Монгол төрийн босго!

Найман зууны тэртээ эзэн Чингис хаан: Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул хэмээн захиж үлдээжээ. Хар багаасаа хааны эрдэмд суралцаж, төр барих ухаан, жаяг, эрдмийг өвлөн авч тусгайлан бэлтгэгддэг байсан удам сайт алтан ургийнхны залгамж тасарснаас хойш шунасан бүхэнд Монгол төрийн босго бөхийжээ. Монгол төрийн босго гэж юу байдаг талаар ихэнх хүмүүст ямар ч ойлголт байдаггүй. Энэ бол Монгол үндэстний язгуур эрх ашгийг амь биеэрээ хамгаалах эр зориг, эрдэм чадлыг хэлдэг. Өөрөөр хэлбэл Монгол төрд зүтгэх хүмүүн нь өөрийн хувийн амьдралыг бүрэн золиосолж Монгол төрийн төлөө цусаа урсгаж, ясаараа тусгаар тогтнолоо тулдаг юм. Гэтэл сүүлийн үед Монгол төрд амиа өргөх нь битгий хэл Монгол төрд орчхоод амин хувиа бодож төрийн жолоог амин хувийнхаа төлөө залуурдах гэж оролдож байна. Энэ дэлхийн хамгийн хүчтэй мафи Монгол улсад бэхжээд 30н жил боллоо. Бүхэл бүтэн улсыг, цэрэг хүчний байгууллагууд, байгалийн баялагтай эрхшээх мафиуд Монгол улсын хувь заяагаар тоглож байна. Тэд Монгол төрд 20-с дээш сандайлж хэмжээгүй эрхт хаан аятай юу дуртайгаа хийсээр л...
Тэд Мянгыг хулгайлахад хулгайчын гар хангалттай.
Саяыг хулгайлахад үгссэн бүлэглэл хангалттай
Тэрбумыг хулгайлахад хууль гаргахад хангалттай
Бүгдийг хуу хулгайлахад үүнд тохирох ганц хан үзэл суртал хангалттай! хэмээх
орчин үеийн улс дамжсан мафиудын гол онолыг улс төрийн зорилгоо болгон Монгол улсын голлох хоёр улс төрийн намд хуваагдан жүжиг тоглож Монгол улс үндэстний хувь заяаг мөхөл рүү хөтлөх нь үйл ажиллагаан дээрээс нь тод ажиглагдана. Тэдний засварласан, санаачилсан хууль, тогтоомжуудыг сайтар ажиглан Монгол үндэстний язгуур эрх ашигтай харьцуулан дүгнэвэл нийтдээ Монгол үндэстнээс урвасан урвагч, эсвэл Монгол үндэстний эсрэг үйл ажиллагаа явуулах харийн дайсан мэт үнэлэгдэнэ. Энэхүү хэсэг бүлэг гэмт хэрэгтнүүд Монгол үндэстний эв нэгдлийг сарниан бутаргаж, Монгол улсын газар шороог ухаж, сэндийлж, зарж, түрээсэлж, Монгол үндэстний орших эрүүл орчинг устгаж, Монгол улсын эдийн засгийн бие даасан байдлыг хорлож, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд мөнхөд халдсаар байна. Үүгээр үл барам Үндсэн хуулийн гол үзэл санааг мушгин гуйвуулж Монгол хүмүүн нь Монгол үндэстэн, төр улсынхаа эсрэг мөнхөд хөдөлж, өөрөө өөрийгөө устгах мөхөөх хорлонт засаглал, төрийн үйл ажиллагааг хэдийнээ эхлүүлжээ. Монгол төрийн босгыг эвдэн, Монгол төрийн залгамж бодлогыг уландаа гишгэсэн зүс, элэг, бодол буруу хүмүүсээр ахалсан энэ хэсэгхэн дайсан, урвагч нарыг нэг амьсгаагаар устгах цагийг Монголын ирээдүй хүлээсээр... Монголын төр гэрэлтэх болтухай! Монгол төрийн босго гэгээн ариун, өндөр байх болтуухай!
SB2020

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах