Маяа,Инкийн соёл иргэншил

Монгол нутагт 3,7 сая жилийн өмнө балар эртний хүний өвөг амьдарч байсныг археологийн олдвор нотолдог. /Орхон голын хөндий Шаамараас 1974 онд хүний өвөг мичний доод эрүү олджээ. Иймээс Монгол орон хүн төрөлхтөний өлгий нутаг байсан гэж үздэг./ Мөн 750-800 мянган жилийн тэртээ эртний хүний өвөг Монгол нутагт амьдарч байсныг археологийн шинжлэх ухаан нэгэнт нотолсон. 1,8 сая жилийн тэртээ амьдарч асан хүний өвөг галыг нэгэнт эзэмшсэн байв. Орчин үеийн хүн буюу хомо сапенс /Homo sapiens/ 40000-45000 жилийн тэртээ өөрийн төрхийг олсон гэж үздэг. Тэгвэл Монголын уугуул нутгаас олдсон археологийн олдворууд 34000 жилийн тэртээ Монгол нутагт амьдарч байсан хүн урлагийн бүтээл туурвих түвшинд хүрсэн байсныг илтгэнэ. Харин 18000 жилийн тэртээ Монгол нутагт амьдарч байсан хүмүүс цаг тооны бичиг зохиож байжээ.
Монгол нутагт амьдарч асан уугуул хүмүүс 25-30 мянган жилийн тэртээ газар зүйн их нээлт хийж, Шинэ тивийг /Америк/ анх зорьжээ. Хүн судлал, эртний судлал, угсаатны зүйн судлал, геологи, газар зүй судлалын олон зүйлийн шинжилгээний баримтаас үндэслэн хамгийн эцсийн мөсдөл арилсны дараа Ази тивээс хүн нүүдэллэж, Берингийн хуурай газраар дамжин, Америк тивд очиж хүн амтай болгожээ гэж үздэг. Ази, Америк хоёр тив тийнхүү хуурай газрын хүзүүвчээр нийлж үргэлж байснаа 10 мянган жилийн өмнө тэр хүзүүвч доош сууж, Чукот, Аляск хоёр хойг болж Берингийн хоолой үүсчээ.
Төв азиас нүүдэллэсэн хүмүүс тийнхүү шинэ тивийг нээж, өөрийн соёл иргэншлийг цогцлоон байгуулж МЭ – ний 15-р зуунтай золгосон байна. Энэ бол Хүн төрөлхтөний хувьд газар зүйн анхны том нээлт байлаа. Төв азийн уугуул хүмүүс хожим нь ч тэдэнтээ харилцаатай байсан байж болох талтай.
Эртний Монгол, Индиан хоёр үндэстэний тэнгэр газар, нар сар тахин шүтэх ёс журам адилхан байдаг шиг саран дээрх олон толбыг Монголчууд туулай дүрст толбонууд гэдэг байхад Индианы омог аймгууд сарны тэр толбонуудыг бас туулай дүрст толбонууд гэдэг байна. Индианы нялх хүүхдүүд хондлой дээрээ “Монгол толботой” төрдөг, тэдний бүх хүний чихний хулхи нь Монгол арьстаны чихний хулхиний найрлагатай яг ижил болох, тэдний бие мохбодын бүтэц тэргүүтэн хүн судлал, угсаатны зүй, домог уламжлал, хэв заншил, хэл аялгуу, омог аймгийн нэрс зэрэг нь Монгол арьстантай буюу Монголтой адил төстэй болох нь олон зүйлийн шинжилгээгээр аргагүй Монгол, Индиан хоёр Үндэстэн нэгэн гарал үүсэлтэй болохыг нотолж буй юм.
Хүн төрөлхтөнийг арьсний өнгөөр нь хар, шар, цагаан хэмээн гурван үндсэн хэв шинжид хуваадаг бөгөөд арьстнуудын чихний хулхины найрлага өөр өөр байдгийг нэгэнт шинжлэн тогтоосон байна. Индианчууд нь шар арьстан буюу Монгол арьстан болхыг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлын үр дүн нотолжээ.
Дундад зуунд буюу 15-р зуунд Америк тивд Европынхон анх очиход тэнд бүгд 50 сая гаруй хүн амтай Нахуатель, Инк, Ацтек, Маяа зэрэг олон улс гүрэн тохилог сайхан нийслэл хотуудтай, бичиг үсэгтэй, өндөр соёл боловсролтой, боловсон улс гүрнүүд байжээ. Одоогоос 8300 жилийн тэртээ Индианчууд Хүн төрөлхтөний түүхэнд анх удаа төмс тариалж байжээ. /Одоогийн Перугийн нутагт/
XVI-р зуунд Испаничууд Мексикийн эрэгт буухдаа тэндхийн олон сайхан хот тосгон, сүм дуган, орд харш, зам далан, суваг шуудуу, алтан эдлэл сэлтийг үзээд шүүрш алдан гайхаж байжээ. Одоогийн Мексик, Гватимал улсын газар нутагт мандан хөгжиж байсан найрсаг зочиломтгой Индианы Маяа улсын гайхамшигт соёлыг алтанд шунасан испанийн цэрэг үнс нурам болгон устгасан байна. Тэд Маяагийн хот тосгодыг галдан шатааж, аюултай гэж үзсэн хүн бүрийг хядаж, үлдсэн хүн ардыг насан туршид нь боол зарц болгон христосын шашинд албадан оруулж, хэдэн мянганы турш цэцэглэн хөгжиж байсан түүх соёлыг нь зориуд санаатай үүрд мартуулхыг хичээж байжээ. Тийнхүү Маяагийн ард түмний олон мянган жилийн түүх соёл, оюуны асар их өв болсон бичмэл дурсгал, зохиол бүтээлийг Испанийн дээрэмчид устгасан байна.
Ацтекийн одон орны эрдэмтдийн бүтээсэн цаг тооны бичиг нь Эртний Ром улсын цаг тооны бичгээс илүү нарийн тодорхой байжээ. Энэхүү Индианы эртний Маяа улсын соёл иргэншлийг Хүн төрөлхтөний соёл иргэншлийн нэгэн том голомт мөн болохыг өнөөдөр шинжлэх ухааны нээлтүүд нотолж, Хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрчээ.
Испанийн алан хядагчид 1533 оны орчим Андын нуруунд гарч Өмнөд Америкт цэцэглэн хөгжиж байсан Индианы Инк улсыг мөн хүйс тэмтрэн хядсан юм. Ерөөс Хойд, Өмнөд Америк Тивийг нээж, тэрхүү газар нутагтаа даруй 25 мянга орчим жил оршин амьдарч, олон олон улс гүрнийг байгуулан цэцэглэн хөгжиж байсан Индианы улс гүрнүүдийг алтанд шунасан Европын Испани, Англи, Португали, Францын алан хядагчид хүйс тэмтэрч, соёл иргэншлийг нь мөхөөж, хот суурингуудыг нь ном судартай нь галдан шатааж, эрдэмтэн мэргэд, ухаант удирдагчдыг нь тарчлаан зовоож, амьдаар нь шатааж байжээ. Аюултай хэмээн үзсэн хүн бүрийг хядаж, үлдсэн ард иргэдийг нь үүрдийн боол болгож байлаа. Ардчилалын эцэг Америк. Энэ бол ердөө л зусар үг юм.
Индианы найрсаг ард түмнийг алан хядаж алт мөнгө, үнэтэй бүхнийг нь, газар нутгийг нь дээрэмдэж, хүн ардыг нь аймаглан устгаж, боолчлон дарлаж байсан тэр хүмүүс бол Европын тэр дундаа Английн шунахай нь дэндсэн цагаачид, нийгмийн хог шаарууд хэмээн адлагдаж шинэ тив рүү хөөгдсөн люмпэнүүд байсныг бид мэднэ. Гэвч тэдний ард Англи улс өөрөө байсныг ч мартаж үл болно!
Тийм ээ. Хүн төрөлхтөний соёл иргэншлийн голомтуудын нэг Индианы Маяа, Инкийн соёл иргэншлийг Европын Испани, Англичууд мөхөөж, ард түмнийг нь аймаглан устгасан нь бодит үнэн билээ. Энэхүү эмгэнэлт түүхийг Хүн төрөлхтөн мартаж үл болно. Харин Америкийн хоёр тивд Маяа, Инкийн соёл иргэншлийг бүтээгчид төв Азиас өнөөгийн монголчуудын уугуул нутгаас, бидний өвөг дээдсээс салбарлан нүүсэн юм гэдгийг Монголчууд бид мэдэж байх ёстой. Энэ бол өнөөгийн Монголчуудын бас нэгэн бахархал мөнөөс гадна гашуун сургамж юм гэдгийг ч мартаж үл болно.


А.Гэрэл
Улаанбаатар хот 2006 он

6 Сэтгэгдэл:

Anonymous said...

Mongolchuud bid AGUU YUM AA

Anonymous said...

ýíèèã îîðîî ñóäàëæ áè÷ñýí áîë ãî¸ ë áîëñîã áàéíà.... ãî¸ þìààà... :D

Anonymous said...

Gaihamshigtai gaihamshigtai...!

Anonymous said...

Tenger yazguur -xox tolbo mongolchuudiin tengeriin tamga bilee .Bid delxiid xun torolxton gaixamshigiig buteex gej zalagdsan xubitai xumuus bilee!!!!!!!!!!!!

Anonymous said...

Нийтлэл иш гоё юм аа. Харин коммент бичиж байгаа хүмүүсийг гайхаж байна. Ганц ийм юм уншихаараа л тэнгэр язгуур, хөх толбо, чингис энэ тэр гэдгийн. Тэрний оронд хуучин түүхээрээ бус ирээдүйд бүтээх ололтоороо бахархахын тулд залуус минь зүтгэсэн нь дээр юм биш үү? Түүхээ мэдэх нь сайн бас хэрэгтэй л дээ. Гэхдээ бидний цөөхөн Монголчууд хэтэрхий түүхээрээ, өвгөдийн хийснээрээ онгироод өөрсдөө хийж бүтээж үр хүүхдүүддээ үлдээхээ мартаад байх шиг байна.

Anonymous said...

Үнэн гэжүүү ямар эх үүсвэрэээс Маяа Монгол 2 нэг Үндэстэн болчивооо Аль сайт гадаадын эрдэмтдийн бичсэн өгүүлэл энэ тэр нь хаана байгаааг хэлж өгөөөч тэхүүүүүүүүүүү

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах