Сондгой сэдвүүд

Нэр дэвшигчдийг сорих нь

Маш олон намууд болон, бие даагч нар нэр дэвшиж байна. Эдгээр хүмүүсийг ангилах хэдэн санаанууд байна. Тоглоом биш, үнэхээр байж болох санаанууд гэдэг талаас нь хүлээн авна уу!
 1. Зөв бичгийн дүрмийн шалгалт авах хэрэгтэй. Монгол бичгийн шалгалт нэмээд авахад бас гэмгүй.
2.Сэтгэцийн сорил авах хэрэгтэй.
3.Биеийн хөгжил, эрүүл мэндийн шалгалт авах шаардлагатай. Буруудаад эхэлбэл эрүүл мэндээр ял завшаад байна.
4. Гурван үеийн намтрыг нь олон нийтэд цацах хэрэгтэй байна.
5.Арван жилийн сургуулийн төгсөх шатны улсын шалгалт нэг авчихвал тал нь лав тэнцэхгүй. 6.Хийсэн ажлын туршлага, үр дүнг нь олон нийтэд цацмаар байна.
7. Тогтвортой гэр бүлтэй, 3дээш хүүхэд төрүүлж өсгөсөн шаардлага тавимаар байна.
8.Гэмт хэргийн орж байсан судалгааг ил болгомоор байна.
9.Боловсролынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл, баримт дэлгэмээр байна.
10.Гэрийн хаяг! Үл хөдлөх хөрөнгүүдийг нь ил болгомоор байна.
11. Хөрөнгө санхүүг нь ил болгомоор байна.
12.Ар гэр бүлийнх талаар дэлгэрэнгүй бичмээр байна.
13.Урд нь сонгогдож байсан хүмүүсийг хасмаар байна.
14.Бизнесмен, уяачид, дуучид, бөхчүүд, урлагийн хүмүүсийг ажлыг нь хийлгэмээр байна.
15. Сонгогдчихоод ажилдаа ирдэггүй, хийдэггүй хүмүүсийг шууд хасмаар байна.
16. Сонгогдчихоод даргаасаа буух дургүй зүүгддэг хүмүүсийг зайлуулмаар байна.
17. Гэмт хэрэгт шалгагдсан, цагаатсан нэрээр ял завшсан хүмүүсийг хөөмөөр байна.
18.Эхнэр хүүхдээсээ урвасан хүмүүс эх орноосоо ч урвана гэдэг. Гэр бүлгүй, эхнэрээсээ салсан хүмүүсийг жигшин хөөмөөр байна.
19.Хүчин, хулгай, луйвар, дээрэм, зодоон, авилгад орооцолдсон хүмүүсийг зайлуулмаар байна. Монгол төр цэвэршиж гэрэлтэх болтуухай!
SB2020

No comments:

Post a Comment