1911-1915 он Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 99 н жилийн ойн мэндийг хүргэе!


1911 он Монгол газар түрэн ирж байгаа хятад иргэд хийгээд худалдаачдыг эсэргүүцэх үндэстэн хоорондын зөрчилдөөн дээд цэгтээ хүрэв.

1911 онд Халхын эрх баригч дээд ноёд, дээд лам нар 1911 оны зун Жибзундамба хутагтад бат оршил өргөх ялдамд Их хүрээнд нууц зөвөлгөөн хийв. Чин улсын гүн хямралтай байгаа үеийг ашиглан Монголчууд төрийн тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө шийдэмгий шаргуу тэмцэх нь чухал гэсэн шийдвэр гарав

.

Ханддорж, Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан нарыг Орос улсад тусламж хүсэхээр томилон илгээв
1911.10 нд Үчан хотыг эзэлсэн Хятадын босогчид 10 сарын 11нд Хятад, Төвд, Монгол, лалын шашинтан (Уйгар Хотон) зэрэг таван угсаатнаас бүрдсэн Бүгд Найрамдах Улс байгуулах шийдвэр гаргав.


Ар Монгол Манжид эзлэгдэхээс өмнөхөн Орос улсын эрхшээлд орсон Монгол угсаатны нэг хэсэг Буриад Монголд үндэстний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байлаа




Орос нь Чин улсын хүч доройг далимдуулан Ар, Өвөр Монголыг нөлөөнийхөө хүрээнд хувиарлах талаар 1907 онд Япон улстай гэрээ байгуулсан байлаа.

Монголчуудын Чин гүрний хорт бодлого колончлолыг эсэргүүцэх тэмцэл нь тусгаар тогтнолоо сэргээх тэмцэл болон гүнзгийрэв



1911 оны 11 дүгээр сарын 28нд Жибззундамба хутаг лүндэн буулгав.Энэ лүндэн Чин улсын ноёрхол дахь Монголчууд нэгдэж тусгаар тогтнохын төлөө тэмцэх мөрийн хөтөлбөр болсон юм.

Жибзундамба хутагтын лүндэн:
Одоо Монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулан бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон
хэмээн айлдав




v>



Жибзундамба хутагтын лүндэнг Ар, Өвөр Монголын засаг ноёд, Барга, Алашаа, Хөх нуур, Ил тарвагатайн Монголчуудад яаралтай дамжуулахдаа Жибзундамба хутагтыг Монгол улсын хаанаар өргөмжлөх гэж байгааг нэгэн адил мэдэгдэж тус тусын нутгаас цэрэг татахыг тушаасан байна.

Чин улсын сүүлчийн албан Сань До-г Их хүрээнээс 3 хоногийн дотор зайлах шаардлага өгөв

1911оны 12 сарын 3-нд Монголын уламжлалт 12 жилийн цаг тоог баримтлан Цагаагчин гахай жил гэж нэрлэв.

1911 оны 12 сарын 29нд Жибзундамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд өргөмжилж Монголын тусгаар тогтнолыг тунхаглаж үндэстний эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтнүүдээс бүрдсэн засгийн газар байгуулж, улс гэрээ төвхнүүлж, нутаг орноо чөлөөлөх их хэргээ өрнүүлсэн юм.

Ийнхүү Монгол төрийн тусгаар тогтнолыг сэргээснийг Оросууд Хятадууд, Манжууд маш хүчтэй эсэргүүцэж улмаар энэхүү хувьсгалын мөн чанар хүчийг үгүйсгэж, зориудаар далайцыг бууруулж Оросын хатгалгаар хийсэн анги давхаргын бослого, халхын цөөхөн язгууртны хийсэн хуйвалдаан гэх мэтхэнээр өнөөг хүртэл үнэн түүхийг нууцалж дарсаар иржээ.

Жибзундамба хутагт хаан болоод олон лам, ноёд дотроос Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нарыг хамгийн түрүүнд дурдаж цол олгож гадаад, дотоод хэргийн яамны сайдуудаар тохоон томилов



/>



Орос хятад улсууд Монголыг аль нэгнийхээ харьяа нөлөөний улс болгохоор Автономит Монгол улс гэсэн доромж нэр зохиомжлов.
(1912 оны 3 улсын хэлэлцээр нэртэй хүч тэнцвэргүй доромжлолоор Монгол улсын тусгаар тогтнолыг дахин устгаж Автономит Улс болгосон)










Жич: Үнэндээ Цагаагчин гахай жилийн хувьсгалаар сэргэн мандсан Монгол улсын анхны цол тодотголыг сэргээн хэрэглэж Олноо өргөгдсөн Монгол улс гэж нэрлэх нь түүхэн үнэнг сэргээгэхэд хэрэгтэй



Халхын Их Хүрээнд Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээн тунхаглаж Олноо өргөгдсөн Монгол улс байгуулсныг Монгол туургатнуудын олонхи нь талархан угтаж түүнд шууд дагаар орох, зарим нь хэрэг явдлын цаашдын өрнөлтийг харзнах байдалтай болсон.

Хүрээнд ялсан хувьсгалыг Хөлөнбүйрын баргууд шууд дэмжиж Манлайбаатар Дамдинсүрэн тэргүүтэй цэргүүдийг илгээв.

Монголын хаан барга цэргийг талархан угтаж Дамдинсүрэн улсад туслагч гүнгийн зэргээр шагнаж гадаад яамны дэд сайдаар томилов.
Ийнхүү Өвөр Монголоос ирсэн Хайсан дотоод явдлын дэд сайд, Баргаас ирсэн шулуун цагаан хошууны (Манлайбаатар) Дамдинсүрэн Гадаад яамны дэд сайд болов.


1912 оны 8 сарын сүүлээр (Хатанбаатар) Магсаржав, Дамдинсүрэн тэргүүтэй халх, барга, чахар, урианхай, дөрвөд, торгуудаас бүрдсэн Монгол угсаатны нэгдсэн цэргүүд ширүүн тулалдаан хийж Ховд хотыг Манж, хятадын ноёрхолоос чөлөөлөв.

1912 оны 8 дугаар сард Жирэмийн чулганы Хорчин баруун гарын өмнөд хошууны засаг Удай нарын удирдлагаар гарсан тусгаар тогтнолын зэвсэгт бослого хүн хүчний тэнцвэргүй тулаанд орж Хятадуудад аймшигтайгаар дарагдсан өвөрлөгч Монголчуудад их дуулиан тарьж хувьсгал тэмцлийн оч энд тэндгүй асав

Дундад Иргэн улс эдгээр бослого тэмцлүүдийг аймшигтайгаар нухчин дарсаар байлаа.

Ар Монгол улам бүр Монгол туургатнуудаа өөртөө татах төв нь болж улмаар Оросын харьяанд байсан Буриад Монголчууд хүртэл татагдах болсон Оросууд дургүйцэж Дундад Иргэн улстай дахин дахин хамсайдаж Монголчуудын эсрэг түмэн зүйлийн хорт бодлого, тулгалт шаардлага, хууран мэхлэлт, сүрдүүлэгээ ихэсгэв

1912 онд Орос Японтой дахин нууц гэрээгээ дахин нягталж Ар, Өвөр Монгол дахь нөлөөний хүрээгээ бататгав.

Монголчууд Ар, Өвөр Монголдоо Баргаа нэгтгэж нэгдмэл тусгаар тогтносон улс болох хүсэл тэмүүлэлээр дүүрэн байлаа.

Оросууд Монголчуудтай 1912 оны 10-р сарын 21нд эрх тэгш биш найрамдлын хэлэлцээр хавсарган тогтоосон худалдааны проткол гэгчийг байгуулав.Оросууд Монголчуудыг олон болж хүчирхэгжихээс айж нэгдсэн Монгол улсыг хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам Ар Монголыг л зөвхөн автономит эрхтэй болгож өөрийн эдийн засгийн ноёрхолд бүрэн оруулах хүслээ гүйцэтгэв.

Монголчууд өөрсдийн хүсэл мөрөөдөл тэмүүлэлдээ хүрэхээр Дундад иргэн улсын харгислалд байгаа өвөр Монгол ахан дүүсээ чөлөөлөхөөр 1913 оны эхээр жанжин Манлай баатар Дамдинсүрэнгийн удирдлагаар Монгол угсаатны нэгдсэн цэргийг хөдөлгөж таван замаар давшуулав.
Мөн Монгол улс үүний зэрэгцээ дагаар ирсэн ба хараахан ирээгүй байгаа Монгол овогтон зориулан ухуулан зарлах бичиг тараан бие төлөөлөгч явуулж байв.

Өвөр чуулган хошуудыг чөлөөлөхөөр Ар, Өвөр, Барга Монголчуудаас дайчилан нэг түмэн орчим цэрэгтээ Орос улсаас урьд авсан зэр зэвсгийг нийлүүлж , чөлөөлөх цэрэг амжилттай давшиж байлаа.

Нэгдмэл Монгол улс байгуулах явдал Орос, Хятад, Япон зэрэг орны шахалт, түрэмгийлэл, заналхийлэл, улс төрийн хуйвалдаанд ноцтой нэрвэгдсээр л байлаа.

Монгол улсын цэрэг Өвөр Монголд амжилттай давшиж чуулган хошуу, хот суургуудыг дарааллан чөлөөлж нутгийн Монгол суугчдыг үндэсний эрх чөлөөний тэмцэлд нэгтгэн Хятадын нийслэл улам бүр ойртсоор байлаа.

Хөлөнбүйрын Барга, дотоод Монголын 49 хошууны 35 нь Монгол улсад нэгдснээс гадна Хөх нуурын 24 хошуу, чахар найман хошуу, Ил тарвагатайн монгол 16 хошуу дагаар орж нэгдэхээ албан ёсоор илэрхийлсээр байлаа.

1913оны 11 дүгээр сарын 5нд Бээжинд Орос Хятад улсууд улс төрийн тохироо хийж Гадаад Монголыг ДИУлсын харьяанд автономинт эрхтэйгээр байлгах гэх мэт хууран мэхэлсэн, сүрдүүлсэн Гадаад Монголын тухай илтгэн гаргах бичиг гэгчид гарын үсэг зурлаа. Энэ нь Оросууд өөрсдийн булааж авсан Буриад Монголын асуудалд болгоомжилж, МонголыгДИУлс-тай зууралдаж байх хооронд Буриад Монголыг анхаарлыг төвөөс гаргаж өөртөө шингээх гэсэн хорт бодлого байлаа. Дундад Иргэн улс нь Монгол сул дорой, санхүүгийн хүндрэлтэй байгааг далимдуулж өөртөө Монголыг нэгтгэхээр улайрсаар байсан юм.

Монгол улс санхүүгийн талын бэрхшээлд орж зэр зэвсэг, сумны нөөц эрс дутмаг болж эхэллээ.


1913 оны эцсээр Монгол улсын ерөнхий сайд Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Орос улсад очиж тусламж дахин эрэхэд Оросын засгийн газар Монголд мөнгөн зээллэг олгох, зэр зэвсгийн нийлүүлэхийн урьдчилсан болзол болгож юуны өмнө Өвөр Монголоос цэргээ яаралтай татах, ДИУлстай тохиролцсон ёсоор Хиагтад хийх Орос, ДИУлс, Монгол гурван этгээдийн бага хуралд төлөөлөгчөө оруулахыг шаардаж байлаа.

Монгол улс санхүү, зэр зэвсгийн дутамаг хүч тарамдуу энэ үед Оросын тулган шаардлагыг хүлээж авахаас өөр зам үлдсэнгүй. Ийнхүү Хатанбаатар Магсаржав, Шударга баатар бавуужав тэргүүтэй Нэгдсэн Монгол улсын цэргийг өвөр Монголоос татлаа.

Орос ДИУ, Монгол гурван этгээдийн Хиагтын бага хурал 1914 оны 9 дүгээр сараас 1915 оны 5 дугаар сар шувтартал хуралдах хугацаанд Монгол улсын төлөөлөгчид төрийн бүрэн тусгаар тогтнол, үндэстний нэгдлийнхээ төлөө тууштай тэмцэж байсан боловч хоёр их гүрний төлөөлөгчид хавсайдан шахамдуулсаар 1913 оны Орос Хятадын тунхаглалыг тулган хүлээлгэж Олноо өргөгдсөн Монгол улсын тусгаар тогтнолыг цуцлаад зөвхөн Халхын дөрвөн аймаг, Ховдын хязгаарыг гадаад Монгол гэдэг нэрээр автономит эрхтэйгээр ДИУ-н харьяанд байлгах, Гадаад Монголын Богд Жибзундамба хутагт хааны цолыг ДИУ-н ерөнхийлөгч өргөмжилж байх, Олноо өргөгдсөний гэдэг оны цолыг хүчингүй болгож Монголын арван 2 жилийн тооллыг ДИу-н он тоололтой хавсран хэрэглэж байхаар тогтоов.
Энэ бол 2 их гүрний түрэмгий тулгалт мөн бөгөөд тэр үед Монгол улстай нэгдээд байсан Хөлөнбүйрыг салгав.

Буриад Монголыг Оросууд эзэмшиж Бусад Монголчууд ДИУ-н шууд захиргаанд байх болов.

Ийнхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал 1911-1915 оны хооронд болж ширүүн тэмцэл, тулалдаан, улс төрийн хорт бодлого дунд түр дарагдав.

Энэхүү хувьсгалын ач холбогдол нь өнөөг хүртэл Монгол туургатны дунд Бид нэгэн Монгол үндэстэн шүү гэсэн галыг бадраасан юм.Олноо өргөгдсөн Монгол улс таван жил оршин тогтносон нь хол ойрын Монголчуудад үндэстний тусгаар тогтнолын уламжлалаа мэдэрч үндэстнийхээ эрхийн төлөө тэмцэх ухамсарыг төрүүлсэн юм.

Тэр цагаас хойш аль ч оронд байгаа Монголчууд үндэстний өөрөө засан тогтнох эрхийнхээ төлөө шургуу тэмцэх болж, Ар Монгол төрийн тусгаар тогтнолоо дахин байлдан олж биеэ даасан улс болж ЗХУ дахь Буриад, Торгуудууд өөртөө засах улс болсон.

Одоогийн БНХАУ дахь Монголчууд үндэстнийхээ эрхийн төлөө олон жил амь хайрлалгүй тэмцэж өөртөө засах орон, тойрог, хошуу, сянь зэргийг байгуулж өөрөө засан тохинох бүрэн эдлэх замд их амжилт олж байгааг Монголын цагаагчин гахай жилийн хувьсгалтай эрхбиш холбож үзвэл зохино.

Олноо өргөгдсөний Монголчууд үндэстний эрх чөлөөний төлөөх дайн хийж тусгаар тогтнолоо сэргээн тунхагласнаас гадна соёл эдийн засаг, улс төрийн талаар шинэтгэл хийж Хаант Оросын тусламжаар орчин үеийн цэрэг, иргэний сургууль, тогтмол хэвлэл, зарим жижиэг үйлдвэр, уурхай, үндэстний санхүү, гаалийн тогтолцоог сэргээж, малын европ эмнэлэг үүсгэн хөгжүүлж эхэлсэн Мөн гадаадын үйлдвэр, худалдааныхантай хоршиж хувь нийлүүлсэн үйлдвэр хоршоо, нийгэмлэг, байгуулах зэргээр Монгол орныг гадаад ертөнцөд нээлттэй байлгах болсон төдийгүй төрийн байгууллаа аажмаар шинэтгэхийн тул дээд доод танхимтай улсын хурал, төрийн гүйцэтгэх захирах дээд байгууллага байгуулснаас гадна төвийн ба орон нутгийн сайдын ямд зэргийг байгуулснаар барахгүй төрийн хууль зүйлийн бичиг, элдэв дүрэм, түүх шаштир зохиолгох, ер нь тусгаар тогтносон улсад байвал зохих бүхнийг боломжоороо бий болгохыг оролдож байсан нь дэвшилтэт үйлс байсан бөгөөд орчин үеийн сэргэн мандалтын эхлэл болсонд цагаагчин гахай жилийн хувьсгалын ач холбогдол оршино.


 дэлгэрэнгүйг Хэрээд Л. Жамсраны Цагаагчин гахай жилийн хувьсгал номноос уншина уу!

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах