Өвөр Монголчууд бол бидний элэг нэгт ах дүүс!!!



(Өвөр Монголын цогтой тэмцэгч Д.Мөрөн хятадын эрүү шүүлт мөрдлөгөөс зугтаан Швэдэд дүрвэсэн боловч тэндээ цаг бусаар нас барсан билээ.Түүний үхэл тодорхой бус ч мянга мянга эх орончдыг төрүүлсэн юм)
1964 онд Өвөр Монголын Сөнөд хошуунд эцэг Даваасамбуу, эх Бадамлянхуагийн ууган хүүхэд нь болон төрж, хөдөө байдаг нагацынд өсөн 1971 оноос эхлэн бага дунд сургуульд суралцан нэг жил багшилж, 1983 оноос Хөх хотноо их сургуульд түүхийн мэргэжил эзэмшээд хошууныхаа хууч дурсгалын газар даргаар ажиллажээ. 1987 онд бүх Өвөр Монголыг дугуйтай 5000 км аялж, Өвөр Монголын нэн шинэ түүхийн ном бичиг цуглуулж, дараа нь Бээжин Гуанжау хүртэлх 4000 км- ын дугуйн аялалд оролцон, Өвөр Монгол ба Хятадын өнөөгийн байдлыг өөрийн нүдээр үзэж ойлгож мэдсэн байна. 1989 оноос “Монгол улсад Монголын эрх чөлөөний хөдөлгөөн” сэдвээр эрдмийн ажил хийж байна.

Д.Мөрөнгийн агсны 16 жилийн өмнө бичсэн " Миний өчил" нийтлэлээс хэсэглэн тасалж та бүхэнд элэг нэгт Өвөр Монголчуудын тэмцэл, туулсан зовлонгийн багахан хэсгийг нийтлэв.Бүрэн эхээр нь уншихыг хүсвэл Энд дар


...Их сургуульд байхад нэг удаа Монгол Хятад оюутны хооронд зодоон болов. Шалтгаан нь Билгийн 8 сарын 15- ны шөнө Хятад оюутнууд уламжлалт заншлаараа илээр тарвас дээр Mонгол хүний толгой зурж түүнийг шөнийн 12 цагт сар харан хагалав. Энэ нь Хятадууд Их Юань улсыг мөхөөж Монголыг дийлсэн гэж тэмдэглэдэг уламжлалт баяр нь билээ. Үүнд Mонгол оюутнууд хятад оюутны толгойг чулуугаар хагалж, та нар бидний толгойг зурж хагал, бид та нарын жинхэнэ толгойг хагална гэж зодоон үүсээд эцэстээ сургуулийн захирал хоёр талыг ятгаснаар энэ хэрэг түр намджээ. Би өглөө 7 цагт номын санд сууж, орой 11 цагт номын сангаас байрандаа харьж ирээд ном уншдаг байсан бөгөөд олон улсын түүх өнөөгийн байдал ирээдүйн тухай нэн ялангуяа Монголын тухай гарсан аливаа ном зохиолыг амтархан уншдагсан.

Хятадын өнөөгийн засгийн газар 1949 онд эрх барьсны дараа ерөөс Mонголчууд болон үндэсний цөөнхийг итгэдэггүй. Өвөр Монголыг ХКН- д худалдсан Улаанхүү шиг хүнийг хэн ч итгэдэггүй бөгөөд шоронд хорих цагтаа хорьж үй олон ХКН- д үнэн сэтгэлээсээ зүтгэсэн Mонгол хүмүүс алагдах нь алагдаж, зэрэмдэг болох нь зэрэмдэг болж байв.

Дэмчигноров Гоминданы засгийн газраас Өвөр Монголыг холбооны улс болгохоор гуйсан нь бүтсэнгүй. Мөн Япон ч үнэн сэтгэлээсээ Монголыг дэмжсэнгүй.
Америк цаг алдаж, Орос Хятад хоёр Монголыг хувааж эзэмших гэсэн олон шалтгаанаас Өвөр Монголыг жинхэнэ дэмжих улс гэж байгаагүйгээс болж Хятадын КН завшиж, Өвөр Монголыг өөртөө засуулан хэзээ улс болъё гэвэл тэр цагт чинь улс болгое гэж хуурч мэхэлсэн зарим монгол сэхээтнүүд эрх чөлөөний удирдагчид төөрөгдөж Өвөр Монгол нь ХКН- ын өөш болжээ. Хятадын КН эхний үед Монголыг хуурахын төлөө ихэд сайн санаа гарган мэхэлж Өвөр Монголд бүрмөсөн эзэмшлээ олмогц тэдний үнэн дүр нь илэрч, Өвөр Монголын сор нь болсон сэхээтэн ард олныг хядсан байлаа. Тиймээс хэзээ ч гэсэн Монгол болон ХКН- ын хооронд арилшгүй зөрчил болжээ.
Тэд цэвэр хятад хүнээ Монгол бичигт сургаж, 3 их сургуульд Монголчуудыг дарах хянах хүмүүсийг бэлдэж хилийн чухал боомт газар томилон ажиллуулдаг. Эдгээрээс Монголд суугаа хятад хүмүүс, Mонголоор харин сайхан ярьцгаадаг. Үнэндээ ХКН- ын хэлдэгчлэн үндэстэн бүхэн адил тэгшхэн гэдэг үзлийг авч үзэх юм бол хятад Mонгол хэл тэгш хүн Өвөр Монголд олон байдаг. Яагаад тэднийг хэрэглэдэггүй юм бэ гэвэл гагцхүү нэгэн шалтгаан нь тэд нар монголчууд болохоор итгэж болдоггүй. Өвөр Монгол хэдийгээр өөртөө засах орон гэдэг боловч ХКН- ын Өвөр Монголын хороо нь Өвөр Монголын бүгд эрхийг барьж түүний нэгдүрээрээс эхлээд олонх нь хятад хүн байж, угийн Өвөр Монголын дарга Улаанхүү Mонгол хэлээ ч мэддэггүй, түүний хүү одоогийн засгийн газрын дарга Бөхөө ганц ч монгол үг мэдэхгүй, ер нь тэд нарын түүхийг сөхвөл Mонгол мөн эсэх нь сэжиглүүштэй.
Хятадаас Өвөр Монголыг үе залгамжлах аргыг сонсож тэд нар ч хялбар боолчлох хүмүүсийг хэрэглэн Mонголчуудыг дарж үргэлжлэн боолчилсоор Улаанхүү, Бөхөө мэтийнхнийг хэзээ ч шоронд хийхэд бэлэн бөгөөд хийж байсан. Бөхөө 1969 онд Хөх хотын гудамжаар цаасан малгай өмсөж “Би бол Mонголын залхай Улаанхүүгийн нохойн гуяа” гэж хацраа алгадаж явсан билээ. 1981 онд өвөр Монголын оюутны хөдөлгөөний үед Бөхөө, Батбагана нарын гэрт тагнагч машин тавьж байсан бөгөөд дараа нь тэд нартаа мэдэгдэж ихэд айлгасан билээ.

Саяхан Өвөр Монголын хүний эрхийг хамгаалах хорооноос гаргасан бичиг баримтад 40 гаруй жилийн туршид хятадад хядагдсан Mонголчуудын тухай сэтгэл түгшээсэн тоо баримт гарлаа.
1947 онд 12000 алагдав.
1948 – 20 000
1953 – 10 000
1957 – 6000
1968- 1969 онуудад 45 953 хүн алагдав.
Мөн 79 000 хүн тахир дутуу болов.
1970- 1990 онуудад 7000 хүн алагдав.
1991 онд шоронд 50 гаруй хүн, гэрийн хорионд 400 гаруй хүн байна.

Дээрхи баримтаас өвөрлөгчид ХКН- д боолчлогдсон 45 жилийн турших үеэс хамгийн харамсалтай нь 1969 оныг бид бүхэн мэдэж болно. Тэр үед Mонголоор хичээллэж байсан бүх их, дээд, дунд сургууль тараагдан монгол хэл, бичиг үсэг, зан заншил хэрэглэгдэх нь цаазтай, монголын зан заншил, түүх соёлын бүх ном бичгийг шатааж устгаж болох бүхнийг устгасан.
Монголын эрт язгуураас амьдарч ирсэн нутаг анжисны хошуунд сэндлэгдэн, Өвөр Монголыг 6 хэсэгт хуваан Хятад мужид тараагаад малчид мал хариулах бэлчээргүй амьдрал хүнд хэцүү үе байсан. Тэр үед эцэг минь хорих газарт явж, ээж минь сумын хорих газарт байлаа. Балчир бага бид хөрш айлын хүүхэдтэй хамт элдэв бусын юм идэж амь зуудаг билээ. Заримдаа үхсэн шувуу, малын мах шарж иддэг байсан. Миний нэг дүү бага байж, орон дээрээс ойчин унаад нүд муутай болж билээ.

