Мухардал!

Өнөөдрийн Монголын нийгмийг олон хүмүүс үзэхдээ хар амиа бодсон, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, өөрсдөөсөө бусдыг хүнд үл тооцдог, эд баялагт шунаж мөргөсөн, хүмүүсийг албан тушаал эрх мэдэл, мөнгө эд баялагаар нь дугаарлаж үздэг болсон тус тусдаа олон хүмүүсийн түр хугацаааны нэг бөөгнөрөл мэт болж хувирсанд халаглаж өөр хоорондоо харамсан ярьцгааж байна.Монголчууд бидний үндэстний эрх чөлөөний тэмцлийн утга агуулгыг сольж зориуд суулгаж өгсөн үзэл сурталыг бидний ихэнхи маань Монгол Үндэстний Язгуур Эрх ашигт бүрэн нийцэх монголчууд бидний өөрсдийн бодол, санаа - үзэл баримтлал гэж төөрөлдөж байна.Улс үндэстнийг колоничлохдоо тухайн нийгмийнх нь үнэт зүйлсүүдийг устгах, эрх чөлөөний төлөө тэмцлийнх нь утга агуулгыг нь сэмхэн солих, хуурамч ойлголтуудаар тархийг нь угааж хүн ардыг нь харийн хийсвэр мухар сүсэг, төөрөгдөлд барьж байх аргыг эрт дээр үеэс хэрэглэсээр ирснийг хүн төрөлхтний түүх баталж байгаа билээ.
Өнөөгийн манай нийгмийн олон сөрөг үзэгдлүүдийн эсрэг тэмцэж байгаа иргэний хөдөлгөөнүүд, нам эвслүүд байгаа боловч тэдний олонхи нь одоогийн энэ байдал буюу үр дагавруудыг нь манай улс, нийгмийн мухардлын цаад уг шалтгаан нь гэж төөрөлдөн зөвхөн эрх барьж байгаа хэсэг хүмүүсийг сольсноор, хууль эрх зүйн орчинг сайжруулснаар засч өөрчилж болно гэж үзэж байгаа бололтой..?!
Эх орон, энэ нийгмийнхээ одоо ба ирээдүйн төлөө сэтгэл зовниж энэ байдлыг засч өөрчлөхийн төлөө тэмцэж үгээ хэлж байгаа хүмүүсийг “ ард нь чиний хувийн өчүүхэн эрх ашиг заавал байгаа ... байх ёстой ” гэж зориуд мохоон басамжлаж гүтгэн доромжилж байгаа учир ихэнхи хүмүүс Эх орон, улс үндэстнийхээ төлөө үгээ хэлэх эрхгүй болсон мэт зөвхөн амин хувийн амьдралаа хөөн одоогийн энэ нийгэмд давамгайлах болсон олонхийн сэтгэлгээг даган гэлдэрч байна.
Хээл хахууль, авилгал бол өнөөгийн нийгэмд давамгайлж байгаа үзэл санаа, суртал номлолын зөвхөн сүүдэр нь юм аа. Энэ сүүдрийг тусгаад байгаа зүйлийг олж харж засч залруулахын оронд ингэж сэтгэх сэтгэлийн болон оюуны тэнхэлгүй болсон хүмүүс дотроо зөнгөөрөө таамаглаж байсан ч энэхүү сүүдэртэй нь тэмцэж байна гэж дүр эсгэх нь энэхүү үзэл санаа, номлолын бас нэг өрөвдөлтэй шинж ажээ.
Democracy буюу Ард Түмний Эрхт Засаглалыг - Ардчилал гэсэн хийсвэр ойлголт болгож, Freedom - Эрх Чөлөөг нийгмийг тус тусдаа олон хүмүүсийн бөөгнөрөл болгон бутаргаж монголын төрийг зориуд сулруулан монгол орны бүх баялагийг хуйвалдан цөлмөх ажиллагаа болгож, Liberty - Хүний Эрх Чөлөөг зөвхөн төрийн өндөр албан тушаалтнууд, гадаад дотоодын капиталуудын гарт монголын бүх баялаг мөнгө, эд хөрөнгийг хураан хуримтлуулах явдал гэж сурталддаг харийн энэ онол, загвар нь Монгол орныг ядуурал - мухардалд оруулж сүйрлийн ирмэгт авчраад байна.
Өнөөгийн бидний итгэж найдаж ирсэн БҮХ ҮЗЭЛ СУРТАЛ манай нийгмийн бүх уламжлалт харилцаануудыг гадна дотроос нь эвдэн бусниулж одоогийн энэ хавтгайрсан хээл хахууль, нийгмийн төөрөгдөл мунгинал, дотоод ялзрал задралд хүргэж Монгол үндэстний цаашид орших эс орших асуудлын өмнө олон олон асуудлыг тавьсаар байна...

Энэ номыг уншаад бидний оюун санааг 20 жил баглан хүлж ирсэн үзэл сурталын талаар эргэцүүлэн тунгааж бодох Таны оюуны мэлмий хурц байх болтугай.

БИДНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, АРДЧИЛАЛ,
ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ, САЙХАН АМЬДРАЛЫН ТУХАЙ
ИТГЭЛ НАЙДВАР МААНЬ ЮУ БОЛЧИХ ВОО?...

Автор: Адам Кёртис /Их Британи/
Оригинал нэр: The Trap: What Happened to
Our Dream Of Freedom /by BBC/
Нэр: Мухардал (Урхи...)
Хэвлэл: Соёмбо Принтинг ХХК
ISBN: 978-99929-4-624-5 (мон.)
Хэвлэгдсэн он: 2011
Хуудасны тоо: 128

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах