2011 оны 04 сарын 20-ны өдөр. ¹11/05 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА
Шаардлага Өнөөдөр Монголд ажилгүйдэл ядуурал, мөнгөний ханш уналт, үнийн өсөлт, улам нэмэгдэж, байгаль экологи, ус бэлчээр газар сайгүй сүйтгэгдэж, монголын баялаг ямар ч хяналтгүйгээр гадагш урсаж, үндэсний аюулгүй байдал алдагдсаар байна. Нийгмийн ёс суртахуун улам бүр ялзран доройтож, шударга ёс үгүй болж, монгол хүний үнэлэмж, амь нас, эрүүл мэнд хөсөр хаягдлаа. Харамсалтай нь энэ бүхэн өнөөгийн эрх баригч хүчнүүдийн бодлого үйл ажиллагааны үр дүн билээ. Харин энэ бүхнийг мэдэхийн сайнаар мэдэж, ярьж “Олигархиудыг төрөөс цэвэрлэж, ард түмэнтэйгээ амь нэгтэй байх”-аа амлаж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч таны амлалт хаачив. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль зөрчин, бэлэн мөнгөний худал амлалт өгч, булхай луйварын аргаар явагдсан, эцэст нь 7 дугаар сарын 01-нд 5 хүний амь хороож, олон арван хүнийг эрэмдэг зэрэмдэг болгож, хэдэн зуун хүнийг шоронд хийж байж, сонгогч олонд хүчээр тулган хүлээлгэсэн 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан, хууль бус өнөөгийн УИХ нь Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны 2000 оны 11 дүгээр сарын 29-ний 02 дугаар тогтоолыг үл хэрэгсэж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан, хүчин төгөлдөр Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчин, Засгийн газраа байгуулж, МАН, АН-ын хамтарсан хууль бус Засгийн газрын хууль зөрчсөн удаа дараагийн үйлдлүүдийг өмгөөлөн хамгаалсаар байхад Ерөнхийлөгч та яагаад хууль хэрэгжүүлэхийг сануулахгүй, илэрхий эх орноосоо уравсан үйлдэл болох Оюутолгойн гэрээг байгуулагчидтай Авилгатай тэмцэх газрын даргыг шийтгэж чадсан шиг яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?! Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11-д “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй.” гэж, 12.12-т. “Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газарт чиглэл өгнө.” гэж, 12.15-д “Улсын Их Хурлаас тодорхойлсон Монгол Улсын дотоод, гадаад бодлогод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан болон үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байгаа, түүнчлэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар хэрэгжүүлээгүй нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад болсон гэж үзвэл Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулна.” гэж тус тус заасан байдаг. Ерөнхийлөгч та хуулиар хүлээлгэсэн эрх үүргээ хэрэгжүүлж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө үл хэрэгжүүлж байгаа, Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх үүргээсээ зайлсхийж, удаа дараа хууль тогтоол зөрчиж ирсэн С.Батболдын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулахыг, Засгийн газрынхаа буруу бүхнийг хаацайлан хамгаалж, ямар ч хариуцлага тооцохгүй, Монгол төрийн өмч, Монголын нийт ард түмний мэдэлд байдаг байгалийн баялагийг эзэнгүйдүүлэн, гадаадын хэрмэл луйварчид гэмт этгээдүүд улс оронд маань дураар авирлах боломжийг хуулиар бий болгочихоод, Монгол орны байгаль экологи, ард түмний оршин ахуйн үндсийг нэлэнхүйд нь сүйтгэн устгах ажиллагаа газар сайгүй явагдаж байхад Төрийн эрх барих дээд байгууллагын хувьд үүнийг зогсоох талаар ямар нэгэн бодлого шийдвэр гаргахгүй байгаа УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгохыг шаардаж байна. Энэ шаардлага бол Монгол Улсын Ерөнхийлөгч таны хийх үүрэгт ажил, хууль зүйт Төрийн тэргүүний хувьд сахих ёс зүйн хэм хэмжээ билээ. Жич: УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хувийг хавсаргав.
ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН: Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн ТББ Ц.Мөнхбаяр
“Монгол Улсын Аюулгүй байдлын төлөө зүтгэе” ТББ Г.Болдбаатар
Тусгаар Монголын төлөө нэгдэгсэд бүлхэм О.Лхагвадорж
“Тэнгэрийн суут Монгол” бүлхэм М.Баатархуяг
Хувиараа нийтийн тээвэр эрхлэгчдийн
“Их зам” холбоо Т.Цамбалхүндэв
“Тэнгэр угсаа” нийгэмлэг Н.Даваа
Монгол хүний эрхийг хамгаалах Хохирогчдын нэгдсэн холбоо Ц.Энхбаяр
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Түүхч, доктор, дэд профессор На.Сүхбаатар бидэнд энэ түүхийг өгүүлэх юм. -Одоо дэлхийд хэр олон Ойрад монголчууд амьдардаг юм бол? -Дэлх...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан Хөх толбот монгол эр хүн хаана байна Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана бай...
-
Сүүлийн 300 жил Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр хүний зан араншин илтэд д...
-
Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л ах дүү хамаатан садантайгаа нийлээд Монгол улсыг бүрэн хянаж аалзны тор мэт… Дээхэн үед Баян-Өлгий...
-
Хэдэн жилийн өмнө 2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд хамт суралцаж байсан Жамила хэмээх нэгэн уйгар бүсгүй надад гүнзгий сэ...
-
Судлаач миний бие хоёр жилийн өмнөөс Хөх Монголын сор болсон Соркуктай цэцэн хатны айлдвар болох Журнайн Нүрзэд агсны "Алтан дээд гэрээ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Дэлхийн нэлээдгүй оронд 13-н тоог ихэд цээрлэж "Чөтгөр"-ийн хэмээн нэрлэсэн нь их байдаг. Тэгвэл эдгээр орнуудын тоонд Монгол улс ...
-
Үндэстний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100-н жилийн баярын мэнд хүргэе!(Өвөр Монголчуудаас)Элэг нэгт эрхэм хүндэт Монгол ахан дүүстээ үндэстний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласаны 100 н жилийн ойн баярын мэндийг нийт өвөр Монго...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com