Эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ Их гурвалжин

Монгол үндэстний оюуны сор болсон эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ гуайн Их гурвалжин номноос...
Их гурвалжин ном бол Монгол үндэстнээ, Монгол төр улсаа гэх эх оронч үндэстний үзэлт хүн бүрийн гарын авлага сурах бичиг нь болж чадсан бүтээл юм.
Тийм ч учраас энэхүү номноос өөрт таалагдсан хэсгүүдийг бичиж тэмдэглэн авч нийтэлж байна. Залуус та бүхэн энэхүү номыг бүтнээр нь уншиж сэтгэлийн таашаал авч, Монгол үндэстнээрээ бахархах Монгол үндэстнийхээ төлөө зүтгэх сэтгэлийн галыг олж аваасай хэмээн хүснэм.С.Батаа 2011 он
Энэхүү номыг уншигч хэн хүн бээр хар захын тоосонд дарагдаж явлаа ч, харийн гүрний тэргүүнтэй хэлэлцэж суулаа ч өөрийн бахархал арай үнэлэмж хараа дээгүүр, нуруу арай цэх, сэтгэл арай уужим, санаа арай хол, бодол арай цэлмэг,
зориг арай агуу болох болтугай гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг барив зохиогч би.
Ч.Эрдэнэ 2002он

...21-р зууны гол хандлага бол улс үндэстнүүдийн харилцан соёлын довтолгоон байх болно...

...Монголын түүх соёлыг нялзаадаг тусагдахуун нь гол төлөв Түрэг угсаатнууд, Хятад, энэтхэг, Орос юм .Энэ утгаараа хамгийн аюултай нь түрэг нар мөн. Тийм учраас Түрэг Монголын хийгээд Монгол Түрэгийн хооронд чухам ямар холбоо буйг шинжлэх ухаанд нэг мөр шийдэх хэрэгцээ байгаа юм...

...Миний баримжаа баримтлал гэвэл өвөг Монгол омгийнхон Инд, Месопотамын түүхийг бүтээгээд хожим Аккад Ассир гэх төрийн үеийн семит дарангуйлалын үед Сүмэрээс гарч хальсан сүмэрүүд буюу угтаа нилээд төрөл арилжиж амжсан өвөг Монголчууд нь эртний тюрк(түрэг) хэлтнүүд гэж ойлгож буй. Манай хундага барьсан хүн чулуун дурсгалууд эртний тюрктэй бас Сүмэртэй гарцаагүй холбогдох талтай юм. Гэхдээ өвөг Монгол хэл ба түрэг хэл ондоошоод ондоошоод , жишээ нь , ус- сүү, ал-ам хосмол байр солих хэлзүйн ердийн тонгорох(инверсия) зарчмаас нэг их үлээгүй байна...

...Энэ нь нэг талаас улс төрийн алдаа дутагдлаас цэрвэх, нөгөө талаас Монголын уугуул сэтгэлгээ соёлын үндсийг нуун далдлах гэсэн атгаг санаа, санаархалын илрэл яавч мөн...

... Монгол хэл нэн эрт биеэ даасан хэл, түүнчлэн үгсийн сангийн хувьд маш консерватив(хадгалагдах) шинж чанартай болохыг хүлээн зөвшөөрсөн юм. ..

...Үндэсний түүх нь дотоодын хэрэг явдалд хийгээд улс хоорондын харилцаанд шийдвэрлэх суурь хүчин зүйл, сэтгэлзүйн зэвсэг юм...

...Их хүний алдсан нь хүртэл цаанаа учиртай, яагаад алдсныг нь анзаарвал бүүр учиртай гэж Дэ Бройль хэлснийг орчин цагийн хэрсүү сэтгэлгээнд зарчим болгодог...

...Энэ нь дотор хүнийг төлөвшүүлж, төрсөн ойдоо төөрсөн самуун сармагчин лугаа болох аюулаас та биднийг аврах эрхэм зорилго юм. Энэ тухайд Их Гурвалжин үүтгэл төдий судалгаа болно...

...Дандарын сэтгэлгээний логик зарчмыг манай сүсэгтнүүд ба олон нийт гадарлах нь тун ховор. Үүнийг харгалзан үзвэл буддын урлагийн бүтээлүүдийг ухамсартай хүлээн авах, мөн чанарыг ойлгож бясалгах чадвараар бас дульхан юм. Шашны угт гүн ухаан, түүнээс урган гарсан логик буй. Чухам манай шашны бурангуй гэмээр онцлог нь эл бүгд жирийн сүсэгтнээс далд байдагт оршино. Өөрөөр хэлбэл бид ухамсарт бус (Мухар сүсэгтэн) юм.
Мухар сүсгээс үүсэх нийгмийн үзэгдэл нь тодорхой бөгөөд Айвор Монтагью нарын хэлснээр , хүн амын нэг хагас нөгөө хагасаа айлгаж байдаг дүвчингүүд болчихож буй юм. Учир нь дүвчингүүд ч, нөгөө хагасын бэртчингүүд ч шашин шүтлэг, зан үйлийн гүн ухаанч учир начрыг мэдэхгүйгээр өнгөн үзэгдэлд хөтлөгдөж явна...

...Өөрөө гэгээрэх, сүсэгтэннээ гэгээрүүлэх нь замаар л шашин нийгэмд бидний горьдож хүлээсэн үүргээ биелүүлнэ...

...Шашны өөрийнх нь язгуур агуулга, зорилго ч гагчүү дотоод сэтгэлийн гэгээрэл гэдгийг эцсийн бөлөгт санууштай...

...Ерөөс шинжлэх ухаан гэж юу вэ? гэвэл аливаа юмс үзэгдлийн инвариантыг вариац аргаар эрж олох явдал юм. Аль нэг хэл нь сэтгэлгээний ямар нэг том арга аясын тусгал байдаг бол Монгол дээрх утгаар маш шинжлэх ухаанч хэл байна. Үүнийг бид ажиглах, ашиглах ёстой...

...Монгол угсаатны түүх ундран булгилсаар байна. 2001 онд Өвөр Монголын Ордос нутагт наад зах нь 6000жилийн настай хадны зураг асар олноор газрын дороос олдлоо.
Шохойн зөөлөн чулуунаа хийсэн сийлбэр хөрсөн дороос ил гарахдаа гэмдэх гээд байгаа тул малталтыг зогсоов...

...Мөн л Өвөр Монголд 3000 жилийн өмнөх болов уу гэж таамаглах 1000 гаруй хүрэл эдлэл олдлоо. Хүрэл тавганд хос загасны араг яс байсан нь тахилгын зүйл бөгөөд түүний нандин учрыг та энэ номноос мэднэ. Соёлын зүйлыг таних чадвар чухал...

...Мөн л Өвөр Монголоос Их гүрний үеийн овоо суваргууд олдлоо. Хамгийн том нь 6 метр өндөр, 25 метр голч бүхий суурьтай бөгөөд чулуун дээр нь Монгол хээ тэмдэг байсан...

...Мөн л Өмнөд Монголоос гэр сууц хэдэн мянган жилийн өмнөөс хэрхэн үүсч , яаж хувьсч хөгжсөнийг харуулах хадны зургууд Бадайн жаран говиос олдлоо. Энэ бүгд хулгана жилийн л явдал.Гэтэл бид юу хийж байгаа билээ. Монголын өв соёл нээгдсээр буй тасрахгүй төгсөхгүй үйл явц дунд бид уг нь ядаж дүн цохиж, тэнцэл гаргах нябо болж чадвал зүгээр юмсан...

...Дэлхийн соёл иргэншлийн Монгол төвт үзлийгг энд дэвшүүлэн тавьж байна...

...Өнөөгийн энэ тэргүүний зорилт маань үндэсний язгуурын гүн ухааны цогцыг урагшлуулан хөөн судалж мэдэх, улмаар хүн ардыг хүмүүжүүлэх ба боловсруулах дотоод суурь дэвсгэр болгоход оршино.
...Ирэх зуун олон үндэстнүүдийн уламжлал, соёл, сэтгэлгээ буюу угтаа үндэсний үзлүүдийн интернационалч өрсөлдөөн байх болно. Ирээдүйн түүх ба дэвшил зөвхөн өнгөрсөн түүх соёлд л наалдана.
...Үндэсний сэргэн мандал бол энэ тэргүүнд үндэсний үзлийн сэргэн мандал мөн. Хэзээ ч хаана ч өөрөөр байсангүй. Дэлхийн соёл иргэншилд хувь нэмэр оруулах интернационалч эрхэм үзэл зорилгыг гагцхүү үндэсний гэх түүнээс дутуугүй эрхэм үзлээр хэрэгжүүлж болно...

