Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...

Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л ах дүү хамаатан садантайгаа нийлээд Монгол улсыг бүрэн хянаж аалзны тор мэт…

Дээхэн үед Баян-Өлгийн аймгийн урианхай ястанууд амьдардаг Булган сум, Хөвсгөлийн цаатангууд нутагладаг Улаан тайгад очсон хүмүүс цус нь ойртсоны улмаас гаж буруу хөгжилтэй болсон хүмүүн бусын амьтадыг харсан тухайгаа толгой сэгсрэн ярьцгаадаг байв. Гэвч сүүлийн үед зөвхөн дээрх хоёр газар ч биш алслагдсан аймгийн зэлүүд сум болгонд цус ойртолт газар авч байгаа тухай олон жишээ баримт дурдагдах болсон билээ. Тэгвэл цус ойртолт зөвхөн ард иргэдийн дунд ч биш төрийн албан тушаалд ч хүртэл халдварлан ужиграад хагас дутуу эрэмдэг зэрэмдэг албан хаагч нарыг үй олноор нь бий болгож байгаа талаар ярьж бичихгүй байх аргагүй болжээ. Өнөөдөр нэг яам тамгын газар л гэхэд дээрээсээ аваад доошоо үүдниихээ жижүүрийг хүртэл ах дүү, танил тал, хамаатан садан, нутаг нугын сүлбээгээр зайгүй хэлхэгдэж дууссан байна. Иймэрхүү гэр бүлийн сүлжээнд орсон яамд төрийн ажлыг гэхээсээ илүү хувийн ажлаа өмнөө тавьж хөрөнгө мөнгө шамшигдуулах нь хэнд ч тодорхой. Жишээ татахад хамгийн их цус ойртсон яам бол ЭМЯ байна. Хүү бэр хоёроо шууд дэргэдээ татан ажилд оруулсан ЭМЯ-ны сайд асан П.Нямдаваагийн үеэс эхлээд эдүгээгийн сайд Батсэрээдэнг хүртэл цус ойртолтын хэдэн давхар сүлжээ энэ яаманд үүссэн гэж үздэг. Харин Л.Гүндалай сайд болмогцоо эрүүлийг хамгаалах салбарын энэхүү эрүүл бус тогтолцоог гярхай ажиглаж “цус ойртсон” ажилчдыг хайр найргүй намнаж эхэлснээс болж огцорсон гэж ярьцгаадаг юм. Эдүгээ төрийн өндөр нам ямар ч алба хашиж буй хүмүүс өөрсдийн үр зулзагаа тогтвортой цалинтай, төслөөс боломжийн мөнгө цохичихдог, нэг их хийж сүйд болоод байх юмгүй амар албанд үе залгамжлуулахын тулд дээд сургууль төгссөн нэр зүүмэгц нь щууд л дэргэдээ татан авч байгаа үзэгдлийг хаа сайгүй харж болно. Зөвхөн нэг яаманд он удаан жил ажиллаж байгаа хүмүүсийн овог нэрийг жагсаагаад харахад л дандаа хамаатнууд болох нь шууд анзаарагдахаар байна гээд бодчих. Ийнхүү төрийн яамдыг гэр бүл, ах дүүсийн цуглуулга болгож хувиргахад чухал нөлөө үзүүлдэг хамгийн том хүнийг нь халлаа ч гэсэн түүний оронд шинээр ирсэн сайд ахиад л өөрийн танил тал ах дүүсээ цуглуулдаг уламжлал бий болжээ. Ер нь ганц төрийн яамд төдийгүй нийслэлийн тохилог дулаахан албан тасалгаа болгонд үе залгамжилсан бэртэгчингүүдийн үр удам хачиг хувалз шиг наалдан шигдэж жоом бясаа мэт үржин өссөөр ухаант дээдсийн хүчирхэг оюунаар хөдөлгөдөг байсан төрийн ажлыг цаасан дээр тавьсан хэдэн хоосон тоо болгоод дуусгаж байгааг шинийг хийх гэж яваа хүмүүс мэдвэл зохилтой. Зөвхөн нийслэл хотод ч бус хөдөө аймаг сумдад хүртэл насаараа дарга, удирдах алба хашин төрийн мөнгөөр тоглож явсан хүмүүсийн үр удам хуучны тайж язгууртанууд шиг үе залган малчдын толгой дээр сандайлж яваа нь албаны цус ойртолт Монголд эрх ямбийн бүхэл бүтэн давхраа тогтоосныг харуулна. Бүр нарийн яривал 1990 оноос хойш дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л ах дүү хамаатан садантайгаа нийлээд Монгол улсыг бүрэн хянаж аалзны тор мэт хэрэн сүлжээд атгандаа хийчихээд сууж байна гэхэд хилсдэхгүй. Төрийн албаны өчүүхэн нэг түшмэлийн уг гарвалыг сөхехөд л дөчин мянгатын байр луу хөтлөөд очих жишээтэй. энэхүү цус ойртолтын үр хөврөл нь та бидний ҮЛ ТЭВЧИЕ хэчнээн хашхичаад ч өөрийн эрхгүй далан таваар бууж өгеед буй Авилгал юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах