Улс төрчид Хятадуудтай юу ярилцаж тохиров?

Сүүлийн 3 хан сарын дотор олон удаа Батболдын засгийн газар, Ардчилсан намын нөхөд болон Монгол улсын томоохон улс төрчид Хятад улсад айлчилж, Хятад улсын нөлөө бүхий томоохон улс төрчид Монгол улсад айлчлал хийв.

2011.06.17 Хятадад
Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.


Ерөнхий сайд Вэнь Зябаотай хэлэлцээ хийж,
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо ( Wu Bang Guo),
БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпин( Shi Zhen Ping) нартай тус тус уулзав.
-Хоёр улсын харилцааны болон харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар санал бодлоо нухацтай солилцож, тодорхой үр дүнд хүрэв.
Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, сонгон авсан хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ нотлов...

2011.08 .23-26 Монголд
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, намын улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан тэргүүтэй төлөөлөгчид 8 сарын 23-26-нд манай улсад айлчлахаар өчигдөр хүрэлцэн ирлээ.
Энэхүү айлчлал нь Монгол, Хятадын хоорондын дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын үргэлжлэл бөгөөд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэж хоёр тал үзэж байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд
-ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван Жяруй,

Намын улс төр, Xуулийн төв хорооны Тамгын газрын дарга Жоу Бэньшун (Zhou Bang Shun!!!),

-Аюулгуй байдлын сайд Гэн Хуйцан, (Gan Hui Chang!!!)

-ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ху Цүнхуа (Inner Mongolia) (Hu Zhin Hua)

-Төрийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Юнчин, (Wang You Ching)

-Гадаад явдлын дэд сайд Сун Тао( Sung Tao),

-Нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд Мэн Хунвэй (Meng Hu Wei),

-Худалдааны дэд сайд Чэнь Жянь
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Шадар сайд М.Энхболд Н.Алтанхуяг болон намуудын дарга нартай уулзалт хийх юм байна.

2011.09.01 Хятадад
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэсэг нөхдийн хамт Хятадын коммунист намын 90 жилийн ойн баярт оролцохоор урд зүгийг зорьжээ.
Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосон үеэс хамтын ажиллагаагаа эхэлсэн тус намууд Хятадын залуучуудын байгууллагын 90 жилийн ойн үеэр "Монгол Ардын Нам Хятадын Коммунист намын хамтарсан онолын хурал"-ыг Өвөрмонголын нийслэл Хөх хотод эхлүүлээд байна.
Хятадын залуучуудын байгууллага үүссэний 90 жилийн ойд Монголоос олон тооны зочид төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан айлчлалын бүрэлдэхүүнд
-намын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар,
-Удирдах зөвлөлийн гишүүн Су.Батболд, Ч.Хүрэлбаатар, Х.Жекей, Т.Бадамжунай, Г.Мөнхбаяр, Д.Сарангэрэл, Ж.Цолмон,
-УИХ-ын гишүүн Хаянхярваа, Д.Загджав, Раш, Ц.Батбаяр, Р.Буд нар багтжээ.

2011.09.06-13 Хятадад
Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, зарим нийслэл дүүрэг, орон нутгийн намын удирдлагууд багтжээ. Хятад-Монгол хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд Ардчилсан намын оролцоо хувь нэмэр их гэдгийг Ван Жаруй (Wang Jia Rui!!!) онцолж, бүх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.

Ван Жаруй Ардчилсан намын залуу боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, өөрийн оронд сургалт хөтөлбөрт хамруулах зэргээр хамтран ажиллах боломж байгааг дурджээ
Түүнчлэн Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн,Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайдын орлогч Ли Кэцянь(Le King Chang) -АН ын 2 даргыг хүлээн авч уулзах юм байна.

2011.09.20 Хятадад
Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүд 21 аймгийн дээд удирдлагуудынхаа хамт БНХАУ-д тав хоногийн айлчлал хийгээд ирсэн.
Айлчлалын гол зорилго нь Бүх Хятадын залуучуудын эвлэл орон нутгийн төвшинд залуусынхаа нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар туршлага судлах, хоёр орны залуусын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг тодорхой чиглэлээр өргөжүүлэхэд чиглэсэн байна
НАМЗХ БНХАУ-ын Бүх хятадын залуучуудын холбоотой сая л санамж бичигт гарын үсэг зурсан .

2011.09.23 Хятадад

БНХАУ- ын Ардын дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Цао Жянь Мин
гийн (Xiao Jiang Ming) урилгаар Монгол Улсын Ерөнхий прокурор , Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, БНХАУ- ын Ардын дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Цао Жянь нар уулзалт, хэлэлцээр хийж,”Хамтын ажиллагааны хэлэлцээр”- т гарын үсэг зурлаа.

Уг санамж бичигт хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хар тамхи мансууруулах бодис худалдаалах,хэт туйлшрагч, үндэсэрхэг үзэлтнүүд, терроризм, хүн худалдаалах, үндэстэн дамнасан эдийн засгийн томоохон гэмт хэргүүдтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбогдсон идэвхтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эдгээр гэмт хэргүүдтэй холбогдолтой мэдээ, мэдээллийг хоёр орны прокурорын газар харилцан шууд солилцох, гэмт хэрэгтэй холбоотойгоор олж авсан эд хөрөнгө, орлогыг олж илрүүлэх, хураан авахтай холбогдсон ажиллагааг хэрэгжүүлэх асуудлуудыг тусгажээ.
Мөн урд нь байгуулсан байгуулсан хоёр орны прокурорын байгууллагын Хэлэлцээр, санамж бичигт дурдсан үйл ажиллагааны хэрэгжилтийг талууд жил бүр дүгнэн хэлэлцэж байх, хамтын ажиллагааг хариуцсан тодорхой албан тушаалтнуудыг харилцан томилох зэрэг асуудлуудыг тохиролцжээ.

2011.09.19-29 Хятад
С.Баяр томилолтоор ажиллав. Ажлын үр дүн тайлан нууц...!!!

Жич:
Энэхүү уулзалтуудын үеэр 7 дугаар сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Мэн Зяньжу манай улсад айлчлаад Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газарт нэг тэрбум орчим төгрөгний техникийн тусламж үзүүлэхээр болжээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хятадын НАХЯ-ны дэд сайдаас гадна Улсыг аюулаас хамгаалах яамны дэд сайд Жоу Чин Өвөр Монголоос зугтаасан нөхөд байвал гаргаж өг хэмээн шаарджээ.

Хятадуудын мөнгө багтахаа байгаад Монгол улсын Хууль зүй, Дотоод хэргийн яаманд 10 сая юань, ТЕГ-т 7 сая юаний техникийн буцалтгүй тусламжийг олгохоо мэдэгдсэн байх юм.

Мөн Хятадын ХКН-ын тэргүүлэгч Zhou Yongkang Монгол Улсад айлчлахдаа МУ-ын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн дарга Энхтүвшинд хандаж хэлсэн үгээс /хятадын хэвлэлд/
"-Ойрийн жилүүдэд хоёр орны хууль, аюулгүйн байгууллагуудын өндөр хэмжээний хариуцлагатай албан тушаалтнууд харилцан айлчилж Террористуудь Хэт туйлшрагч үзэлтнүүд болон Хагалан бутаргах үзэлтнүүд болох "Гурван хэсэг хүчинд" цохилт өгөх тал дээр амжилттай хамтран ажиллаж, тус тусын орныхоо аюулгүй байдал ба хэв журмыг хамгааллаа" гэжээ.

http://politics.people.com.cn/GB/1024/15524441.html

8 Сэтгэгдэл:

Anonymous said...

Монгол улс ТЕГ болон ЦЕГ бусдаас тусламж гүйхгүйгээр бусдаас хараат биш байлгая

Монголын үндэстний үзэлтнүүдийн нэгдэл said...

tiim shuu

Anonymous said...

Хятадаас зээл авдаг нь хамгийн буруу гэдгийг бүх хүн мэдэж байсан шүү дээ. Гагцхүү үүнийг хятадад элэгтэй нөхөр л авсан шүү дээ. Монголчууд боломжийн хэмжээний мөнгөтэй болж байж хятадаас зээл авдаг нь буруу ш дээ.

Anonymous said...

Яг үнэн. Эдийн засгийн хараат байлгах сонирхол хятадуудад маш их байгаа. Угаас ч хараат болсон. Гэхдээ өөрсдөө цахилгаан станц, коксжуулах үйлдвэр бариад босгоод болоод л байна шүү дээ! 3000 залуусаа одоо гадаадад болоор гаргаад оронд нь 10000 хужаа оруулж ирэх гэж байна. Энэ хужааг ажилтай болгох үүрэг хүлэсэн нэлээд олон хүн байнаа байна

Монголын үндэстний үзэлтнүүдийн нэгдэл said...

http://www.youtube.com/watch?v=T_zk2X92kxY uzne uu!

Anonymous said...

ene arai dendnee. uursduu bolj baival ard tumen ni bidnii ireedui ene turiin tomchuudad ogt hamaagui ymuu. bi bxx bsan bol bugdiig ni haraagaad tamruu ilgeeh bsiin.

Anonymous said...

muusain hulgaich luivarchin urvgch nariig tenger nirgeesei

Anonymous said...

muusain altan deer suusan guilgachin mongolchuud ta nar tor zasgin dalan zurgaan gishuudiig heleltgui tedentei yag taarsan neg teregnii duguinuud guilgachin mongolchuudaa tor zasgiin dalan zurgaan gishuun archaagui teneg baina uu mongolchuud ta nar oorsdoo archaagui teneg baina uu gedgiig malnuud mini uhaar guilgachin mongolchuud dalan zurgaan gishuuniihee esreg temtsej uls eh ornoo awarch hamgaalj chadahgui baina gedeg chin teneg archaagui mongolchuud oorsdiigoo yamar archaagui sul doroi teneg mangar boloh oo haruulj baina archaagui mongolchuudaa tor zasgiin dalan zurgaan gishuuddee bitgii gomdooroi zowhon oorsoddoo ooroo oortoo gomdooroi uchir uchir ni mongolchuud ta nar eh orondoo sanaa tawidaggui eh orniihoo toloo tsemtsdeggui eh ornoosoo urwasan bolohoor ter

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах