ӨВӨР МОНГОЛЫН МИНЬ ӨРӨВДӨЛТЭЙ, ҮНЭН ТҮҮХ

Өвөрлөгчид аль эрт XIX зууны сүүлч буюу манж Чингийн засаглалд хятад хүн Манжийн төрийн бодат эрхийг барих болсон үеэс хэлмэгдэж эхэлсэн юм. Ийм ч учраас 1911 онд Монгол улс манж Чингээс тусгаарлахад өвөр 49 хошууны 36 нь туурга тусгаар Монгол улсдаа нэгдэн орохыг цаг алдалгүй тунхаглаж байжээ.1891 онд Ян Ей Чуан гэгч хятад тариачны удирдсан самуун цэрэг өмнөд Монголын урд зах Зостын чуулганы /төв нь өнөөгийн Улаанхад хот/ харчин гурван хошуунд 48 өдрийн дотор 150 мянган монголчуудыг хяджээ.
 Монголчуудыг хоёр гурван мянгаар нь бөөгнөрүүлж байгаад ганц ч хүн үлдээлгүй алдаг болохоор ясан овоо босч цусан далай тунаж байв.
Зугатаж гарсан хүмүүс үймээн самуун намдсаны дараа садан төрлийнхөө шарилыг оршуулах гэж нутагтаа харьсанд алагдсан хүмүүсийн хөл нь олдвол гар нь олдохгүй, толгой олдвол бие нь олдохгүй, бие нь олдвол дөрвөн мөч нь олдохгүй, харах байтугай сонсоод зүрх чичрэм аймшигтай байжээ.


Нялх хүүхдийг савж алах буюу жадны үзүүрт өлгөж, жирэмсэн бүсгүйн гэдсийг сэлмээр зүсэж, “үрийг нь тасалж угсааг нь харлуулдаг” байжээ. /Ван Гүо Жиүн “Монголын тэмдэглэл” 1994 оны шинэ хэвлэл. 325-р нүүр. Тайвань. Тайбэй хот/ “Хөх судар” романыг туурвисан их зохиолч Ванчинбалын Инжинаашынх энэ аллагад дайрагдан гэр орноо дээрэмдүүлэн хашаа байшингаа шатаалгаснаас нутгаасаа дүрвэн гарч одоогийн Ляонин мужийн Жинжү хотын нуранхай сүмд уух эм, идэх хоолгүй харамсалтайгаар нас баржээ.

Тэмцлээ нэг ч өдөр зогсоогоогүй 36 жил

1911 онд Манж нурж Дундад иргэн улс байгуулагдахад манж Чингийн төрийг бүхэлд нь хятадууд залгамжилсан тул таван үндэстний их гүрнийг байгуулна хэмээн тунхаглаж, Ар Монголтой нийлж, тусгаар Монгол улс байгуулахыг оролдож байсан өвөрлөгч хошуунуудад цэрэг нэмэн суулгаж үндэстний эрх чөлөөний үйл ажиллагааг дарангуйлан зогсоожээ. Энэ л үеэс өвөрлөгчдийн толгой дээр Манж Чингээс хэд дахин харгис харанхуй тавилан буусан юм.

1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалаас (Хятад ба Монголд адилхан хувьсгал үүссэн юм) 1947 онд Өвөр Монголд коммунист Хятадын ноёрхол тогтнох хүртэл 36 жилийн түүхэн цаг үед хятадууд монголчуудыг хэрхэн дарангуйлж хичнээнийг хядан устгасан талаар өвөрлөгчидийн гарт ямар ч жинхэнэ ёсны тэмдэглэл тоолол үлдсэнгүй, өнөөг болтол нууц хэвээр байна. 

Гэхдээ л ардын дуу, аман зохиолд цөөнгүй зүйл шингэж үлджээ. Энэ 36 жил нь өвөрлөгчидийн хувьд хувь заяандаа эргэлт гаргахын төлөө хамгийн цөхрөшгүй тэмцсэн он жилүүд байсан учраас мэдээж үрэгдэл сүйдэл ч хамгийн их байсан он жил юм. Зүүн захын Барга, Дагуурын хээр талаас баруун хязгаарын Алшаа, Эзнээгийн говь цөл хүртэлх 1 сая 180 мянган хавтгай дөрвөлжин киллометр нутаг дээр, үндэстнийхээ эрх ашгийн төлөө хятадын колоничлогчтой явуулсан цус урсгасан тэмцэл нэг өдөр ч зогсоогүй юм. Энэ үеийн монголчуудын тэмцлийн нэгэн хэлбэр нь атар эзэмшигчийг үлдэн хөөх зэвсэгт тэмцэл байсан. Саран илд саадаг нумынхаа дээр орчин үеийн галт зэвсгийн аль хоцрогдсон загварыг нэмсэн, зохион байгуулалт муутай гадны тусламжгүй тэдний олонхи хэмжээлшгүй давуу тоотой, сайтар зэвсэглэсэн хятад цэрэгт гунигтайгаар ялагдаж толгой дараалан хядагджээ. 

Байлдах бодлогын шилжилт хийж, их үйлс товлогдох нь ил болсон Богдын хүрээнд хүрч ирж чадсан цөөхөн босогчид л хоморголон устгалаас мултарч чаджээ. Эдгээр хүмүүс гэвэл: Ховдыг чөлөөлөхөд оролцож гамингийн шоронд босоогоороо нас барсан Баргын Манлайбаатар Дамдинсүрэн, анх удаа цагаан хаанаас тусламж гуйхаар явагсадын нэг, мөн баруун хязгаарыг чөлөөлөхөд оролцон явсан улсын түшээ гүн, дотоод яамны дэд түшмэл чин зүтгэлт Хайсан, мөн баруун хязгаарыг чөлөөлөхөд Дамдинсүрэн,Магсаржав нартай мөр зэрэгцэн баатарлагаар байлдсан олноо өргөгдсөн монгол улсын цэргийн яамны дэд түшмэл Богдоос шагнуулсан Зоригт баатар Тогтох, 1913 онд Монгол улс таван замын их цэргээр өмнө зүгт дайлахад Дарьгангын чиглэлийн цэргийг удирдсан шударга баатар /Богд хаанаас шагнасан/ Бавуужав, 1921 онд ардын журамт цэргийг байгуулахад хамгийн түрүүнд элсэн орж Ховдыг чөлөөлөх дайн, Хиагтын тулаанд оролцсон Илийн өөлд, ялгуун баатар Сумъяа бээс тэргүүтэн бий. /Монгол ирсэн Өвөрлөгчдийн хувь заяаны талаар та УТС-ны 2007.10 сар. Дугаар 038 /98/. “30 жил дайтаад тусгаар улсдаа ясаа тавьсан Цахарууд” өгүүллээс уншина уу/

Коммунистууд л бол коммунистууд

1940-өөд онд улаан хятадууд өвөр монголд нэвтэрч эхэлмэгцээ монгол ван гүн, тайж язгууртан, ноёд баяд, бичиг соёлтой хүмүүс, лам хувраг, үндсэрхэг хүмүүс хийгээд гадагш явж нүд нээгсдийг төлөвлөгөөтэй алхам дараатай устгажээ. 

1947 онд коммунист хятадуудын ноёрхол “Өвөр монголын өөртөө засах орон” нэрээр өвөр монголд тогтсоноос хоёр жилийн дараа бүх хятадыг гартаа авчээ. Хятадын засгийн газар 1978 онд зах зээлийн эдийн засагт шилжих бодлого тогтоох хүртэл гучин жилд үндэс яс ялгалгүй олон нийтийг хамарсан алаан бариан зогсолтгүй үргэлжилснийг бүгд мэднэ, нэг нэгээ залгасан цуст хэлмэгдлүүдийн аль нь ч өвөрлөгчдийг тойрч гарсангүй. 

“Газар шороогийн хуваарилалт”, “Баруунтныг эсэргүүцэх”, “Нэгдэлжүүлэх” “Соёлын хувьсгал”,”Хөрөнгөтний сүүлийг оготлох” гэх мэтийн хөдөлгөөнд тоолшгүй олон өвөрлөгчид эд хөрөнгөө хураалган нутаг орноосоо хөөгдөж хорих лагерт цөлөгдөж, шоронд сууж гэр бүл сарнин, амь насаа алджээ. Одоо би зөвхөн 1968 оны өвлөөс 1969 оны хаврын хоорондох хагасхан жилд “Өвөр монголын ардын намын” хэрэг гэдгээр өвөрлөгчидийг хэлмэгдүүлэн хоморголон хядсан байдлыг дэлгэе. 
Japan's Puppet (Literary Digest, 1936)
ӨМАН-ыг ХКН-д хүчээр нэгтгэв 

Их хядлагын шалтаг болсон “Өвөрмонголын Ардын Хувьсгалт Намын” түүхээс яриагаа эхэлье. 1925 оны 12 сарын 10-нд Жанчхүү буюу Чуулалт хаалга хотноо байгуулагдсан энэ нам, улааны шуургын нөлөөгөөр эзэрхэг түрэмгийтнийг эсэргүүцэх, феодол ван гүнийг эсэргүүцэх, их хятадын колоничлолыг эсэргүүцэх гурван том зорилт дэвшүүлж, голдуу III интернационалийн удирдамжийг хүлээж байжээ. Нам байгуулагдах их хуралд III интернационалийн төлөөлөгч Очирлэф (Буриад), Хятадын коммунист намын төлөөлөгч Зиан Тоо, Монгол улсаас МАХН-ын төлөөлөгч Дамбадорж нар оролцон баяр хүргэж байжээ. Чан Кай Ши-н гамингийн засгийн хавчлагаас болж II хурлаа 1927 онд Улаанбаатарт хийж байсан явдал ч байв. 

1945 онд дэлхийн 2-р дайн дуусаж коммунист хятадын хүч өвөрмонголын баруун талаас нэвтрэн орж эхлэх үед Өвөрмонголын ардын нам, Монгол улсдаа нийлэн орохыг ухуулан санаачилж, дэлхийн нийтийн жишгийг мөрдөн хориод хоногт гурван түм гаруй иргэний гарын үсгийг зуруулаад морин тэргэнд ачиж Улаанбаатарыг зорьжээ. Их хянганы ойт нурууг даван зүдэж ирсэн тэднийг “Ялтын гэрээ” гэдэг бага үндэстэний гаслан зовлонг үл ойшоосон том гүрний шийдвэр хүлээж байжээ.

1946 онд ХКН-ын ноёрхол доорх “Өвөр Монголын өөртөө засах орон” гэдэг бусдаар засуулах засаг байгуулагдах нь тод болоод уг намын удирдлагын олонхи арга буюу шинэ засагт оролцсоны учир намаа тараасныг албан ёсоор зарлаж, үнэн хэрэгтээ ХКН-д нийлэн орсон юм. 1968 онд хятадууд өвөрлөгчдийг хоморголон устгахын төлөө “Өвөрмонголын Ардын Нам Ар монголтой нийлэх, тусгаар тогтнох нууц ажиллагаагаа нэг өдөр ч зогсоогоогүй явуулсаар байна” хэмээн гүжирдэж аллага, баривчилгаагаа эхлүүлжээ. 

Хагас жилд хагас сая хүнийг хэлмэгдүүлэв

1968 оны өвлөөс 1969 оны хаврын хагас жилд хичнээн өвөрлөгчдийг хоморголон устгасан гэдгийг өөрийн төр засаггүй, эрх мэдэлгүй өвөрлөгчид бүү хэл, алах булахын их эрхийг атгасан хятадууд ч өөрсдөө тод мэдэхгүй болсон нь энэ хядлага юутай зэрлэг балмад, догшин ширүүн явагдсаныг гэрчилнэ. 

1980 онд Хятадын дээд прокурорын газраас нийтэлснээр 346 652 хүн хэлмэгдэж, 16 222 хүн алагдаж, 87 188 хүн зэмдэг болжээ. 1989 онд ӨМӨЗО-ны намын хорооноос нийтэлсэн тоонд 480 гаруй мянган хүн хэлмэгджээ гэсэн байдаг. Харин өвөрлөгчид сүүлийн үед 40-50 мянган хүн амь насаа алдаж 200 мянган хүн зэрэмдэг болсон магадлал их гэж тооцоолох болжээ.

Их зуу аймагт (төв нь одоогийн Ордос хот) 150 мянган хүнийг хэлмэгдүүлсэн нь хятад, монгол нийт хүн амын 21% болсон гэлцдэг нь монгол хүн болгоныг хэлмэгдүүлсэн гэсэн үг юм. Цахар баруун гарын хойд хошууны (Эрээнээс Хөх хот хүрэхэд өнгөрдөг, урдуураа Жинин мужтай залгаа хошуу) Улаанхад сумны хүн ам цөөтэй Сайхантал бригадад хятад цэрэг хийгээд хятад ажиллах ангийнхан очсоноос хойш 18 өдрийн дотор 18 хүнийг алж, 33 хүнийг зэмдэг болгожээ. 

Дархан Муумянган холбоот хошуу /Далан хар уулын ар бэлд байдаг/ нь 10 800 монгол хүнтэй байсны 266-г хороожээ. Уг хошууны хоёр монголын хил дагуу суурьшсан 360 өрхөөс ганцхан шөнийн дотор 144 өрхийг дотор газар хүчлэн аваачиж, оронд нь хятад авчран суулгажээ. Түмэд зүүн хошууны Багш сумын Шарагчин бригадад /Хөх хоттой хиллэдэг/ 217 монгол хүн байсны нэгийг ч үлдээлгүй хэлмэгдүүлжээ.

Тухайн үед Өвөрмонголын хязгаарт хоёрхон зурвас төмөр замтай байсны нэг нь монголтой залгадаг байсан. Энэ “Хөх хот-Эрээн-Улаанбаатарын чиглэл нь” хятадын хардал сэрдлийг илүү төрүүлдэг байснаас төмөр замд ажилладаг цөөхөн монголчуудыг улаанаар урвуулжээ. Хөх хотын төмөр замын товчоонд 446 монгол ажилтан байсны 442 хүнийг хэлмэгдүүлж, 13-ынх нь амь насыг егүүтгэж, 347 хүнийг зэмдэг болгожээ. Жинингийн төмөр замын товчоонд 13 монгол ажилтан байсны нэгийг нь алж 12-ыг зэмдэг болгожээ. Сайхан талын бух тэрэгний ангийн жолооч Содыг авгайтай нь хамт шоронд хорьсон бөгөөд жирэмслээд дөрвөн сартай болсон ургийг нь төмөр утсаар гогдон гаргаж “Өвөрмонголын ардын намыг нэгээр хорогдууллаа” гэж яргачид бах таваа хангаж байсан.

Өвөрмонголд монгол хүний тоогоор хамгийн олонд (380 мянга) тооцогддог Хорчин зүүн гарын дундад хошуунд сумын 210 боловсон хүчнээс 190-ийг хэлмэгдүүлжээ. Шархаа даасангүй нас барсан хүний цогцсыг эмнэлэгээс гаргахад нь “гадар шархаас болж үхэв” гэж бичсэн хятад эмчийг ч баривчилжээ. Мод олон тарьсан монгол айлыг “Улаанхүүгийн урвагч цэрэгт морио уях шон бэлтгэж өгч байна” гэж модыг нь хөрөөдөн, хүнийг нь гяндалжээ. Ургац сайн хураасан айлыг “Урваж хойш зугатаах замын хүнсээ бэлтгэж байна” гэж будаа тариаг нь хурааж эзнийг нь тамлан зовоожээ. 

Хөлөн буйр аймгийн морин даваа Дагуур (дагуур ястан монгол улсад ч байна) өөртөө засах хошуунд ажилласан хятад “Бид хоёр долоо хоног өдөржин шөнөжин байлдаад дагуурчуудыг нэгийг ч үлдээлгүй дарангуйлж чадлаа” гэж өөрөөрөө бахархаж байжээ. Ногоон нуруу сумны ногоон шил бригадад “14 наснаас дээш монгол хүн болгоныг” Өвөрмонголын ардын намаар хэлмэгдүүлжээ. Их зуу аймгийн үүшин хошууны Туг сумын 2961 монгол хүний 929-ийг хэлмэгдүүлсэн нь нийт хүн амын 71%-д хүрчээ. Их хянган давааны балар ойд ан агнан амьдарч байсан үсэг бичиг ч таньдаггүй орцон ястан (цаатан) 1015 хүнтэй байсны 192-г нь хэлмэгдүүлж, 10 хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн зэмдэг болжээ. Хөлөн буйр аймгийн Эвэнк ястаны хошууны сумын дэсийн 155 боловсон хүчнээс 152-ыг хэлмэгдүүлж, 20 хүнийг тамлан алжээ. ӨМӨЗО-ны яаманд ажилладаг монголчуудыг орон нутгийн боловсон хүчнээс илүү ихээр хэлмэгдүүлжээ. Өвөрмонголын дотоодыг хамгаалах яамнаас гэхэд 200 гаруй хүнийг уг хэрэгт холбогдуулан адил бус хэмжээгээр хэлмэгдүүлжээ.
p3.jpg
Монголчууд тэднийг нутагтаа суулгасан ганц л буруутай

Нэг монголыг алвал сайн эр, аравыг алвал баатар! гэсэн уриан дор хятадын цэрэг, ажилчин, өвөрмонголд эрт ирж суурьшсан тариачид нийлэн монголчуудаас үндэстний өшөө авах (монголчууд тэдэнд буруутай гэвэл нутагтаа суулгасан нэг л буруутай юмсан) дайн зарласан юм. Энэ дайныг Бээжингээс шууд удирдаж байсан бөгөөд Ерөнхий сайд Жоу Энлай болон Мао-гын эхнэр Зян Чин нар өөрийн томилон илгээсэн генерал Тэн Хай Чиныг Бээжинд дуудан аваачиж зааварлаж байжээ.

Өвөрмонголыг цэргээр захирах ерөнхий жанжнаар Бээжингээс томилогдон ирсэн генерал Тэн хай чин Дэмчигдонров вангийн /Дэ ван/ нутаг Сөнөд баруун хошуунд биеэрээ хүрч “55%-г хэлмэгдүүлэх” норм тогтоон өгснийг нь хятадууд удалгүй биелүүлж өгчээ. 

Эрүү тамын төрөл зүйл нь орчин үеийн хүн төрөлхтөн итгэж ядах аймшигт хэмжээнд хүрчээ. Их зуу аймагт тавиад зүйлийн эрүү там хэрэглэж байсан бол Цахарын гүл улаан, хөвөөт улаан хошуунд (одоогийн зуслангийн сиан) 170 гаруй эрүү там байжээ. Түмэд зүүн хошууны Жо Лиан Би гэдэг монгол хүнийг 49 зүйлийн эрүүгээр тамлаж байсан бол уг хошууны эмэгтэй тракторчин Сараад 18 зүйлийн эрүү тулгасанд тэсэхийн аргагүй болж хоёр удаа өндөр хүчдэлийн цахилгаанаас барьж, нэг удаа өөрийгөө дүүжилж, бас нэг удаа өөрийгөө хутгалж амиа хорлох гэж оролдоод бүтсэнгүй тул хоёр удаа өлсгөлөн зарлан эсэргүүцэл илэрхийлж яс хугарсан ч, нэрээ хугалахгүй гэж тэмцэж байжээ. (Дээрх бодит мэдээллийг “Өвөрмонголын Ардын Намаар хэлмэгдүүлсэн хэрэг” номоос авав. Алтандэлхий хятад хэлээр зохиож, 2004 онд Хөх хотод хэвлүүлсэн уг ном удалгүй хорионд орсон)

Ганц ялгаа нь иймэрхүү хядлага Өвөрмонголд дахиад явагдахгүй гэдэг баталгаа алга.

Хүн амьтныг эрүүдэн тамлаж зовоодог талаар би энд “Зууны мэдээ” сонины 2007.07.19-ны дугаарт нийтлэгдэж дараа нь “Даяар монгол” вэб сайт (америкт байгаа монголчуудын), “Өвөрмонголын хүний эрхийн мэдээллийн төвийн” (Нью- Йорк) вэб сайт дээр шилжүүлэгдэн нийтлэгдсэн “Монгол хүн хийгээд хятад хүн” нийтлэлээс иш татъя. 

... /Хэтэрхий аймшигтай тул эмэгтэйчүүдийн хэрхэн яргалдаг байсан тухай хэсгийн хасав. Энэ тухай та дурдсан сайтуудаас уншина уу. УТС/ Үүшин хошууны тугалтай бригадын малчин Цолмон, Балдан, сумын боловсон хүчин Донров нарыг илжиг, гахайтаа хурьцуулж, “Танай монголчууд малнаас ямар ялгаатай вэ!”гэж харааж байжээ.
Хятадаас Өвөр Mонголчуудад тулгаж байсан фашист эрүү тамыг тоолж нэрлэхүйеэ бэрх. 
p2.jpg
цахилгаан гүйлгэх, аманд нь хүний ялгадас цутгах, хэл дээр нь зүү шивэх, үсэнд нь тос цутгах, шархыг нь маажих, цам цамнуулах, халуунаар хавсаргах, улайссан галын хажууд удаан зогсоох, эрхий хуруунаас нь дүүжлэх, амьдаар нь булах, үргэлжид зогсоох, халгай бургасаар гуядах, өдөр шөнөгүй хүлэх, модон орон дээр 4 мөчөөс нь татан хүлж гавлах, нүүрсний гал дээр бөхийлгөн шарах, залгаагаар ус уулгах, нүүрсний цог дээр хөл нүцгэн гүйлгэх, хүзүүнээс нь хүнд юм дүүжлэх, нүцгэлэн ус цутгаж гуядах, тахимд нь мод хавчуулан хэдэн хүн ээлжлэн гишгэх, том дээсээр бэлэг эрхтнийг шөргүүлэх хөрөөдөх, олон хүн хамтаар хүчиндэх, амьдаар нь гэдсийг нь гаргах, арьсыг нь өвчих, нүдийг нь ухах, чихийг нь огтлох, шүдийг нь сугалах, хурууг нь тайрах, толгойд нь хадаас хадах, эрэгтэй хүний бэлэг эрхтнийг огтлох, хумсыг нь сугалж авах зэрэг орчлонгийн бүх эрүүг амсуулан
“Өвөр Монголын ардын нам”, “Дугуй нам”, “Залуусын нам”, “Нэгдмэл нам”, “Найрамдал нам”, “Соёл нам”, “Ардчилсан нам”, “Өвөр ардын эвсэл”, “Улаан булан нам”, “Тусгаар нам”, “Зүйтэй нам”, “Элсэн нам”, “Цэвэгжавын нам”, “Цогбадрахын нам”, “Бургасан нам”, “Архичин нам”, “Хүүхэнчүүд нам”, “Хомоол нам”, “Аргал нам”, “Чимэглэл нам” зэрэг зохиомол намд тулгаж Mонголчуудыг хядаж байжээ.
Тамлагдан ёолж, бахирсан хүний хэлийг огтлох, мэдүүлэг өгөхгүй бол чих, хамрыг нь огтлох, шүдийг нь бахиар зулгаан авах, толгой руу нь хадаас хадах явдал ердийн хэрэг байжээ. Дээрх олон жишээ баримт бол ном сударт бичиглэгдсэнээс олж түүвэрлэн татаж буй жишээ. Би бас уг харгис явдлын гэрч болсон хүмүүстэй ч нэг бус удаа биеэр уулзаж байсан юм. Тухайлбал, Өвөр Mонголын Засгийн ордны Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Гаравуунсэнгээ гуайн шүдийг үр хүүхдийнх нь нүдэн дээр бахиар нэгбүрчлэн сугалан тарчилгаснаас хэдхэн хоногийн дараа нүд аньсан байдаг. Түүний хүү Батаатай Өвөр Mонголын Боловсролын яаманд 1984 оноос хойш арваад жил хамт ажиллах завшаан над тохиосон. Тэрээр нэг удаа сэтгэлийнхээ аниагүй шархыг илчлэн дээрх явдлын тухай нулимс дуслуулан ярьж байсан нь одоо ч нүдэнд харагдах мэт болж байна.p1.jpg
Манай Гургуултай сумын Равжаа гуайг “хадаастай хүн” гэдэг. Равжаа гуай миний аавтай найз, манайхаар орж гардаг байсан төдийгүй би охин Цэцэнгэрэлтэй нь дунд сургуулийн нэг ангид сурч байсан. Хахир цагт сумын даргын алба хашиж байсныхаа хувьд хятадуудын хараанд өртөж толгойдоо дөрвөн хадаас хадуулж, золоор амь гарсан нэгэн. хядлагын дараа эмч нар ч авч чадахгүй болж насан туршид хадаастай хүн болжээ. Ийм явдал дэндүү олон гарснаас амьд үлдсэн ховор тохиолдол нь Равжаа гуай байсан юм.

Пан Шү Юи хэмээх хятад дөрвөд хошууны баян овоо сумын нарийн бичээч Норовжамц гуайгийн нурууг зүсэж давс хийсний дараа хүн ганганаж байна хэмээн улайссан индүүгээр хайрч тамлан зовоож хороож алжээ........ 
XX зуунд хятадын гарт амь насаа алдсан өвөрлөгч нэг сая гэж сүүлийн үед эрдэмтэд үзэх болжээ. Fвөрмонголд явагдсан хядлага нь чанарын хувьд Гитлер, Сталин, Милошевич нарын үндэстнийг хоморголон устгахтай ямар ч ялгаагүй юм. Ганц ялгаа нь иймэрхүү хядлага Өвөрмонголд дахиад явагдахгүй гэдэг баталгаа алга. Учир нь тэд бол хамгийн харгис бүдүүлэг хүн чанаргүй колоничлогчид, тэд бол коммунист гэдэг гэмт бүлэглэл.

Харин Өвөрмонголын ардын намыг 1997 онд Америкт өвөрлөгчид сэргээн байгуулж, одоо арав шахам улсад салбартай болж сөрөг хүчний гол улс төрийн намын хувиар өвөрмонголын ардчилал, хүний эрх, тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаагийн тэмдэглэхэд таатай байна. 


энэ нийтлэлийг Өвөр Монголын Болдсайхан гэдэг хүн Эх орнчдын блог гэх сайтад бэлтгэн ирүүлснийг өөрийн блогтоо түүхэн баримтат зургууд, зарим баримт материалыг нэмж орууллаа. 



P.S.
МОНГОЛ ХҮНИЙ НУРУУ ТЭНИЙЖ, ХЯТАД ОРОН ДАЯАР МОНГОЛЫН САРАН СЭЛЭМ ЦОГЦЛООХ ӨДӨР ИРЭХ Л БАЙЛГҮЙ ДЭЭ. 4000 ЖИЛИЙН ТҮҮХЭЭС ХАРАХАД ДАРЛАГДАН, ХОРООГДОХ ЦАГ БАЙХАД ХЯТАДУУДЫГ ДАРЛАН ХОРООДОГ, БООЛЧИЛДОГ ЦАГ ХУГАЦАА, ТҮҮХЭН ҮЕ НЬ БАРАГ 70 ХУВЬ НЬ БАЙСАН ЮМ. БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ ӨВӨР МОНГОЛЧУУД, ОЙРД МОНГОЛЧУУД МИНЬ. ТЭСЭХ ХЭРЭГТЭЙ. ГОЛ НЬ ӨӨРИЙН БАЙГАА ГАЗАР НУТАГТАА МОНГОЛ МӨРИЙГ, ТҮҮХИЙГ ТАСАЛЧИХАЛГҮЙ Л ЦААШ НЬ ЗАЛГУУЛААД БАЙГААРАЙ. ЦАГ НЬ БОЛОХОД НУТАГТ ЧИНЬ МОНГОЛ ХҮНИЙ УЛ МӨР, МОНГОЛ ХЭЛ, МОНГОЛ СОЁЛ, ТҮҮХ, ҮЛДЭЦ НЬ БАЙХГҮЙ БОЛ БИД БУЦААН АВАХАД ХЭЦҮҮ ШҮҮ.

МОНГОЛ МИНЬ ЯЛНА АА. МОНГОЛЫН ЗАЯА БАЙНА. МӨНХ ХӨХ ТЭНГЭР, МОНГОЛ УЛС, ЭЗЭН ЧИНГИС, ХҮННҮ, СҮМБЭ, НИРУН, КИДАН-ЛЯО УГСАА ЗАЛГАСАН ӨВӨГ ИХ ДЭЭДЭС УЛСУУДЫН ӨНДӨР ИХ ЗАЯА ТА БИДНИЙГ ҮЕИЙН ҮЕД ТҮШИХ БОЛНО. 

Халхын Засагт Хааны шууд угсааны.... овогийн Шагдарын Үнэнтөгс.

3 Сэтгэгдэл:

Anonymous said...

Монголын төлөө цохилох зүрхтэй байж, монгол үндэстнийхээ төлөө хэлэх үг, хийх үйл бүхнээ зориулах нь "Монгол хүн" болсны зорилго буюу. Эх оронч байна гэдэг " Би монгол хүн, Чингисийн удам" гэж цээжээ дэлдэхийн нэр бус. Эх нутгийнхаа чулуу болгоныг харамлаж, усны дусал бүрийг хайрлаж, удам угсаа нэгтэй ах дүүсээ хайрлаж, эх хэлээрээ зөв ярьж, бичиж, эх түүхээ судалж ойлгож, хил хязгаараа сахиж манаж байхыг хэлэх болов уу. Монгол оронд монгол хүн болж төрснөөрөө бид бахархах ёстой шүү

Anonymous said...

mash haramsaltai baina, aimshigtai hyataduud bol hvn bish shvv,, ar Mongoliin ahan dvvs chin ta nariig vrgelj demjij, tuslah bolnoo

Anonymous said...

Sunsgui uls gej uvug etsgiinxee zaxidag baisand itgedeg.

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах