Надад ЭРХ ЧӨЛӨӨ хэрэггүй...

Монголчууд бид хүний эрх чөлөөг эрхэмлэн дээдлэн явсаар ирсэн ард түмэн билээ. Гэхдээ одоо цагийн "ЭРХ ЧӨЛӨӨ" гээч мэдээж биш. Уул нь "эрх чөлөө" гэдэг зүйл бол ертөцийн хуулинд захирагдахыг хэлнэ. Хууль гэдгийг ихэнх хүмүүс Хорио цээр, хязгаарлалт гэсэн талаас нь ойлгодог. Энэ бол буруу юм.
Хууль гэдгийг зөв амьдрах, эрх чөлөөг баталгаажуулах, зөв боломжийг ашиглан оршихуйн хуулинд захирагдаж эв нэгдэлтэй, үндэс угсаатай, ёс журамтай байхад зориулж үйлдэж, мөрдөж байх зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн хуулийн үндсэн гол тулгуур бол Үндэстний язгуур эрх ашиг байх ёстой. Тиймдээ ч улс үндэстэн бүрийн хууль өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг.
Чухам үүгээр л энэхүү хууль зөв үү үгүй юу гэдгийг ялгаж салгаж болно.

Гэтэл одоогийн нийгэмд эрх чөлөө гэдгийг дураар дургих, үндэстний эрх ашгийг үл хүндэтгэн, өвөг дээдсийнхээ сургаалийг үл ухамсарлан өөрийн дураар чалчиж, тэнэгүүдийн бичсэн хуулийг тэнгэрийн хууль хэмээн зүтгэж хар амиа хичээж, хувийнхаа эрх ашгийг дээдлэхийг хэлнэ хэмээн ойлгож байна.

Ертөнцийн зүй тогтол, түүний харилцан үйлчлэл, оршихуйн мөн чанарыг хүлээн зөвшөөрч хүн өөрийн хэр хэмжээг мэдэрч, түүн дор хичээн амьдрахыг Өвгөд дээдэс маань бидэнд сургамжлан өвлүүлсэн.
Гэтэл өнөөдөр Монголчууд бидний сонгосон төрийн төлөөлөл, түмний итгэлийг хугалсан улс төрчид нэртэй хулгайч нар эрх чөлөө, ардчилал нэрээр

Харь гүрний хуулийг
Хөх Монголдоо тулгаж
Хөх өвгөдийн хуулийг
Хөсөр газар хаяж
Дээрээ тэнгэргүй мэт
Дэргэдээ сахиусгүй мэт
Ээжий аавгүй мэт
Эрдэнэт хөвүүнгүй мэт
Өнөөдрөөр Амьдрал дуусах мэт
Өчигдрөөр Түүх дууссан мэт
Харсан бүгдээ өнгөөр ялгаж
Хавьтсан бүгдээ мөнгөөр худалдаж
Эх орноо зарж
Элгэн түмнээ золиослож
Харь түмнийг шүтэж
Хар толгойгоо зөвтгөж
Үйлийн үрийг үгүйсгэж
Үндэс угсаагаа мартаж
Уулыг тал болгож
Талыг там болгож
Усыг эргүүлж
Ухаант түмнээ хордуулж
Аймаг хошуугаар талцуулж
Алт мөнгөөр уралдуулж
Харийн шашинд сөхрүүлж
Харанхуй тамд унагаж байна
Өлгийдэх үрсийг хэвлийд нь
Өтгөс буурлыг өргөөнд нь
Тамласаар байгаад алж байна
Тарчилгасаар байгаад хөнөөж байна.
Албан өндөр тушаалаа
Авилгал олох боломж гэж
Архи согтууруулах ундаагаа
Мөнгө олох боломж гэж
Хувийн өмчөөрөө
Монгол түмнийг хордуулж
Хувийн өчүүхэн эрх ашгаараа
Монгол түмнийг дарангуйлж
Олон үзэлд төөрүүлж
Олз хайж тэнүүчилж
Түмэн зорилгод тарааж
Төр улсаа сөхрүүлж
Цөөхөн хэдэн Монголчуудыг
Зөнд нь гартал булингартуулж
Төрөлх эх орондоо
Төөрсөн мэт золбинтуулж
Адгийн хийсэн бүгдээ
Ардчилал хэмээн тунхаглаж
Эх захгүй завхралаа
Эрх чөлөө хэмээн тунхаглаж байна.

