Ч.Эрдэнэ: Их гурвалжин



Монголын Үндэстний үзэлтнүүд, үндсэрхэг үзэлтнүүд (=националист), эзотерикчид, мөн энгийн олон залуус ихээр иш татаж, анхааралаа хандуулаад буй Ч.Эрдэнийн "Их гурвалжин: угшил ба оргил" номын агуулгын жагсаалтыг энд тавилаа. Би бээр уг номыг одоогоос зургаа долоон жилийн өмнө уншиж байсан билээ. Хүмүүс уг номд түүний томьёолсон гэх их нэгдлийн физик математикийн онолыг агуулсан гэж буруу ойлгоод байдгийг ажигласан юм. Хүмүүс уг номыг шүтэн биширч, гайхах, зарим нь өөрийн ертөнцийг үзэх үзлийг өөрчиллөө гэж буй нь миний хувьд гайхах зүйл биш байлаа:

нэгдүгээрт уг ном маань маш товч тодорхой монгол хэлээр бичигдсэн, зохиолч маань хэлье гэснээ элдэв тойруулга далд санаагүй шууд бичиж буй явдал.
Хоёрдугаарт маш олон сэдэв, санаа, асуудлыг авч үзсэн нь. Тэдгээрийг энгийн тодорхой хэлээр илэрхийлсэн байдал. Гуравдугаарт монголчуудын, энгийн иргэдийн хувьд урьд хожид огт дуулж байгаагүй сэдвүүдийн талаар богино хэмжээний эссэ, ялангуяа монгол угсааны үүсэл гарлыг тайлах оролдлого орсон явдал.
Номын зорилго угаас үндэстний сэргэн мандалтад зориулагдсан гэх бөгөөд олон зүйлийн угсаа гарал Монголоос, Монгол үндэстнээс үүсэлтэй гэдгийг харуулахыг хичээсэн. Жишээлбэл сүүлийн жилүүдэд хас тэмдэг Монголоос гаралтай, Монголчуудын тэмдэг хэмээн үздэг хүмүүс олширсон. Энэ үзэл бодлыг анх олон нийтийн дунд гаргаж тавьсан хүн бол уг номын зохиогч.

Монгол хэлээр шинжлэх ухааны сайн зохиол бүтээлүүд хэвлэгдэх явдал ховор бөгөөд ихэнх нь мухар сүсэгийн, шашины, далдын элдэв хүчийг шүтсэн хүний толгой тэргүүнийг эргүүлэх номнууд орчуулагддаг нь миний хувьд маш харамсалтай байдаг. "Их гурвалжин ном" ийм орчинд маш өвөрмөц санагдах нь дамжиггүй.

Хаа нэгтэй нэгэн монгол эрдэмтэн уг номыг шинжлэх ухааны баталгаатай ном хэмээн эндүүрч, хөдөлшгүй үнэн мэтээр сэтгэн өөрийн бүтээлээр дүүрэн иш татсан байсан нь дээрх ном зарим нэгэн хүмүүнд ямар гүн нөлөөлснийг илтгэх аж. Гэтэл уг ном баталгаа, нотолгоогүй, буруу зүйлс ихээр байгааг даанч тэрбээр анзаарсангүй.

Гэхдээ уг зохиол олон өвөрмөц, содон, сонирхолтой зүйлсийг агуулсан гэдгийг нөгөө талаар хүлээн зөвшөөрөх нь зүй.
Зарим нэгэнд утга авцалдаагүй, баталгаа нотолгоогүй, элдэв факт, алдааны цуглуулга, толгой угаасан ном. Өөр нэгэнд ухаан санаанд нь гэрэл гэгээг түгээгч ном ажээ. Нэг уншихад гэмгүй. Уншаад үнэн гэж итгэхдээ гол бус үнэхээр үнэн гэж үү хэмээн асуух нь гол.

Ч.Эрдэнэ, Их гурвалжин: угшил ба оргил (тайллууд), Улаанбаатар 2002, 2р хэвлэл , 302 талтай
Агуулга:

* Анхдугаар хэвлэлийн оршил
* Мөнх тэнгэрийн хүчин дор их суу залийн ивээл дор БИД ЯЛАВ буюу нэмж засварласан хоёрдугаар хэвлэлийн оршил
* Түүхийн эрэлд хатахуй
* Түүхэн товч
* Дорно ба өрнийн ялгаа зөрөө
* Суурь соёлын туурь төв
* Хас ба хос
* Хас: Хаос ба фуси
* Хас: тэгш хэм ба амьдрал
* Арга билэг ба Инь-ян
* Үзэл, суртал, шүтлэг
* Домог ба парадигм, хасаас хаост
* Үсэг, таавар, хариу
* Дорно, Өрнө: тэвчихүй, үл тэвчихүй
* Монгол ба Мохенжо даро
* Хүйс, эрх мэдэл, үр дагавар
* Мэлхийн орон ба бүргэдүүд
* Сүмэрийн орон
* Энлиль, луу, улс
* Сүмэр, дравидын ондоошил
* Майя буюу умайчууд
* Тэнгэризм
* Овоо, суврага, зиккурат, пирамид
* Зам мөрийн нэмэлт чимэг оршив
* Их гурвалжин
* Түүх сүмэрээс эхэлсэн
* Монгол түрэг төрөл үү холбоотон уу
* Гурван хэлийн төсөө
* Цаг хугацаа ба үр могой
* ертөнц ба амьд оршихуйн хосмол дүрс
* нэг, тэг, цэг, тиг, диг, бурхан ба буддха
* Шидэт тоо 108
* төгс тоо зургаа, зурхай, есийн тайлал
* дандарын ёсны урлаг
* эротик урлаг
* олноо үзэгдэхүй ба хүйсийн ялгавар
* маанийн учир
* янтра хэмээхүй
* мандал ба суврага
* онон гол-монгол
* шинэ үг зохих монгол ёс
* хэл ба бичгээ сэргээх нь
* нууц товчоон-ы нэгэн учир
* сэтгэгдэл
* шатар ба монгол
* догу, догон, домог
* паленке, пуужин,ufo, сансарт илгээх мэдээлэл ба дүрс
* Non finito зарчим
* айраг архины соёл
* түүх тамаглал
* түүхэн хэлхээ, зангилаа, тулгамдсан динамик
* монгол ухаан бий юу
* бодлого ба шийд
* орчлон ертөнц ба түүний суурь шийд
* шидэт толь, түгээмэл дүрс ба үнэмлэхүй геометр
* эвклид гаусс ба тэдгээрийн дараахи геометр
* америкийн индианууд ба Mонгол хэл
* цаг хугацааны нууцаас
* бурхан уул ба дэлхийн платон бүтэц
* раманужан, математик зохиролын гоо сайхан
* Эпилог

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

Ene nomig xaigaad oldoggui ee, xaanaas olj avax ve

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах