
Сүүлийн үед эх захаа алдсан олон эх сурвалжтай мэдээлэл дунд төөрч будилсан нэгэн байхад зориудаар төөрүүлж будилуулах нэгэн байдаг гэлтэй.
Их хааныхаа нэрийг хүртэл өөрсдийнхөөрөө амандаа үглэж байгаад л буруу бичих юм.
Чингэс хаан ,Чингисхан Чэнгис хаан гээд л…
За яахав нэрийг буруу бичдэг юм байжээ гэтэл өөрсдийнхөөрөө нэрлэсэн бүтээгдэхүүн гаргаад, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээд,дуулаад хуурдаад хамтлаг байгуулаад эхэлвээ.
Chinggis кhaan нисэх онгоцны буудал,
Chingis vodka,
Dchinges beer,
Chinges торт,
Tschinges khan hotel,
Чингис хаан хамтлаг гэх мэт.
Энэ Чингис хааны академи нь ч юу хийж байдаг юм.Ядаж л Чингис хааныхаа нэрийг зөв бичье гээд хэвлэлийн бага хурал хийгээд уриалга гаргаад энэ талаар ямар нэг юм хийчихгүй дээ. Эсвэл түмэн олондоо харагдахаар газар тодоос тод, томоос томоор Эзэн богд Чингис хаан гээд бичих л хэрэгтэй болов уу!
Монголчууд бид чинь эхэс дээдсээ хүндэтгэдэг ариун ёс журамтай атал сүүлийн үед их хааны нэрийг хамаа намаагүй хэрэглэж нөгөө шар өвгөн, Чингис тэгсэн ингэсэн гээд л үеийн хүний тухай ярьж бичиж байгаа юм шиг боллоо.
Зарим бүдүүн зүрхтнүүд хүүхэддээ Чингис гэж нэр өгснөөс Их Хааны нэр шоронд хүртэл дуудагдах боллоо. Алуурчин Чингис, хулгайч Чингис, хоригдол оргодол Чингис,
гээд л…
Эх түүх рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна гэж үг сонссон юм байна. Эцэг тэнгэр,эзэн богд Чингис хааны нэрийг бид л хайрлахгүй хүндлэхгүй бол өөр хэн ч хайрлахгүй хүндлэхгүй шүү дээ Монголчуудаа!!
Хүн болгон энэ их хүний нэр алдрыг бүтнээр дуурсаж, дурсаж байвал хөх Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх буй за! Эцэг өвөг, дээдсийн сүнс амгалан орших болтухай.
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com