Стратегийн ордуудыг ашиглах төслуүдйн эдийн засгийн ур ашгийг судыж, алдаа дутагдлыг нь шуүмжилж, асуудал дэвшүүлдэг, гавьяат эдийн засагч, шинжмх ухааны доктор, профессор Г. Пүрэвбаатартай ярилцлаа.
-6.4 тэрбум тонны нүүрсний нөөптэй дэлхинд дээгүур ордог, ашиг олох гани найдвар тавьж байгаа Тавантолгойн ордыг гадаадынхны оролцоогүй, монголчууд дангаараа ашиглаж болдоггүйн шалтгаан юунд бандаг юм бол?
-Гурван шалтгаантай. Нэгд, Тавантолгойн ордыг ашиглах ба түүний дэд бүгдийг байгуулах мөнгөгүй, хоёрт, тус ордыг эдийн засгийн үр ашиггай ажиллуулах монголчуудын мэргэжил чадвар (менежмент) дутагддаг, гуравт, тус ордын олборлосон нүүрсийг Орос, Хятадын төмөр замаар тээвэрлэж, гадаад зах зээл дээр борлуулахын тулд энэ хоёр улсын компаниудыг Таван-толгойд оролцуулах шаардлагатай.
Дээр нь манайг дотны түнш Япон, БНСУ, АНУ-ын компаниуцыг тус ордод оролцуулах гэх мэт шалтгаанаар манайхТавантолгойг дангаараа ашиглаж болохгүй байна. Үнэнийг хэлэхэд, дурдсан орнуудад манайх барьцаалагдаж, тэднийг тус ордод оролцуулж байгаа юм.
-Эрх баригчид Тавантолгойгоос асар их ашиг олж, 2016 он гэхэд манай дотоодын нийт бүгээгдэхүүн (ДНБ) 15 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн. 2023 онд нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам.доллaр болж, Монгол Улс өндөр хөгжилтэй, баян чинээлэг орон болно гэж эрх баригчид ярьж байгаа нь аль хэр итгэл үнэмшилтэй тооцоо вэ?
-Стратегийн болон бусад орд, бусад салбар, шинээр байгуулах үйлдвэрүүдийн урт хугацааны төслийн өртөг зардал, ашиг орлогын тооцоог ямар аргачлалаар хийснийг би мэдэхгүй.Техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болоогүй ордуудын өртөг зардал, ашиг орлогын тооцоо хийх боломж байдаггүй. Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ байнга өөрчлөгдөж, өсч буурч байдаг гэх мэт хүчин зүйлсийг харгалзан үзвэл, 5-10 жилийн төсөл хөтөлбөрийн өртөг үнэ, орлого зарлага, ашгийн тооцоо хэзээ ч бодигой биш, хийсвэр баримжаа байдаг юм.
-Тавантолгойг ашиглах Засгийн газрын төсел эх- нээсээ будлиантай буруу, мордохын хазгай болсон юм биш үү?
-Тантай санал нэг байна. Засгийн газар Тавантолгойд төрөөс баримтлах үзэл баримтлал гэсэн нэртэй баримт бичгийг УИХ- д оруулсан юм билээ. УИХ “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын талаар” гэдэг нэртэй 39 дугаар тогтоолыг 2010 оны долдугаар сарын 7-нд баталсан. Тэр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” хэмээх төрийн өмчит охин компани байгуулж, түүнд ашиглалтын тусгай хувиаргүй эзэмшүүлж (таван тусгай зөвшөөрөл эзэмшүүлсэн) түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах (Засгийн газар өөрийнхөө “Эрдэнэс Тавантолгой” компанитай гэрээ байгуулах юм шиг ойлгогдоод байгаа юм) гэж нэг будлиад дээр нь оператор аж ахуйн нэгжүүдээр тодорхой хугацаанд нүүрс олборлуулах гэж дахин будилсан заалтыг 39 дүгээр тогтоолд оруулсан байдаг юм.
Тавантолгойн ордыг үнэхээр улс орны эрх ашигт нийцсэн төслөөр ашиглая гэж байгаа юм бол УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, цоо шинэ тогтоол гаргаж, цоо шинэ төсөл боловсруулах хэрэггэй.
-ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар 2011 оны долдyгаар сарын эхээр Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа Тавантолгойн Баруун Цанхид ажиллах гадаадын компаниудыг шалгаруулж, тэдний эзэмших хувьцааг тогтоож, урьдчилгаа ба буцалтгүй төлбөр авахаар тохиролцлоо. Тус ордыг ашиглах төслийг эцэслэн боловсрууллаа. Одоо төслийг УАБЗ-д оруулан хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих л үлдлээ гэж мэдэгдэж байснаас хойш жил шахам хугацаа өнгөрч байхад уг төсөл юу болсон нь мэдэгдэхгүй таг чиг боллоо. Тавд мэдээ байна уу?
-Би Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сониноос уншсан. Тэр мэдээлэлд Баруун Цанхид ажиллах Хятадын “Шинхуй энержид” 40 Америкийн “Пибод энержи” 24, Орос Монголын хамтарсан консорциумд 36 (18:18) хувийн хувьцааг тус тус эзэмшүүлж, эдгээр компаниас урьдчилгаа 500 сая ам.доллар, мөн 500 сая ам.долларыг буцалтгүй төлбөрт авч, урагшаа ба зүүн тийшээ төмөр зам тавихад тэднийг оролцуулах, нүүрснээс шингэн түлш гаргах ба нүүрс коксжуулах үйлдвэрүүд байгуулахад тэднийг оролцуулахаар тохиролцсон тухай мэдээлсэн. Урьдчилгаа ба буцалтгүй төлбөрт хууртаж, улс орны эр ашгийг хохироосон нь харагдаж байна лээ. Баруун Цанхид ажиллах компаниуд дээр Япон, БНСУ-ын компаниудыг нэмж оруулсан байх. ҮАБЗ-өөр хэлэлцэхэд алдаа дутагдал нь илэрч, тэр төсөл гацаанд орсон байх гэж таамаглаж байна. Төсөл гацаанд орох өөр нэг шалтгаан бол сонин хэвлэлд бичиж байгаагаар “Эрдэнэс Тавантолгой”, Хятадын “Чалко” гэдэг Кoмпаниас 250 сая ам.доллар зээлсэн өрөө төлж буй, дээр нь нүүрс тээвэрлүүлсэн компаниудын хөлсийг төлж чадахгүй болсноос сул зогссон байх.
-Тавантолгойн Зүүн Цанхид ажиллах “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас иргэдэд 20 хувийг (1072 ширхэг хувьцааг) эзэмшүүлж, иргэд хувьцаа авахгүй бол Засгийн газар нэрлэсэн үнээр нь бэлэн мөнгө өгнө гэж байгаа нь бүтэх үү?
-Бүтэхгүй. Яагаад гэвэл нэг хүнд өгөх 1072 ширхэг хувьцааг манай сая хүнээр үржүүлэхэд 2,9 их наяд ширхэг болно. Үүнийг нэрлэсэн үнээр нь үржүүлэхэд унших аргагүй их тоо гарна. Засгийн газар ийм их хувьцаа худалдаж авах мөнгө байхгүй нь ойлгомжтой.
Нэрлэсэн үнэ гэж ямар үнийг хэлдэг юм бэ?
-Хувьцаа бодит ба нэрлэсэн үнэ гэж хоёр үнэтэй байдгийг бид мэднэ. Тухайн ордын (аж ахуйн нэгжийн) Техник эдийн засгийн үндэслэлд (ТЭЗҮ) үндэслэж, ордыг ашиглахтай холбогдсон хөрөнгө оруулалтын ба урсгал бүх зардлыг хувьцааны тоонд хувааж бодит үнийг тогтоодог. Хувьцааны тоо хэд ч байж болно. Хувьцааны ба оруул- сан хөрөнгөнөөс шалтгаалж бодит үнэ тодорхойлогдоно. Тодорхой ордын ТЭЗҮ ба зах зээлийн үнэлгээнд (олборлох борлуулах бүтээгдэхүүний хэмжээ, зах зээлийн эрэлт хэрэгцээ, орлого зарлага, ашиг гэх мэт) үндэслэж нэг ширхэг хувьцааг хөрөнгийн бирж дээр хичнээн төгрөгөөр (доллараар) худалдахыг санал болгодог. Хөрөнгийн бирж дээр худалдсан үнийг нэрлэсэн үнэ гэж нэрлэдэг. Нэрлэсэн үнэ бодит үнээс дээгүүр доогуур хэлбэлздэг. Нэрлэсэн үнэ байнга тогтвортой байдаггүй. Олон хүчин зүйлээс шалтгаалж өсч буурч байдаг.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнэ Лондон, Хонконг, МХБ дээр тодорхойлогдоно.
-Тавантолгойн хувь- цаанаас иргэдэд 20 хувийг эзэмшүүлэх нь алдаа гэж ойлгогдоод байх юм.
-Би ч мөн алдаа гэж ойлгож байгаа. Стратегийн ордуудын хувьцаанаас иргэдээ эзэмшүүлж, байнгын орлоготой болгож, хөлжүүлж, баяжуулах бүтэхгүй, үр дүнд хүрэхгүй хийсвэр санаа анх үнэт цаасны мэдлэггүй улстөрчдийн толгойноос гарсан юм билээ. Энэ нь алдаа гаргах эх үндэс нь болсон. Нэг компани 2,9 дх наяд ширхэг хувьцаатай, сая хувьцаа эзэмшигчтэй байж болохгүй л дээ. Нохойноосоо гинж нь гэг- чээр ийм компанийн техник ажил нь нүсэр их байх болно. Ийм олон ширхэг хувьцаа хөрөнгийн бирж дээр ч борлогдохгүй, үнэд ч хүрэхгүй, ногдол ашиг ч хуваахгүй, Засгийн газар ч худалдаж авах мөнгө байхгүй, хувьцаа нэртэй хог дээр хаягдах хоосон цаасаар иргэдээ хуурах гэж байна.
-Олон жил сааж амьдрах стратегийн ордууд, түүний дотор “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны 30 хувийг гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр худалдаж, нэг удаа мөнгө босгож, ногдол ашгаа алдах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй юм биш үү?
-Нэг удаа мөнгө босгож, байнга хүртэх ногдол ашгаа алдах нь “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр” гэдэгтэй адил юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хувийг гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр худалдах гэж байгаа нь тус ордыг ашиглах ба түүний дэд бүтцийг байгуулахад мөнгө олох зорилготой гэж өмнө өгүүлсэн.
“Эрдэнэт” үйлдвэр хүнд хэцүү үед улсын төсвийн орлогын 40 хүртэл хувийг бүрдүүлж байсныг бид мэднэ. Одоо ч төсөвт ихээхэн орлого оруулж байгаа. Зах зээл төлөвшиж, эдийн засгийн бусад салбаржигдэрчхөгжтөл, Засгийн газар ихээхэн орлоготой болтол нэг хэсэгтээ стратегийн ордууд, түүний дотор “Эрдэнэс Таван толгой” компанийг хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр ажиллуулах ёстой.
-Төр, засгийн эдийн засаг, нийгмийн бодлого, хөтөлбөр, төслийн боловс- руулалт алдаа дутагдал- тай, хэрэгжүүлэхэд үр дүнд хүрэхгүй, хохирол учруулах нь олон байдгийн үндсэн шалтгаан чухам юунд байна вэ. Жишээлбэл, Тавантолгойг ашиглах төсөл мордохын хазгай боллоо?
-Социализмын үед яамдын жирийн мэргэжилтнээс сайд хүртэл бүх албан тушаалд тухайн сал-барын мэргэжлийн хүнийг томилдог байсныг ахмад үеийнхэн мэднэ.Тэгвэл,өнөөдөр эх баригч нам гишүүнээ ажилтай, цалинтай байлгахын тулд мэргэжлийн бус хүнийг мэргэжил шаардах ажилд томилж, намын болон хувь хүний явцуу ашиг сонирхлыг улс орны эрх ашгаас дээгүүр тавьж, тодорхой салбар.тодорхой байгууллагын ажлыг унагааж хохироож байна.
No comments:
Post a Comment