.
Монгол улсын гурван сая гурван зуун мянган амь амьсгалаас нэгэн хүмүүн чимээгүйхэн сүүлчийн амьсгалаа татан авсан нь Лодонгийн Түдэв гуай билээ. Нартад 85 хаврын цас хайлахыг үзээд буцахдаа энэ хүмүүн та бидний хэний ч хийж чадаагүйг хийж, их монголын түүхэнд ихэмсгээр нэрээ мөнхөллөө. Түүний хамгийн сүүлчийн, хамгийн том ярилцлагыг авч үлдсэн ганц сэтгүүлчийн хувьд Л.Түдэв гуай 2010 оноос хойш л энэ цагийнхан биднээс залхаж, голж, урам хугарч, уйтгарлаж байсан гэдгийг шуудхан хэлчихье. Маниусыгаа голж, үгээ харамлаж, дүрээ нуусаар одсон ч энэ агуу хүмүүн биднээс хойш энэ Монгол улсад тэнгэрээс ирсээр байх зочдод буюу шинэ цагийн иргэдэд зориулан гайхамшигтай ном бүтээлүүдээ гаргасаар байсан нь эх орондоо, энэ улс гэртээ ямар их хайртай байсныг нь гэрчилдэг юм. Ингээд нэрт соён гэгээрүүлэгчийн сүүлчийн ярилцлагыг анх удаа цахим орчинд цувралаар
тоймлон хүргэх гэж байна. Л.Түдэв гуайтай 2011 оны 02 сарын 27-нд уулзаж, "Бага хуралдай" эрдмийн чуулган нэвтрүүлэгтээ оруулсан бөгөөд түүнийг зөвшөөрүүлэхэд амьд сэрүүн байсан гэргий Найдангийн Цагаач гуай том үүрэг гүйцэтгэсэн гэдгийг заавал дурдах ёстой. Мөн энэ уулзалтаас хойшхи 9 жилд маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид түүнээс ярилцлага авахаар хөөцөлдөж, миний бие ч үзэгчдийн хүсэлтээр дахин ярилцахыг хүссэн ч харамсалтай нь аль нь ч бүтээгүй бөгөөд тэрээр татгалзсаар ийнхүү тэнгэртээ буцчихлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч, Төрийн Шагналт, Соёлын Гавъяат Зүтгэлтэн Л.Түдэв гуай энэ олон хүндэтгэл цолныхоо тухай сүүлчийн ярилцлагатаа "Надад зөндөө шагнал бий. Миний одон медалиудыг хүрмэндээ ар өвөргүй зүүгээд ч багтахгүй. Энэ олон медиалууд юунд хэрэгтэй юм. Юунд ч хэрэггүй. Учир нь зах зээлийн харилцааны нийгэмд шагнал өөр байдаг юм. Тухайлбал тив дэлхийд дахин давтагдашгүй амжилт гаргасан хэнийг ч болов бүх насаар нь цалинжуулах юм уу, эсвэл маш өндөр тэтгэвэртэй байлгах ёстой. Шагналыг мөнгөн илэрхийллээр өөрчлөх шаардлагатай. Санжийсан одон медалиудыг "Метал" гэж нэрлэдэг болжээ. Арга ч үгүй. Эдгээрийг идэж болохгүй, зарах гэхээр хүн авдаггүй, авлаа гэхэд хэдхэн төгрөг, түүгээр нь гуанздах гэхээр хоолны үнэ хүрдэггүй" хэмээн ярьж суусансан. Үнэхээр ч төр засаг 1990 оноос хойш энэ хүнийг олигтойхон дэмжээгүйг бүгд мэднэ. Ингээд Лодонгийн Түдэв гуайн сүүчлийн томоохон ярилцлагаас төрийн үйл хэрэг, улс төрийн байдлыг талаар ярьсан хэсгийг товчлон хүргэе. Тэрээр бүтэн хоёр цагийн ярилцлага дөнгөж эхэлж байхад намайг доорхи хариултан дахь сөрсөн асуултаараа сүрхий сандаргаж билээ. Сэтгүүлч: - Манай өнөөдрийн хуралдайн сэдэв бол “Монгол”. Тэгэхээр монгол үндэстэн гэж хэн болох, энэхүү нэр хүн төрөлхтний түүхэнд хэрхэн үлдсэн бэ гэсэн асуултаар яриагаа эхэлье. Л. Түдэв: - Монгол гэдэг бол их онцгой сайхан нэр. Энэ нэр юугаараа онцгой сайхан бэ гэвэл хүн бүхэн ээжтэй, яг түүн шиг эх оронтой, энэ эх орноо бид Монгол хэмээн нэрийддэг. Ээж гэж хэлэхэд хичнээн ойр дотно санагддаг шиг Монгол гэж хэлэхэд мөн тийнхүү сонсогддог. Монгол улс өнөөдрийн байдлаар 2 сая 700 мянга гаруй эзэнтэй, тэднийгээ иргэд гэж нэрлэж байна. Уг нь бол ард түмэн юм л даа. Тэгэхээр ийм олон хүнийг өлгийдөж байгаа монгол эх орон бол энэ хүмүүст ээжтэй нь адилхан, аавтай нь адилхан, хамгийн дотнын, хамгийн чухал, хамгийн үнэтэй эрдэнэ нь юм. Монголынхоо тухай өргөн хүрээнд ч ярьж болно, өнгөцхөн ч ярьж болно, өчүүхэн хүрээнд ч бас ярьж болно. Тэгэхээр хоёулаа алинаар нь ярих вэ? Сэтгүүлч: 🤨🤔🙄😯😲😴 - “Монгол” гэсэн их том сэдвийн хүрээнд ярих учир, мөн түүнчлэн таны үнэтэй сайхан санаа, зөвлөгөөг тань сонсох учир болж өгвөл өргөн хүрээнд ярья гэж хүсэж байна. Үзэгчид маань ч гэсэн надтай санал нэг байгаа байх. .........Сэтгүүлч: - Та монгол улсын анхны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Таны мөрийн хөтөлбөрт өвөг дээдсийн аугаа их уламжлалууд, үнэт санаанууд нэвт шингэсэн байдаг. Тэр үеийн ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан таны мөрийн хөтөлбөр өнөө цагийн Монголын төрийг жолоодож яваа арга ухаантай дүйж байна уу? Ер нь Монгол төрийн өнөөгийн байдалд та ямар дүн шинжилгээ хийж, ямар санаа, зөвлөгөө хэлэх бол? Л. Түдэв: - Яах вэ дээ, Монгол улсын ерөнхийлөгчид би өөрөө нэр дэвшье гээгүй юм л даа. Манай нам л дэвшүүлж орхисон. Нэлээд хэдэн хүн дэвшүүлсэн чинь зарим нь нэрээ татаад, зарим нь хүрэхгүй байсаар би үлдсэн. Тэгээд аргагүйн эрхэнд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй юу. Намайг юу гэж бодсон юм мэдэхгүй, би бол ард түмний төлөө үйлчлэх юм бол ёстой нэг үйлчлээд өгье гэж бодсон. Тэгсэн чинь миний урдуур хар муур гүйчихгүй юу, европ маягаар ярих юм бол. Яагаад тэгж байна гэвэл зарчимтай, шударга, хатуу байр суурьтай хүнээс хүмүүс ямагт бишүүрхдэг болохыг би түшмэдийн ертөнцөд дөч, тавин жил ажиллахдаа ойлгосон. Тэгэхээр тэр баримтлалд нь таарахгүй хүн байна л даа. Тэгээд яах вэ дэвшүүлсэн, би тэгээд сонгогдоогүйдээ ч нэг их гутарсангүй, бараг баярлах дөхсөн л дөө. Яагаад гэвэл тэр суудал бол сайн хийвэл буянтай, муу хийвэл их нүгэлтэй суудал. Харин миний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнд би их баяртай байдаг. Би “Хүн бүр үйлдвэрлэгч, өрх бүр үйлдвэр болъё” гэсэн юм. Тэгсэн чинь нөгөөхийг маань “Энэ нөхөр гар үйлдвэр рүү оруулах гэж байна, юу гэсэн үг вэ, бид хүнд үйлдвэртэй болно” гэдэг байгаа. Бас “ДД” хөтөлбөр гээд нэг юм оруулчихгүй юу, тэгсэн чинь үүнийг диктатур тогтоох гэж байна гэсэн. Гэтэл миний тэр бол “Дэвшил ба дэглэм” гэсэн үг байсан юм. Дэвшил гаргая гэвэл дэглэмтэй байх ёстой. Хөрөнгөтэй орны хөгжлийн гол зарчим бол дэглэм. Дэглэм жаахан л алдвал ажлаас халчихна шүү дээ, манайхан шиг хөөрхий энэ тэр гэж толгойг нь илэхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг дэвшил, дэглэм хоёрын дэглэм нь байхгүй болохоор дэвшил нь гарахгүй байна. Одоо манайх чинь яг анархизм уруу орох гээд байна. Ардчиллыг шүүмжилдэг энэ тэр гэдэг, МАХН-хан ардчиллыг хүлээн зөвшөөрөөд зам тавьж өгөөд, өөрсдөө бууж өгөөд, залуучуудаа гаргасныг түүх мэдэж л байх ёстой шүү дээ. Гэтэл ардчилалд хэн аюултай вэ гэвэл анархистууд аюултай. Өнөөх эрх нь дэндээд анархи болж хувирдаг. Анархистууд их байна шүү дээ. Шүүмжлэгчид юмыг сайн болгох гэж шүүмжилдэг шүү дээ, унагаах гэж биш. Харин ардчиллыг завхруулагчид ардчилалд аюултай, ардчиллыг маш их завхруулж байна. Үүнээс сэрэмжлээрэй гэж би сая “Дал” сониндоо ардчиллын 20 жилийн ойд зориулан гурван нүүрийг тусгайлан гаргасан. “Хорин жилийн алхаа бүдчээ” гэж. Хоёр нам сая ойгоо тэмдэглээд их гоё илтгэл тавьцгаалаа л даа. Гэхдээ хуучин шиг л сайхан баяр ёслолын байдалтай, сайхан амжилт олсон гээд л алга ташаад л. Тийм юм хэрэггүй л дээ. Ийм юм хийх гэсэн чинь ингээд болсонгүй, ийм юмыг бол хийчихлээ, энийг улам сайжруулъя гэж ярих ёстой. Өнгөрсөн 20 жилд хамгийн том хохирол амссан нь эх орон. Юу гэвэл 1930-аад оны хэлмэгдлийг хэд дахин давсан хохирлыг хүүхдүүд үзсэн. Яасан гэхээр эрх чөлөөтэй болсон, хүүхнүүд дураараа болсон, тэгээд жил бүр 30 - 40 мянган аборт, үр хөндөлтөд орсон. Тэгээд 20 жилийг 40000-аар үржүүлэхээр 800 мянга, бараг сая шахуу болно. Нууж хийсэн бас их байгаа. Ингээд хүн ам яг энэ үед 5 сая болох байсан, хуучин социалист үеийн тооцоогоор. Тэгсэн чинь одоо 3 сая хүрэхгүй байгаа шүү дээ. За ингээд 800 мянган хүүхэд дэлхийг харж чадалгүй хэвлийдээ алуулчихаж. Тэгэх л байсан юм бол яах гэж тэр хүүхдийг олсон юм, жирэмслэлтээс хамгаалдаг зөндөө л юм байна шүү дээ. Хүүхэд ингэж хохирч байна. Үүнийг манай эрх баригчид ерөөсөө нэг ухамсарлахгүй л байна. Хориглосон 180-аад орон байна. Үүнийг 40-өөд оронд нээлттэй байлгадаг, нээлттэй байсны гайгаар Америк улс үр хүүхдээр ховордоод олон мянган хүүхэд өргөж авлаа шүү дээ. Түүгээр ч барахгүй Монголоос хүртэл 48 хүүхэд өргөж авсан, америк эхчүүд. Яасан гэхээр үр үндэс нь тасрах гээд байдаг. Тэгэхээр эх орон гэж байгаа нөхцөлд эзэн байх ёстой, эзэн байхгүй бол эх орон хэрэггүй, хэнд хэрэгтэй юм. Хүн амын бодлого хүүхдүүдэд их нөлөөлсөн. Би зөвхөн абортыг ярьж байна шүү дээ. Сэтгүүлч: - Та Монголын төрийн жолоог атгаж яваа, Монгол төрийн алтан голомтыг авч яваа хүмүүст ямар санамж, зөвлөмжүүдийг хэлэхсэн бол? Л. Түдэв: - Одоо бол зөвлөмжүүдийг авахаа больсон л доо, залуучууд бүр авдаггүй. Зөнөг, хуучинсаг этгээд гээд, дарга нар нь “Би ихийг мэдэж байна, энэ юугаа мэддэг юм бэ?” гээд л, ийм нөхцөлд бол юу ч хэлээд, юу ч яриад, ямар ч зөвлөгөө хэлээд хэрэггүй, амны гарз болдог. Монгол хүнд нэг ийм дутагдал байдаг л даа, амаараа шороо үмхэж, хамраараа газар хатгахаар зэрэг ойлгодог гэж, тэгэх гээд л байгаа юм шиг хүмүүс маш их байна шүү дээ. Одоо бүх юм нарийн тооцоотой болсон. Урд хөрш бол “Монголчууд тэгээд байж л байг, нэг л мэдэхэд манайх болно” гээд л сууж байгаа. Харин Оросуудад бол Монгол хүн хэрэггүй. Учир нь тэдэнд, хойд талд нь хамгийн үнэтэй юм нь байгаа шүү дээ, хойд хязгаарт, тэр нь л хэрэгтэй. Тэгээд одоо яах вэ дээ, нэг удаа хохиролтой ч гэсэн ашиглая гэдэг бодлого л явж байна шүү дээ, миний ойлгосноор. Ерөөсөө л юм олж авахын төлөө л байна. Хойно нь юу үлдэх вэ гэхээр турж эцсэн газар шороо л үлдэнэ. Хойч үе тэрийг ашиглах юм байхгүй дууссан, тэгээд яах вэ, бусдын хараат л болно, бусдаас гуйна. Тэгэхээр энэ орчин үеийн даяаршил, глобалчлал гэдэг энэ үзлийг маш нарийн тунгаан бодох хэрэгтэй. Амьд үлдэх, эх оронтойгоо үлдэх ийм л хоёр юм байгаа шүү дээ....

No comments:
Post a Comment