Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүдээ
УИХ-ын сонгууль ойртсон энэ богинохон хугацаанд та бүхэн Монголын олон зуун геологич бидний багш, эгэл ард түмний баатар С.Авирмэдийг сонгуульд өрсөлдөгч хүчнийхээ нэр хүндийг унагаахын тулд буруутган эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь геологчид бидний дургүйцлийг хүргэж байна.
Бидний багш Монгол орныхоо эрх ашгийн төлөө тууштай тэмцсээр ирсэн. Багш маань бидэнд уул уурхайн эдийн засгийн сургаалиудаас гадна эх оронч хүмүүжлийг төлөвшүүлж ирсэн. Багш маань өвөг дээдсээс бидэнд үлдээсэн асар их баялаг болох “Оюу толгой” ордын гэрээг Монголын талд ашигтайгаар өөрчлөхийн төлөө тууштай тэмцсээр ирсэн. Бид геологч мэргэжилтний хувьд Оюу толгойн гэрээ Монгол улсад үр ашиг багатай гэрээ болсоныг ойлгож багшийнхаа эх орныхоо төлөө хийж буй үйлдэл бүрийг дэмждэг.
Ард түмний бахархал болсон хүнийг доромжлоно гэдэг ард түмнээ доромжилсонтой утга нэг билээ. С.Авирмэд доктор эх орныхоо төлөө тэмцэж зоригтой үгс хэлсэнийхээ төлөө ард түмний эгэл баатар болсон.
Та бүхэн энэ хариуцлагатай цаг үед улс төрийн зорилгоор С.Авирмэд докторт хандаж хийж буй элдэв гутаан доромжлол бусармаг үйлдэлээ зогсооно уу?
Хүндэтгэсэн:Монголын геологчид
No comments:
Post a Comment