Үндэстнээ угсаа удмын хуулиар хамгаальяа! Лодонгийн Түдэв

Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс нэлээд өмнөхөнөөс хүн амаа, ялангуяа удам угсаагаа хамгаалах тухайд ихээхэн санаа тавих болсон юм. Орос, Америк, Хятад гэх мэтийн томоохон орны удирдлагуудын санаачлагуудын тухай товч ярихад л ойлгомжтой болой.
Зөвлөлт Орос улс гэхэд л олон үндэстний холбоон дээр тогтож байв. Гэвч цэвэр Орос ястан харьцангуй цөөнх болох чиглэлтэй явж байхыг мэдэрсэн удирдлагууд нь Хятадын тэргүүлэгч нар шиг ‘’Нэг гэр бүл — нэг хүүхэд’’ гэсэн маш тодорхой зорилт дэвшүүлсэнийг иргэд нь хүлээн авахаас аргагүйдсэн боловч тэрхүү нэг хүүхэд нь охин байх уу, хүү байх уу гэдгийг эцэг эх нь дотроо эргэцүүлэн бодоцгоож охин биш хүү нь чухал гэж шийдсэн байсныг таасангүй нэлээн олон жил төрийнхөө заалтыг дагацгааж байтал нэг л мэдсэн залуу, хөгшин эрчүүд хосолсон иргэдийн нийгэмлэг буй болж эхэлснийг хожуухан ухаарчээ.
Зөвлөлт Оросын олон үндэстэн нэгдсэн хамтлаг нь ихэвчлэн өсөлт, төрөлтөөрөө цэвэр Орос хүмүүсээс үржил хөгжил илүүтэйг аргалах арга хялбар тогтооход хэцүүн дээр дайны үед цэргийн залуусыг зоригжуулах арга хэрэгсэл болгон Сталиний зөвлөмж, шийдвэрээр буй босгосон ‘’Водка’’ буюу ‘’Усанхаа’’ гэдэг ус, спирт хоёрыг хүйтнээр найруулсан архинд амташчихсан хүмүүс олонхи болчихсон тэгээд тэд нас ахих тусам тэрхүү ‘’зоригжуулах ундаандаа’’ нэгэнт дасчихсан байлаа. Тэрхүү ‘’водка’’ буюу ‘’усанхааг ‘’Монголчууд бас дуурайн үйлдвэрлэдэг’’ болоод удсан одоо ч тийм үйлдвэр л ахилласан хэвээр байгаа шүү дээ!
Оросын хүн амын ахмад хэсгийн дууриалалаар залуу үе нь ч ‘’ундаасах’’ болсон тул нэг бол хүмүүсийг тийм архинаас гаргах нэг бол тийм ‘’согтууруулах шингэнийг’’ өөрчлөх хэрэгтэй байлаа. Нэг бол үнийг нэмэх, нэг бол амтыг нь сулруулах арга бас байвч аль алин нь явц муутай, орлого багатай байв.
Хүн амын өсөлтөд, ялангуяа Орос голдуу үндэстний өсөлт буурахаас аврахын тулд ‘’үрийн банк’’ байгуулах санаачилга гаргаж Оросын аль шилдэг хүмүүсээс үрийг нь авч банк байгуулж хадгалваас ирээдүйд хэзээ шаардлагатай үед тэрхүү үрийг хүн болгох үржүүлэх боломжтойг эрдэмтэд нотолсон байна. Тэгээд түүнийгээ ‘’хүйтэн үрийн банк’’ гэж нэрлэсэн байна. Хичнээн ч жил хадгалахад боломжтой ажээ. Тийм үрээр нэгэн хүүхэн жирэмслэн туршсан чинь нэг дор зургаан хүүхэд ихэрлэн төрсөн гайхалтай явдал Орост болсон юм. Ийм ‘’ хүйтэн үрийн банкийг’’ АНУ бас хийгээд маш олон хүний үрийг авч хадгалчихаад байна. Үрээ тийм аргаар хадгалуулсан хүн өөрөө байтугай хүүхэд нь өтлөөд өөд болчихсон байхад ‘’хүйтэн банкан’’ дахь үрээр нь яг өөрийг нь дахин буй болгочих бололцоотой ажээ. Тэгэхээр цөөхөн монголчууд бид шилдэг хүмүүсийнхээ үрийг авч ‘’үрийн хүйтэн банкинд’’ хадгалуулах, эсвэл өөрснөө тийм банктай болж ‘’ураг, удмаа’’ таслахгүй аж төрөх боломж байна гэдгийг эргэцүүлэн бодож, хоосон амаар ярих бичих биш бодитой ажин үйлс бүтээх шаардлагатай байна. Үүний тулд ‘’Үндсэн Хуулиаc’’ дутахгүй чухал ач холбогдолтой, ач тустай, ирээдүйтэй ‘’Үндсээ хамгаалах хууль’’ буй болгох хэрэгтэй байна. Ямархуу агуулга, заалттай хууль байх товч утга санааг хойно авч ярина.
Үндэстний маань бие бялдарын байдал, ялангуяа хүүхэд төрүүлэх үүрэгтэй хоёр бие хүний тухайд товч боловч тодорхой зарим гол зүйлүүдийг авч үзэх шаардлагатай. Эрэгтэй, эмэгтэй хоёр бие хүний хайр сэтгэл, халамж зүтгэл, эрүүл мэнд, ураг, удмын гол үзүүлэлт мөдхөн төрүүлэх үр хүүхдэд нь шууд тусгалаа олох ёстой учраас сонголт, шийдэл зөв байхаас олон зүйл хамаарна.
Монголын суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гэхэд л өөрийнхөө бичсэн түрүүчийн зохиолуудын төгөсгөлд ‘’Хатачин овогт, харц гаралтан’’ гэж тодорхойлсон боловч сүүлийн зохиолууддаа энэхүү тодорхойлолтоо бичээгүйгээр барахгүй дөрвөн хүүхдийн аав болсон үедээ тэднийгээ ‘’Хатачин овогтон’’ гэж бичээгүй байна. Учир нь тэдгээр нь Орос эхнэрээс нь төржээ. Тэгэхээр нөгөөх ‘’Хатачин овог’’өгөх боломжгүйдэждээ. Ураг, удам гэгч ийм нарийн ойлголт шүү!
Манай эцэг, эх болох хүмүүсийн бие тэнхээ сайн уу?
1. Эрчүүдийн сульдаа
Сүүлийн гуч гаруй жилд үрийн эцэг болох насны монгол эрчүүдийн сульдаа байнга нэмэгдэж байна.
— Эрчүүд эмэгтэйчүүдээс бараг 9-10 жилээр богино наслах боллоо /эмэгтэйчүүд 74,8 жил наслахад эрэгтэйчүүд 64,8 жил наслаж байна/.
— Эмэгтэйчүүдийг жирэмслүүлэх эрчүүдийн гол эрхтэн түрүү булчирхай нь цагаасаа өмнө ажилгүй болдог
— Элдэв өвчинд эрчүүдийн өртөх нь өөрөөсөө шалтгаалан нэмэгдэх болжээ.
2. Эрчүүдийн осолд өртөлт нь нэмэгдсэн
— Морио моторт тэргээр сольсноороо зам тээврийн ослоор амь алдагсдын 75 хувь нь эрчүүд болсон. Бас Хятадаас ирүүлдэг чанаргүй моторциклоор гангардаг залуус олон удаа осолдож сүйрэв.
— Залуу эрчүүд хэл амаа олох, ойлголцох хүмүүжлийн доголдлоос болж бие биентэйгээ зодолдох, амиа алдах удаа нэмэгдэв.
3. Эрчүүд амаараа хордох нь түгээмэл болов
— Эрчүүдийн жараад хувь нь архидаж өөрснөө хорддог нь ер захиргаагүй болсон. Архидах нь эрчүүдийн дийлэнх олонхийн ‘’ундаа’’ болсон. Тэр хэрэгцээг нь хангадаг архины хоёр том үйлдвэр, хоёр зуугаад эрнэгийг ил, далдын ‘’нэрмэлчид’’ үндэстнээ дураараа ‘’хордуулж’’ байх боллоо.
— Тамхи гэдэг утаат хороор өөрсдийгөө утагчид нь эрчүүд бөгөөд өөрснийгөө утаж байгаа мөртлөө утаатай хот гэж нийслэлээ муу хэлсээр буйн дийлэнх олонхи нь нь эрчүүд юм.
— Сүүлийн үед ‘’Хар Тамхи’’ гэж дээр үеээс монголчуудын жигшиж хар тамхичин хятадын ‘’үнэрээс’’ холуур явах заншилтай байсан тэрхүү ‘’хорт утаагаар’’ эрчүүд чээжээ утдаг боллоо.
4. Эмэгтэйчүүдийн байр байц
— Манайд одоо гэр бүл салсан, нөхөртөө хаягдсан, архичин, завхай эрчүүдээс салсан бусад шалтгаануудаар өрх толгойлохоос аргагүй болсон эмэгтэйчүүд сүүлийн гучаад жилд эрс олширсон! Саяхан 83 мянган эмэгтэй өрх толгойлохоос аргагүй болсон. Одоо 90 мянга болсон бололтой.
— Эх болох гээд тээж яваа үрийг нь эхийн хэвлийд хөнөөдөг урьд өмнө байгаагүй муу ёрын үйлдлийг гадаадынхныг дуурайж улсдаа нэвтрүүлэхийг санаачилсан гурван нүгэлтний (нэг нь эмэгтэй) саваагүйтлийг засаг төрөөс байтугай ард түмнээс асуулгүйгээр тэдний зөвшөөрөлгүйгээр шийдэж хэрэгжүүлэхдээ ‘’аборт’’ гэдэг гадаад нэрийг нь зөв орчуулалгүйгээр ‘’үр хөнөөх’’ гэсэн хоёр үгээр хазгай нэвтрүүлсэн лай, ланчигийг эх болох монгол эмэгтэйчүүдэд үүрүүлсэн дөч шахам жилд нэг сая хэдэн арван мянган үрийн хагацал эхчүүд үзээд байна.
— Эхийнхээ хэвлийд торинож ядаж байгаа нялх үрсийг нь гардан ‘’хөнөөдөг’’ нүгэл нь эмч нарт ноогдсон бөгөөд сүүлийн жилүүдэд завхайрч яваад нөхөр нь бус этгээдүүдээс хүүхэд олдог хүүхнүүд олширч ‘’бэлэнчилсний’’ балаг их боллоо. Гурваас дөрвөн удаа тийм тохиолдолдог ‘’аборт’’ хийлгэсэн хүүхэн ч байгаа дуулдав. Тийм хүүхнүүд эцэстээ үргүй ‘’янхан’’ болоход холгүй ажээ.
— ‘’Доодохын’’ замбараагүйтэлээс болоод яр, хүйтэн, тэмбүү зэрэг бүүр дээр үед устгагдсан өвчнүүд гол төлөв залуувтар хүүхнүүдэд ахин буй болсон нь эмэгтэйчүүдийн жаргал нь зовлонгоор солигдох аюулын хамгийн ноцтой нь болоод байна.
5. Хөөрхийлөлтэй хүүхдүүдийн зовлон
Хүүхдийн хүн амд эзлэх хувь нь 1989 онд 77,4% байсан, 2000 онд 58,9%, 2010 онд 39,6% болж буурсан, 100 хүн тутмын 45 нь хүүхэд хөгшид байв : Хүүхдийн тоо нь цөөрч буй цөөнгүй шалтгаан бий.
— Манцуйтай хүүхдээ орон сууцны хонгилд, гудамжны хогийн саванд орхих (жилд 10 гаруй, 2000 он гарснаар 4 хүүхэд тэгж хаягдсан) харь орныхон гадаадынханд өргүүлэх гэх мэтээр өнчрүүлдэг эх эцэг олширч, нийтдээ 4000 хүүхэд өнчирснийг хүүхэд асрах газар өгөхөөс аргагүй болжээ .
— Хүүхдийг уралдааны морь унуулахаас эхлээд элдэв ослоор нас баруулах, эрэмдэг, зэрэмдэг болгох тэрнээ ‘’хөгжлийн бэрхшээлтэй’’ гэж хуурмаглан нэрлэх томчууд бас олширсоор байна.
— Хүүхдийг эцэг, эх, томчууд нь зодож гэмтээх
— Бага балчир хүүхдийг ганцааранг нь орон сууцандаа түгжин орхих
— Одоо манай улсад 40 мянган хүүхэд тахир дутуу бас нүд сохорсон 7000, дүлий, хэлгүй, 80 мянган хүн байгаа.
Эрлийзжсэн үр хүүхэд
Монголчууд сүүлийн үед гадаадын хүмүүстэй гэрлэж эрлийз хүүхэд төрүүлэх нь нэмэгдсээр түүнээс ардчилал, эрх чөлөөгөөр “өнгөлдөг” болжээ. Ойрхоны баримт дурдахад Япон, Өмнөд Солонгос, Хятад, Орос гээд л Ази, Европын зарим оронд гадаад авгайтай, эсвэл нөхөртэй Монголчууд нэмэгдсээр хүүхэд төрүүлсээр байгаа билээ. Орост гэхэд л нэрт эрдэмтэн Дамдинсүрэн орос авгай авч дөрвөн хүүхэдтэй болсон. (Тэд одоо насаа элээсэн) их зохиолч Нацагдорж ч гэсэн Орос авгай авч тэр нь хүүхэд төрүүлсэн гэхчилэн холын юм ярихгүй гэхэд одоо үед Өмнөд Солонгост олон хүүхэн харийн нөхөрт гарсан. Хятад, Япон ч бас цөөнгүй. Эдгээр хүүхдийн ураг, удмын асуудал эхээрээн үү, эцгээрээн үү?
Өргүүлсэн,худалдагдсан хүүхдүүд удам,угсаагаа яаж тодорхойлох вэ.
Жич: Эхийнхээ хэвлийд хүн болохоор торниж буй үрээ ганцхан 2019 оны эхний 10 сар гэхэд л 4000 эмэгтэй зулбуулaхаас ( зүрх нь зогсчихсон) аргагүйдсэн урьд үзэгдээгүй, сонсогдоогүй муу мэдээ сонсогдлоо.
Үг үнэмлэштэй ч худал мэт болно
Үйлдэл үнэмшихмээргүй ч үнэн болно
Ураг,удмаа сэргээн дээдлэх тухай яриа сүүлийн жилүүдэд нэлээд ярьж, хурал зөвлөгөөн хийж, сонин гаргах боллоо. Сайшаалтай санаачлага гэж үзэж болно. Гэхдээ ам яриагаар өөрөөн бүтчих ажил гэж бодвол явцтай юм болоход хэцүү. Ярих, бичих ч хэрэгтэй. Гэхдээ түүнийг ажил, үйлдэл болгох шаардлагатай. 1925 оноос хойш ураг удмаа ярих, бичих, үйлдэхийг зогсоочихсон ийм байдлыг өөрчилхөд амаар ч, ажлаар ч тодорхой хөдлөх шаардлагатай байна. Нэгэнт мартагнуулаад олон жил болчихсон тул мэдэх гэрчүүд нь хорвоог орхичихсон зүйл болохоор таамаглах, дур зоргоороо шийдэх залууст сургамж, дурсамж өгөх хүмүүс өнөөдөр ховорджээ. Тэгээд л нэг хэсэг хүн ураг, төрлөө таамаглаж “боржигон” гэх нь айхтар их олон болжээ. Жинхэнэ овог, ургаа олон үеэр нь нэрлэх залуу хүн тун ч ховор бараг үгүй учраас аав, ээж, эмээ, өвөө гэсгээд л дуу тасарч байх шиг.
Тэгвэл тэр есөн уламжлалт нэрнээс нь өөрийн эцэг, дараа нь өвөг тэгээд элэнцэг гээд л цааш нь нэрлэх залуус байтугай хөгшид ч одоо бараг тохиолдохгүй болжээ. Зөвхөн “ есөн үе” гэх ерөнхий үгээр л ярих юм. Гэтэл дөрөвдөхь нь “будатур”, улмаар “будачхүр, юркы, дутакун гэх нэрсийг хэн бугай ч хэлэхээргүй юм. Тэр ч байтугай өвгийнхөө эцгийг “элэнцэг” гэхэд хараал мэт, ойлгодог хүмүүс ч байх бололтой. Ийм нөхцөлд “ураг, удмын” асуудлыг ихээхэн гүнзгий судлахгүйгээр зөвхөн нэр төдий хэмжээнд биш харин ядаж есөн үеэ мэдэх хэмжээнд хүрмээр байна. Мэдэхээр барахгүй шинэ үеийхнийгээ гэр бүл болох үеэс нь эхлээд зөв эхнэр, зөв нөхөр хоёрыг сонгох үедээ “ураг,удмын” төөрөгдөлгүй шийдэх нь гол асуудал болно.
Бариачийн ухаан
Гэр бүл болохоор шийдсэн залуу хос нь ардынхаа уламжлалыг баримтлах нь эмчид очихоос хавьгүй чухал гэдгийг санууштай болно. Одоо үед “бариач” гэдэг эрдэм, мэдлэгтэй хүн ховорджээ. Гэвч ахмадуудын дунд бариачийн эрдэм мэдлэгтэй хүн цөөвтөр бий буйзаа. Тийм “үнэмлэхгүй” мэргэн бариачийн тухай “Малчин Ө-гийнд ноён Ө зочлов” гэсэн баримтат тууж-д товч өгүүлсэн байгаа билээ. Тэрхүү Америк ноён уул нь гурван удаа гэрлээд тэр гурван эхнэр нь хүүхэд олоогүй салжээ. Тэгтэл ноён Ө монгол малчин өвгөнийд зочлож байх үедээ судсаа бариулжээ. Малчин өвгөн бариач хүн биш байсан ч гэсэн судас барих мэдлэгтэй нэгэн байжээ. Тэгээд судсыг нь барихдаа ноён Ө-г өөрийг нь үргүй хүн гэж мэдээд хэлжээ. Өвгөн малчин тэр ноёны зүүн гарын шууны судсыг бариад тийм “онош” тавихад ноён нь ичихдээ баруун гарынхаа судсыг бариулах гэсэн чинь өвгөн “баруун гараараа хүн ихэвчлэн хөдөлмөрлөж, хар ажил хийдэг тул судас нь доголдолтой байдаг учрыг өгүүлжээ.
Судасны нь цохилтыг эдгээвэл үртэй болох эсэхийг өвгөн малчингаас лавлахад засарч мэднэ л дээ, тэгсэн ч гэсэн охин л гарна гэдэгийг гэх хариу өгсөн байдаг. Тэрэн шиг гэрлэх гэж байгаа хос хоёр залуу юуны урд бариачаар судсаа бариулж хүү, охин хоёрын алийг эхлээд төрүүлэх эсэхийг бас үртэй эсэхээ мэдэж авах нь чухал учир болно. “Эмчид очоод xэлүүлэн авч болохгүй юм уу” гэсэн асуулт гарна. Үнэндээ эмч нар бол тийм асуултад оновчтой хариулт өгөх нь эргэлзээтэй юм.
Судас барих монгол ухааныг ашиглах, хөгжүүлэх нь ураг удмын үйлст үнэнхүү ач холбогдолтой юм.
Эцэг эрсийн сульдааг эцэслэе
Манай эрчүүд сүүлийн гуч гаруй жилд ихээхэн сульдаж эмэгтэйчүүдээс 9-10 жилээр богино наслах болсон тухайд өмнө нь дурдсан. Энэхүү сульдааны үндсэн хөнөөлийг үүсгэгч нь гурван гол дайсан байгааг нийтээр бараглан мэдэж буй билээ.
Нэгдэх том дайсан нь архидалт юм. Бараг бүх эрс тэр тусмаа залуучууд байнга архидан согтуурдаг болсон усан дайсантай. Яагаад “усан” гэж байгааг өмнө товч ярьсан. Архи гэж монголчууд ярьдаг тэр шингэн дайсан нь “водка” гэдэг орос нэртэй бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Орост ус, спиртийн найруулгаар хийж залуу цэргүүдээ байлдаанд оруулахад зоригжуулж байгаад дайны дараах жилүүдэд үргэлжлэн эрчүүдийг муу занд сургаж улмаар Монголчуудад халдан тархсан тэрхүү шингэн хорноос болж эрчүүдийн сульдаа яваандаа угсаа удамд тун ч том хөнөөл тарьсаар байна.
Зохиолчдоор л баримт авахад дэлхийн дайны дараах үеийн манай зохиолчид уран үгсэндээ ч хөөрсөн үү, ямар ч гэсэн толгой дараалан хундага өргөцгөөдөг болсон. Гэтэл зохиолчдын дунд архи уух нь байтугай бараг амсдаг ч үгүй ганц зохиолч байсан. Тэр бол ахмад зохиолч Бөхийн Бааст юм. Тэрээр архи амсалгүй ажиллаж бүтээсээр 95 наслаад саяхан хорвоог орхилоо. Ийм урт насалсан өөр зохиолч байхгүй. Тэгтэл бас цэргийн зүтгэлтэн хошууч генерал Гүржавын Алтангэрэл энэ онд 100 наслаад саяхан өөд боллоо. Үл архидахын үлгэр нь урт наслахын болзол хангасан хэрэг.
Архи гэдэг шингэн хорноос хол явбал эрчүүдийн сульдаа гэж үгүй болохнээ!
Үргүй болох үйлийн үр
Үргүй болох тохиолдол бол эрэгтэйд ч эмэгтэйд ч аль алинд нь учирч болох үзэгдэл юм. Үүнд юуны урьд эрчүүдээр эхэлдэг гэж болно. Учир нь үр тогтоох үйлдлийг эхлэгч нь эр хүн байдаг. Сүүлийн гуч гаруй жилд эрчүүд сульдаж, эмэгтэйчүүдэс 9 -10 жилээр богино насладаг болсныг өмнө дурдсан. Сульдсан тийм эрс эцэг болох ‘’ажлын’’ гол хэрэглүүр нь түрүү булчирхай юм. Энэхүү чухал булчирхай суларсаны улмаас тийм ‘’зовлонтой’’ эрээс хүүхэд олох горьдол байх аргагүй. Энэ тухай өмнө дурдсан. Тэрхүү түрүү булчирхайг манайд эмчлэх тохиолдол гэвэл мэс заслаар хөндөхөөс өөрөөр манайд аргалж чадахгүйд хүрдэг. Гэвч сүүлийн үед Хятад эмээр тэрхүү түрүү булчирхайг эмчилдэг хүн гарч ирээд байгаа. Түүний эмээр ‘’эмчилгээгүй болсон түрүү булчирхайг 14 хоногт эдгээсэн’’ гэж сонинд бичжээ. Тийм эмээр ингэж эмчлэхийг хүсвэл 9944-1388 утсаар эсвэл 9914-3814 болон 8044-1388 дугаартай утсаар ярьж болох юм байна. Хятад эмчээс өөр Super Prostale гэдэг ургамалын гаралтай эмийг Канад улсад хийдэг бөгөөд түүнээс өдөрт нэг ширхэгийг ууж 365 хоног хэрэглэдэг байна. Энэчлэнгээр түрүү булчирхайг эмчлэх боломжийг ашиглахад эрчүүдэд нэрэлхэх юм алга.
Эмэгтэйчүүдийн тухайд гэвэл ихэвчлэн завхайрлын улмаас яр, хүйтэн (тэмбүү) тусч үргүй болох ялангуяа биеэ үнэлэх гэж авгайлсан бэлэнчлэлээс ‘’доодохын өвчин’’ олж, хүүхэд олохоос халагдах нь сүүлийн үед тун ч солиоролд хүрч байна. Бараг насанд хүрээгүй яваа охидууд ‘’биеэ үнэлдэгтээ’’ хүрсэн нь гасалмаар болжээ. ‘’Биеэ үнэлэгч’’ охид 2002 онд 200-250 байсан бол 2006 онд 400-1,000 болон олширчээ. ( ‘’Хүрээ Хэмнэл’’ сонины 2006 оны No41-д)
‘’Аборт’’ гэдэг эхийнхээ хэвлийд хүүхэд устгагдах аюулын тухай өмнө өгүүлсэн. Ахин тодотгоход олон дахин үрээ хөндүүлсэн эмэгтэйчүүд ихэнх нь эцсийн дүнд үргүй болох тохиолдол элбэг боллоо.
Тамхийг багасгаж, хар тамхийг бүрэн хориглох, хэрэглэгчдэд гэм зэм хүлээлгэхгүй бол хүн амын ялангуяа эрэгтэйчүүдийн бие махбодь, сэтгэл санаа, эрүүл мэндэд харсаар байтал хохирол учруулсаар байгааг хязгаарлах ёстой.
Сүүлийн гучаад жилд хүн амын, ялангуяа үр хүүхдийн зүй бусын хорогдол их болж буй нь үндэстний маань ураг, удмыг шингэрэх аюултай бөгөөд үүнд автo ослоор амиа алдах нь 2001-2015 оны хооронд 70 мянга 722 хүн осолд өртсөнөөр 6,155 нь амь алдаж 17,882 нь гэмтэж 2014 оны эхний 10 сард 880 хүүхэд хөнөөгджээ. 1989 онд хүн амын хүүхдийн өсөлт хувь 77,4 байсан бол 2000 онд 58,2 болж 2010 онд 39,6 болтлоо буурчээ.
Амь насаа алдаагүй ч гэсэн бусад төрлийн осол, эндэгдэлийн харгайгаар иргэд, ялангуяа хүүхэд багачууд эрэмдэг, зэрэмдэг болсныг ‘’хөгжлийн бэрхшээлтэй’’ хэмээн ‘’авгайлах’’ болсон тийм хүмүүс 2015 он гэхэд л 120 мянган иргэд тэдний дотор 32 мянган хүүхэд тоологдсон бөгөөд тэдгээрийн дотор 15 мянган сонсгол дүлий, 14 мянган харах хараагүй, нийтдээ гучаад мянган хүн үнэндээ амь зуух, хөдөлмөрлөхөд маш хүндрэлтэй болчихсон хэрэг юм. Гуравхан сая хүнтэй атал 2010 он гэхэд л 59 гаруй 60 мянган хүн Mонголын харьяат иргэнээс гарч, 10-аад жилд 76 гадаад орны иргэдтэй 5,139 монгол хүүхэн, нөхөрт гарчээ. Үндэстэний урсгал гадагшаа нэмэгдэж улсад 5 хүний нэг нь ‘’дарга’’ 10 хүний нэг нь ‘’доодохын’’ өвчтэй боллоо шүү!
Үндэстнийхээ ураг удмаа хамгаалахад мөрдөх хуулинд орох санаа
Үндсэн хуулиас ч чухал үндэстнээ хамгаалах хууль өнөөгийн Монголд хэрэгтэй байна. “Удмын сангаа сэргээхгүй бол бид устах гээд байна” гэж хүн судлагч, доктор Ж.Батсуурь бичээд бас яриад түүнийхээ нэгэн голлох сэрэмжлэлийг “Манай хүн амын 97.24% нь шууд, 2,76% нь алсуур цус ойртсон” гэж түгшүүр зарласан билээ. Энэхүү аюулаас сэрэмжлэн хамгаалахын тулд “Үндэстнээ хамгаалах хууль” нэн даруй хэрэгтэй болжээ. Мөнхүү хуулийг боловсруулахад доктор Ж.Батсуурь, доктор М.Энхмаа нараар толгойлуулж, Mонголын Ураг, Удам, Уламжлалын холбооны тэргүүн Ж.Түдэвдорж, Төв аймгийн мөн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жадамба зэрэг болон хуульч эрдэмтэн хүмүүсийг оролцуулсан томоохон хамтлаг байгуулан ажиллуулах шаардлагатай юм.
“Үндэстнээ ураг удмаа хамгаалах хуулинд” Монголын ураг удамын уламжлалт сэргээн хэрэгжүүлэхэд иргэдийн үүрэг, хариуцлага, үйл хэргийг нарийвчлан тодорхойлох заалтууд орсон байвал зохино. Нөгөө талаар энд орох заалтуудаас гадна тодорхой тийм үйлдэлд саад тотгор болох үйлдлүүдийг хориглох мөн шинэчлэх хэрэг явдлуудыг тодорхойлох ёстой.
Тэдгээрийн заримыг дурдвал:
1. Ураг удмаа онохгүй таамаглан нэрлэх, тодорхойлох,
2. Цус ойртох 10 төрлийн өвчний зарим илэрсэн хүүхэд төрүүлсэнээ нуух, дахин давтах,
3. Том гүрнүүдийн “Үрийн банкнаас” үр авах, үрчлүүлэх зэрэг болой.
- Хүн амын өсөлтөд тээр болж байгаа “водка” технологиоор архи үйлдвэрлэх газруудыг хориглох, хаах
- Оронд нь одоо НҮБ-д бүртгэгдэж байгаа айргаар архи нэрдэг монгол уламжлалт аргаа дэлгэрүүлэх, үүнд: айргаар буюу сүүн төрлийн бүтээгдэхүүнээрээ таван янзын архи, тухайлбал: сувс, арз, борз, шарз, хорз эдгээр болой. Эдгээрийн хамгийн хатуулаг нь хорз буюу усгүй хар архи юм. Энэ монгол аргыг Голландынхан ашиглаад “Уиски” хийж дэлхийд алдаршаад байна. (Уиски гэдэг нь усгүй гэсэн монгол үг шүүдээ). Усаар биш (водка) сүүгээрээ (айраг) архидаж байх нь хавьгүй эрхэм билээ.
- “Үрийн хүйтэн банк” АНУ, Оросын жишгээр байгуулж өнөө үеийнхээ бие бялдар сайтай, санаа сэтгэл сийрэг бөгөөд цэвэр цустай эрчүүдээсээ үр худалдан авч хадгалцгаая!
- “Аборт” гэдэг муу ёрын үйлдлийг зогсоож (үнэхээр үр төрүүлэх боломжгүй нь шинжлэгдсэнээс бусдыг) абортлох хатуу зарчимтай болох хэрэгтэй
- Гэрлэлтээ бүртгүүлхээс өмнө хоёр хос бариачид очиж судсаа бариулж саналыг нь сонсож асуудлаа шийдэх нь ч чухал юм
- Харь орны хар, цагаан арьстай, насны их зөрүүтэй эрсийн эхнэр болохыг монгол бүсгүйчүүд хэтэрхий мөрөөдөж мөнгө, баялаг, эзэмшдэгт нь хууртахыг болгоомжлох, татгалзах
- Залуу эрчүүд, хүүхнүүд ураг, удмынхаа тухай мэдээллийг эцэг эхээсээ авч байх, эрдэмтдээр судлуулах талаар гэр бүл болохоосоо урьдаар анхаарч мэдлэгтэй болох үүрэг журамтай байх
- Нэгэнт гэрлэж айл болсон нөхцөлд гэр бүлийн тогтвортой, эхнэр, нөхөр үнэн сэтгэлтэй байж үр хүүхэд төрүүлсэн нөхцөлд тэрнийгээ хайрлан халамжилж , гачигдахгүй, ганцаардахгүй, гэмтэхгүй, гэнэдэхгүй, гутахгүй, гуйрамчлахгүй байлгаж өсгөх ёстой, үүрэгтэй тэр нь хуульчлагдсан байх ёстой.
- Манайтай харьцуулашгүй хүн амтай хойт хөрш Орос улсын Ерөнхийлөгч Путин Владимир Орос хүүхдийг АНУ-д үрчлүүлэхийг хориглосон зарлиг гаргажээ. Тэр байтугай жижигхэн Тува мужийг анхаарал халамжиндаа авч даргаар нь манай Элдэв-Очиртой хамт орос сургууль төгсөөд ирэхэд нь Сальчин Тогоог дэвшүүлж тавьсан бөгөөд тэр нь Туваг сайн удирдаж буй гэж Лениний одонгоор 6,7 удаа шагнаж байв. Нөгөөтэйгүүр Тувагийн иргэн Сергей Шойгууг дэмжин Оросын Батлан хамгаалах яамны сайдаар дэвшүүлэн ажиллуулсаар байна. Бас түүний охин сайд болжээ.
- Гэтэл манай урд хөршийнхөн (Хятадууд) гуч дөчин мянгаараа хүрч ирээд Монгол ажилчдын эрхлэж байсан ажлыг аваад хийж байхаар барахгүй 850 гаруй тусгай бодлоготонгуудыг манайд янз бүрийн замаар оруулж ирсэн бөгөөд харин тэднийг буцаасан юм. Дээр үед Богдхааны цайлган дээр хортой дарсыг Богдын нэрээр өргөн барьж тэрийг нь мэдэлгүй хэд хэдэн том зүтгэлтэн маань нүд аньсан байдаг. Харин тийм муухай үйлдэлийг нь мэдэж авсан гадаад яамны сайд Чинван Ханддорж тэрхүү хортой өргөлийг нь алдаж газар унагаасан байдаг. Гэвч түүнийг дайллагаас гарч шөнө харих замд нь хоёр этгээд цохиж алсан түүх бий. Тийм нүгэлт хөнөөлд тиймэрхүү аргаар Засагт Хаан Содномравдан, Сайн ноён хаан, анхны Ерөнхий сайд нарыг ч хорлосон байдаг. Тийм нүгэл хийж байхыг нь Богдхаан мэдээгүй гэх аргагүй. Тийм хүнийг Монголын Хувьсгалыг удирдсан хүн гэж одоогийнхон мэдэмхийрж айлдаад байх нь гайхмаар хачин!
“Ураг,удам” гэдэг бол зөвхөн энэ хоёр үгээр чанга яриад байвал бүтчих ч амаргүй хялбар ч зүйл биш бөгөөд өвөг дээдсийн маань эрт үеэс олон зууны турш үргэлжлэн боловсронгуй болсоор ирсэн гүн ухааны ойлголт шингэсэн үзэл баримтлал, ахуй амьдралын хууль юм. Тэр тусмаа өнгөрч буй зууны 25 дугаар оноос хойш мартагдах хандлагад орсон төдийгүй Европын өөр иргэншлийн нөлөө туссанаар буй амин чухал бас гээж, мартаж болшгүй үзэгдэл билээ.
Наад захаас нь дурдахад л Урианхайнууд, Олохонууд, Баяд, Харанууд, Мянгадууд, Хотгойдууд, Татарууд, Буриадууд, Хакасууд, Элжигэн, Жалайрууд, Хэрээдүүд гэх юмуу дарлиганууд гэхэд 15 нэр дурсахад нь толгой эргэм олон тул хожим сүүлийн үед гурван бүлэгт хуваан үзэж, хэрээдүүд, мэргэдүүд, халхууд гэх болжээ. Халхууд малчин талдаа, хэрээдүүд ажилчин чигтэй, мэргэд нь шашны хандлага голлож байсан хэрэг бололтой. Тэдний аж амьдрал, ёс заншилд ч ялгаатай содон зүйл байжээ. Тухайлбал жалайрууд малчин ахуй голлох тул хүндэтгэлийн хоол нь бууз биш хонины дал байсаар иржээ. Хамгийн хүндэтгэлтэй хүндээ хонины дал чанаж өгдөг ёс зүйтэй явж иржээ. Далыг хүндэт хүн нь зооглон мөлжөөд ясыг нь хаядаггүй, мэргэнд хэрэглэдэг байжээ. Далаар мэргэлж хэрэг явдлыг тун оновчтой тодорхойлдог байсан хэрэг юм. Бас жалайруудын дунд “чөмөгний ёс” гэж байжээ. Өндөр настай болсон хүн өөрөө хүсвэл хонины чанасан “дунд чөмөгөөр” ам дүүрэн үмхэн өрөм шар тосоо хойноос нь гудруулж өөд болдог байжээ.
“Ханан гэрээсээ холдож
Хадан гэртээ ойртлоо!” гэж гудруулах настан нь хэлдэг байжээ. Тэр нь дунд чөмгөө гудруулах хүсэл юм. Настанг гудрах дунд чөмөгийг хүүхэд залуус, хүүхнүүдэд идүүлдэггүй ёстой байжээ.
Малчин бус буюу ялангуяа үхэр голлон өсгөдөг хүмүүсийг Оросууд Якутууд (як-сарлаг) гэж нэрэлсээр саяхан болтол тэр л хэвээрээ байлаа. Харин саяхны өөрчлөлт болсоны үр дүнд якутууд нь эрт цагаас нь уламжлалтай хуучин нэрээ хэрэглэж эхлэв. Тэр нь “саха” гэдэг эрний уламжлалт “Саха монгол” юм. Энэчлэнгээр нарийвчлан судалбаас “Ураг удмын” түүх соёлд мартагдаж гээгдсэн юм олон бөгөөд эргэн харж судлууштай ажээ.
Хорьдугаар зууны хоёрдугаар хагасаас хойш 600хан мянган хүнээ 3 сая болтол нь өсгөж чадсан Монголчууд шинэ зууны эхний хорь хүрэхгүй жилд хүн амынхаа өсөлтийг өөрснөө зогсоож үр хүүхэд төрүүлэх буянаа хааж даруй нэг сая 500 мянган гэм зэмгүй нялх үрсээ эх эцгийнх нь зөвшөөрлөөл “аборт” гэдэг нүгэл хөнөөлөөр устгасаар байна. Ийм нөхцөлд удам, ураг гэж ярихад хуурамч худалчийн явдал бөгөөд шинэ зуунд хүн болохдоо урьд зуунаас оюун ухаан, хүч чадлаар давж гарах хувь тавилантангуудаа хорвоог харуулалгүй эхийнх нь саванд устгуулах “зүй ёсын бус хорогдлыг” Польш улсын жишээгээр хориглох хуультай болох ёстой болоод байна. “Үр хөндөгч” гэдэг алуурчид нялхсыг 1-2 сартайг нь 30-40 мянга, 2-4 сартайг нь 40-80 мянга 4-6 сартайг нь 90-200 мянган төгрөгийн авлига авч байж үйлддэг байна. Нэгэнт олоод савандаа тээж яваа үрээ яагаад хөнөөлгөж байгааг нь эхчүүдээс асууж судлахад 90 хувь нь өөрийн хүсэлтээр гэж хариулжээ. Бас 25 хувь нь санхүүгийн боломжгүйгээс гэж хариулжээ. Өөрөө хүсээгүй юм уу санхүүгийн боломжгүй юм бол хүүхэд олохгүй байхыг нэг хэсэгтээ тэвчмээрсэн. Гэтэл судалгаанаас үзвэл гурван эмэгтэйгийн нэг нь жилдээ нэгээс хоёр удаа үрээ хөндүүлдэг, нийт нөхөн үржлийн мянган эмэгтэй дутамд зуун хорин тав нь үр хөндүүлжээ. Гадаадыг дуурайж хуулбарласан энэхүү “аборт” гэгчээр хичнээн суут Монгол хүмүүсийг эхийнх нь хэвлийд хурц мэсээр устгасан болоо гэж санаа зовмоор зүйл шүүдээ энэ бол!
Хүн амын, тэр тусмаа үр хүүхдийнхээ “ёс бусын хорогдлыг” улс юм бол түүний удирдагч нар анхаарч арга хэмжээ авахгүй өчнөөн жил “алуурчдыг” өөгшүүлж суудаг нь бас нэгэн төрлийн “алмайрал” билээ. Нөгөө талаар эхээс амьд гарч хүн болж яваа нялх үрсээ авто осол, хоол ундны хордлого, түлэгдэл, элдэв өвчлөлөөс болон зэрэмдэглэхээс хамгаалах, тийм зовлонд учирсанд нь үзүүлэх бололцоог сайжруулж, эм тан, багаж төхөөрөмжтой болох, ялангуяа нүдний хараагүй болсон чих нь сонсголгүйдсэн, хэл нь гэмтэж ярих боломжоо алдсан хүүхэд багачуудыг Брайлийн тэмтрүүлэх багажаас эхлээд (манай улст Канадаас ирсэн ганц тэмтрүүл байгаа) хөгжингүй орны багаж, хэрэгслүүдээр хангууштай. Дохионы хэл заадаг цөөхөн буянтай багш нараа ч урамшуулж, шагнал урамшил олгож, цалингий нь ч гэсэн нэмж байвал тэд харах хараагүй, сонсголгүй дүлий, ярианы эрхтэн боломжгүй хүүхдүүдийг хүний зэрэгтэй болж, өөртөө ч улстаа ч буянтан болоход нь ач тустай болох шүү дээ! Төр засагт одоо шинээр сонгогдох зүтгэлтнүүд үнэнхүү үндэстнийхээ ураг, удмыг бодсон гэгээн сайхан бодлого гаргаж хэрэгжүүлэх буйзаа!
Төгөсгөлд
Л.Түдэв миний тухайд гэвэл: Жалайр,(залаа эр) овогтон халх малчины хүүхэд билээ. Дарьчиний 15 аймгаас үлдсэн зургаагийн нэгэн бол залаа эр (Жалайр) овогтонууд юм. Тэдгээр нь:
1. Урианхан
2. Олхонууд
3. Элжигэн
4. Баяуд
5. Хараанууд
6. Жалайруул болой.
Жалайр гэж дуудагддаг болсон Залаа эр овог өөрөө 10 аймаг, отог юм.
Чингис хааны мянганы 88 ноёдын 9 нь Жалайр 5 нь баарин овогтон байжээ. Жалайр нь (Залаа эр) цэргийн ар талыг хамгаалж байлддаг үүрэгтэй учир тэдний залай нь байжээ.
Жалайрын сайн эр гэж алдаршсан Мухулай жанжин бол хойт Хятадыг захирагчаар томилогдон ажиллаж гавьяаны Гоован цол, хар сар бүхийн цагаан туг, алтан ташгаах шагнагдсан цэргийн хүн байжээ.
Хожим нь Хан-Тай Шар нурууны есөн сахиулын нэг нь Жалайрууд байжээ. Нөгөөдүүл нь Баарин, Урианхан гээд л найман сахиул байжээ.
Эхнэр Н.Цагаач маань хотгойд овог бөгөөд Хөвсгөл аймгийн хойт хязгаарын омгийн малчин гаралтай бөгөөд нөхөртэйгөө цус ойртоогүй учраас гурван хүүхэд (хоёр охин, нэг хүү) төрүүлсэн эх юм. Төрүүлсэн гурван хүүхэд нь тус бүр гурав гурван охид голдуу хүүхэд төрүүлж өсгөсөн билээ.
Говь алтайнхан бол ураг төрлөө ерөнхийд нь мэддэгээс гадна цус ойртолтын тохиолдол тун ховор хүмүүс гэж болно. Гэрчилэгчийг холоос эрэлтгүй, Монголын ураг удам уламжлалын Холбооны тэргүүн Ж.Түдэвдорж гуай гэхэд л Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын хүн бөгөөд өндөр өвөө нь Гэрсэн хунтайж гээд л цаашаа явдгаа тэрээр сониндоо уг удмаа дурсан бичсэнээс тодорхой буюу.
Ураг төрөл, удам угсааны асуудлыг хөндөж багагүй ажилан их зүтгэл гаргасан эрдэмтэд хоёрхон байгаа билээ. Харин Ж.Түдэвдорж, Н.Дуламсүрэн, Д.Цээсэд нар “Ураг удам” сонин гаргаж бага бус зүтгэл гаргаж байгаа сайшаалтай сурталчилгаа хийж буй хүмүүс юм. Тэрхүү ажил үйлсээ бас хуульчлан зааж өгөх нь чухал юм.
Ургийн бичгээ хөтөлхийг 1925 онд тусгай тогтоолоор хориглосон болохоор одоо үед бие даасан хууль гаргаж хэрэгжүүлэхээс аргагүйг харгалзан үзвээс нийцтэй юм.
Аймаг бүр оршин суугчдынхаа ураг удмын бүртгэлийг одоо ба өнгөрсөн байдлаар нь судалгаа гаргах бүрдүүлэх ажлыг аймгийн удирдлагууд 2 жилийн дотор хийж гүйцэтгэх үүрэг хуульд заах нь чухал байна.
Жич: Одоогоор Монголын бараг хагас сая иргэд янз бүрийн нөхцөлд сууж ажиллаж “дүрвэгсэд” гэж болохоор байдалд сууж байгааг тогтоол үйлдэхдээ анхаарч үзэх нь бас чухал билээ.
“Үг үнэмшилтэй ч худал мэт болдог
Үйлдэл үнэмшмээргүй ч үнэн болдог” гэж ахин давтая.
Хүнийг өөрийг нь өөрт нь уусгах зургаан аюулыг юм боддогүй, хөнгөмсөг хүмүүст сануулахад:
1. Хүнээр уусгах
2. Хүнсээр нь уусгах
3. Өвчнөөр уусгах
4. Мөнгөөр уусгах
5. Шүтлэгээр уусгах
6. Өөрт нь уусгах
Аргыг зальтангууд хэрэглэдэг болсон шүү! Бүү март!
- 70 гаруй сая малтай болоод байгаа мөртлөө хүнсний зүйлийн 70 орчим хувийг гаднаас авч байгаа маань “хүнсээр уусахад” тун ойрхон байгаа хэрэг
- Хагас сая иргэд маань гадаад орнуудад амьдарч 5140 мянган монгол хүүхэн харийн эхнэр болоод байгаа нь “хүнээр уусах” хурдац мөн бизээ
- Арван хүний нэг нь тэмбүүтчихээд байгаа нь “өвчнөөр уусах” ёр бизээ
- Эрчүүдийн 50 хувь нь донтсон архидагчид болчихоод байгаа нь “өөртөө уусч” буй
- Ганц хоёрхон буддийн сүмтэй байсан орон гэнэт 700-д сүм байгуулсаны 200-д нь христийн сүм, голдуу бүсгүйчүүд тэнд очдог болсон нь “шүтлэгээр уусах” шинж мөн гэлтэй
- Нөгөөх “мөнгөөр уусахыг” бол тайлбарлалтгүй зүйл болчихсон шүү дээ.
Ингээд л бодоод үзэхэд хүмүүс уусах,уусгахад энэ 6 хаалгыг манайхан аль хэдийн нээчихсэн гэхээр байгааг анзаарахгүй яваа мэт санагдах ажээ. Ураг удам маань мөнхөөс мөнх оршин тогтноосой, хурай, хурай!
“Ураг удам” сонины захиалгаар
Хөдөлмөрийн баатар
Соёлын гавьяат зүтгэлтэн
Доктор Лодонгийн Түдэв

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах