Монгол хэл, аялга

Зарим хүмүүс манжийн сэтгэлгээгээр Монголын нутгийн аялгыг их дооглож ярьдаг. Нутгийн аялга бол хаа ч байдаг л энгийн зүйл. Гэтэл дэлхийн талыг эрхшээж байсан Монголчууд бид яахаараа хөнжил дотроо хөлөө жийлцэж бага ястнуудаа дооглож гадуурхаж байдаг билээ.Эрүүл сэтгэхүйд бол байж боломгүй зүйл шүү дээ. Одоогийн Монголд байгаа Монгол ястнуудаас гадна хилийн цаана байгаа Монгол ястнуудаа ч бид гадуурхаж болохгүй.Нутгийн аялгыг хүүхдэд бүүр багаас нь сургуульд хэлж ойлгуулмаар юм. 38f238db634fb5032a4829a62b4dad77 Монгол хэл, аялга Монгол угсаатны хэлний бүрэлдэхүүн Монгол угсаатан ястан хүн судлалын төрхөөрөө Монголжуу (Монгол их арьстны умард салаа, Төв Азийн хэв маягт багтахын дээр хэлний ангиллаараа Алтай овгийн хэлтэнд хамаарагдана. Монгол хэлтэн нь 6 сая орчим болох бөгөөд үүнээс 2,8 сая нь Монгол улсад, 4,0 сая нь БНХАУ-д. 0,8 сая орчим нь ОХУ-д, 0,03 сая нь Афганистанд аж төрдөг.. Монгол хэл нь угтаа өвөг Алтай хэлнээс салбарласан Ерөнхий өвөг монгол-түрэг хэлнээс сурвалжтай болно. Хэдий тийм боловч монгол хэл нь алтай овгийн хэлний нэгэн төрөл болох Ерөнхий өвөг хамниган хэлнээс угшилтай манж хамниган хэлтэй харилцан бэлчирлэнэ. Орчин цагийн монгол хэл нь XIII зууны Монголын Эзэнт улсын үеийн эртний хэл аялгуунаас эх аван хөгжиж, түүхийн элдэв шалтгаанаар Шар мөрнөөс Ижил мөрөн хүртэлх өргөн уудам нутагт тархсан монгол овогт угсаатны бүлгүүдээрээ ялгавраа бүхий дээр сонгодог монгол бичгийн хэл бүрэлдсэн XIҮ-XҮI зууны үеэс орчин үеийн монгол хэл эхлэн төлөвшиж өнөөгийн байдлыг олсон ажээ. Монголч эрдэмтэд орчин цагийн монгол хэл аялгууг янз янзаар ангилж иржээ. Монгол Улсын хүн ардын хэл аялгууны ангилал Тус орны хүн олны хэлэлцэх үндсэн хэл болох Төв монгол хэл нь дотроо олон салбар аман аялгуу бүхий дөрвөн гол аман аялгуу (Халхын аман аялгуу, Ойрадийн аман аялгуу, Буриадын аман аялгуу, Өвөрлөгчдийн аман аялгуу зэрэг) -наас бүрэлддэг байна. Халхын аман аялгуу. Халхын аман аялгуу нь хүн амын дийлэнх нь болох халхчууд хийгээд бүх нийтээр хэлэлцдэг аман болон бичгийн хэлний хамгийн өргөн дэлгэрсэн аялгуу юм. Халхын аялгуу нь төв, баруун, зүүн халхын салбар аман аялгуу гэж ялгагдана. Ойрадын аман аялгуу. Ойрадын аман аялгуугаар Ховд, Увс, Баян-Өлгий аймагт суух баруун монголчууд ярилцана. Буриадын аман аялгуу. Буриадын аялгуугаар Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Булганы зарим сумдаар суудаг буриад, барга хамниган ястан ярина. Монголын буриадын аман аялгууг авиан зүйнх нь шинжээр Онон-Улзын, Холь ага хамниган худир, барга-буриадын Сэлэнгэ-Үүрийн голын түнхэн, санага, цонгоол буриадын салбар аман аялгуу гэж ангилж болно. Өвөрлөгчдийн аман аялгуу. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын баруун зүүн үзэмчин, Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумнаа буй зүүн үзэмчин нар болон цөөн тооны хуучид, түмэд, баарин, хорчин нар өвөрлөгчдийн аялгуугаар ярилцана. Түрэг хэлний аман аялгуу. Баян-Өлгий аймгийн бүх сумд, Ховд аймгийн Ховд, Булган суманд суух хасгууд түрэг хэлний салбар болох хасаг хэл аялгуугаар ярина. Мөн Налайх хот, Шарын голд нэлээд тооны хасагууд монголчуудтай холилдон суух бөгөөд хасаг, монгол хоёр хэлээр хэлэлцэнэ. Түүнээс гадна түрэг хэлтэнд хамаарах цөөн тооны чантуу (өзбек) нар уйгур болон хасаг хэлээр хослуулан ярина. Монгол хэл аялгуунуудын үгсийн сангийн үндсэн цөм болох 200 үгийг жишин тэдгээр аялгууны бие биеэсээ тасарсан цаг үеийг бодож гаргасныг доор үзүүлэв. Хэдэн жилийн өмнө Аль зууны үед Халх - Цахар 150 ХIХ Халх - Буриад 350 XҮII Халх - Монгор 1050 X Халх - Дагуур 1200 ҮIII Халх - Халимаг 550 XҮ Цахар - Монгор 110 IX Цахар - Дагуур 1300 ҮII Халимаг - Буриад 500 XҮ Халимаг- Дагуур 1200 ҮII Буриад - Монгор 1000 X Буриад - Дагуур 1400 ҮI Монгор - Дагуур 1200 ҮII Эдгээр тоог харьцуулан үзэхэд төв аялгуу, хязгаарын аялгуу, зэрэглээ аялгуу, алсалсан аялгууг ямар нэг хэмжээгээр үзүүлсэн байдал илэрхий байна. Жишээлбэл: Халх - цахар, халх - буриад, халх - халимаг гэх мэтээр салсан хугацаа нь алгуурхнаар холдсон байдалтай байгаа бол цахар - буриад, цахар - халимаг, буриад - халимаг аялгуу нь бие биеэс халхаас өмнө салсан байдалтай болж байна. Монгол хэл аялгууны дотроос халхын аялгуу нь бусад бүх аялгуутай, тэр ч байтугай хамгийн тасархай, монгор, дагуур хэлтэй хүртэл ойр байгаа нь тус аялгуугаар хэлэлцэгчид нь газар нутгийн талаар төв дунд нь уудам газар оршин сууж байгаатай холбоотой болно. Эх сурвалж: Х.Нямбуу. "Монгол улсын угсаатны зүй" (удиртгал). УБ., 1992

2 Сэтгэгдэл:

Anonymous said...

түүхээ мэдэхгүй улсууд тэгж ялгаварлаад байдаг юм тэр хүмүүс үүнийг уншаасай гэж бодож байна

Anonymous said...

тийм шүү эвтэй байцгаая миний ард түмэн минь

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах