“Болор цом”-ын тэргүүн байрын шүлэг “Монгол хэл”

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо зохион байгуулагдсан “Болор цом-29” яруу найргийн наадамд яруу найрагч Д.Болдхуяг түрүүллээ. Тэрбээр сүүлийн даваанд “Монгол хэл” хэмээх шүлэг уншин, дөчин оноогоор тэргүүлж, анх удаа “Болор цом”-ын эзэн болсон юм. Харин удаах байрт Архангай аймгийн унаган хүү “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат жагсаж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баярсайхан, Д.Мягмарсүрэн, мөн залуу яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нар удаах байрыг эзэллээ. Наадмын анхан шатны шалгаруулалтад 38 шилдэг яруу найрагчийн бүтээлийг түүвэрлэж авсан бол үе үеийн “Болор цом”-ын эзэд, ардын уран зохиолч,төрийн шагналтнууд урилгаар оролцсон . Энэ удаагийн уран үгсийн наадмын ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч П.Бадарч, “Болор цом”-ын эзэн Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Ц.Бавуудорж, Дарь.Сүхбаатар, Б.Сарантуяа нар ажиллажээ.



Монгол хэл
Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм
Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм
Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм
Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа
Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм
Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм
Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм
Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа
Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа
Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм
Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм
Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм
Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа
Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор
Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл
Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ

3 Сэтгэгдэл:

Anonymous said...

заас. нүдээ аниж чихээ бөглөөд, эсвэл гурил илдэж байхдаа ч биччихмээр л новш байна ш дээ.

Anonymous said...

saihan shuleg bnaa,uhaan mohos humuun oilgoj ul chadah tul iin setgegdel bichee bizdee huurhii

Anonymous said...

Гооё шүлэг бн тэр дээд талын комм бичсэн хүн биччээч чадхым бол ...

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах