Дэлхийд нэрээ мандуулж яваа Монгол хүмүүс

Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан дагуулал Оюун санааны байлдан дагууллаар одоо ч vргэлжилсээр... Бидний байлдан дагуулал бол оюун ухаанаа хєгжvvлэх, бие биеийг дээдлэх, цаг хугацаа, орон зайг эзэгнэх байх болно оо. Ингээд дэлхийд оюун санааны байлдан дагуулалтыг хийж чадаж байгаа Монгол залуустайгаа танилцъя.


Эверестийн амжилтыг эвдсэн монгол охин Д.Золзаяа

Доржболд овогтой Золзаяа Энэтхэг улсын Бангалорын Их сургуульд бизнесийн удирдлагын докторын зэргээ горилж буй жирийн нэгэн бvсгvй бєгєєд тэрээр єєрийн мєрєєдєл болсон Эверест ууланд гарах хvслээ биелvvлж явганаар 5550 метр хvртэл аялж, хvнд хvсэл зориг байвал хvрэхгvй газар vгvй гэдгийг харуулжээ. Монгол хvний хурдан дасан зохицох чадвар, тэсвэр хатуужил, зорьсондоо хvрэх эрмэлзэл, байгальд ойр, уул усаа дээдлэн шvтдэг энэхvv бvх чанар нь залуу бvсгvйг Монгол vндэстэн гэдгээрээ омогшин бахархах сэтгэл тєрvvлж, заавал мэргэжлийн тамирчин, уулчин гэлтгvй энгийн нэгэн хvн ч гэсэн энэхvv аяллыг адал явдалт явган аялал байдлаар хийх боломж байна гэдгийг харуулсан байна. Энэхvv тойрон аялалыг хамгийн багадаа 12 хоногт хийх дvрэмтэй байдаг ажээ. Тэгвэл Д.Золзаяа 5550 метрийн аяллыг 9 хоногт бvрэн хийж рекордыг эвдлээ.


Шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналт М.Болорцэцэг

2008 оны олон улсын шинжлэх ухаанч таван эмэгтэйн нэгээр шалгарч байсан залуу эрдэмтэн М.Болорцэцэгийг палеонтлогийн шинжлэх ухааны салбарт vнэтэй хувь нэмэр оруулсныг vнэлж “National Geographic” 2010 оны шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналыг олголоо. Гадныхны хувьд Монголыг динозаврын гайхамшигт олдворуудаар нь мэддэг. Гэтэл Монголчууд єєрсдєє vндэсний баялгаа тоож ойлгодоггvй сэтгэхvйг М.Болорцэцэг єєрчилж Монголын палеонтлогийн музей байгуулахыг мєрєєддєг. Одоогоор мєрєєдєл нь биелэлээ олоход ойртсон бєгєєд зураг тєслєє бэлдэж хєрєнгє хайх замдаа гарчээ. “Би Нью-Йорк хотноо докторын зэрэг хамгаалж байхдаа vзсэн Байгалийн тvvхийн музейг vзээд vнэхээр гайхамшигтай сэтгэгдэл тєрсєн. Яг тийм музей Монголдоо байгуулахыг хvсч байна” хэмээн мєрєєдлєє хуваалцсан байна


Гоц авьяастай Монгол хvvгийн тухай нэвтрvvлгийг дэлхийн 1 тэрбум хvн vзлээ

13 хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалах гэж байгаа Энхпvрэвийн талаар дэлхийн олон улс сонирхож байна. Тvvний  тухай богино хэмжээний баримтат кино Японы  NHK –ийн дэлгэцээр цацагдсан  цагаас хойш Ази даяар Монголын электрон жаалын тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн байх юм. 2009 оны хавар Энхпvрэвийн амьдралыг харуулсан 25 минутын кино 12 давталттайгаар гарсаныг дэлхийн нэг тэрбум хvн vзэж, євчтэй ээжийгээ сахихын хажуугаар бие даан суралцаж 16хан настайдаа хувийн сургууль байгуулсан бяцхан хvvгийн тухай нэвтрvvлгийг дахиж гаргаж єгєєч хэмээн 1 сая таван зуун мянган хvн хvсэлтээ илгээж,  NHK –г сандаргажээ.


Мэргэжлийн хєгжимчдийг манлайлсан морин хийлч Д.Амармэнд  

Италийн Дэлхийн нэгдсэн коллежийг тєгссєн. Одоо АНУ-ын Бостон хотод vргэлжлvvлэн суралцаж байна. ОХУ, БНХАУ, Италид болсон олон улсын мэргэжлийн хєгжимчдийн уралдааны тэргvvн байрын шагналт. Зєвхєн Монголдоо биш, дэлхийд Монголын хєгжимчин Амармэнд гэж мэдрvvлэх мєрєєдєлтэй.


“Memoriam-2009″ аварга Х. Хатанбаатар

Х. Хатанбаатар Турк улсын Анкара хотод болсон “Memoriam-2009″ Ой тогтоолт, тvргэн уншлагын аварга шалгаруулах тэмцээнд оролцож нэг алт, гурван мєнгєн медалийн эзэн боллоо. Нийт найман тєрлєєр зохиосон уг тэмцээний зургаан тєрєлд нь оролцож, дєрвєн тєрєлд медал хvртсэн тvvний амжилт Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болж байна. Анх єнгєрсєн онд оролцохдоо мєнгєн медаль хvртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд наймдугаар байрт орж байсан. Харин энэ удаагийн тэмцээнээс тvvний амжилтын буухиа улам бvр зузаарч, медалийн чанар нь тооны чанартай хамт єссєн тvvнийг ирэх арваннэгдvгээр сард Англи улсад болох дэлхийн аваргын тэмцээн хvлээж байгаа. Энэ бол тvvний гурван жилийн хєдєлмєрийн vр дvн бєгєєд цаашид Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах оюуны спортын тамирчдыг бэлтгэхээр боломж бололцоогоо дайчилж байгаа. Ингэхдээ тэрээр єєрийнхєє гаргасан амжилтыг хvн бvрт байдаг чадавхи хэмээн зааварчлах бєгєєд “Би онцгой биш ээ” гэж даруухан тайлбарласаар буй. Иймээс ч єєрийн байгуулсан “Монголын ой тогтоолт, оюун ухааны тєв”-єєр дамжуулан олон олон хvvхдийг онцгой чадвараа нээхэд нь туслахаар ажиллаж эхэлсэн байна.


Дэлхийд рекорд тогтоосон Л.Оюунгэрэл

Дэлхийн дээд амжилтуудыг тэмдэглэн мєнхєлдєг "Улаан ном" буюу Геннисийн номонд Монгол бvсгvйн нэр дурайж байна. Тvvнийг Лувсандоржийн Оюунгэрэл гэдэг. Тэрбээр 33 секундын турш биеийнхээ бvх жинг аман дээрээ тєвлєрvvлж чадсанаар Геннисийн номонд бичигдсэн юм. Тvvнийг "Авьяаслаг Британичууд" шоунд оролцож олон мянган хvмvvсийг алмайруулахад Монголын vзэгчид бахархал дvvрэн vзэж байсан. Нийтдээ 100 гаруй мянган хvнээс шалгарч, сvvлчийн шалгаруулалтад vлдсэн тvvний хувьд есєн настайгаасаа эхэлж уран нугаралтаар хичээллэж байгаа бєгєєд одоо Лондонгийн их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байна.


Канадын Хатан сургуулийн багш монгол залуу Г.Базарсvрэн

Хатан хааны их сургуулийг тєгссєн монгол залууд сургуульдаа vлдэж, багшлах санал тавьсан байна. Г.Базарсvрэн Хатан хааны их сургуулийн Уул уурхайн ангид 2008-2010 онд мэргэжил дээшлvvлж амжилттай тєгсжээ. Тvvнийг сургуулийнх нь удирдлагын зvгээс “Их хичээнгvй, хийж байгаа зvйлдээ маш хянамгай, аливаа зvйлийг ухаан зарж хийдэг” хэмээн vнэлжээ. Тэрбээр нэгэн сонинд єгсєн ярилцлагадаа “Би Хатан хааны их сургуульд багшилж, ажлын дадлага, туршлагатай болсныхоо дараа Монголдоо ирж ажиллана” гэж ярьсан байна.


Солонгосын сонгуульд анх удаа гадаад хvн ялсан нь Монгол эмэгтэй

БНСУ-д 6 сарын 2-нд болсон сонгуулиар эрх баригч Их Vндэстний Нам-ын тєлєєлєгчєєр Монгол эмэгтэй Ли Ра сонгогдсон байна. Ли Ра нь 33 настай, Монголд байхдаа солонгос нєхєртэйгєє гэрлэж, 2003 онд тус улсад иржээ. Ирснээсээ хойш гэрлэсэн цагаач нарын эрхийн тєлєє тэмцэж байгаа бvсгvй юм. Тvvнээс гадна орон нутгийн сонгуульд “Ард Тvмний Оролцоо Нам”-аас Галбадрахын Цэцэгсvрэн хэмээх бvсгvй єрсєлдсєн тухай мэдээлэл байна.


Дэлхийн шилдэг дизайнер залуус Г.Дариа & Ч.Ганболд


Дэлхийн таван тивээс шалгарч, ур ухаанаа уралдуулсан дэлхийн дизайны урлагийн мастеруудын цугларсан тэмцээнд монгол залуус тэргvvллээ. Уг тэмцээнийг компьютер график, дизайны ихэнх шилдгийн шилдэг программ хангамжийг зах зээлд нийлvvлдэг “Адобе” компаниас жил бvр зарлаж, фотошопын гайхамшгийг нээн таниулахыг зорьдог тvvхтэй. Тvvний ур ухаанаа шингээн хийсэн олон веб сайт Интернэт ертєнцєд Монгол гэдэг єнгє тєрхийг нэр тєртэй тєлєєлдєг билээ. Одоо Ч.Ганболд АНУ-ын Ерєнхийлєгч Брак Обомагийн дизайнераар ажиллаж байна. Мєн тvvний эхнэр Гомбожавын Дариа “Istokcbhoto” компанийн нэрэмжит фото эвлvvлгийн урлан дизайны тэмцээнд оролцож, 200 гаруй мэргэжилтнээс шалгаран “Photoshop artist” тєрєлд тэргvvн байр эзэлжээ. Ийнхvv “Yahoo” группын салбар компанид мэргэжлээрээ ажилладаг энэхvv гэр бvлийн хоёр уран бvтээлч залуус Монголын нэрийг дэлхийд гаргаж, салбарынхаа тэргvvлч болохоо баталлаа.


Мєсєн дээрх гvнж Ч.Наранрагчаа


Тvvнийг дэлхийн хамгийн алдартай телевизийн сэтгvvлч, хєтлєгч Опра єєрийн шоундаа урьж оролцуулан Монголын тал нутгаас ирсэн “Мєсєн дээрх гvнж” хэмээн нэрийдсэн нь америкуудын гайхшрал, бахархалыг хамтад нь тєрvvлсэн тvvхтэй. Єдгєє 15 настай Наранчагаа охин Азийн єсвєрийн аварга шалгаруулах тэмцээний тусгай шагнал, Америкийн ирээдvйн аваргуудын цуврал тэмцээнээс алт, мєнгє гээд олон шагналын эзэн болоод байгаа. Гэхдээ энэ бол тvvний хувьд мєсний дээрх театрт vзvvлсэн амжилтын ердєє л тvрvvч нь бєгєєд ирэх он жилvvдэд Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах их амжилтын салхийг хагалж, нисэн дvvлж буй жаахан охин юм.


“Бостон балет”-ийн гол дvр Д. Алтанхуяг

Монгол залуу Дугараагийн Алтанхуяг Нью-Йорк хотын сонгодог урлагийн тєв театр болох “Бостон балет”-д гол дvр бvтээж байна. Тэрээр сонгодог урлагийн тєв болох Итали улсын Милан хотын “Ла Скала” театрт, орчин цагийн балетийн урлагийн загалмайлсан эцэг хэмээн vнэлэгддэг Роланд Пvтигийн урилгаар “Pink Floyd” рок балетийн гол дvрийг бvтээсэн юм. Мєн тэрээр дэлхийн шилдэг найман бvжгэн жvжигчний нэгээр тодорч, дэлхийн нэр хvндтэй театрын тайзнаа урилгаар тоглох болсоор олон жилийг vдсэн. Зєвхєн Японы сонгодог урлагийн тоглолтын зарлал дунд Алтанхуягийн оролцсон бvжгэн жvжиг хамгийн их vзэгчтэй, хамгийн vнэтэй тоглолтод тооцогдож буй. Ингэхдээ тэрээр дэлхийн балетын урлагг Монгол ардын тэр дундаа баруун Ойрдын биелгээний уран нарийн хєдєлгєєн, ер бусын сэтгэл хєдлєлийн илэрхийлэл болсон бvжгийн дvрслэлийг оруулж єгсєнийг онцлох нь зvйн хэрэг.

 Дэлхийн аварга олон улсын их мастер Б.Мєнгєнтуул, Хvvхдийн олимпын аварга Г.Эрдэнэболд, Б.Батцэцэг, Пара олимпын аварга Д.Баатаржав, Мэргэжлийн сvмогийн их аварга Д.Дагвадорж, Б.Даваажаргал, Олимпын аварга Н.Тvвшинбаяр, Э.Бадар-Ууган, Италийн дуурийн од Уртнасан, “Yahoo”-ийн М.Сувдмаа, Microsoft-ийн Мягмар-Єлзий,  Харвардын их сургуулийн Ч.Энхтайван, Стэнфордын Их Сургуулийн багш Агваанлувсангийн Ундраа, Францийн автомашины vйлдвэр “Рено” –ийн дизайнер Тунгаагийн Эрдэнэчулуун, Германы “Supertаlенt 2009″ шоуны шилдэг хєємийч Д. Хосбаяр, морин хуурч Э. Цолмон...

Монголын билиг авьяаст залуучууд улсынхаа нэрийг хорвоогийн цээжинд єргєж дэлхийг бишрvvлж, євєг дээдсийнхээ суу алдрыг vргэлжлvvлсээр байна..

Эх орны эзэн болсон ЭРХЭМ МОНГОЛ ЗАЛУУ ХVН ТАны хvсэл мєрєєдєл, бvтээлч санаачлага, итгэл найдвар,  зорилго тэмvvлэл, цаг vеийн дуудлага!!!

Бид энэ цаг vедээ эзэн нь байх ёстой!!! Єєрийн авъяас чадварыг бvрэн дайчилж, єєртєє эзэн байж, єєрийн гараар єєрийнхєє амьдралыг цогцлоон босгож, Агуу их vйл хэргийг бvтээхийн учиртай!!!

Бид агуу их тvvхээрээ бахархах эрхтэй байхын тулд єєрсдєє
БАХАРХАЛЫГ БVТЭЭХ УЧИРТАЙ!!!

Бахархалыг хоосон орилж хашгирч бvтээхгvй, шаналж суугаад босгохгvй... Тиймээс УХААНТАЙ БАЙ, 2 ГАРААРАА АМЬДРАЛАА ЦОГЦЛОО, ТОМ СЭТГЭ, ТОМ АМЬДАР, хєлсєє дуслуул, нойргvй хоно, сэтгэлээ хатамжил!!!

Монгол залуус дэлхийг байлдан дагуулж байна. Бидний цаг ирсэн. Бидний санаачлага, сэдэл тэмvvлэлээс Монгол улсын ирээдvй шалтгаална.

Та ч бас чадна. Та МОНГОЛ ЗАЛУУ ХVН

Монгол залуу хvн бvр ХVЧИРХЭГ байж МОНГОЛ УЛС мандан бадрана!

Бичсэн Ж.Лувсандорж
Блог. luvsandorj.newmediamarketingagency.com

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах