Тийм ч учраас адгийн новшнуудын эцсийн хоргодох байр нь эх оронч үзэл гэж хэлдэг.
Энгийнээр тайлбарлавал адгийн шаарууд аргаа барахдаа эх оронч болж жүжиглэдэг л гэсэн үг билээ. Өнөөдөр Монгол улсад улс төрийн сонгуулийн буухиа хууль бусаар аль хэдийнээ эхэлжээ.
Улсын төсвийн мөнгөөр тойргоо услах нэрээр мөнгө завшсан одоогийн улсын их хурлын гишүүд, д.д.д.д.д.Улсын их хурлын гишүүд, гэмт хэрэгтнүүд, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс улайран улс төрд шигдэж улсын мөнгө хулгайлахаар улайрч байна.
Эх орныхоо төлөө эцсээ хүртэл 100.000.000 төгрөг тушаагаад ч хамаагүй зүтгэе гэх алиа салбадай нар ч ихэслээ.
Улаан цагаандаа ч гарлаа.
Энэ бүхний ард хэний, юуны эрх ашиг нуугдаж байна вэ? Хариулт маш энгийн. Ямар нэг байдлаар гишүүн болоод авбал 100сая төгрөгийг 100 нугалах боломжид очино гэсэн горьдлого юм. Тойрог бүрт жил бүр төсөв авна. Бүхий хуулийн санаа, боломж, хязгаарлалт, татвар, давуу эрх гэх мэт мэдээлэлд байнга ойрхон байх нь бусдаас хурдан хулгайлах боломжийг үргэлж олгож байдаг энгийн зүйл мэт байсаар уджээ.
Бүхэл бүтэн хүний 30н жилийн турш хэсэгхэн новшнууд, тэдгээрийн гар хөл Монгол орны бүхий л салбар, нэгжид шат дараалан хулгай хийж байна.
Үнэн шударгаар албан тушаал хашдаг хүмүүс нь хулгайч нарын зохиосон хуулинд бүдрээд сонгогдох ч боломжгүй боллоо. Цагдаа, тагнуул, АТГ, шүүх, прокурор гээд бүхий л төрийн хүчний байгууллагууд аль зальтай, мөнгөтэй, луйварчдад улайм цайм үйлчилж Монгол улс, үндэстний язгуур эрх ашгаасаа урваад удаж байна.
Энэ үед энэ заваан чөтгөрийн тойргоос хэрхэн гарах вэ?
Сонголт байна уу? Ямар арга чарга байна вэ?
Сонголт 1.
Төрийн эрхийг булаах
Эдгээр хууль үйлчилдэггүй новшнуудтай хууль бус аргаар тэмцэх зууны баатруудыг хүлээх.
Мэдээж маш их цус урсана. Монголын түүхэнд хар өдрүүд эхэлнэ. Гэхдээ Монгол улс үндэстний ирээдүй аврагдана. Ойролцоогоор ах дүү, найз нөхөд, гэр бүлээрээ сүлбэлдсэн 300-500 гаруй хүмүүсийг нэг амьсгаагаар булшлах нь энэ тэмцлийн гол зорилго болно.
Цэрэг, цагдаагийн багахан цолтой хүмүүс төрийн эрхийг хүчээр авах замаар энэ асуудлыг арай хялбар, хурдан чанартай гүйцэтгэх боломжтой!
Энэ бидний сонголт мөн үү?
Сонголт 2.
Жагсаал цуглаан
Нийгмийн бүх давхаргаас хүмүүс маш идэвхтэй оролцож олон нийтийн жагсаал цуглааныг Монгол улс орон даяар зохион байгуулах. Цуглааны гол зорилго нь төрийн эрх барих гол хүмүүст шаардлага хүргүүлэх, төрөөс луйварчид, хулгайч нарыг зайлуулах.
Монгол улсын үндсэн хуулинд үндэстний язгуур эрх ашгийг суулгаж, түүнд суурилсан бусад хуулийн хэрэгжилтийг шаардах.
Одоогийн үндсэн хуулийн цоорхой, бусад хуулийн алдаа дутагдлыг бодит байдалтай харьцуулан дүгнэж олон нийтэд ухуулах замаар энэхүү жагсаал, цуглааныг зохион байгуулж болно.
Гэвч: энэ новшнууд жагсаал цуглааныг эмх замбааргүй байдал болгон өргөжүүлэхдээ гарамгай.
20-30 тусгай даалгавартай согтуу дүртэй хүмүүс жагсаалд оруулаад, жагсаалыг удирдаж байгаа хүмүүсийг нь дарамтлах, айлгах, хахуульдах, хооронд нь муудалцуулах замаар утга учиргүй болгоно. Мөн хамгийн гол удирдагчийг нь газар доор ортол нь өөрсдийн хэвлэлүүдээр балбах нь гарцаагүй. Баярмагнай генералыг яасан билээ дээ.
Тэгэхээр энэ бидний сонголт байж чадах уу?
Сонголт 3.
Хулгайч нартай халзагнах
Энэ бол хамгийн байж болох сонголт. Одоогийн улс төрийн ээлжит сонгуулийг ашиглан тойрог бүрт зөв хүнээ сонгох!
Хэнийг сонгохгүй байх вэ?
АН, МАН, МАХН-ас нэг ч хүн сонгож болохгүй!
Тэр дундаа Ц.Элбэгдорж, М.Энхболд, Н.Энхбаяр, Р.Гончигдорж, Бадамжунай, Сугар, Одбаяр, Ц.Баярцогт, С.Баяр, Ч. Сайханбилэг, Баабар, М.Энхсайхан, Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, Номтой баяр, Улаан, Цагаан, Лүндээжанцан, Н.Алтанхуяг мэтийн хүмүүс тэдний гэр бүл, найз нөхдийн хүрээллийн хүмүүсийг 100% оруулж болохгүй!
Үүнээс гадна гудамжны гэгдэх Батялалт, Батзандан, Уянга, Магнай, Ганбаатар бас бөхчүүд, алт ухагч, аймгийн засаг дарга нар, уяачид, дуучид, бөө, лам, сүлжээ бизнесчин, нүүр номын Нара, Анужин, Өнөрчимэг, Цэнхэр үст, мэтийн троллуудыг мөн анхааралтайгаар оруулахгүй байх нь зүйн хэрэг! Учир нь эдгээр хүмүүс Улс үндэстний язгуур эрх ашиг гэдгийг огт мэдэхгүй! Зөвхөн тухайн асуудалд хандахдаа олон түмний сэтгэлд нийцуулэх л ганц зарчимтай. Өөрөөр хэлбэл ард түмний зовлон дээр гишгэлж төрд гарчих л санаатай хүмүүс нь олон жилийн турш ажиглагдаад байгаа юм.
Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэж эзэн Чингис хаан захисан юм шүү!
Тэд хэзээ ч Монгол улсыг хөгжүүлж чадахгүй!
Монгол улсыг хэн хөгжүүлэх вэ?
Хүн чанартай, улс үндэстнээ мэддэг, Монгол үндэстэндээ юу хэрэгтэйг мэддэг, юу хэрэггүйг мэддэг, Улс үндэстний язгуур эрх ашгаа ойлгодог хүмүүс удирдаж хөгжүүлдэг юм.
Энэ хүмүүсийн амнаас сүүлийн 30н жил УЛС ҮНДЭСТНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГ гэдэг үг гараагүй.
Одоо харин сонгууль дөхөөд мэдэхгүй зүйлээ мэддэг мэт амны зугаа болгох нь жигшилтэй санагдаж байна.
Хэнийг сонгох вэ?
1.Эрүүл хүн сонгоорой. эрүүл биед саруул ухаан. Хариуцлага хүлээх чадвартай.
2.Зөвхөн Монгол үндэстэй хүнийг сонгоорой. Монгол үндэстэй хүн л Монгол уламжлал, соёлоо алдахгүйгээр Монгол улс үндэстнээ хөгжүүлэх бодлогыг тодорхойлж чадна!
3.Мэргэжил боловсролтой, тухайн салбартаа ажлын туршлагатай хүнийг сонгоорой. Ийм хүмүүст төрийн жолоо атгуулахад туршлага зүтгэлээрээ хошуучилдаг юм.
4.Тогтвортой гэр бүлтэй, дор хаяж 3 дээш хүүхэд төрүүлж өсгөсөн хүнийг сонгоорой. Ийм хүн энгийн жирийн Монгол гэр бүлд юу хэрэгтэйг, Монголын ирээдүй монгол хүүхдүүдэд юу хэрэгтэй мэднэ.
Энэ дундаа багш, сэхээтнүүд, хуульч эдийн засагчид, судлаачид эрдэмтдийг түлхүү сонгоорой!
5.Шинжлэх ухааны төлөөлөгчид эрдэмтдийг сонгоорой. Хийсэн бүтээсэн зүйлтэй алдах юмтай, нэр хүндтэй хүмүүс өчүүхэн эрх ашгаасаа болж нийтийн үндэстний эрх ашгийг уландаа гишгэдэггүй юм.
6.Залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Монгол улсын ирээдүй хэрхэн байхыг залуучууд бид л шийдэх боломж байна. Дэлхийд байгалийн баялаг, газар нутгаараа дээгүүр байр эзэлдэг Монголчууд бидэнд Норвеги,Швед, Финланд, Дани улсаас илүү сайхан амьдрах боломж байдаг. Харамсалтай залуучууд бидний хүртэх бүхнийг сүүлийн 30н жил энэ хэдхэн хулгайч нар үе дамжин хулгайлж байна. Үүнийг зогсоохгүй бол таны хүүхэд ч мөн адил зовлонтой хэрүүлтэй, ороо бусгаа цаг хугацааг та бидэн шиг туулах болно!
7. Санал хураалтын үр дүнд анхаарлаа хандуулаарай. Хар машинаар санал луйвардах боломж 100% учир, санал хураалтыг гараар тоолох, давхар хянах тал дээр илүү шахалт, хяналт тавих хэрэгтэй. Мөн сонгуулийн хуулийг зөрчсөн хэн боловч Монгол төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэргээр шийтгүүлэх ёстой гэдгийг санаарай!
8. Залуучуудаа, ээж, аав, өвөө, эмээ нараа нэг л удаа гуйгаад энэ болж бүтэхгүй нэр дурдагдсан нам, улс төрчид гэх хулгайч нарт битгий санал өгүүлээчээ. Яг үнэндээ чиний миний ээж аав, эмээ өвөөгийн сонголтууд биднийг 30н жил дампууруулж байна шүү дээ!
9.Сонгуулийн амлалтад битгий итгэ!
Аль ч хүний, намын сонгуулийн амлалтад битгий итгэ! Учир нь хэчнээн үнэн байгаад ч сонгуулийн амлалтыг биелүүлээд ч энэ улс хөгжихгүй! Зөвхөн өнөөдөр маргаашийг л аргална!
Улс үндэстний хөгжил гэж шавар байшин барихыг хэлдэггүй юм.
Боловсрол, эрүүл мэнд, эрх тэгш өрсөлдөөн, амьд явах эрх, хууль бүх хүнд тэгш үйлчлэх зарчим биелсэн үед л хөгжлийн суурь тавигдлаа гэж үзнэ. Эдгээр зүйлс бол байшингийн суурь юм. Хэрэв байшингийн суурийг далий муруй тавих юм бол төдийчинээ алдаа гарч, өндөрсөх тусмаа аюул нь ихсэж тэр алдааг засах хөрөнгө маш их үрэгдэнэ.
Яг үүнтэй адилхан, бидний улс үндэстнийхээ хөгжлийн суурийг тавих бодлогыг тодорхойлох хүмүүсээ ахиад буруу сонговол эх орноо ч алдах үр дүнд хүрч болно гэдгийг санахтүн!
Хэрэв бид алдаагаа давтан буруу сонголт хийвэл:
1.Таны амьдралын ахиад 4н жил яг л энэ байдлаараа өнгөрнө. Таны үр хүүхэд яг л энэ байдлын золиос хэвээр байсаар байх болно. Хэзээ ч үнэгүй эмчилгээ, чанартай боловсрол, сэтгэл ханамжтай амьдралд хүрч чадахгүй!
2.Энэ новшнууд санаатай алдаа, хуйвалдаанаа хийсээр байх болно. Баригдлаа гэхэд цагаадна, шоронд орлоо гэхэд нэг шоронгоос нэг захиа бичээд, тэгээд өвчнөөр суллагдаж гадаад руу зугтааж, хулгайлсан мөнгөөрөө өмгөөлөгч аван хариуцлагаас зугтана!
Хэн хохирох вэ гэвэл та болон бид!
Тийм учраас
Улс үндэстний эсрэг хийсэн гэмт хэрэг хамгийн хүндээр шийтгэгдэг!
Гэтэл Монголчууд бид хамгийн хөнгөн байдлаар толгойг нь илээд өнгөрөх байдлаар шийтгэж байгаа нь улс төрд санаатайгаар алдаа хийх, ашиг хонжоо хийж эрсдэл гаргах хүмүүс ихэссээр байгааг анхааралдаа аваарай!
Сонголт тань ухаалаг мэргэн байг!
Z.B 2020
No comments:
Post a Comment