Монгол улсын үндсэн хууль ийнхүү эхэлдэг .
Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.
Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
хэмээн үндсэн хууль эхэлдэг.
Гэтэл бодит байдал дээр: Үндсэн хууль ийнхүү гажсан!
-Улсынхаа тусгаар тогтнолыг бүрдүүлж буй газар нутгийн бүрэн бүтэн байдал, эдийн засгийн бие даасан байдал, удмын сангийн аюулгүй байдал, байгал экологийн тэнцвэртэй байдалд илтэд халдсаар байгаа.
-Хүний эрх, эрх чөлөөг шударга бусаар хөлжсөн хүмүүс л их эдэлж байгаа.
-Түүхээ илтэд мушгин гувиулж, нам, үзэл суртлын нэг хэсэг болгон ашиглах болсон, түүхийн ховор нандин үзмэрийг хулгайлах, шамшигдуулах, түүхийн дурсгалыг нураах буулгах нь хэрээс хэтэрсэн.
-Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг биш алдааг давтсаар байгаа
-Эх орондоо зэрлэг капиталист, дүр эсгэсэн ардчилсан нийгмийг хослуулан хөгжүүлэхийг зорилгоо болгож байна.
Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноос нууж засварлан хулгайлсаар байна!
SB 2020
No comments:
Post a Comment