Монгол газар, нутаг бэлчээр, Монгол үндэстнийхээ эрх чөлөөний төлөө, Хятадын колончлогчдын эсрэг зоригтойгоор тэмцээд ,алтан амиа алдсан Мэргэн, Зоригт, Сүхболд нарын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлье!
2010 оны 4 сарын 23-ны өдөр Монгол улсын Дорноговь аймгийн Айраг сумын малчин Т.Сүхболд,
2011 оны 5 сарын 10нд өвөр Монголын Шилийн гол аймгийн баруун Үзэмчин хошуунд малчин Мэргэн,
2011.10 сарын 20нд Их зуу аймгийн Уушин хошууны малчин Зоригт нар Монгол нутгаас их хэмжээгээр байгалийн баялагыг дээрэмдэн, байгал орчинд нөхөж болошгүй хохирол учруулж байсан Хятадуудаас эх нутгаа өмгөөлж яваад халуун амиа харамсалтайгаар алдсан билээ.
Энэхүү эгэлхэн Баатаруудын үйлс нь угсаа гарвал нэг Монгол туургатнууд болон Монгол үндэстний төлөө цохилох зүрх бүхэнд ухаарал болж , эрх чөлөө, байгал орчныхоо төлөө тэмцэх тэмцлийн оч түгээсэн юм.
Иймд эдгээр Баатаруудынхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэн дурсаж, мөнх тэнгэр эцэг, байгал дэлхий эхийнхээ хайр энэрэлд хүрэх замыг гэрэлтүүлж сэтгэлийн угаас ерөөлтэй Монгол түмэн зул барин хүндэтгэл үзүүлэн наминчилая!
Энэхүү буян бодож сэтгэлээ ариутгаж, зориг чангалж ухаарал болсон үйлсэд нийт Монголчуудыг 2011 оны 10 сарын сарын 29 ны Бямба гаригт 19н цагт идэвхтэй оролцохыг уриалж байна.
Монголчуудаа!
Та бүхэн байгаа орон нутагтаа, гэр орондоо хаана ч байсан гэсэн эгэл залуусын хийсэн гэгээн үйлсийг хүндэтгэж зул асаан мэддэг, чаддаг ерөөл, номоо уншихыг хүсье!
Сайн үйл бүхэн дэлгэрэх болтуухай!
Мөнх Тэнгэр ивээх болтуухай!
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com