ЭНЭ ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ҮҮ? ИЙМ ЭРХ ЧӨЛӨӨ БИДЭНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮҮ?

S.Bataa 2011

5 Сэтгэгдэл:

Anonymous said...

Nadad ch bas hereggui :(

Anonymous said...

nadad ch gesen hereggui

Anonymous said...

Iim erh chuloo erh barigchidad l heregtei

Гэрлийн Өргөө Номын Сан said...

ЭРХ ЧӨЛӨӨ

Эрх чөлөө гэж
Үйл болгон
Үсгээр хэлхэж
Үг бүтээн амилуулахдаа
Хөрстийн жамыг таньсан
Хөх өвгөдийн ухаанд
Төрийг доройтуулж
Түмнийг төөрүүлэх
Авах идэхийн
Аргалж завшихийн
Ямбан хүрэхийн
Ялаас мултрахын
Халхлан нуугдах халхавч
Барин нуугдах бамбай
Завшин хөлжиж зай
Зальдан хохироох орон
Үгээгүйг бэлдэх хөрс
Үндэсээ барах ёс болгон
Үрс бидэнд өвлөгдөөгүй байлтай.

Эрх чөлөө гэж
Эрхэнд согтуурсан
Эдэнд олзуурхсан
Өнгөнд шүлэнгэтсэн
Өөдтэйд шуналтсан
Эдийн өмнө
Эрх үгүй
Мэдэлтний өмнө
Чөлөө үгүй
Бохирсон мөчөө тэнийлгэх эрхгүй
Бодол оюунаа таних чөлөөгүй
Эд Эрх Ямбаар
Уулыг ухаж
Урсгалыг таслаж
Ургамалыг хөнөөж
Ундаргыг ширгээж
Олз хэмээн ойлголтоор
Олныг доройтуулах
Сууж буй мөчрөө хөрөөдөг
Сургаальт үлгэрийг хэлээгүй л байлтай

Эрх чөлөө гэж
Эрхэмлэн тунхаглах
Энэ цагийн эрхэмтэнгүүд
Эцэг дээдэсээс өвлөгдсөн
Эзэн Чингис танин
Эргэх дэлхийг дагуулсан
Энэ цагийг тохинуулахаар
Хөх нохойн үрсээр
Хэлмэлээр дамжигдан
Хэвлэгдэн нийтлэгдсэн
Хөх Монголыг
Нүүдлийн соёлоор бадраах
Алтан дээд үнэний ГЭР ИЭ-нд
Хүн дарангайчийн үйлдэх
Иргэний арван зургаан
Ний ГЭМ буй.
Талчир тасартал
Шорондож
Цагдаж
Согтууруулж
Галзууруулж
Ядууруулж
Таван янзаар тамладаг ний ГЭМ
Мянган ам нэг толгойтой байх
МОН ухамсарыг ГУЛ болгож
Мунхагжуулж
Ангижирууж
Үжирээн хөгжүүлэж
Гуйлгаж
Бэлдэн өгч
Залхууруулж
Бүхий доройтуулах долоо
Өрсөлдүүлж
Дайжилдуулж
Даяршуулж
Хоосруулж
Дөрвөн янзаар хариуцлагыг үхүүлж
Өөртөө байх эзэн эрхийг булааж
Булай "ХҮН" болгож
Өөдгүйн боол
Боулигайн идэш болно хэмээснийг
Уншин таньж
Ухааран мэдэж
Уулсаа хайрлах
Урсдагаа сэргээх
Ургамалаа тэтгэх
Ундаргыг хамгаалах
Үйлээ болгон
Үрсдээ өвлүүлэн
Болохын үйлд
Цахилж буй соёолонгийн хурдаар
Болохгүй үйлд
Хазаартай морин зарчимаар
Хорлохын үйлгүй орших
Хамтын хүмүүнжил
Хойчисдоо үлдээх
Бидний өв

Anonymous said...

Ikh Mongol dayaraa yasaa dagaj Buh undesten dayaraa soyoloo badraah boltuhai uuhai uuhai uuhai

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах