Дэлхийн 3-р дайны золиосууд

Дэлхийн 3-р дайн буу зэвсгээр биш үзэл суртлаар дайтсан учир *хүйтэн дайн* гэж нэрлэсэн гэвэл 1945 оны тухайн үед АНУ-ын тагнуулын төв газрын дарга байсан Аллен Далласын элсэн үг цаг хугацааны хувьд уг дайныг эхлэн зарласан үг, утгга агуулгын хувьд уг дайн үүсэл өрнөл, явцыг товч бөгөөд тодорхой онч мэргэнээр урьдчилан төлөвлөж хэлсэн үг, *хүйтэн дайн* чухам л энэ хэдхэн өгүүлбэрт л багтсан хөтөлбөрийг ягштал хэрэгжүүлсэн болох нь харагдаж байна. Дэлхийн 2-р дайн дуусах нь тодорхой болж , дайны дараа хэн юу хийхээ бодож эхлэн байсан яг тэр мөчид тэрбээр ингэж хэлжээ: Дайн дуусах нь ээ.Бүгдээрээ сэхэл авч тохиноцгооно.Харин бид байгаа бүхнээ , бүх алт, эд баялгын хүчээ хүмүүсийг завхруулах, маанагтуулахад зарцуулах хэрэгтэй. Хүмүүсийн ухамсар, тархи гэдэг өөрчлөх боломжтой эд.Чухам тэнд замбраа гүйдэл үүсгэж бид үнэн юмыг хуурамч зүйлээр сэмхэн сольж , тэр хуурамч үнэнд хүмүүсийг албаар итгүүлэх болно. Яаж гэвэл? Бид өөрсөдтэйгээ ижил бодолтнуудыг холбоотноо Орос орны өөрийнх дотроос олж болох юм.Ингэвээс газар дэлхий дээрхи энэ нугаршгүй ард түмэн сөнөх,
түүний дотоод ухамсар нь эргэлт буцалтгүй эцэслэн мөхөх хэмжээлшгүй их цар хүрээтэй эмгэнэлт үйл явдал ар араасаа хөврөх болно.Тухайлбал утга зохиол, урлагаас нийгэмч шинжийг нь аажим аажмаар зайлуулж , уран бүтээлчдийг төсөөрүүлэн, тэдний ард олны гүнд болж байгаа үйл явцыг шинжиж үздэг...дүрсэлн харуулдаг хүслийг нь замхруулах хэрэгтэй.Утга зохиол, театр, кино бүгд хүний хамгийн бүдүүлэг мэдрэмжийг дүрслэдэг, өргөмжилдөг байх болно.Бид садар самууныг дээдлэх, хүчирхийлэл, яргалал, урвах хөрвөх зэрэг нэг үгээр хэлбэл ёс суртахуунгүй юм бүхнийг хүний оюун ухаанд зоож өгөх, тэдгээрийг *урлан бүтээгчид*-ийг бүхий талаар дэвэргэж өргөмжлөх хэрэгтэй. Төрийн удирлагад бид эмх замбараагүй, учир нь үл олдох байдлыг бий болгоно.Бид түшмэдийн тэнэглэл, хээл хахууль авагчид, дэг зарчимгүй юм бүхнийг үл анзаарагдах байдлаар гэхдээ идэвхтэй бөгөөд байнга өөгшүүлэх ёстой. Хүнд суртал, чирэгдэл төвөг бүхэн байвал зохих мэтээр хэвшигдэнэ.Шударга байдал, дэг ёс шоологдож хэнд хэрэггүй болж, өнгөрсөн үеийн хоцрогдол болон хувирна.Балиар ааш, балмад зан, худал хуурмаг, заль мэх, согтуурал хөлчүүрэл, мансуурал, нэг нь нөгөөгөөсөө цэрвэх адгуусан айдас, ичгүүр сонжуургүй байдал, урвах шарвах, үндэсэрхэх, ард түмэн хоорондын дайсагнал, ялангуяа Оросын ард түмэнд хандах дайсагнал, үзэн ядалт энэ бүхнийг бид маш чадварлагаар, үл анзаарагдах байдлаар соёолуулна.Энэ бүхэн зүсэн зүйлээрээ дэлгэрэх болно.Гагцхүү цөөхөн нь маш цөөхөн хэсэг нь юу болж байгааг ойлгох таамаглах биз.Гэвч тийм хүмүүсийг бид аргагүй байдалд оруулж, доог тохуу болгож, тэдгээрийн талаар ташаа ойлголт бий болгон, нийгмийн шаар гэж зарлах аргыг олно. Оюун санааны үндсийг таслан, ардын ёс суртахууны суурь дэвсгэрийг устгах болно.Тийм байдлаар бид насны үе үеээр нь ганхуулна.Хүмүүсийг хүүхэд үеээс нь залуу насанд нь авч, гол тулгуурыг залуучуудад чиглүүлэн , тэдгээрийг хувиа хичээгчид , биеэ тоогчид садарлан самуурагчид, эх оронч бус үзэлтнүүд болгон хувиргана..../1945 онд АНУ-ын Тагнуулын төв газрын дарга байсан хожим нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болсон Аллен Далласын 1945 онд хэлсэн үгнээс Оросын Краснодарын хязгаарын Губернатр Кондратенко-ийн авсан ишлэл/
Ийм зүйлийг уншаад эргэцүүлэн бодоход дэлхийн 3-р дайн болбоос бүх хүн төрөлхтөнг хамарсан мэт санагдах бөгөд түүнд өртөж насны үе үеээрээ ганхсан олон үндэстэн ястнаас дайны хамгийн анхны цохилтыг амссан одоо 60-70 настай ахмад үеийнхэнд нийт дүр зураг илүү тод эргэн дурсагдаж байна. Үнэхээр одоогийн утга зохиол ,театр ,кино, телевизэд нийгэмч шинж нь зайлуулагдсан хамгийн эгэл, болхи толхи, бүдүүлэг мэдрэмжийн дүрслэл, төрөл жанр давамгайлан садар самуун, хүчирхийлэл, аллага таллага, урвах шарвах зэрэг ёс суртахуунгүй юм бүхэн хүний оюун санаанд ялангуяа залуучуудад зоогдож байна, чихэгдэж байна.Үндэстний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгч АЗИ, Африк,Латин Америкийн олон оронд 40-50 иад оноос тасралтгүй үргэлжилж байгаа төрийн удирдлагад үүсэх замбараагүйдэл, учир нь үл олдох байдал дэлхийнх болон хавтгайрчээ.Хүнд суртал, түшмэдүүдийн тэнэглэл, хээл хахууль хавтгайрч эндээс гарах гарцыг хайсан дэлхий нийтийн төсөл, зөвөлгөөндөө хүрээд байна.
Шударга амьдрахаас улам олон хүн няцаж шантрах болжээ.Балиар ааш, балмад зан, заль мэх, согтуурал, мансуурал, завхайрал зүсэн зүйлээрээ дэлгэрч энэ бүхнийг хэтэрлээ, дэндлээ, үүнээс сэргэмжил болгоомжил гэж харанга дэлдээд ч бүрэн ухаарч байгаа юм алга.Их л бол нэг шогшроод нэг толгой сэгсрээд өнгөрөх нь тэр.Үндэс угсааны онцлогтой ёс суртахууны суурь устах нь.Хувиа хичээгчид, садарлан самуурагчид, биеэ тоогчид,эх оронч бус даяарчилах үзэлтнүүд, ардчилал эрх чөлөө, хүний эрхээр далимдуулж хэт даврагсад олширч байна. Ухаан сэргэг, мэлмий тунгалаг байхтун түмэн олон минь! Мөнх хөх тэнгэр ивээх болтуухай.
А.Туваандорж

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах