Монголын цагаагчин гахай жилийн хувьсгал


нэг. Монголын тусгаар тогтнол сэргэх урьдач нөхцөл бүрэлдсэн нь

17-р зууны үед Монгол орон дотоод зөрчлөөсөө голлон шалтгаалж тархай бутархай байсныг хөрш орнууд ашиглаж дэвэргэсний улмаас дотор зуураа хямралдаж зарим хэсэг нь харь оронд дагаар орж , хүчин тарамдаж байсан үед Манжийн байлдан дагуулагчид 17-18 -р зуунд Зүүн баруун Монголчуудыг шатлан эзлэж ноёрхсон юм.Чин улс Монголчуудыг өөр хоорондоо нэгдэж эсэргүүцэх бололцоогүй адил эрх мэдэл бүхий олон чуулган, хошуу сум болгон хувиарлаж өөрийн жанжин, хэрэг шийтгэгч сайд, заргач
нараар давхар хянуулж, гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж аанай л феодолын байгуулалтай нь байлгаж байснаа 19-р зууны 2-р хагасаас Чин улс Монголд явуулдаг уламжлалт бодлогоо өөрчилж Монголын гадаадын зарим оронд нээлттэй байлгах болгосноос гадна ((иргэнийг шилжүүлэн суулгаж хязгаарыг бэхжүүлэх)) гэдэг бодлого явуулж үй олон хятад иргэдийг янз бүрийн ажил эрхлүүлэхээр ирүүлж суурьшуулах болсон юм. Тэгэхэд Монголчууд идээшгэлтэй байгаагүй ямагт харилхаж Чин гүрний амьдралд гарсан аль нэг эгзэгтэй үеийг тохиолдуулан тусгаар тогтнолоо сэргээх оролдлого хийдэг байсан нь гаднын турхилтаар биш чухамдаа тэдний амьдрал ахуйгаас урган гарсан зүй ёсны шаардлага байв. Сүүлийн зарим жишээг дурьдвал , 19-20 зууны зааг дээр Хойд Хятадад харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын Ихэтуанийн бослого гарах үеэр Өвөр Монголын зарим нутгийн ард олон түүнд хамрагдан босож тэмцсэн. Чин улсын бодлогыг эсэргүүцэж 1900 онд Улиастайд ар Монгол цэргүүд бослого гаргасан, Чин улс Ар Монголын байгалийн баялгийг харь улсад ашиглуулахыг Халхын төр шашны эрх баригчид эсэргүүцэж заалдан тэмцсэн, Монголын тусгаар тогтнолыг сэргээх хэрэгт туслахыг Хаант Орос улсаас гуйж байсан. Чин улсын нийгмийн гүнзгий хямралаасаа гаргахын тулд 20-р зууны эхнээс ((шинэ засгийн бодлого)) (шинэ бодлого) гэдэг шинэтгэлийг эзэн хаант төрийн хяналтаар орон даяар явуулж (өөрөө хүчжих) арга зам хайх үеэр Монгол олон чуулган хошууны эрх баригчид харьяат нутаг орондоо шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх талаар өөр хоорондоо зөвшилцөж байгаа дүр үзүүлэн ил далд харилцаж хэрэг дээрээ тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нягтарч байв. Үүнд Ар Монголын эрх баригчид тэргүүлэх байдалтай байлаа. Ар Монголтой нэгдмэл тэмцлийн замд орох гэсэн оролдлого Барга, өмнөт Монгол хийгээд баруун Монголын зарим хошуу нутагт мэдэгдэхүйц өсөж,Чин улсын ноёрхолыг эсэргүүцэж Монгол хүн бүхэн Их хүрээтэй ажил хэргийн холбоо тогтоохыг эрэлхийлэх болсон юм. Чин улсын шинэтгэлийн арга хэмжээнд Монголын нийгэм , улс төр, эдийн засаг, соёлд тус болохуйц дэвшилтэт зүйл цөөнгүй байса боловч , тэр бүхнийг хэрэгжүүлэх, нэрийдлээр үй олон хятад иргэдийг Монгол газар оруулж ирсэн буюу ирэхээр завдсан нь яваандаа Монголчууд Хятадуудад гарцаагүй уусаж устана гэж Монголын нийгмийн бүх анги давхарга болгоомжлон эсэргүүцэхэд хүргэсэн.
Монгол Хятад 2 орон бараг нэгэн зэрэг хугацаанд Манжид эзлэгдсэн билээ. Гэтэл өгүүлж буй Чин улсын төрд алба хашиж байгаа Монгол ноёд Чин улсын хууль ёсоор залгамжлах ёстой тушаал хэргэмээ авахдаа Хятадад түшмэдэд үлэмжхэн хэмжээни хахууль заавал өгөх болсноос гадна эзэн хаанаас жил бүр ноёдод олгодог торго, хүнсний зүйлийг тэд бас замаас нь завшдаг, Монгол хятад хүмүүс хуулийн өмнө эрх тэгш эрх эдэлдэггүй аливаа хэрэг заргад Монгол хү ямагт бурууддаг, Хятад түшмэд шарын шашныг хэрэггүй хэмээн үзэж нас идэр лам нарыг цэрэг болгож, хурлын сүм дуганыг цэргийн хуаран болгож хөрөнгий нь цэргин хэрэглэл болгодог. Шинэ маягийн цэрэг бэлтгэх газар байгуулж, үлэмжхэн хөрөнгө зарцуулах болсон төв орон нутагт Хятад худалдаачдын арга заль хэтэрч мөлжлөг ширүүснээс гадна Шинэ засгийн бодлогоор элдэв гааль татвар нэмэгдсэн, шилжин ирж байгаа Хятад иргэдийг захирах муж сянь байгуулж байгаа нь яваандаа Монгол аймаг хошууг үгүй болгох, Монгол хятад хүмүүс ураг барилдахыг хориглож байсан хуулийг хүчингүй болгосон зэрэг нь Монголчууд үндэс угсаагаа хадгалан оршин амьдрахад нэн бэрх болж байв. 1911 оны дундуур Ар Монголын эрх баригчдын дээд хэмжээнд боловсруулсан нэгэн албан баримт бичгийн дотор шинэ засгийн бодлогын тухай өгүүлсэн зүйлүүдийн заримыг их татвал :(Нэгэн зүйл. Монгол газар шинэ засаг дэлгэрүүлэх нэрээр шалтгаалж олон иргэн (хятад Л.Ж) -ийг нэн үлэмж хуруулан, Халхын хойд хязгаарын хэд хэдэн хошууны нутгийг зөнд нь хагалан тариа тариулж нутаглан суулгахаар нэгэнт тогтон бүхий нь Монголын амьдралыг нэгмөсөн тасалж, хойд хязгаар захыг баталья хэмээсэн санаа лавтайяа мөн тул нэн хорсох билээ.Зах залгалдаж суух олон хошуунд Хятадаар тариулж завдмагц , харуулын Монгол цэргийг татаж хятад цэрэг суулгавал Орос Монгол харилцан найрамдаж чадахгүй болно хэмээн зөвлөж буй нь сайн санаа бус үзтэл Хөлөнбуйрын захын арван илүү харуулын Монгол цэргийг татаад хятад цэрэг суулгасаар хэдэн жил болов) гэсэн байдаг.Эдгээрээс үзэхэд, Монголчууд ,харь гүрний турхилтаар биш, харин бодит амьдралынхаа хүндрэлийг гэтлэн давахын тулд босож тэмцсэн нь илэрхий.

1 Сэтгэгдэл:

Монголын үндэстний үзэлтнүүдийн нэгдэл said...

undestnii tusgaar togtnoloo sergeen tunhaglasni 100jiliin oi!

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах