ч мөнгө гуйвуулсан байх. Аав ээждээ эргэж ирэхгүй
гэж хэлээд явсан хүн байхгүй биз. Гэвч тэд усанд хаясан давс шиг уусчээ.
Америкт ирланд цусыг ямар нэгэн хэмжээгээр агуулсан хүн 60 сая байгаа
гэдэг. Ирланддаа одоо зөвхөн 3-хан сая ирланд хүн үлджээ /манайх 2.3 сая
хүнтэйгээр, тэр тусмаа хүмүүсээ орон орон руу цацах аянаар эхэлбэл хэд
маань үлдэх бол/. Ирланд залуус одоо ч Америк руу ирсээр байдаг юм
билээ. Гэтэл одоо Ирланд олон орны, жишээ нь Дублин 50000 хятад
цагаачтай болжээ. Английн эрхшээлд орсон хойд Ирландад бүүр ч цөөхөн
ирланд хүн үлджээ. Тэндээ үндэстний цөөнх болсон. Олон сая ирланд
цагаачын гуйвуулсан байх естой олон тэрбум доллар наалдаж Ирланд улс
цойлсон юм байхгүй. Ирландууд кельт хэлээ ч мартжээ. Тэр их мөнгийг
технологи үйлдвэрлэлд биш, гол төлөв идэж уухад зарцуулсан бололтой.
Ирланд биш Америк хөгжсөн. Ирланд эдийн засгийн чадавхиараа Грек,
Португалийн зиндаанд, Европдоо хойгуур ордог.
Грек гэснээс Грек, Монгол хоёр цагтаа цалгиж явсныг дэлхий мэднэ. Одоо
хоёул унтаж байна. Грекийн их нутаг Анатолийн хойг одоо Турк гэдэг улс
болж хойч үе нь грек байснаа мартаж, өвөг дээдсээ Монголоос нүүж очсон
гэж андуурах болжээ.
Америкийн бөөрөнд наалдсан, бас АНУ үүссэн өдрөөс хойш сая сая хүнээ
ажиллуулсаар ирсэн /одоо 30-аад сая цагаач нь бий гэдэг/ Мексикт одоо
болтол ихэнх хүний амьдрал ядуу байгаагаас мянга мянгаараа америкийн
хилийг өдөр шөнөгүй нууцаар давсаар. Америкийн дэлгүүрийг мексикийн биш,
далайн цаадах хятадын бараа дүүргэж байна. Уг нь тэд одоо АНУ-ын дараа
ордог хүчирхэг, удахгүй гүйцнэ гээд ханхалзаж баймаар. АНУ-д хэдэн зуун
жил хүмүүсээ ажиллуулаад байгаа Мексик гялалзаагүй байхад монголчууд
бүгдээр гадаадад гарч ажиллаад ч эргээд улсаа хөгжүүлж чадах уу? Гэртээ
хоол хийхээс төвөгшөөн биеийн амрыг харж, хүүхдүүдээ айл айлаар хэсүүлж,
тэднээрээ хоол зөөлгөж идээд баяжсан айл байдаггүй бололтой.
Сүүлдээ бүүр балайраад эх орноо түрээслээд баяжья гэсэн ухуулга хийж
явдаг хүмүүс ч бий болжээ. Энэ нь ээжийгээ мөнгөтэй хүнд түрээслэнэ
гэснээс ялгаа юу байна.
Монгол Улсад монгол үндэстний дөнгөж 25% буюу 2.3 сая нь байна.
Монголчууд биологийн насжилтаараа залуугаараа байгаа үндэстний нэг гэж
тооцогддог тул 500 сая хүртэл ч үржих нөөцтэй юм. Гэтэл залуугаараа
төрөл арилжиж мэдэх нь. Сайхан сайхан бүсгүйчүүд 4-5 хүүхэдтэй биш,
харин 4-5 дипломтой л залуу насыг барж байна. Ээмэг зүүсэн хөвгүүд
олширвол удалгүй гомо, лесби хэмээх манинууд залгаж мэдэх тул хүний
өсөлтөд бас саад болно. Сүүлийн 10-аад жилд гадагшаа яваад ирээгүй
хүмүүсийн тоо Монголд төрж байгаа хүүхдүүдийн тооноос олон дахин давж
эхэллээ. Манайхан орон зайгаа үлдээн үнэн чанартаа дүрвэж асар олноороо
харьд одсоор. Аймаг, сумын төвийнхэн ч Улаанбаатар "хот улс" руу дүрвэн
бөөгнөрч тэндээсээ дэлхийн аянд мордож ард нь асар их нутаг тэдний орон
зай, тэдний төрүүлээгүй үр хүүхдийн орон зай үлдэх нь. Нэгэнт охид
хөвгүүд маань удаан хугацаагаар явсан болохоор тэдний үлдээсэн орон зай
руу нутагтаа хэт чихэлдэж, хэт халууцаж байдаг орныхон цуваад эхэлбэл
яах вэ, тэднийг байлгаач гавэл яах вэ. Энэ хоосон хашаанд чинь ирж бууя
гэвэл яах вэ. Хадны мангаагаар битгий айлга гэх биз. Тэдний хувьд Монгол
диваажин шиг санагдах ч юм бил үү. 1996 онд, би олон улсын нэгэн
компанид ажиллаж байхдаа, 3 пакистан хүнийг нь тосч билээ. Маргааш нь
тэд надтай уулзангуут, их л сэтгэл хөдөлсөн байдалтай "- Яаж Монголын
иргэн болох вэ?-хэмээн асууж байв.
Хэрвээ монгол хүнтэй Монгол улсыг ирээдүйд байлгана гэж байгаа бол
одооноос бодох хэрэгтэй мэт. Зээл, тусламжаа ямар ч дарамтгүйгээр
цуцалчихдаг Орос шиг их гүрэн битгий хэл пүүс компани ч цаашид бидэнд
таарахгүй биз.
Дэлхийгээр нэг цагаачилсан монгол гэх эрээвэр хураавар хүмүүс 2000
жилийн дараа эргэж ирээд бас израйлийн түүхийг эхлүүлэх үү. Энэ бол
хүсэхээр хувь заяа биш байх.
Саявтар Улаанбаатарт дүрвэгсдийн асуудлаар НҮБ-ын гэх хурал болсон байна
лээ. Могол, Хазар /тэдний бэсүд зэрэг монгол овгийнхон/, Халимаг мэтийн
хүний нутагт байгаа ах дүүсээ авах цаг ирвэл тэд туслах гэж байгаа бол ч
яахав. Харин захын дүрвэгсдийг авчрах асуудлыг тавивал бид өөдөөс нь
-өөрийн ах дүүсийг авчиръя гэсэн асуудлыг сөргүүлэн тавих ёстой. Бидэнд ч
монгол гаралтай гэж үзэгдсэнийхээ төлөө хядуулж, гадуурхагдаж ирсэн ах
дүүс байгаа. Америкчууд талибанчуудыг хөөхөөр Афганистанд ирэхэд зэвсэг
муутай хазарууд цэргүүддээ гутал гуйж байсан гэдэг. Узбекууд нь
Узбекистан, Туркээс, Тажикууд Тажикстан, Иранаас, пүштүнүүд Пакистан,
арабуудаас зэр зэвсэг авч байхад хазарууд л ганцаардаж байв. Иранууд
хэцүү хүнд үед тажикуудад /афганы/ зэвсэг, нисдэг тэрэг өгсөн атлаа
өөрсдийнх нь төлөө олонтаа байлдаж ирсэн хазаруудад Хомеинынхоо зургыг
илгээж байсан гэдэг.
1944 оны өвөл Сталин халимагуудыг ачааны вагонд чихээд /тал нь замдаа
хөлдөж, дарагдаж амь насаа алдсан/ Монголын хилийн ойролцоо авчирч
цөлөөд байхад Чойбалсан тэр боломжийг ашиглах нь битгий хэл тэднийг огт
сонирхохгүй байсан тул тэд сибирьт 10-аад жил болоод харийн нутаг руу
буцаад явчихсан... Харамсалтай нь монголчууд бие биенийг татах биш
түлхэх юм даа. Зарим хүмүүс өвөр монголчуудаас жийрхэж, тэднийгээ хятад
гэх нь холгүй байдаг /Хятадууд тэднийг маань хятад болсон гэж үзээгүй
байхад шүү дээ/. Монголыг чөлөөлөхөд олон зуун өвөр монгол ирж амь биеэ
хайрлалгүй оролцсоныг тэд мэддэггүй юм байх даа. Хэдэн жилийн өмнө
Орхоны эрэг дээр Хархорины хэдэн залуус "Хотонтынхонтой алалцана" гэж
хөлчүүрхэж байхтай би таарч билээ. Далайн цаана байгаа нэгэн монгол харь
эзэндээ нөгөө монголоо сэмхэн гүтгэн ажлаас нь халуулж байсан нь ганц
тохиолдол биш. Амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл дэлхийд улам
хүчтэй өрнөж байхад харин бид орон зайгаа үлдээн харьд, тэдэнтэй
чихэлдэхээр одож, үлдсэн нь виза хөөцөлдөх хоорондоо газар нутгаа
хайргүй сэндийчиж байна гэвэл хэр хэтрүүлэг болдог бол. Дэлхийг удирдаж
явсан үндэстэн хүний нөөцөндөө ийм хайнга хандаснаас эцэст нь хулан тахь
шигээ /ялгаатай нь сайн дураараа/ тарж, цөөрч, уусч манж хөршийнхөө
хойноос мордвол ичмээр, бас хүн төрөлхтөнд ч харамсалтай бус уу. Бидэнд
одоо үндэстний үзэл, үндэсний үйлдвэрлэл хоёр ус, агаар мэт дутагдаж
байна.
"Ирландын зам буюу харьд дүрвэх монголчууд". 2004 он. Зохиогч Алхана
Болд. /"Миний Монгол", "Замдаан" сэтгүүлүүд, "Ноцтой мэдээ" "Зууны
Мэдээ"-д нийтлэгдсэн/ Үндэстэн
цаашид орших, эс орших.
View Discussions
\зохиогчын эрхтэй\Нийтлэлч Алхана Болд. 2004 он. No.02
No comments:
Post a Comment