Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн мөн чанарыг судалж тогтоосон учир СИЭ ТББ энэхүү нийтлэлийг ухагч та бүхнийхээ хүсэлтээр бичиж байна.
Өнөө манай түүхийг дараах маягаар гуйвуулж байна: Лев Гумилёв Монголчууд Буриадуудаас гаралтай; П.Дэлгэржаргалын 2005 онд хэвлүүлсэн “Монголчуудын угсаа гарвал” ном гарчигнаасаа буруу болсноос гадна уг номны дотор “Дунхугийн бүлэг буюу монгол хэлт, өвөг монгол угсааны аймгуудад;
Ухуань 烏桓
Сяньби 鮮卑
Тоба 拓跋氏
Цифү 乞伏
Түфа 禿髮
Жоужань 柔然
Түгүхүнь 吐谷渾
Муюн 慕容
Күмоси庫莫奚
Хятан 契丹
Мэн-ү шивэй 蒙兀室韦
аймгуудыг багтаан үзлээ” гэж орсон нь мэдлэг баримтгүйн тод жишээ; Түрэг төрийг Турк гэж баримтгүй өгүүлсэн нь ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, өнөөгийн Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Н.Цэрэнбат; 1990 оноос хойш Монголчууд Чингис хаанаасаа үүссэн, Чингис хаантайгаа Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голынхоо савд буюу Өтүгэнд ирлээ гэдэг нь хамгийн том төөрөгдөл буюу өөрсдийгөө дэлхий нийтийн өмнө явуулын цыган болгосон учир энэ.
Төр, үндэстэн хоёрынхоо мөн чанарыг томъёлоогүйн улмаас, төр үндэстэн хоёрынхоо ялгааг зааглаж чадаагүйн улмаас 1949 онд үүссэн БНМАУ-ын түүхийн салбар дахь төөрөгдөл өнөө үргэлжилсээр.
Манай түүхэн эх сурвалжуудад үндэстэн гэх ухагдахуун эс оржээ. Ийм хэрэгцээ тухайн үед мал аж ахуйтанд байсангүй. Өнөө ийм хэрэгцээ бий болов. Иймд үндэстэн гэх тодорхойлтыг эргэж харъя.
Үндэстэн гэх ухагдахуун Үндэстний ой санамж гэх ухагдахуунаас үүснэ.
“Үндэстний ой санамж гэдэг нь бүлэг хүмүүсийн ой санамжинд орших дундын хэл, түүх, соёл болон дундын ёс заншил, зорилго тэмүүлэлээс иж бүрдэх цогц ухагдахуун. Дундын ой санамжтай хүмүүсийг үндэстэн гэнэ. Үндэстнийнхээ ой санамжийн онцлогыг бусад үндэстний ой санамжаас ямагт ангид байлгах нь тухайн үндэстний оршихуйн дархлаа” гэж СИЭ ТББ тодорхойлж байна. Үндэснийн ой санамжийг орос хэлээр Национальное самосознание, англи хэлээр National identity гэнэ. Үндэсний ой санамжийг улс болгон өөрийн түүх, соёлын онцлогоос хамааран өөр өөрөөр тодорхойлдог боловч бүх улс Үндэснийнхээ ой санамжинд дундын түүх соёл, өнөө цагийн дундын ёс, дундын ирээдүй гэх гурван иж бүрдлийг заавал оруулна. Ингээд манай баримтжуулагдсан 2300 жилийн түүх Хүн гүрнээс эхлэх тул Хүн үндэстнээс өнөөг хүртэл Өтүгэнд дундын хэл, түүх, соёл болон дундын ёс заншил оршиж байна гэдгийг түүхэн эх сурвалжаар тогтооё. Хүннү гүрэн ба Өмнөд Хүннү НТӨ 318-НТ196 Хүннү гүрний төрийг Хуань, Лань, Сюйбу овгууд барьж байжээ. Харин Фан Э V зууны эхэнд “Хожуу Хан улсын бичиг” номынхоо Өмнөд Хүннүгийн шастирт “Жахангарын (Шаньюгийн) овог нь Шүй лиан ти, өөр овгоос Хуань овог, Шуйбо овог, Чиу линь овог, Лань овог гэх мэт дөрвөн овог нь улсынхаа нэр хүндтэй овгууд” гэж бичжээ. Сяньби гүрэн НТ 89-234 Сяньби нь Дунху-ын нэг салаа болно. Сяньби гүрний төрийг барьж байсан овгуудыг эх сурвалжид эс дурдагджээ. Харин Сяньби төрийг барьж байсан их хүний нэрс оржээ. Дунху нь Хүн төрийн доор байсан ард түмэн болно. Өнөөгийн ӨМӨЗО-ны Улаан хад хотоос дорношоо нутаглаж байжээ. Хн-ди-ийн Юн юаны (НТ 89-105) дунд үеэр Сяньби Хүннүг цохижээ. Хүннүгийн үлдсэн угсаанууд арав илүү түмэн (100 000 буюу 700 000 орчим хүн ам) өрхийг нэгтэв. Бүгдээр өөрсдийгөө Сяньби хэмээцгээв. Сяньби түүнээс эхлээд аажим хүчирхэгжив гэж эх сурвалжинд бичжээ. Тэгэхээр Өтүгэнд 700 000 орчим хүн ам үлджээ. Яагаад Өтүгэнд ийм цөөхөн хүн ам үлдэв гэхээр НТ 46 онд буюу дээрх үйл явдлаас 50 жилийн урьд “Хүннүд он дараалан ган, царцаан аюул нүүрлэж, хэдэн мянган ли хувхайрчээ. Өвс, мод бүгд хатаж, хүн мал өлсөж, өвчилж, их хагас нь үхэж дуусчээ” гэж эх сурвалжинд оржээ. Өтүгэнд хүн ам 2 саяас 3 сая орчим байжээ гэсэн тоо эх сурвалжуудаар батлагдаж байна. Ингээд Сянби төрийн үед Өтүгэнд Хүннүчүүд өөрсдийгөө Сяньби гээн төрийнхөө нэрээр нэрлэж байжээ. Ру ру буюу Жужан гүрэн (330-552) Ру ру нь Дунху-ын хойчис болно. Че лү хуй нь эрэлхэг баатар болоод эхэлж аймаг олонтой болов. Овгоо Роа Ранг гэж нэрлэв. Роа Ранг нь Ру ру болно гэж эх сурвалжинд оржээ. Тэд говийн урьд оршиж байжээ. Шэ лүн гэгч элсний хойгуур очиж Гао че-г хураав. Тэдний баруун хойно Хүннүгийг үлдэгсэд бий. Улс нь маш баян. Аймгийн толгойлогчийг нь Ба үе жи гэнэ. Шэ лүн цэрэглэн тэднийг ялав. Тэгээд хүчтэй болов гэж бичжээ. Тэгэхээр Ро Ранг буюу Шэ лүнг хүчирхэгжүүлсэн нь Өтүгэнд оршижаах, хамгийн баян, хүн ам хамгийн их Хүннүгийн хойчис байжээ. Роранг төрийн сүүл үеийн тухай эх сурвалжид Тэлэ нэрийн дээдэс Хүннү-ийн хойчис гэж оржээ. Роранг төрийн хүн амын үнэмлэхүй дийлэх нь Тэлэ нэр байжээ. Түрэг гүрэн 552-742 Түрэг гүрэнг Түрэг аймаг байгуулжээ. Түрэг аймгийг Ашна овог удирджээ. Тэгэхээр Түрэг гүрний Түрэг төрийг Ашна овог болон түүний салбар Сир овог барьжээ. Түрэг төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Тэлэ нэр, хожим Уйгур нар байсан тухай өгүүлсэн. Түрэг төрийн үеийн Хүн амын дийлэнх нь Хүн гүрний хойчис байжээ. Уйгур гүрэн 744-852 Уйгурын дээдэс Хүннү-ийн хойчис гэж эх сурвалжинд бичжээ. Ляо гүрэн Өтүгэнд төрөө байгуулсангүй. Их монгол улс 1206-1271 Их монгол улсыг Киан овгын Тэмүүжин байгуулжээ. Аливаа Их улсыг байгуулахын тулд эхэлж аймагтай болох ёстой. Хэрэйд Ван хааны тусаар Тэмүүжин өөрийнхөө хүн амаас олон дахин их Татарыг хураав. Дараа нь Хэрэйд, Наймааныг хураажээ. Хэрэйд Найман нь Уйгурын хойчис болно. Уйгур Бугу хаанаас Найман болон бусад аймгууд эхтэй гэж эх сурвалжинд бичигджээ. Эх сурвалжинд Ойрдын нутгыг сэкс мөрөн буюу Енисей мөрний эхээс Ангараг мөрний бэлчир хүртэл гэж заажээ. Их Монгол улсын хүн амын дийлэнх олон нь Өтүгэнд оршижаах Хэрэйд, Найман, Өтүгэнээс барууншаа оршижаах Ойрд, умаршаа оршижаах Баруг нар байжээ. Юань гүрэн 1271–1368 Юань гүрнийг киан овогт Хубилай байгуулсан. Юань гүрний төрийг Хубилай хааны хойчис барих болжээ. Үүний тулд улсын нэрийг өөрчлөнө. Тийм учир Хубилай хааны хойчис Их Монгол нэрийг цээрэлжээх (цээрлэх-ирэх цаг) ёстой. Юань гүрний төр Өтүгэнд биш Бээжинд байсан тул уг гүрний хүн амын дийлэнх нь Хүннүгийн хойчис биш тариалан аж ахуйтан Дунд орны олон үндэстнүүд болжээ. Юань гүрнийг өнөө Дунд орон өөрийнхөө улс гэнэ. Дунд орны үе үеийн төрийг төрөл бүрийн үндэстэн барьж байсан тул, тэдгээр төрийн хүн амын дийлэнхийг тэдний дээдэс иж бүрдүүлж байсан тул, тэр төрийн доор тэдний дээдэс зүтгэж байсан тул, тэдний газар усанд дээрх төрүүд оршиж байсан тул Дунд орныхон бүх улсаа өөрсдийх гэнэ. Энд мануус улс, төр хоёрыг ялгах хэрэгтэй. Юань гүрний төр нь мал аж ахуйтных, төрийн удирдлага доор байсан нь тариалан аж ахуйтнууд, газар ус нь тариалан аж ахуйтных. Тэгэхээр Юань гүрний төр нь киан овогтных гэдгийг Хүн үндэстэн өнөөгийн монголчууд билэрэх үүрэгтэй. Өнөө Казахстан Алтан орд улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ. Энд манай төлөөлөгчид төр улс хоёрыг ялган салгаж, үндэстнийнхээ эрх ашгийг илэрхийлэх үүрэгтэй. Алтан орд улсын төрийг киан овогтон үүсгэн барьж байжээ. Алтан орд улсын хүн амыг Үсүньд мянга мянган жилээр оршиж буй өнөөгийн улсуудын дээдэс иж бүрдүүлжээ. Тэгэхээр төр нь манайх, газар ус, хүн ам нь танайх гэсэн баримтлалыг барих ёстой. Умард Юань улс 1368-1691 Хүн амын дийлэнх нь Халх, Ойрд, Буриад. Манж Чин гүрэн 1663-1912 Манж Чин гүрний төр Бээжинд оршжээ. Богд хаант Монгол улс 1991-1921 Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол 1924-1992 Монгол улс 1992-өдгөө Та бид 2300 жилийн турш Өтүгэндээ Хүн үндэстэн өнөөгийн монголчууд үеэс үед хаашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй гэдгийг түүхэн эх сурвалж дахь баримт нотолгойгоор батлав. Харин Өтүгэнээс төрөө удирдажаах Хүннү, Жужань, Түрэг, Уйгур, Их Монгол гүрэн дундын хэл, соёл, ёс заншилтай байсныг нь түүхэн эх сурвалжаар батлах юм бол Хүн үндэстэн гэдэг ухагдахуун үүснэ. Хүннү гүрэн Мал аж ахуйтан Роуджи болон Үсүнь улсын зан заншил нь Хүннүтэйгээ ижил гэж бичжээ. Мөн тэд Хүн гүрний тахилгад очдог байсан тухай өгүүлнэ. Хожим хүчирхэг болоод тахилганд нь очихоо больсныг өгүүлжээ. Зан заншил ижил гэдэг нь хэл ижил гэсэн үтга. Тэгэхээр Өтүгэн дэх мал аж ахуйтны хэл, соёл, зан үйл Үсүнь дэх Роуджи болон Үсүнь улсынхтай ижил байжээ. Өнөө ханзаар Хүннү гүрний 150-400 үгс тэмдэглэгдэн үлджээ. Эдгээр үгсийг тайлах ажлыг СИЭ ТББ хийж байна. Түрэг төр Эх сурвалжид Түрэг төрийн зан заншил нь хүннүтэй ихэнхдээ адил гэж бичжээ. Нэг том ялгаа нь тэд 673 онд Буддын шашин залснаар зарим зан үйлдээ өөрчлөлт оруулжээ. Түрэг төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Хүннүгийн хойчис Тэлэ нэр болно. Хүннүтэй зан заншил адил гэдэг нь хэл, тахилгын соёл нэг гэсэн утга. Үсүньд орших Баруун Турк төрийг зан заншил нь ихэнхдээ түрэгтэй адил мөн үг хэл нь жаахан зөрөөтэй гэж эх сурвалжид бичжээ. Дунд орны эх сурвалжинд мал аж ахуйтны хэлийг Шар тэнгэсээс Каспийн тэнгис хооронд тархсан хэл гэсэн бол Диван Лугат толинд Крымийн хойгоос Кидан хүртэл гэж тэмдэглэгджээ. Уйгур төр Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис гэж эх сурвалжинд бичжээ. Энэ өгүүлбэр хангалттай болов уу. Их монгол төр Их монгол улсын төрийн үсэг нь уйгур үсэг, төрийн хэл нь уйгур хэл болсон тухай эх сурвалжинд өгүүлжээ. Их Монгол улсын хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Хэрэйд Найман аймгийнхан болно. Бодончарын үеэс эхлэн тэд Киданы хур байсан тул тэд Кидан тоо авчээ. Өтүгэнд Их Монгол улс байгуулагдсанаар Кидан тоог төрийн тоо болгожээ. Тэгэхээр Өтүгэн дэх хэл, соёл зан үйл сүүлийн 2300 жил тасраагүй, солигдоогүй байна. Үүнийг манай Түрэг, Уйгур, Их монгол төрийн бичээс баталж байна. Бид Хүн гэж Хүннү гүрнээсээ үндэстнээ тодорхойлох нь түүхэн үүднээс, хэл зүйн үүднээс, соёл зан үйлийн үүднээс зөв болж байна. Төр Төр гэдэг үг манай Түрэг төрийн хадан бичээсэнд “Хааны төр үүсэн”, “төрөө хашна” ( хамгаална) гэж оржээ. Диван Лугат толинд Түрү (төр)-ёс гэж оржээ. Мөн гүрэн (ил) солигдохоор төр солигдоно гэжээ. Энэ бүхнээс дүгнэвээс төр нь гүрэн байгуулсан овгийнхны тогтоодог ёс юм байна. Түрэг илийн төрийг Ашна овгийнхон барьж байжээ. Тэр үед тэдний тогтоосон төрийн ёс, Буддын шашин гэх мэт зан үйл ноёлж байжээ. Их Монгол улсын төрийг Киан овгийнхон барьж байжээ. Тэр үед тэдний тогтоосон төрийн ёс, сүнслэг сүсэг (зөвхөн тэнгэр тахих биш, өвөг дээдсийн сүнс, газар усны сүн гэх мэт. Энэ тухай өгүүлсэн) гэх мэт зан үйл ноёлж байжээ. БНМАУ-ын төрийг МАХН барьж байжээ. Тэр үед тэдний тогтоосон төрийн ёс, улсын өмч, атеист сүсэг гэх мэт зан үйл ноёлж байжээ. Монгол улсын төрийг сонгуульд ялсан нам барих болжээ. Өнөө эдгээр намуудын тогтоосон төрийн ёс, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм, олон ургалч үзэл баримтлал, хувийн өмч гэх мэт зан үйл ноёлж байна. Улс нь солигдохоор хүн ард нь хэвээр, төр нь солигддог юм байна. Үеийн үед ийм байжээ. Түүхэн баримтаар Их улс, Ил буюу Гүрэн байгуулахын тулд овог нь эхэлж аймаг ахлах хэрэгтэй юм байна. Ашна овог Түрэг аймгийг мэдэн авчээ. Дараа нь Өтүгэнд ирж Түрэг илийг байгуулжээ. Боржигон овогтон Кабул хаан, тайчууд овогтон Амбагай хаан Хамаг монгол аймгийг мэдэн авчээ. Хожим Хамаг монгол тарсан тул киан Тэмүүжин Ван хааны тусламжтайгаар Татарыг аймаглажээ. Татар монгол гэх үг үүнээс үүсэлтэй. Өтүгэнд ирж Их Монгол улсыг байгуулж, Их Монгол улсын төрийг Киан овгынхон барих болжээ. Түүхээ мэдэхгүй Хүн үндэстэн өнөөгийн монголчууд Архангай аймгийн дээдэс хэн бэ? Энэ асуулт маш тэнэг гэдгийг хүн болгон мэднэ. Хамаг монголын дээдэс хэн бэ? Энэ асуулт мөн тэнэг асуулт. Учир нь аймагт дээдэс байхгүй. Аймгийг мэдэн авна. Их Монгол улсын дээдэс хэн бэ? Юань гүрний дээдэс хэн бэ? Эдгээр асуулт бүгд тэнэг гэдгийг хүн бүхэн мэдэх хэрэгтэй. Киан овгийнхны байгуулсан Их Монгол улсын дээдэс нь Ашна овгийнхны байгуулсан Түрэг ил огт байж болохгүй. Харин ашна овогтныг төр барьжаах үеэр Тэлэ нэр хүн амаар үнэмлэхүй давамгайлж байжээ. Киан овогтныг төр барьжаах үеэр Хэрэйд, Найман нар хүн амаар үнэмлэхүй давамгайлжээ. Улс гүрэн солигдохоор төр солигдоно, хүн ард солигдохгүй. Төөрөгдлөө дахин нэг харцгаая. Лев Гумилёв Монголчууд Буриадуудаас гаралтай гэж бичжээ. Үүнд хариулахын тулд эхэлж монголчууд гэж хэн бэ? Энэ асуултанд хариулая. Хамаг Монгол гэх аймгийг XI зуунд Кабул хаан мэдэн авчээ. Эх сурвалжаар Бөртөчиноос Бодончар хүртэл монгол гэдэг нэрийг мэддэггүй байжээ. Их Монгол улс дотор Хэрэйд, Найман, Ойрдын адилаар Барук, Буриадууд оржээ. Тэгэхээр Барук Буриадаас Хамаг монгол аймаг үүссэнгүй, Их Монгол улс үүссэнгүй. Харин хувь хүн Бөртөчино Тэнгис гэтэлжү ирсэн нь үнэн. Монголын нууц товчоо умарын аялгаар бичигджээ. П.Дэлгэржаргалын 2005 онд хэвлүүлсэн “Монголчуудын угсаа гарвал” ном гарчигнаасаа буруу болжээ. Монголчуудын угсаа гэвэл Монголчуудаас доош гэсэн утга. Монголчууд гэж өнөөгийн Халх, Дөрвөд, Баяд гэх мэт олон овогтныг хэлэх юм бол тэдний угсаа өдгөө бий болоогүй. Дөрвөн настай хүүхдийн хойчис гэж өгүүлж байгаатай адил. Дахин хэлэхэд Халхын угсаа гэж байхгүй. Угсаа гэдэг үг зөвхөн хувь хүнээс эхлэнэ. Монголын нууц товчоонд Бөртөчоны угсааг, Бодончарын угсааг бичсэн болохоос Хамаг монголын угсаа, Татарын угсаа гэх тэнэг зүйлийг бичсэнгүй. П.Дэлгэржаргал ийм тэнэг зүйл бичжээ. П.Дэлгэржаргал уг номондоо монгол хэлт, өвөг монгол угсааны аймгууд Ухуань 烏桓 Сяньби 鮮卑 Тоба 拓跋氏 Цифү 乞伏 Түфа 禿髮 Жоужань 柔然 Түгүхүнь 吐谷渾 Муюн 慕容 Күмоси庫莫奚 Хятан 契丹 Мэн-ү шивэй 蒙兀室韦 гэж “бантан” хутгажээ. Гол нь П.Дэлгэржаргал монгол гэдэг ухагдахуун дотор Тэмүүжингийн уза орыг тогтоох гэж байгаа бол энэ тухай Монголын нууц товчоо, Судрын чуулган, Ертөнцийг эзлэгч, Юань гүрний сударт тодорхой бичээстэй байгаа. Өвөг монгол угсааны аймгууд гэж Ухуань, Сяньби, Тоба-г бичээгүй. Учир нь Хамаг монгол аймагт, Их монгол улсад дээдэс байхгүй. Зөвхөн хувь хүнд дээдэс байна. П.Дэлгэржаргалын “бантан” нь манай сэдвээс хэт хазайх тул үүгээр зогооё. П.Дэлгэржаргалын энэ төөрөгдлөөр эрдэм шинжилгээний хурал хийх нь зөв. Түрэг төрийг Турк гэж баримтгүй өгүүлсэн ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, өнөөгийн Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Н.Цэрэнбат нар дөрвөн жилийг 2300 жилээс урт гэж хэмжиж байна. Манай төрийг 40 жил барьсан Цэдэнбал даргын амнаас ийм тэнэг үг гарч байсангүй. Эд эх түүхээ хүндэлж сурах ёстой. Чингис хаантайгаа Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голынхоо савд буюу Өтүгэнд монголчууд ирлээ гэдэг нь хамгийн том төөрөгдөл. Би Халх хүн. Халх, Ойрд, Буриадууд Тэмүүжинг дагаж Өтүгэнд ирсэнгүй. Энэ бол факт. Хүн үндэстний түүх Тэмүүжингээс огт эхлээгүй. Энэ бол факт. Хүн төрийн Модон жахангур, Түрэг төрийн Ил хаан Түмэн, Уйгур төрийн Буянч (Муянч), Хэрэйд Ван хаан, Их Монгол улсын Чингис хаан бүгд манай түүхэн цаг хугацааны их хаад. Төрийн үндэс газар ус гэж Хүн их гүрнийг байгуулагч Модун манууст болон манай хойч үед захин үлдээжээ. Хаадууд ирдэг, явдаг харин Хүн үндэстэн өнөөгийн монголчууд үеийн үед Өтүгэндээ оршисоор ирэв. Энэ бол жам. Төр, Үндэстэн хоёрын мөн чанарыг билэрээгүйн улмаас мануус буруу түүхтэй өнөөг хүрэв. Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн үндэс болох овог ба түүний мөн чанарын тухай нийтлэл хүргэнэ. Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн www.sergelen.org

No comments:
Post a Comment