Үндсэн хуулийн гол агуулга нь хувийн өмч, хувь хүний эрх ашгийг хамгаалсан байгаа цагт хэн ч улс төрд сонгогдсон улс үндэстнийхээ дайсан болно.
Учир нь төр оршихын учир бол тухайн улс үндэстнийхээ эрх ашгийг хамгаалах гэж оршиж, хамгаалсныхаа хариуд татвар авдаг юм. Гэтэл Монгол улс үндэстнийг үүрд хуваагдан муудалцаж бие биенээ харгислан дарж байх хуулийг харийн гар хөлнүүд бидний үндсэн хуулинд маш цэвэрхнээр суулгаж өгчээ! Бид үүнийг нь үнэн мэт итгэж өдий хүртэл дагасаар төрд гарсан хүмүүн болгоноо улс үндэстнийхээ дайсан болгон яллахад хүрээд байна.
Үнэхээр бидний сонгосон хүмүүс Дашбалбар агсан лугаа адил Улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг мэдэж, түүнд хүндэтгэлтэй хандах байсан.
Улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг мэдэж хүндлэх нь улс төрд орох хамгийн өндөр босго байдаг.
Энэхүү босгыг энгийн хүмүүн амь насаараа дэнсэлж давдаг бол эрдэмтэн мэргэд нь нэг амьдралаа үрж улс төрд ордог. Гэтэл одоо улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг эдлэх, өөрсдийн өчүүхэн эрх ашгийг хуулиар хамгаалах, гишүүний тойрогтоо зарцуулах хэдэн тэрбумыг авах сонирхолтой хүмүүс л улс төр лүү зүтгэж байна. Хамгийн муухай нь тэдгээр хүмүүс бүгд л ядарсан ард түмний зовлон дээр дөрөөлж улс төр лүү мацаж байна. Санаатайгаар ард түмнийг ядууруулж, дараа нь тэр зовлон дээр нь дөрөөлж улс төрд орох заль бол аль 19, 20 зуунд үеэ өнгөрөөсөн арга л даа. Гэтэл Монгол улсад одоо хүртэл амь бөх оршсоор л...
SB2020
No comments:
Post a Comment