Британий Монголчуудын Монгол Мэдээ сониноос

May 17, 2007


Британий Монголчуудын Монгол Мэдээ сониноос
Оросын ерєнхийлєгч 4 сарын 5 нд Кремл буюу Хэрэм гэж хэлчихмээр ордондоо Хэсэг хvмvvсийг хvлээн авчээ. Vvнд ерєнхийлєгчийн тамгын газрын дарга Владислав Сурков, Сибир дэх Оросын ерєнхийлєгчийн бvрэн эрхт тєлєєлєгч Анатолий Квашнин, Эрхvv мужийн губернатор Александр Тишанин, Хурлын дарга Виктор Круглов, Vст Ордын Бурят тойргын удирдагч Валерий Малеев, Хурлын дарга Ирина Морохоева нар байлцав.
Тэд Эрхvv муж болон Уст Ордын Буриад автономит тойргыг Эрхvv мужид нийлvvлэх талаар санал солилцож санал асуулга явуулахаар шийдсэн байна.
Аль 2002 оноос Путин єєрийн хvч нєлєєг нэмэгдvvлэх зорилгоор хэд хэдэн vе шат бvхий ажлуудыг хийж байгаа билээ. Юуны тvрvvнд тэрээр Оросын Холбооны улсыг бvрдvvлэгч автономит улсууд болон тойрог, хязгааруудын удирдагчдыг єєрєє томилдог болсон явдал бєгєєд энэ нь товчхондоо эдгээр холбооны нэгжvvдэд оршин суугчид єєрсдийнхєє удирдагчдыг сонгох эрхгvй болж байгаа гэсэн vг билээ.Vvний дараагаар тэрээр Оросын Холбооны улсыг бvрдvvлэгч дээрх 89 нэгжийг цєєлєн хооронд нь хvчээр нэгтгэх арга хэмжээ авч явуулж байгаа.
Оросын ерєнхийлєгч луувангаа иднэ vv, лаагаа иднэ vv маньд хамаа vгvй гэж орхиж боломгvй болж эхэлж байх шиг байна.
Тvvх сєхвєл Євєрмонголыг Манж эзлэн авч , Галданбошигт халхыг довтолж байх vед Манж, Ойрд, Халхын хэнийг дагахаа мэдэхээ больсон буриадууд Оросуудаас єєрсдийгєє хамгаалахыг хvсжээ.
Харамсалтай нь оросууд хойноос ирээд хот минийх гэгчийн vлгэрээр Буриадад Казак цэргийн анги суулган нутгийн иргэдийг нvvлгэн шилжvvлж орос сууринг байгуулан эзэрхийлсэн тvvхтэй. Буриад Монголчууд эсэргvvцэн тэмцэж бослого олонтаа гарган дарагдаж байсан бєгєєд улмаар 1921 он гэхэд Унгерн Буриад Монголыг нэгтгэн Пан Монгол улсыг байгуулах гэсэн ч амжилт олоогvй аж. Vvний дараагаар Буриадад пан Монгол vзэл хvчтэй єрнєж байсан боловч амжил т ололгvй байсаар 1923 онд Буриад Монгол Автономит улс байгуулагдсан байна. 1937 онд Сталин Буриад Монголыг 3 хэсэг тасдан Буриад Монгол автономит улс , Агийн Буриад тойрог, Уст Ордын тойрог болгон хувааж улмаар нутгийн баялаг хэсгийг багтаасан одоогийн Эрхvv болон Чита мужийг байгуулжээ. 1958 оноос Буриад Монгол гэсэн нэрнээс Монгол гэдэг нэрийг ор тас авсан байдаг. Ийнхvv Оросуудын Хятад луу татах гэж буй хийн болон газрын тосны хоолойг тэжээх томоохон орд газар бvхий нутгууд Буриадын бус бусдын нутаг болжээ. Єнєє маргаашгvй эхлэх гэж байгаа дээрх хоолойн зарим хэсэг Байгал нуурт 500 метр єнгєрч байгаа нь газар хєдлєлт болон бусад ослын vед Байгаль нуурт хор нєлєєтэй бєгєєд Оросын олон нийт эсэргvvцэж байгаа боловч баригдах нь нэгэнт тодорхой болж байна.
Оросын ерєнхийлєгч дээрх уулзалт дээр Оросын хамгийн ядуу бvс нутагт Уст Ордын буриад тойрог багтаж байгааг сануулж Эрхvv мужтай нэгдэх нь Уст Ордын ядуу иргэдэд ихээхэн ашигтайг анхааруулжээ. Уст Орд 22 Мянган км кв нутаг дээр 135 мянган хvн амьдардаг бєгєєд дийлэнх нь буриадууд байдаг аж.
Мєн удахгvй Агийн буриад тойргыг Чита мужид нэгтгэх аж. Vнэхээр нэгтгэмээр байгаа бол 3 хуваагдчихаад байгаа .Буриадуудыг хооронд нь нэгтгэж болмоор. Оросын мужуудтай нэгтгэх гэж зvтгээд байдаг нь юу билээ. Эхнэр нєхєр байтугай Эрvv толгой салдаг юм гэдгийн vлгэрээр Орос улс хэзээ нэгэн цагт задрахад Автономит байж байгаад тусгаар болох єдєр Буриадын ард зонд бидний насан дээр биш юмаа гэхэд хожим ирэх учиртай. Тийм учраас автономийг хэзээ ч устгаж болдоггvй юм. Євєр Монголыг ар Монголтойгоо 1945 онд нэгдэх сайхан боломж гарахад 300 жилийн ємнє Манжтай хийсэн гэрээ саад болсоны жишээ бол тvvх хэзээ ч хуучирдагvйн жишээ билээ.
Путин дээрх ажлыг хэд хэдэн шатаар хийжээ. Аль 2003 оноос тэрээр єєрийн хvмvvсийг Уст орд луу явуулан ятгуулсан боловч амжилт олоогvй ихээхэн эсэргvvцэлтэй тулгарсан аж. Харин тэрээр нэгэнт саяхнаас бvс нутгийн удирдагчдынг єєрєє сонгож томилдог болсон тул єєрийн хvнийг Уст Ордын удирдлагад тавьж улмаар санаагаа хэрэгжvvлж амжжээ. Уст ордын болон Буриад зон энэ талаар ямар саналтай байгаа талаар мэдээлэл олох ямар ч боломж алга. Яг иймэрхvv аргаар Хятадууд Євєрмонголын нутгаас тасдан авч Гансу, Чинхай єшєє хэд хэдэн мужуудыг 1960аад онд байгуулан Євєрмонгол иргэдийн автономит эрхийг зєрчсєн билээ.
Путин vvний урьд Таймыр болон Эвэнкийн автономит тойргийг Красноярск мужид 2005 оны 4 сард санал асуулга явуулсан нэрийн дор нэгтгэсэн бєгєєд дээрх аргаа мєн хэрэглэх аж. Оросууд америкчуудыг Double Standard буюу 2 нvvртэй гэдэг мєртлєє, Чеченд дайн хийж, тусгаар тогтносон Гvрж улсын бvрэлдхvvнд багтдаг Абхаз болон Ємнєд Осетийн автономит улсуудыг тусгаар улс болохыг дэмжиж бас Молдов улсаас тасдаж авсан Приднестрийн бvс нутагт тусгаар тогтнол олгох санал гаргаад байгаа улс билээ.
Хєєрхий бидний цєєн монголчууд ( 2.5 сая хvнээс тал нь хvvхэд, vлдсэнийх нь тал нь хєгшчvvл бас гадаадад хоёр зуун мянга орчим залуус гнь гараад явсан гэдгийг тооцоорой ) Монголчууд Утаанбаатар хотынхоо утаа манан дор Ардчилсан болон Хувьсгалт бас шинэчлэх, эрс шинэчлэх, эрvvлжvvлэх, эргэлт хийх зэрэг олон хєдєлгєєнvvд vvсгэж vзэж тарж байх хооронд Орос Хятад 2 хєрш маань биднээс тасдаж авсан монгол цуст ахан дvvсийг хуваан жижиглэж, нутаг орноос нь тасдан авах аргаа биенээсээ хуулбарлан биднийгээ идсээр байх аж.
Иймэрхvv асуудал дээр манай тєр засаг дуугарч санаагаа хэлэх хэрэгтэй байх. Учир нь местны оросын эрх ашгийг оросын засгийн газар монголтой ярьдаг байхад бид уугуул ( местны биш шvv ) буриад монгол иргэдийн автономитыг устгаж байхад дуугай сууж болох уу. Манай тєр засгийхан авилгалаа биендээ єгч авалцаад завгvй бол эх оронч оюутнууд болон бусад залуус оросын Элчин сайдын яамны гадаа жагсаж ч болно шvv дээ. Энэхvv асуудлыг олон улсын анхааралд хvргэж , болж бvтэж байгаа эсэхэд дvгнэлт гаргах хэрэгтэй. Оросууд бидний Эзэнт гvрний ойд иймэрхvv бэлэг барьж байгааг юу гэж ойлгох бэ залуусаа.
Жич , Энэхvv нийтлэлийг цааш хуулбарлан тавьж, олшруулвал талархана.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах