Сондгой сэдвүүд

Монголын үндэстний үзэлтнүүд ГАЛ ҮНДЭСТЭН холбоог дэмжиж байна!

ГАЛ ҮНДЭСТЭН холбооны хамт олон Монгол нутгийнхаа бүрэн бүтэн байдал, шударга ёс, байгал дэлхийнхээ төлөө ТӨР түмнийхээ төлөө тэмцэхээр боллоо.Энэ сонгуульд өөрсдийн төлөөллийн хүмүүсээ оролцуулж Монгол нутгийг хар тахал мэт нөмөрсөн авилгал хээл хахуультай тэмцэж , эмх замбараагүй олгогдсон лиценцүүдийг цуцлуулж, гол ус, уул хангайгаа хамгаалах гэж байна!
Монголчуудаа бидний ирээдүйн төлөө, Монгол нутгийнхаа төлөө тэмцэж яваа ГАЛ ҮНДЭСТЭН холбооны залуусыг дэмжье!
БИД ИРЛЭЭ!...(зураг, нийтлэл үзнэ үү!)


Миний нутгийн уулыг жалга болгож, усыг улаанаар нь эргэлдүүлж харийнхантай хүч хавсарч хаваржаа, өвөлжөөг минь нураасан учраас БИД ИРЛЭЭ!

Богцоороо дүүрэн гомдолтой ирлээ! Бодож тунгаасан үгтэй ирлээ!

Түмэн олон мал төрөлх голдоо хордож, төрсөн гэрийн буурь минь төмөр техникт сөнөхийг хараад элэг минь эмтэрч энэ бүхний эсрэг тэмцэхээр ирлээ!

Өвгөд дээдсийн онго бунханыг өршөөл үгүй хэмхчиж өөдөсхөн чинээ алтны төлөө өртөө газрын хөрсийг хуулж, хордуулж, хоосруулж онгичож байгааг хараад зүрх сэтгэл минь эмтэрч, цөс минь буцлан БИД ИРЛЭЭ!

Хүнд даацын машинууд хөдөө газар давхилдаж, эсгий цагаан гэрүүдийг тоос тортогоор булж зуун жил бүдгэрэхгүй ховил замыг дураар гаргаж, хойш урагш сүлжилдэн төрсөн нутгаас минь хөөх болсноос БИД ИРЛЭЭ!

Аргамаг хүлгээ унаж олон газрын ахан дүүсээ уриалж зовлон нэгт ардынхаа төлөө зорьсон тэмцэлээ хийх гэж БИД ИРЛЭЭ!

Хан төр минь хахуульд идэгдэж, төрийн түшмэд төөрч будилсаныг хараад улс гэрийнхээ баганыг түшихээр зориг шулуудаж БИД ИРЛЭЭ!

Түмэн үед ингэж доройтсон үгүй Монголын төрийг түрийний бөөснөөс нь салгахаар БИД тэмцэнээ!
Төр ариун, эмс хүүхдүүд минь эрүүл, төрөлх нутаг минь амгалан болсон цагт БИД буцнаа!
Төрсөн биеийн эрх чөлөө, түмэн олны итгэл үзэл бодлын төлөө тууштай БИД тэмцэнээ!
Төр улс, түмэн олныхоо төлөө БИД амиа зориулахад бэлэн!

Тэнгэр ивээж газар тэтгэх болтуухай!
S.Bataa 2012



















1 comment: