Өнөөдөр хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн талаар эрх баригчид болон манай зарим эрдэмтэд судлаачид маань их л төгөлдөр яруу сайханаар ярьж ойлгуулах гэж хичээж байна.
Дэвшилттэй сайхан зүйл орсон нь мэдээж. Гэхдээ удаан хугацаандаа улс орны бүх нөөц бололцоог ховх сорон залгих 3 хар нүх гаргаж сэмхэн цоолж, ҮХ-лийн шарх гаргаж орхисонд миний бие үнэхээр их харамсаж байна.
Нэг дэх хар нүх буюу ҮХ-лийн шарх
ҮХ-ийн 6.1-д “газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн”.гэж оруулсан нэмэлт:
Монгол төрт ёс оршин тогтносон бүх хугацаанд “Газар бол улсын үндэс” гэсэн зарчим хадгалагдаж ирсэн.
92 оны үндсэн хуулиар газрыг төрийн өмчид аваад түүнийгээ лиценз нэрээр баруун солгойгүй зарж үрж дуусгасаны лай ланчигийг бид хэдэн үерээ эдлэх болно. Гэтэл саяны нэмэлт өөрчлөлтөөр “төрийн нийтийн өмч” хэмээн үлдсэн газар нутаг дээр олз хайсан нөхөд “найр хавтгайруулах” үүд хаалгыг нээж өгөв. Одоо хоршооны хууь, бэлчээрийн хууль зэрэг хуулиудаар томоохон өүс нутгуудыг хашаалах, гадна дотны эзэлтэй хоршоодод хугацаагүй эзэмшүүлэх ашиглуулах нэрээр хувьчлах бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн.
Энэ хар нүхээр эх орны маань газар нутаг гоожин урсах болно.
Нийтийн гэдэг ойлголт газар, түүний баялаг гадны банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгийн биржүүдээр дамжин эрээ цээргүй зарагдаж эхэлэх боломжийг улам бүр баталгаажуулсан.
Хоёр дахь хар нүх буюу Үх-лийн шарх
ҮХ-ийн 19-ийн нэмэлт заалт:
1.Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.
2.Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.
Нам одоо ҮХ-ийн байгууллага болсон. Нам төрийн дээр гарсанаа зарлан тунхаглаж, бүрэн ялалт байгуулсанаа баталгаажуулав. Намаар дамжин бий болсон талцал хуваагдал одоо ҮХ-р баталгаажсан. Үүнээс хойш түүнээс цааш бид хэзээ ч эвлэлдэн нэгдэхгүй, нэгдмэл нэг үзэл санаа, нэгдмэл нэг эрх ашиг, нэгмэл нэг итгэл үнэмшилтэй болох боломж бүрэн хаагдсан. Улс төрийн намуудын дайнд улс орноороо нэрвэгдээд дуусна.
Гурав дахь хар нүх буюу ҮХ-лийн шарх
ҮХ-ийн 39-4.дэх заалт
Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.
Энэ заалтаар Ерөнхий сайд энэ улсын хамгийн том ажил олгогч болсон. Албан тушаалын наймаа урьд урьдынхаасаа илүү цэцэглэн хөгжинө. Одоо зөвхөн мөнгөтэй хүмүүс сайд дарга хийж л улс орны голлох албан тушаалууд өндөр үнээр зарагдаж явдал хавтгайрна. Мэдэгтүн. Сахигтун.
Орчлонгийн хязгааргүй орон зайд хар нүх хэмээх эргэн тойронд буй бүхнийг сорон залгидаг аварга мангасууд оршин байдаг. Манай нар шиг одыг хормхон зуур залгиад алга болгодог гэхээр түүний сорох хүч аугаа.
Түүн адил манай үндсэн хуулинд оруулсан хар нүхнүүд бидний өт хорхой мэт залин идэхэд бид хичнээн уйлавч нэмэргүй болсон байх вий.
Энэ бол улс төржсөн үг биш. Эдлэх хувь тавилангаа урьтаж анзаарсан үнэн сэтгэлийн гүнээс гарсан уй гашуу минь билээ.
Д.Уламбаяр
No comments:
Post a Comment