Хятадаас Mонголчуудад тулгаж байсан фашист эрүү тамыг тоолж нэрлэхүйеэ бэрх.
Жишээ нь:
цахилгаан гүйлгэх, аманд нь хүний ялгадас цутгах, хэл дээр нь зүү шивэх, үсэнд нь тос цутгах, шархыг нь маажих, цам цамнуулах, халуунаар хавсаргах, улайссан галын хажууд удаан зогсоох, эрхий хуруунаас нь дүүжлэх, амьдаар нь булах, үргэлжид зогсоох, халгай бургасаар гуядах, өдөр шөнөгүй хүлэх, модон орон дээр 4 мөчөөс нь татан хүлж гавлах, нүүрсний гал дээр бөхийлгөн шарах, залгаагаар ус уулгах, нүүрсний цог дээр хөл нүцгэн гүйлгэх, хүзүүнээс нь хүнд юм дүүжлэх, нүцгэлэн ус цутгаж гуядах, тахимд нь мод хавчуулан хэдэн хүн ээлжлэн гишгэх, эмэгтэй хүний бэлэг эрхтэнд цаасан буу тавих, том дээсээр бэлэг эрхтнийг шөргүүлэх хөрөөдөх, олон хүн хамтаар хүчиндэх, амьдаар нь гэдсийг нь гаргах, арьсыг нь өвчих, нүдийг нь ухах, чихийг нь огтлох, шүдийг нь сугалах, хурууг нь тайрах, толгойд нь хадаас хадах, эрэгтэй хүний бэлэг эрхтнийг огтлох, хумсыг нь сугалж авах зэрэг орчлонгийн бүх эрүүг амсуулан
“Өвөр ардын нам”, “Дугуй нам”, “Залуусын нам”, “Нэгдмэл нам”, “Найрамдал нам”, “Соёл нам”, “Ардчилсан нам”, “Өвөр ардын эвсэл”, “Улаан булан нам”, “Тусгаар нам”, “Зүйтэй нам”, “Элсэн нам”, “Цэвэгжавын нам”, “Цогбадрахын нам”, “Бургасан нам”, “Архичин нам”, “Хүүхэнчүүд нам”, “Хомоол нам”, “Аргал нам”, “Чимэглэл нам” зэрэг зохиомол намд тулгаж Mонголчуудыг хядаж байжээ.

ХКН Mонголчуудыг юунд ингэтлээ хорсон алж хяддаг юм бэ гэвэл тэд Mонголчуудыг алж дуусчихвал урт цагаан хэрмээс хойших өргөн уудам нутгийг эзлэн эзэн Чингис Богд Тэмүүжиний монголын үрс садандаа өвлөсөн аваад баршгүй их баялгийг олоход оршино. Монголчууд харин ХКН болон хятадын ард түмнийг ерөөсөө ад үзээгүй дэлхийн ямарваа нэгэн орны ард түмэн хоорондоо найрсаг эрх тэгш байх нь хүн төрөлхтний зүй ёсны тогтолцоо мөн билээ...

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

энэ их өшөө хорслыг хэзээ барж дуусах вэ? Дипломат аргаар аливаа асуудлыг шийддэг болсон цагт зэвсэг барьж хятадыг дайлах нь өнгөрсөн хорвоо. гэтэл хятадууд монголчуудыг устгах ДИПЛОМАТ аргаа аль эрт бодоод, хэрэгжүүлж байх юм. яг энэ цаг үед ЗГ-ын тэргүүн маань хятад улсад айлчилж байх юм. Монгол төр хятадаас хөгжлийн гарцаа хайж яваа нь тэр. харин хятадууд..................

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах