Их засаг хууль

1 – р зүйл: Мөнх тэнгэрийн хүчин дор Их монгол улсын Далай хааны зарлиг нь болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай.  
2 – р зүйл: Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг эргэлзээгүй.
3 – р зүйл: Хүүхэд нь эцэг  эхээ, эхнэр нь нөхрөө үл сонсвол хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
4 – р зүйл: Хаан ширээг залгамжлахад заавал овог аймгийн ахмадууд, ахлагчид болон алтан ургийн хуралдайгаар сонгох хэрэгтэй. Хараат улсын хаадыг ч мөн тийм журмаар сонгох хэрэгтэй.
5 – р зүйл: Монгол хүмүүс түүний эзэн ба эрхэм язгууртан хаан, хан ноёдын нэрийн дор зөвхөн тушаал зэргийг нэмж дууддаг. Эрхэм хүндэт өөр цол өргөдөггүй. Тэдгээрийн дотор алтан ургийн хэнийг ч гэсэн нэрээр нь дуудна.
6 – р зүйл: Ноёд жил бүр хоёр удаа хааны ордонд цугларч, ажилаа тайлагнаж, хааны сургаал зарлигийг сонсож, буцаж хариад биеэр  үлгэрлэн гүйцэтгэж, ард олноо сайтар удирдаж чадвал хамаг үйлс эсэр бүтнэ. Миний зарлигийг аман дээрээ дагаж, ам далд зөрчиж, уснаа унагасан чулуу, өвснөө гээсэн зүү мэт хөсөрдүүлбэл нийтийг захирч үл чадна.
7 – р зүйл: 10-тын даргын тушаалыг биелүүлж чадаагүй хүмүүсийг даруй чөлөөлж тэрхүү 10-тын дотроос өөр нэгнийг олж сонгох хэрэгтэй. Аливаа нэгэн зарлиг тушаалыг буулгахад заавал 3 хүн санаа нийлсэн байх хэрэгтэй. Тийм болвоос сая биелүүлж болно. 3 хүний 1-д өөрийн биеэ оруулж тооцно. өөрийн хэлснийг бусдын хэлсэнтэй, ялангуяа мэргэдийн яриатай адилтгаж үзэх хэрэгтэй. Эс нийлбээс зарлиг тушаалыг буулгаж үл болно.
8 – р зүйл: Эр хүн 20 нас хүрвээс цөм цэргийн алба хаах хэрэгтэй.
9 – р зүйл: Хааны торгон цэргийн албанд 10-т, 100-т, мянгатын даргын хөвүүдийг явуулах хэрэгтэй. Мянгатын даргын хүн 10 нөхрөө, зуутын даргын хүү 5 нөхрөө, 10-тын даргын хүү 3 нөхөр дагуулан ирэх хэрэгтэй.
10 – р зүйл: Ан авын ажиллагааг цэргийн сургуулийн суурь болгож хуульчлан хэрэгжүүлэх хэрэгтэй. Ан авын үед дайрагдсан анч 3 давхар бүсэлж, тойргоо хувилж, анч авлах хэрэгтэй. Анч гадагш нь алдсан 10-т, 100-тын дарга нарыг огцруулж шийтгэх хэрэгтэй.
11 – р зүйл: Дайны үед өтгөс залуус, эрхэм доорд ялгалгүй, байлдагч, хорчин, жадчин болж дайнд оролцох хэрэгтэй. Хүн бүрийн хэрэглэх зэр зэвсэг, унаа хөсгийг 10-т, 100-туур хуваан авч хариуцах хэрэгтэй. Цэрэг уучлах үед бүхий л хэрэгслээ авч байх хэрэгтэй.
12 – р зүйл: Жанжин захирагчаас эхлээд жирийн цэрэг хүртэл дайсангүй, энх амар байсан ч гэлээ дайны бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй. Яаруу түргэн уучлах зарлиг буусан үед өчүүхэн ч саатаж болохгүй. Урьдчилан очиж ч болохгүй.
13 – р зүйл: Зарлиг тушаалыг цаглашгүй хичээн гүйцэтгэх хэрэгтэй.
14 – р зүйл: Хүмүүс өөрийн тогтоосон аравт зуут мянгатынхаа харъяанд байхаас биш өөр тийшээ дураар шилжиж болохгүй, өөр газар очиж нуугдаж болохгүй, тийм этгээдийг нуун дарагдуулж болохгүй. Тус зарлигийг  зөрчиж шилжигчдийг цэргийн жагсаалын өмнө алах ялаар шийтгэж, тухайн хүнд хоргодох орон залт олгогсдыг хүндээр шийтгэ.
15 – р зүйл: Дайчид байлдааны талбар дээр шархагсдыг орхиж явж огт болохгүй. Байлдаж байгаа үед цэргийн туг буухаас өмнө хэн ч байлдааны талбарыг орхиж, сольж болохгүй.
16 – р зүйл: Дайн байлдааны үед ол3онд битгий шунаж саат. Байлдаан дууссан хойно хойно хувааж өгөх болно.
17– р зүйл: Урван тэрслэх ба байлдааны талбараас зугтаасныг алах ялаар шийтгэх хэрэгтэй.
18 – р зүйл: Зарлиг зааваргүйгээр эвдлэн шатаах ба олзлогсдыг дураараа шийтгэх, тарчлаан зовоохыг оролдсон тохиолдолд алах ялаар шийтгэнэ.
19 – р зүйл: Байлдааны талбарт нөхдийнхөө ба дайн байлдааны олзыг хулгайлагсдыг алах ялаар шийтгэмой.
20 – р зүйл:  Хэрвээ дийлэгдэх ухарвал эхний довтолсон байрандаа буцаж ирэх хэрэгтэй. Эхний байлдаандаа буцаж үл ирэгсдийг алах ялаар шийтгэмой.
21 – р зүйл: Цэргийн албанд мордсон эрчүүдийн ажлыг гэргий нар нь эрхлэн гүйцэтгэх хэрэгтэй. Эрчүүдийнхээ албан тушаалыг эхнэр нь орлох хэрэгтэй.
22 – р зүйл: Хүн бүрийн ажил эрх тэгш, баян ядуу, эрхэм доорд хэмээн ялгаж үл болно.
23 – р зүйл: Өтгөсийг хүндэлж, ядуусыг тэтгэх хэрэгтэй. Богд мэргэд ба бяслалгагчдыг хүндэтгэх хэрэгтэй.
24 – р зүйл: Үл харгис, үнэнч шударга, цэгц журамтай эрдэм гүн, билэг хурц хүмүүсийг эрх биш сайшаан хүндлэх хэрэгтэй бөгөөд зусар бялдууч, элбэрэл журамгүй этгээдийг жигшин занах ёстой.
25 – р зүйл: Шашны хэргэмтэн шавь нар, эмч сурагчаас бусад ард иргэд гааль тушаах үүрэгтэй.
26 – р зүйл:  Хөвгүүд, охид нь эцэг эхээ үл хүндлэгсэд гэргий нь эрийнхээ зарлигийг үл дагагсад ба харъяат иргэд нь захирагчаа үл хүндлэгсдийг хүндээр шийтгэмой.
27 – р зүйл:  Ноёд түшмэд, ард иргэд нас барсны дараа түүний эд хогшил хичнээн байсан ч хамаагүй хөндлөнгөөс хэн нэгэн этгээд “тэг, ингэ” гэж үл болох бөгөөд хэн ч гэсэн түүний эд хөрөнгөнд халдаж болохгүй.
28 – р зүйл:  Байлдааны талбарт амь үрэгсдийг боол зарц нь үүрэн гарч ирсэн бол түүний мал хөрөнгийг энэхүү боолд өгөх хэрэгтэй. өөр хүн үүрч гарч ирвэл амь үрэгдсэн хүний гэргий, боол, зарц мал эд хөрөнгийг цөмийг тухайн хүнд өгөх хэрэгтэй.
29 – р зүйл:  Хүмүүс архи ууж согтвоос тэргүүнээ цохиулсан мэт аливаа оюун билиг хэрэггүй болмой.
30 – р зүйл:  Гадаад монгол улс болвоос дэлхийн улсуудын адил улс биш, харин цогцлон байгуулагдаж буй дэлхийн улс болой.
31 – р зүйл:  Элч зарлигыг гутаан  доромжилж үл болно.
32 – р зүйл:  Улс хоорондын  арилжаа худалдааг хамгаалах хэрэгтэй.
33 – р зүйл:   Хоёр улс дайтахын өмнө дайсан этгээдийн цэрэг ардад хэрвээ эсэргүүцэлгүй бууж өгвөөс, та нарын сайн сайхан ба амар түвшин батлагдана. Хэрвээ эсэргүүцвээс ямар зовлон учрахыг гагцхүү мөнх тэнгэр мэдэхээс биш бид үл мэдмой хэмээн зарлана.
34 – р зүйл:  Гадаад монгол улс бол нүүдлийн мал аж ахуйн гол болгосон улс орон болохоор бэлчээрийг онцгой эрхэмлэж бэлчээрийн тухай тусгай хуультай байсан. Мөн бэлчээрийн газрыг эвдэж сүйтгэгчдийг хүндээр шийтгэ. Өвс ногоорсон хойно газар нүхлэсэн ба гал алдаж бэлчээр шатаагсдыг гэр бүлийн хамт алах хэрэгтэй.
35 – р зүйл:  Дайн байлдаан дуусмагц унааны сайн морийг ус бэлчээрт тавих хэрэгтэй, унах ба гүйлгэхийг хориглоно. Ачт морьдыг сүйтгэгчдийг яллах хэрэгтэй. Ялангуяа морины толгой, нүдийг зодож занчигчдийг алах хэрэгтэй.
36 – р зүйл:  Нүүдэлчин малчдын амьдрал ахуй тогтворгүй байдаг тул жил, улирлын ажлын хувиарийг “Их засаг” хуульд тогтоож өгч мөрдүүлж байжээ. Өвлийн их  цаснаас эхэлж дараа хаврын ногоо соёолтол их ав тавьж, буга зээр зэрэг зэрлэг араатныг авладаг байжээ. Хавар болмогц хуралдай хийж, дайн энхийн асуудлыг зөвлөдөг байсан.
37 – р зүйл:  Их ав хийхэд тодорхой хууль дүрэмтэй байдаг. Хаан их ав тавих бүрэн зарлиг буулгаж, цэргийг зүүн гар, баруун гар ба голын цэрэг гэж хуваан жагсааж тус бүрд нь захирагч томилдог. Тэд 1 ба 2, 3 сар хүлээж байгаад хүрээгээ багасгаж ан амьтныг дотогш нь шахаж оруулдаг, хэрвээ хүрээлэгдэн буй амьтан хүрээг нэвтлэх гарваас уг шалтгааныг нарийвчлан тодорхойлж тэндэх 10-т, 100-т, 1000-тын ноёныг занчих, ба заримдаа алах ялаар шийтгэдэг байсан.
38 – р зүйл:   Өрхийн ба гааль                  хуулийн тухай өгүүлжээ.
39 – р зүйл:  Арилжаа худалдаа хийж байгаа хүмүүсийг хамгаалах хэрэгтэй.
40 – р зүйл:  Эхний удаа худалдаа хийгээд алдагсад дахиад нэг удаа бараа таваар  зөөвөрлөж болно. Гэхдээ 3 дахь удаагаа алдаатай наймаа хийсэн хүнийг алах ялаар шийтгэ.
41 – р зүйл:  Өртөө бүрэн байх зохих тооны хүн, унаа хоол, хүнсний зүйл ба бусад зардлыг 1000-т, түмтүүдэд хуваарилан өгч гаргуулдаг.
42 – р зүйл:  Өртөө  бүгдэд сар бүр түшмэд ирж нэг удаа шалган тэдний хамаарч байгаа бүхий л асуудлыг байцаан үзэж, аливаа дутагдал зөрчил гаргагчдыг яллан шийтгэнэ.
43 – р зүйл:  Аливаа шашны суртахууныг хүндэтгэмой. Гэвч ямар нэг шашин онц эрхийг эдэлж үл болно.
44 – р зүйл:  Тэд хэдийгээр нэгэн зүйлийн шашныг шүтдэг боловч олонхидоо ямар нэгэн шашныг хэнээрхэл гаргадаггүй. Чингис хааны зарлигийг зөрчдөггүй. Өөрөөр  хэлбэл эл шашинд адилаар ханддаг.
45 – р зүйл:  Эл шашны ахмад хүндэтгэх, шавь нарыг энгийн алба ба гааль гувгуураас онцгойлон хэлтрүүлмой.
46 – р зүйл:  Эр хүн санааны зоргоор олон эхнэр авч болно. Анхны гэргий нь эрхэм хүндтэй, онцгой эрхтэй байна. Энэхүү эрх нь бас түүний үр хүүхдүүдэд хамаарна.
47 – р зүйл: Ах нь нас барвал дүү нь, дүү нь нас барвал ах нь эхнэрийг нь гэргий болгон авч болно. Гэргий болгон авах бүртээ хуримын ёслол үйлдэнэ.
48 – р зүйл:  Хаан ба улс төрөөс зөрчигчдийг алах ялаар шийтгэ.
49 – р зүйл:  Энэхүү зүйл заалт нь бүхэлдээ их монгол улсын төр оршин тогтнол, амгалан тайван байдалд аюул хор учруулах, ард иргэдийн санаа сэтгэл, эд хөрөнгөнд хөнөөл хохирол тавих, хүмүүсийн уламжлалт амьдрал, ёс заншил гутаан бузарлах зэрэг эрүүгийн ноцтой гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэн цээрлүүлж байх тухай заасан багш юм.
50 – р зүйл:   Хулгай хийснийг хүнд хөнгөний байдлаас хамаарч алах хүртэл шийтгэх бөгөөд түүний гэргий, хүүхэд, мал хөрөнгийн хураан авч эд юмсаа хулгайд алдсан өгнө.
51 – р зүйл: Морь худалдагсдыг үнэ ёсоор нь төлүүлэхээс гадна бас мөнгөөр торгоно. Торгуулийн мөнгийг үл тушаагчдыг алах ёсоор шийтгэнэ.
52 – р зүйл: Хэрвээ албат иргэд нь хулгай хийвэл түүний эзэнийг нь хамт шийтгэх хэрэгтэй. Эзэн нь хулгай хийвэл албат иргэдийг нь шийтгэхгүй бөгөөд өмч хөрөнгийг нь хураан авч албат иргэдэд нь тушааж өгөх хэрэгтэй.
53 – р зүйл: Хулгайлсан эд нь чухал биш бол ташуурдан яллана.
54 – р зүйл: Хааны алтан ургийнхан их засаг хуулийг зөрчвөл хүнд хөнгөний байдлаар гяндлах буюу цөлөх ёсоор шийтгэж байжээ.

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах