Уриалга ! Өвөр Монголчуудаа!
Хөх толбот эзэн Чингис хааны удам, хийморилог Монголчууд минь ээ!Мөнх тэнгэрээс бидэнд заяасан Монгол нутгийнхаа төлөө, халуун амиа хайрлахгүй тэмцэж явсан агуу дээдсийн түүх балраагүй байна.
Та бидний амьдарч байгаа энэ цаг үе бол өвөр Монголын ОРШИХ, ЭС ОРШИХИЙГ шийдэх нэгэн чухал цаг мөч билээ.
Эх оронч үзлийн талаар товчхон
Нэгэн харь элэгт этгээд “Таны мэдэх ёстой үндэсний үзэл” хэмээх товхимолдоо Эх оронч үзлийг гутаан доромжлохыг ихэд хичээж, эцэст нь харааж зүхсэн үзэн ядсан үгсээр товхимлоо төгсгөжээ.
Төрийн хүнд баймгүй ийм араншин хэнээс, хаанаас цухалзсан нь ойлгомжтой. М.Энхсайхан (МҮАН)
Гэвч жирийн Монгол хүнд бол төрж өссөн эх орноо, түшиж тулсан ард түмнээ дорд үзэж, харааж зүхэх нь, бүр тэдний эсрэг арга бач бүхнийг уралдуулан, хуурч мэхлэх нь нэн ойлгомжгүй зүйл юм.
Эсэргүүцлийн жагсаал
Хятадын төрөөс өмнөд Монголд явуулж байгаа улс төрийн хорт бодлого, хүний эрхийн дарангуйлалыг Монголчууд бид эсэргүүцэж жагсаал зохион байгуулж байна!
Элэг нэгт өмнөд Монголчуудыгаа тусгаар Монгол улсын иргэд бид дэмжих цаг нь болжээ! Эсэргүүцлийн жагсаал:
5-р сарын 10-ний пүрэв гаригийн 12 цагт Тусгаар тогтнолын талбайд болно.
Өнөөдрийн өмнөд Монголын эмгэнэлт түүх маргааш Монгол улсад тохиолдож болохгүй!
Цааш нь дамжуулна уу!

ГАДНЫНХНЫ ЭЗЭМШИЛД ШИЛЖСЭН СТРАТЕГИЙН ОРДУУДДАА АНХААРАЛ ХАНДУУЛЪЯ
-Стратегийн 15 ордын долоог нь гаднынхан 100 хувь эзэмшиж байна-
Хонконг, Торонто, Лондоны олон улсын хөрөнгийн биржээр хувьцааны арилжаа нэрийдлээр Монголын орд газрууд өнөөдрийг хүртэл манай талын ямар ч зөвшөөрөлгүйгээр нэгээс нөгөөд зарагдсаар, шилжсээр байна. Үүнийг таслан зогсоох, ядаж хяналт тавих хууль эрх зүйн орчин, оролцоо Монголын төрд өнөөдөр алга. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Өмнөговийн Овооттолгойн нүүрсний орд БНХАУ-ын төрийн өмчит “Chalco” компанийн мэдэлд шилжлээ.

Чөтгөрийн 13 хэмээх хар баасан гариг.
Дэлхийн нэлээдгүй оронд 13-н тоог ихэд цээрлэж "Чөтгөр"-ийн хэмээн нэрлэсэн нь их байдаг. Тэгвэл эдгээр орнуудын тоонд Монгол улс ч бас багтлаа. "Хар баасан" гаригыг бид бүгд маш сайн мэднэ.
Авилгалтай тэмцэх газар гэнэт амь ороод ард түмнийг айдас хүйдэст автуулав. Ардчилал гэгчийн амин чанар алдагдаж авилгалчын гэрт айхтар сүрхий дайрав. Энгийнээр харахад иймэрхүү дүр зураг харагдах. Тэгвэл энэ бүгдийн ард юу нуугдана вэ?

БНМАУ нэртэй шорон байсан уу? З. Алдар /соёл судлаач/
999 цуврал:
Хоёр том намын нийгмийг талцуулсан турхиралт ажил хийлгэхгүй юм аа... Сүүлийн үед бүхэл бүтэн 22 жил ард түмнийг мэхлэж өөрсдөө л баяжих гэсээр цаг хугацааг улаарч өнгөрөөснийг мэддэг болсон нийгмийг бас л тархыг нь угааж талцуулах гэж эрх баригч хоёр нам оролдож байна. Тэд ард түмэндээ тайлагнах болхоороо өнгөрсөн үед л бүх буруугаа чихэхээр шийдэж эцэг эх, элэнц хуланцдаа ачаагаа үүрүүлхээр БНМАУ нэртэй шорон байсан гэсэн арчаагүй ядмаг аргыг бодож олсон бололтой. 22 жил төрийн эрх мэдлийг атгаж эрхээ эдэлчихээд ард түмний төлөө үүргээ биелүүлэх болхоор бултаж тэс өөр зүйл ярьж мурьдаг барцгүй нөхдүүд гэдэг нь үүгээр илэрч байна

Би Монголоороо бахарxдаг
Монгол Дайчин Ч Цэвээпүрэвийн ээлжит тулаанд зориулав.
Найман зуун жилийн тэртээ одоогийн Австри улсын Вена хотын ойролцоох ой хээрт намхан чийрэг морьтой, хүдэр бахим биетэй, онигордуу нүдтэй, тахир сэлэм зүүж, нум сум агссан дорно зүгийн дайчид үзэгдэж эхлэх ахуйд Европ тив тэр чигээрээ сандран чичирч, сүм дуганд нь өдөр шөнөгүй ном хурж, Францын Легионерүүд болон язгууртнууд орох суух газараа олж ядан, аралын Англи улс эх газараас холбоогоо таслан мэгдэн сандарч байсан гэдэг.
Р.Гүрбазар Ижий танаа
Ээжээ та хүүдээ гомддоггүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг
Хариулах урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд гарын хариу барьвал болж л байна даа ижий минь
Гэлээ ч ижий минь та гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор

Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
Өмнөх түүхийг сануулахуй:
2008 онд Хятадад меламинтай сүү, хүүхдийн тэжээлд хордсон 6 хүүхэд нас барж, 860 хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, нийтдээ 300,000 хүүхдийн эрүүл мэнд хохирсон тухай хэвлэлээр шуугиж байсан (1,3,4). Анхандаа Санлу группын үйлдвэрлэсэн хүүхдийн тэжээлийг хэрэглэсэн 16 нярай Гансү мужид өвдөснөөр хэрэг явдал дэгдсэн. Гэвч яваандаа зөвхөн Санлу группын төдийгүй Менгниу, Юили, Яшили гэх мэт сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 21 компанийн хүнсний бүтээгдэхүүнээс меламин илэрсэн (1).
Энэ бол Миний төрсөн нутаг Монголын сайхан орон
Хэнтий, Хангай, Саяаны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
“Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал”
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал”
Дээд лам гурван эрдэнэд итгэмүй
Эртний богд Чингисийн зохиосон шаштирыг өчүүхэн сануулахын учир
Эзэд хаадтан, олныг хураая гэхүл өглөгөө өг.
Осолдолгүй явъя гэвэл түшмэдээ өргө.
Аугаа хүчээ ихэтгэе гэвэл цэргээ асар.
Уудам сул жаргая гэвэл эеэ хичээ.
Өдөр явсан явдлыг шөнө шүүхтүн.
Ичгүүр гэмт явдлыг ятгаж орхигтун.
Олны дотор үгээ бэхэл.
Ганцаараа суухад сэтгэлээ шинжил.

Тоть шувууны сургаал
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн
Эгнэгт тор тавьж тоть бариад
Энд тэнд явж тотио худалдан
Үүрд амиа тэжээдэг бөлгөө
Нэгэн өдөр хооёр тоть бариад
Нэгэн тотио хүнд худалдан
Нэгэн алтан зоос аваад
Нөгөө нэгэн тотийг үүрч явтал
Эгнэгт тор тавьж тоть бариад
Энд тэнд явж тотио худалдан
Үүрд амиа тэжээдэг бөлгөө
Нэгэн өдөр хооёр тоть бариад
Нэгэн тотио хүнд худалдан
Нэгэн алтан зоос аваад
Нөгөө нэгэн тотийг үүрч явтал
Д.Равжаа "Цаасан шувуу" сургаал
Говийн ноён хутагт Д.Равжаа
“Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаал
Гурван эрдэнэд итгэнэ.
Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавьдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь:
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув.
Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл
- Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу вэ? хэмээвэл
- Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн бэ? хэмээвэл
- Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.
Ямар юм олон бэ? хэмээвэл
- Сэрэмжгүй муу заяатан олон гэв.

Монгол эрчүүддээ хандсан Өвгөдийн уриалга
Уриа дор нэгддэг
Утаан дор сарнидаг
Уухайн дор цугладаг
Уулс бүрхэж хурдаг
Хар сүлдэндээ мөргөдөг
Хас тэнгэртээ сөгддөг
Хамаг Монголдоо зүтгэдэг
Хаан эздийн эрэлхэг баатруудаа!
Сэлэмний ир чинь зэврээгүй бол
Нумын хөвч чинь тасраагүй бол
Илд бамбай чинь цуураагүй бол
Эх дэлхий тань цөмрөөгүй бол
Утаан дор сарнидаг
Уухайн дор цугладаг
Уулс бүрхэж хурдаг
Хар сүлдэндээ мөргөдөг
Хас тэнгэртээ сөгддөг
Хамаг Монголдоо зүтгэдэг
Хаан эздийн эрэлхэг баатруудаа!
Сэлэмний ир чинь зэврээгүй бол
Нумын хөвч чинь тасраагүй бол
Илд бамбай чинь цуураагүй бол
Эх дэлхий тань цөмрөөгүй бол
З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
Хуулийн байгууллагад насаараа зутгэж “Амьд архив”-уудын нэг болсон дэд хурандаа З.Батсүхтэй уулзаж ярилцлаа. Хэрэг хуучирдаггуй гэдэг. Ганц нэгийн талаар түүнтэй хуучилсан юм.
-Тэтгэвэртээ гараад нэлээд хугацаа өнгөрсөн байна. Одоо юу хийж явна?
-2007 оныг дуусгаад цэргийн байнгын тэтгэвэртээ суусан. Насаараа хууль хяналтын байгууллагад ажилласан болохоор зүгээр сууж чадахгүй юм. Залгуулаад харуул хамгаалалтын “Илт бамбай сервис” компанид хүний нөөц, харуул хамгаалалтын захирлаар ажиллаж эхэлсэн. Харин энэ өвөл гэр зуураа хувь уран бүтээлээ хийгээд л сууж байна.

Монголын Их Тобчиан.
“Монголын Их Тобчиан” он дараалалын бичиг (Монголын сонгодог зохиол/ түүхийн ном) танилцуулга.
1240 он. Монголын Нууц Тобчиан
2011 он. Монголын Их Тобчиан
Monggol-un yekhe tobciуan
The Great history of the Mongols
Монгголын их тобчиан
Хори буриадын ДӨШ (Бодонгууд Мягмарын ДӨШ)
Döshi of the Khori buriyat
(Khori Buriyadyin DÖSHI; Bodonguud Döshi)

“Монголын100 суут хүн” номын товч танилцуулга.
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй түүх, яруу найрагийн томоохон хэмжээний сонгодог бүтээл, 2012 онд “Монголын 100 суут хүн” хэмээх түүх-намтарын ном туурбисан болно.
Зохиогчтой холбоо барих утас: 9916-7568
Цахим шуудангийн хаяг; dush_9@yahoo.com
Facebook.com дахь хаяг; Dushi Bodonguud (эндээс номын мэдээлэл үзнэ үү)
“Монголын 100 суут хүн” ном;
1 дүгээр дэвтэр; 1-510 дахь хуудас (550 хуудас) 1-50 дахь хүн
2 дугаар дэвтэр; 511-950 дахь хуудас (440 хуудас) 51-100 дахь хүн

Чимээгүй "аллагын" эзэд илчлэгдэх цаг
Нийтлэлийг Ш.ДАВААДОРЖ
-“Женко” Х.Баттулгад баяр хүргэе. Ямартай ч эрхэм сайдыг Монголд архи, тамхины бизнес эрхлэн хязгааргүй хөрөнг өжсөн цөөхөн тооны (тун цөөн шүү) олигархиудаас гадна тэдний тэрхүү бохир мөнгөөр угжуулж бодлогыг нь хэрэгжүүлдэг боол нь болж хувирсан нэр бүхий улстөрчдөөс (хэн, хэн бэ гэдгийг нь уншигчид сайн мэднэ дээ) бусад нь тэр чигээрээ дэмжиж, басхүү талархаж байна. Нийт монголчуудын эрх ашигт нийцсэн, улс үндэстнийхээ төлөө гэсэн, бохирдож буртаглагдсан өнөө цагийн энэ заваан улстөрийн орчинг цаашид цэвэршүүлэн, эрээ цээргүй болсон улстөрчдийг хариуцлага, ёс зүйтэй болгож мэдэх тогтолцооны эхлэлийг тавих ач холбогдолтой ийм шийдвэр саналыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга шиг гаргаж байсан тохиолдол сүүлийн жилүүдэд бараг үгүй байх.

БИД ЯЛАВ
Эзэндээ хүрэх үгс
Ц.Элбэгдорж: Монгол улс Хятадаас бүрэн хараат болохоос болгоомжилж байна
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “BBC” агентлагт энэ сарын 25-ны өдөр өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе.(eh survalj)-Танай улсыг хараахан ашиглагдаагүй байгаа асар их нөөц баялаг бүхий сүүлчийн орон гэж тодорхойлдог.Дэлхийн эдийн засаг хямарч байхад Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 10 хувиар өсч байна. Ийм үед энэ улс орны Ерөнхийлөгч байх нь магадгүй бахархмаар зүйл байх.Гэвч нөгөө талаас эдийн засаг хэтэрхий хурдтай тэлж байгаад санаа зовж байна уу?
Монгол бол эрх чөлөөтэй, нээлттэй орон. Бас эрдэс баялгийн нөөцөөрөө дэлхийд эхний 10 дугаарт бичигдэх улс. Эдийн засаг нь хурдацтай тэлж буй Хятадтай хиллэдэг. Гэхдээ энэ олон давуу байдлаа хэрхэн зөв, оновчтой ашиглах тал дээр цөөнгүй асуудал гарч ирдэг.
Зохиолч, багш Хуучинхүү яагаад бузар Хятадуудад тамлагдах болов...???
Өвөр Монголын эрх чөлөөний төлөө, Монгол үндэстний төлөө санаагаа зовоож уран бүтээл туурвиж явсан энэ эгэлхэн эх хүнийг Хятадууд яагаад ингэж аймшигтай тамлан зовоож хорьж цагдах болов...?Элэг нэгт ахан дүүсээс нь ингэж сорлон тамлан зовоож байж Монгол улсын ард түмний итгэлийг олж Монгол төртэй эдийн засаг, улс төрийн өндөр төвшинд хамтран ажиллах гэж байгаа Хятадуудын үнэн царайг өөрийн эрхгүй нулимж хаямаар...
Үндэстний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100-н жилийн баярын мэнд хүргэе!(Өвөр Монголчуудаас)
Элэг нэгт эрхэм хүндэт Монгол ахан дүүстээ үндэстний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласаны 100 н жилийн ойн баярын мэндийг нийт өвөр Монгол ах дүүсийн өмнөөс хүргэж байна.
Бидний Монголчууд!
Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор Хүн бол ертөнцийн салшгүй нэгэн эд, эс гэдгээ ухамсарлан ойлгож байгалийн хуулинд захирагдаж явах нь туйлын ҮНЭН хэмээx хосгүй их оюун санаа, үзлийг бий болгосон, аугаа их түүхтэй ард түмэн билээ.
Энэ утгаараа, даян дэлхийн бүхий л ард түмнийг энэхүү шударга, үнэн үзэл санаанд захирагдахыг тулган шаардаж удаа дараа байлдан дагуулж байсан юм.
Тийм ч учраас хорвоо дэлхий Монголгүйгээр оршин тогтнох арга үгүй юм.
1921 онын 3н сарын 18.
1921 оны цагаан сарын өмнө Нийслэл хүрээг эзэлж байсан хар хятадийн 15000 цэрэг Барон унгернээс зугтаад Хиагт хотод бүгээд байхад нь Монгол туургатны 10000 орчим хунтэй нэгдсэн арми бут цохиж будаа болгосон түүхтэй. Тухайн үед Халх Монголоос төдийлөн их цэрэг дайчлагдан оролцож чадаагүй байдаг.Зэвсэг хэрэгсэл сургуулилалт ахуй байдлаас шалтгаалаад 500 орчим дайчид цугларсан тоо бий. ӨвөрМонголийн харчин, хорчин, өөлд, цахар цэргүүдээс ихээхэн хэмжээний цэрэг цугларсан бөгөөд тэдний ихэнх нь Богд хаант Монгол улсын үед 1913 оны ӨвөрМонголы г хятадуудаас чөлөөлөх дайнд оролцож явсан туршлагатай дайчин цэргүүд юм. Тэд хятадийг цагаан хэрэм давтал нь хөөсөн баатарлаг зоригтой Монголчууд байлаа.
Subscribe to:
Posts (Atom)