... Үндэсний хэл бүр оюун сэтгэлгээний ямар нэг аяас, арга илэрхийлдэг өвөрмөц хэрэгсэл байдгийг энд эс дурдая!...

...Мөнх тэнгэрийн хүчин дор. Их суу залийн игээгэн дор хэмээх нүүрэн талын бичээсийг дээр тайлсан боловч мянга давтахад илүүдэх юун.
Мөнх ба Их нь цаг хугацаа ба орон зайн философи үндсэн хосмол.
Тэнгэр бас суу заль материйн орчлон ба оюун санааы ертөнц.
Хүчин ба ивээл нь ертөнцийн эрхшээл ба өөрийн оуюн санааы чадамж.
Суу нь зөн билиг, заль нь логик сэтгэлгээ гэх мэтчилэн цааш нь дэлгэрүүлэхэд хэдэн боть ном болох агуу гүн ухаан энэ өчүүхэн хэмжээний зураг бичээс хоёрт агуулагджээ...

...Энэ нөхцөлд тэдгээр бодисад судлаачдын дэргэд эвдрээгүй унаган соёл, хүчирхэг метафизик натураль философиор зэвсэглэн бодит чанд сэтгэлгээний туйлыг эзэмшсэн Монголчууд ялагч байхаас аргагүй байжээ...

...Монголчууд өвөг дээд үеэсээ эхлээд дэлхийг үе үе чичрүүлэн доргиож, чиглүүлэн зааж байхдаа үе улиран ирсэн гүн ухаандаа тулгуурлаж байжээ. Тэд харанхуй бүдүүлэг бус, гэгээрсэн оюуны хүчээр л тийм цар далайцтай хөдөлж чаддаг байсан байх нь илт...
...Монголчууд тэр зарлиг пайзаараа бусдад юу хэлж байсан юм гэхээр, нэг үндэстэн, нэг хаанд бус, ертөнцийн ёсонд захирагд гэсэн шууд утгатай. Үүнийг зөвхөн ихийг элээсэн армян мэт үндэстэн олон хэлүүлэлтгүй шууд ойлгож байв. Их гүрэн, тэргүүлэх байр сууринд гарсан үндэстнээс энэхүү (Ертөнцийн ёсонд ) бусдыг захируулах сэтгэлзүй өнөө ч тэр хэвээрээ...

...Бид уламжлалаар улсаа шинэчлэж чадсан цагт үндэсний дахин сэргэлтийн тухай ярьж болно...

...Харин хувь зохиолынхоо гүн уламжлал, зүй тогтлоор шинэчлэгдсэн Монгол л дэлхийг доргиулж чадна...

...Хамгийн аюултай нь ирэх зууны Монголыг бүтээх залуу үе маань дээрхээс өөр соёл, дэргэдхээс өөр оргил байхгүй мэт гэдэг үзэлд автан хүмүүжиж байна. ..

...Шоконд орсон тархинд үй олон асуулт буцалж эхэлдэг...

...Нийгэм бол эерэг хүмүүсийн нэгдэл бөгөөд хүн бүрийн цойлон гарах тавцан байх ёстой...

...Соёлжихын тулд түүхээ танин мэдэх, тандан мэдрэх хэрэгтэй. Бүхний угт гагцхүү үндэсний түүх оршино...

...Монголын түүх тасраагүй, Монгол сэтгэхүй, хэл соёл тасарсан нь гай түйтгэр чирч байна...

...Харь хэлний нөлөөгөөр төрөлх хэлний маань язгуур танигдахгүй болж буйгаас илүү гамшиг соёлд үл учирна. Яльтай яльгүй урвалт шарвалт бүр түүх соёлыг бусниулж, улмаар үндэстний дотуур тамир, амьдрах чадварыг хоослон эгүүтгэж байдгийн жишээ энэ юм...

...Бид дэлхийн ба үндэсний хөгжлийн энэ онцлог мөчлөгт цоөмд тэмүүлэх хүчийг дахин олж эх болсон түүх соёлын шим тэжээл, уураг сүүнээс амлах хэрэгтэй байнам. Ийм эрмэлзэл зүтгэл илт өсч буй нь нэн сайшаалтай. Манай хүүхэд залуучууд дэлхийн ба үндэсний түүхийн ухааны цоо шинэ үзэл баймтлал дээр боловсорч хүмүүжин үндэсний бахархалаа сэргээн залах хэрэгтэй байна...

...Түүх соёл ба хүний харьцааны хувьд бараг байгалийн гэмээр нэг адармаатай хууль үйлчилж байдгийг төдийлөн анзаардаггүй. Юу вэ гэвэл гаднын соёлд нэвтрэх, харийн юм дууриах нь хялбар бөгөөд авьяас чадал шаардлагагүй. Харин өөрийн унаган түүх соёлд нэвтрэх, дадах нь үйлийн үргүй билиг авьяас нэхэж шаардах онцлогтой юм...

...Гүнжийн Сүхбаатар тэргүүтэн судлаачид Хүннүгийн үеэс бичиг үсэг байсаар ирсэн гэж үндсэндээ баталсныг санавал дээрх сэтгэмж бас нэг их сондгой биш...

...Монголын түүх соёл гэх юм ерөөс байсангүй гэж харалган мулгуу итгэгсэд, юу ч байгаагүй байгаасай, тэгвэл хөндий зайнд нь худал дүрэмдэж хоол хороох юмсан гэж хүсэгсэд, байгаагүй юмыг ойворгогүй зарим судлаачид дөвийлгөн хөөргөж байна гэж сөргөн бодогсод ба сурталчлагсад ялангуяа урьдын нийгмийн дээгүүр давхаргаас арын хаалгаар төрсөн эрлийз хурлийз боловсрол хүмүүжилтэй хүмүүсийн дотор олонхи биш гэхэд олон...

...танихгүй сэдвээр мэдэхгүй хэлээрээ улс төр сурталчилгааны хэдэн өгүүлэл хэлтэлснээ ухаанд сэтгэгсэд шинэ үеийнхнийг нэлээд дагуулан хөтлөх болов...

...Тэд сайндаа ч биш, зүгээр л хаана ч хэзээ ч сул хоолонд зоолж сурсан албингууд учраас чухам манай өнөөгийн тогтолцоонд байр сууриа хэдийн бэхжүүлж аваад , хамгийн аюултай нь Анти- Монгол тахлыг санаатай санамсаргүй тараасаар байгаа учраас хүчтэй сөрөг вакцин хэрэгтэй болж байна...

...харийн нөлөөний дарамтанд удсанаас өөрийн түүх соёлоос ихэд төсөөрч, түүхийн гүн лүү өнгийх зориг дутсаар ирэв...

...Хүн бараг биологийн хуулиар үүх түүх рүүгээ тэмүүлэн, эрт урьдаа санагалздаг зүй тогтлоор тийм юм...

...Хүний ил ухамсрын ард гүн нууцлагдсан харанхуй зөн, бурангуй мэт рефлексийг дуу авиа, биелгээ хөдөлгөөн, байгалийн эрчим хүч өгөхөд оршино...

...Шинэ юм хийхийн тулд хуучинд суралц...

...Эр зориг уран зөгнөл дагаж үйлс бүтнэ...

...Зөвхөн үхсэн загас л урсгал даган хөвдөг...

...Улс төрд логик байдаггүй. Тиймээс сонгуулиаас логик үр дүн горьдох нь гэнэ хэрэг...
... Социализм мөхөхийг харж чадаагүйгээс үндэсний эрх ашиг , үндэсний зорилгыг орхигдуулж ирэв...

...Ардчилалыг үндэсний томоохон зорилго, агуулгаар баяжуулан нийгмийг энэ зүгт нэгтгэн чиглүүлэхгүй аваас ардчилал дангаараа зөвхөн амлалт байх болно...

... Монгол хүн юу хийж чаддагийг үзэх сонирхолтой түнш л манай стратегийн үнэнч түнш байх юм. Үндэстэн бүр үндэсний үзэлтэй. Үүнээс айж дөлөх илүүц бөгөөд чухам үндэстний эрүүл саруул интернационалч илрэлийг агуулдаг...

...Жинхэнэ Лидер өөрийн тулгалт шаардлага ба ардчилсан сонголтын зохистой харьцааг барьж чадна...

...Грек Монголын суу залийн шийдвэрлэх хүчин зүйл нь гайгүй сайн ардчилсан ёс ба хүчирхэг лидерийн дарангуйлал гэсэн хосмолын шүтэлцээ байв...

...Лидер- энэ бол ардчилалаар дарангуйлан хошуучлагч мөн...

...Онцгой хүнд жирийн хүмүүс дургүй...

...Елит бол елит. Ямар боловч хүнд байдаг харьцангуй ба үнэмлэхүй сайн чанаруудын нилээд төвлөрсөн илрэл бөгөөд гол төлөв оюуны чадавхи, ёос суртахууны нөлөөний асуудал...

...Ардчилал үйлийн үргүй цэцэглэн мандлаа, хөөрхий. Ардчилалд сөрөг үг хэлж болохгүй болтлоо мандан бадарлаа шүү дээ...

...Хувьсгалын жинхэнэ утга нь хүнийг өөрчлөх. Оросоос горьддог хүн Японоос нэхдэг болсноор чанар хувирсангүй. Ардчилсан гадаад хувьсгалыг Монголчлох замаар дотоод мөн чанарын хувьсгал болгох нь түүхэн логик. Эрх чөлөөтэй хүнийг ялгадаг ганцхан юм бий. Өөртөө тавих өндөр шаардлага. Бусдад биш, чухамдаа бас төр засагт биш. Бид эрх чөлөөтэй учраас хувь заяа маань биднээс өөр хүн, байгуулгын гарт байх ёсгүй. Бид эрх чөлөөгөө оллоо. Гэтэл доторх хүн, сэтгэлзүй маань урьдын нийгмийн хамжлага сайн дураараа болсоор байна...

...Ядуу оронд хамгийн ашигтай бизнес бол улс төр...

...Ер нь тохиолдлын цаана зүй тогтол байдаг нь хууль...

...Түүх бол улс төр, стратегийн найдвартай түнш. Үнэнийг эрхэмлэвээс ганц үнэн нь түүх. Түүх -энэ бол түүж цуглуулахын нэр. Ганц бячан дусал эл номоор нэмэрлэвэй их далайд...

...Зөв тавьсан асуулт хариултын хагасыг тээдэг гэнэм...

...Энд Монголыг үзэх шинэ үзэл, дэлхийг үзэх Монгол үзлийн зам мөр гаргахаар оролдов. Жим байвал зам болдог. Чиг нь зөв бол дардан зам дурайх нь холгүй.
Хэн чин санаатайв, морилтугай. Өөр өөрийн мөрөө гаргатугай...

...Цэглэж чаддаг хүнийг зохиогч гэх...
...Их гурвалжны гол бодлого бол энэ үндэстний зөн , зөн билгийг өдөөн сэргээх явдал...

...Мэдлэг бол хүч. Мэдлэг бол эрхшээл юм...

...Улс орноо засан тохинуулахад ерөөс байгаль орчноосоо эхлэх нь зүйтэй юм...

...Байгальд хамгийн түрэмгий хандаж , хамгийн эрчим хурдацтай сүйтгэж байгаа улс орон бол өнөөдөр Монгол улс юм...

...Шидэх чулуу олж автлаа (хөөрхөн гөлөг вээ) гээд байх урлагийг дипломатия гэнэ...

...Гаус цэвэр математикийг нэгтгэж миний бие цэвэр математик ба физикийг нэгтгэж буй...

...Тиймийн тул ертөнцийн туйлын үнэнийг нээсэн үйл явдлыг тохиолдуулан Бид Ялав гэх мэт эгэн хүчирхэг сайхан симфонийг хэн нэгэн зохион дуурсгаж, цаашдын үйл явцын өрнөлд уриалан дуудах буйзаа хэмээснээр бичиж төгсгөв.
Сайн амгалан болтугай. Ч. Эрдэнэ. 2002 он

5 Сэтгэгдэл:

Anonymous said...

Sonirholtoi nom bololtoi .Butneer olj unshaad daraa ni ahij setgegdel bichnee

Anonymous said...

mash saihan bichsen baina. Erdene guaid eruul enhiig husie.butneer ni olj unshinaa

Anonymous said...

Ch.Erdene guaitai tanilzah umsan. Ene hunees alt met ganz ug sonsoh umsan. Ene ih gurvaljing neleed olon jiliin umno unshsan odoo ch shireenees salaagui l baina.saihan nom shuu

Anonymous said...

энэ ном гадуур олдохгүй байнаа. хаанаас олж авах вэ

Anonymous said...

Bi bol gudamjind nom zardag hun zahij baij olj avch baisan um.

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах