Цагаагчин гахай жилийн хувьсгалын гол удирдагчид

Цагаагчин гахай жилийн хувьсгалын гол удирдагчид (Товч) дэлгэрэнгүйг Цагаагчин гахай жилийн хувьсгал Хэрээд Л.Жамсран номноос үзээрэй
Сайныг удирдагч Ханддорж
Чин улсын хууль ёсоор 23 насандаа өвөг эцэг Цэрэндоржийнхоо хошууны засаг ноёны тушаал, хошой чин ван цолыг залгамжилж 28насандаа аймгийн жанжины зөвлөх, 31 насандаа аймгийн жанжинаар тус тус томилогдсон.

1915 оны эхээр үндэстний эрх чөлөөний хувьсгалын гол удирдагч, Олноо өргөгдсөн Монгол улсын Гадаад яамны анхны сайд , манай оронд иргэний ерөнхий боловсролын сургуулийг үүсгэн хөгжүүлэхийг санаачлан дэмжигч Ханддорж бусдад хорлогдон нас барсан.



Чин сүжигт Цэрэнчимэд тэргүүн сайд
1872 онд Жибзундамба Хутагтын их Шавийн яамны харьяат, харц ардын гэрт төрсөн бөгөөд бага наснаасаа хийдэд шавь болон сурч, буддын шашны сургааль, төвд Монгол хэл, үсэг сурч яамандаа бичээчээр ажиллаж байсан.Улмаар шаргуу оролдлого, хичээнгүй нягт ажиллагаагаараа шалгарч шашны хурлын захиргааны хэрэг эрхэлдэг да лам хэмээх том албан тушаалд дэвшин ажилласан.Тэрээр хувьсгалын үйл хэрэгт оройлон оролцож дотоод ямны сайдын алба хашихын хамт иг гүрнүүдийн улс төрийн бодлогыг сөрөн зогсож байсан юм.Цэрэнчимэд бол 20-р зууны эхээр Монголд гарсан үндэсний эрх чөлөөний хувьсгалын нэгэн удирдагч байсны хувьд нийт Монголын бүрэн тусгаар тогтнолд үнэнхүү туслах хүчийг цөхрөлтгүй хайж байснаас биш үндэсний эрх ашгаа огоорч, аль нэг харь орны эрхшээлд орох чиг баримталж байгаагүй чин шударга эх оронч зүтгэлтэн байсан юм


Чин зүтгэлт Хайсан дэс түшмэл
1857 онд өвөр Монголын зостын чуулганы харчин баруун хошуунд төрсөн.
1902 он хүртэл нутагтаа нүүдэллэж ирсэн цагаач хятадуудтай тулалдаж улмаар хавчигдан гадуурхагдаж Харбинд амьдарсан.Монгол ,хятад, манж хэл бичиг сайн эзэмшсэн. Хятадын эртний уран зохиол, хууль цааз, тухайн үеийн олон улсын байдал зэргийг сайн судласан мэдлэгтэй нэгэн байв. Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээх санаачилгыг Ханддорж, Цэрэнчимэд нарын хамт гаргаж Богдыг ятгаж дийлсэн. Улмаар цагаагчин гахай жилийн хувьсгалд идэвхтэй оролцож байсан.Олноо өргөгдсөн Монгол улсын дотоод яамны дэд сайд байсан.Баруун хязгаарыг чөлөөлөх тулаанд оролцож байсан. Мөн Манлай баатар Дамдинсүрэнгийн хамт Өвөр Монголыг чөлөөлөх дайнд Монголын нэгдсэн цэргийг удирдан тулаанд орж 250 гаруй их бага тулаанд өөрсдөөсөө үргэлжид хүн, зэвсэг, техник хол илүү дайсныг ялж явсан. Чин зүтгэлт Хайсан бэйс 1917 онд өвчнөөр нас барсан


Жибзунбамба хутагт
1870 онд төрсөн. 23-р буюу Монголын 8-р Жибзундамба хэмээн сонгож 1874 онд 10 сарын сүүлээр Монголд авчирч хутагтын ширээнд залсан. Тухайн үеийн Монголын шашин, оюун санааны тэргүүний хувьд эрх мэдэл өөрийн сүр хүчээр Монгол туургатанг нэгэн туган дор нэгтгэж тусгаар тогтнолоо сэргээх үйлсийг голлон удирдсан.Хувьсгалын гол удирдагч нарыг хөхүүлэн дэмжиж хамтран ажилласнаар тодорхой үр дүнг бий болгосон.Олноо өргөгдсөн Монгол улсын хаанаар өргөмжлөгдөж улмаар Монгол туургатанд нэгдэн нягтарч эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө босох цаг болсон хэмээн лүндэн буулгасан нь түүхэнд түүнийг өнө мөнхөд хүндэтгэн хайрлах алдрыг авчирчээ.Жибзундамба Монгол үндэстний ирээдүй эрх чөлөө сайн сайхны тусын тулд Монголын баатарлаг эх орончидтой ухаан санаагаа нэгтгэн тэмцэж явсан нэгэн билээ.Тэрээр 1924оны 5.24 нд өвчний учир нас барсан байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах