Монголчуудын сэтгэлгээ бол ертєнц дээрх нэг танигдашгvй тайлагдашгvй




Нvvдэлчин Монголчуудын сэтгэлгээ юугаараа илvv вэ?

Хvн тєрлєхтєний vлэг оршил нь нvvдэл. Нvvдэл гэдэг хєдєлгєєн. Оршин байхын vндэс нь хєдєлгєєн чухамхvv vргэлжийн хєдєлгєєн л амгаланг буй болгоно. Амгалангаас илvv жаргал гэж vгvй. Гурван мянга таван зуу гаруй жилийн турш амь зуулгийнхаа анхдагч хэлбэрийг хадгалж яваа нvvдэлчидийн амьдралын vл хувисал vvнд оршино.
Тиймгvйсэн бол амь зуулгын єєр хэлбэрийг хайх байсан. Яагаад тэд нvvдэллэн амьдардаг амьдралдаа сэтгэл хангалуун тєдий олон мянган жилийн нvvр vзэв. Нvvдэлчидийн оршихуй бол байгаль дэлхий, одон ертєнцтэй зохицон орших оршил. Энэ оршил орчлон ертєнц дээрх євєг оршил. Амьтан ургамал уул ус цєм байгаль дэлхий одон ертєнцтэй зохицон оршихыг эрмэлздэг. Євєг оршил нь язгуур сэтгэлгээг бий болгоно. Юмс vзэгдлийг орчлон ертєнц хийгээд бусад юмс vзэгдэлтэй харилцах харилцаанд авч vзэж Бясалгадаг сэтгэлгээ бол язгуур сэтгэлгээ. Нvvдэлчин Монголчууд бол язгуур сэтгэлгээт vндэстэн. Язгуур сэтгэлгээ нь бодитоос хийсвэр рvv хийсвэрээс бодит уруу, тодорхойгоос еронхий уруу. ерєнхийгєєс тодорхой уруу орж гарах мэтээр vргэлжийн хєдєлгєєнд байдаг. Сэтгэлгээний тип энэхvv хєдєлгєєн нь юмс vзэгдэлийг уялдаа холбоотойгоор бvрэн дvvрэн хамардаг оюуны цогц vйл явц. Язгуур сэтгэлгээт vндэстэнд тодорхой нэгэн зvйлд ухаанаа ер бус тєвлєрvvлеэн ижилгvй хурц ухаантнаас холч мэргэн, цар хэмжээ єргэн нєр ухаантан олон байдаг.

Эртний монголчууд орон сууцаа бvтээхдээ гараг эрхэсийн тvгээмэл хэлбэр болох бємбєрцгєн дvрсийг сонгосон нь эдvгээгийн монгол гэр юм. Оршин байх хэлбэрvvдийн дотроос хамгийг бєх бат тєгс тєгэлдєр нь бємбєрцєг хэлбэр. Атом цємийн бvтэцнээс нарсар, одон гараг цєм бємбєрцєг хэлбэртэй. Тухайн vндэстэн vнэнхvv язгуур сэтгэлгээт байж гэмээн л ертєнц дээрх олон хэлбэрvvдийн дотроос бємбєрцєг хэлбэрийг сонгосон байж таарна. Энд бvх батаас гадна зохицлыг илvv бодсон нь илт. Хязгаар хярхаггvй олон гариг эрхэсийн эрхшээл дунд оршин тогтнох найдвартай хэлбэр бол тэдэнтэй ижил хэлбэртэй орших явдал гэдэг бол маргаангvй. Эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан сархинаг тоонотой гэр бол эдvгээгийн хатгуур тоонот гэрийг бодвол илvv бємбєгєр. Тийм гэр єнгєрсєн зууны тавиад он хvртэл говийн малчдад байсаар л байсан Сархинаг тоонот гэр ямар ч догшин салхи ширvvн бороонд унадаггvйгээр vл барам хаяаг нь дээш нь сайн шуучихад vерийн уе дайраад єнгєрхєєс биш аваад явчихдаггvй. Хожимдоо монгол гэрийн унь тооно хоёр нь саланги болж тэдгээрийн харьцаа алдагдсанаар конус хэлбэр уруу ойртон шовойж салхи шуурганд єртємтгий болсон юм. Хэдийгээр унь тооно хаалга хатавчны харьцаа єєр болсон хэдий ч монгол гэрийн vндсэн хэлбэр тєрх хийц маяг нь єєрчлєгдєлгvй манай vед хvрч ирсэн гол шалтгааныг зєвхєн нvvдэллэн хэрэглэхэд тохиромжтой байснаар тайлбаралвал єрєєсгєл болно. Монголчууд гурван мянга гаруй жилд орон сууцаа vндсээр нь єєрчлєєгvйн шалтгааныг сэтгэл гээнээс нь хайх хэрэгтэй. Сууринчидын сэтгэлгээ бол хэрэглээний эрхшээлээр байгалийг єєртєє зохицуулан єєрчлєхийг эрмэлздэг сэтгэлгээ. Нvvдэлчидийн сэтгэлгээ бол байгалийн эрхшээлээр хэрэглээгээ хязгаарлан байгальд єєрийгєє зохицуулан єєрчлєхийг эрмэлздэг сэтгэлгээ. Энэ бол яэгуур сэтгэлгээний тєрх. Ерєєс язгуур сэтггэлгээ бол байгаль цаг агаарын эрс тэрс єєрчлєлтгvй vед агуулга хэлбэрийн vл хувисалыг эрхэмлэдэг. Нvvдэлчдийн сэтгэлгээний vндсэн нь ийм учраас тэд хэлбэрийг ч агуулгыг ч єєрчлєхийг тєдийлєн хvсдэггvй.

Нvvдэлчидийн ойлголтоор бол байгаль орчинтой зохицох зайлшгvй нєхцєл, агуулга бол орчлонт ертєнцєд єнэ удаан оршихын vндэс. Эл учир алив бvхний vнэ цэнэ, чанар чансааны дээд vнэлэмж vзэмж бус, хvч гэнхээ оюун билиг. Байгаль билигээс эєр эрхэм нь vгvй.
Тайван тогтонги, зуршил хэлбэрийг эрхэмд vздэг vндэстэн бол монголчууд. Эргэх дєрвєн цагийн турш хєдєлгєєнд оршиж байдаг атлаа хувьсал єєрчлєлтгvй байхыг ямагт эрмэлздэгийн учир бол хєдєлгєєн гэгч єєрєє тайван тогтонгийг vvддэгт оршино. Тийм учраас амьдралынх нь хэм хэмнэл, амь зуулгынх нь арга, єдєр тутмынх нь ажил vйлс нэгэн хэвийн, нэгэн гольдролт бєгєєд чухамхvv энэ хєдєлгєєн хийгээд тогтонги нь бусдаас ялгагдах аж тєрєх ёсыг бий болгожээ. Малчин сонголчуудын амьдрал хєвч тайгын цаатан, цастын орны тєвд, элеэн цєлийн нvvдэлчидийн амьдралаас огт ондоо, давтагдашгvй євєрмєц. Харамсалтай нь vvнийг гадаадын эрдэмтэд ч, монголчууд ч ерєєсєє анзаардаггvй. Анзаардаггvйн шалтгаан бол дундад зууны vеэс тогтчихсон хуучин ойлголтоос болдог аж. Ертєнцийн хvн зоны аж тєрєх ёсыг нvvдэл ба суурьшил гэсэн хоёрхон хэлбэрт бvхнийг ерєнхийлєн савлаад сурчихсанаас болоод сэтгэлгээний туйлшрал vvсч суурьшил биш бол нvvдэл нvvдэл биш бол суурьшил хэмээн бvдvvн барагаар ангилах болсонтой холбоотой.
Гэтэл малчин монголчуудын аж тєрєх ёс бол дан нvvдэл ч бус, суурьшил ч бус хоёулаа хосолсон аж тєрєх ёс юм. Малчин монголчуудын нvvдэллэх амьдралын дотоод агуулгад олон мянган жилийн турш бий болгосон, єєрсдєд ньаятай таатай суурьшил байгаа учраас сууринчид шиг амьдрах хvсэл тєрдєггvй байж. Чухам энэ л учраас дэлхийн олон арван суурин иргэдийг байлдан дагуулж хот балгасыг нь єєрийн болгосон хэрнээ тэрхvv эзэлж авсан хот балгастаа суурьшилгvй мєнєєх дасаж дадсан их талын дунд нvvдэллэн явах уугуул амьдрал уруугаа буцдаг байж. Тэдний бvтээж буй болгосон нvvдэлт суурьшил нь тав тух амгалан жаргалангаараа тэр цагийн “шавар хотод шаван суух” суурин иргэдийн амьдралаас яавч илvv байсан дээрээс суурьшчихалгvй Хорьдугаар зуунтай золгосон хэрэг. Магадгvй нvvдэлт суурьшил нь тухайн vедээ хамгийн дэвшилтэй, хамгийн амгалан жаргалан бvхий аж тєрєх ёс байсан ч байж мэднэ. Хvн тєрлєхтєн даяараа нэгэн соёл иргэншилд хамрагдан бvх нийтээрээ хотжих vйл явцад єєрийн эрхгvй татагдан орох хойчийн єдєр аж тєрєх ёсны хамгийн тєгс тєгэлдєр нь нvvдэлт суурьшил хэмээн vзэх цаг ирж ч мэднээ.

Хvрээлэн буй орчных нь уул ус, гvвээ толгод, адуу малынх нь бэлчээр хорь гуч хоногийн давтамжтайгаар єєрчлєгдєн шинэчлэгдэж байдаг ч vvд хоймрынх нь орших зvг чиг, гэр дотрох эд агуурсынх нь байрлал тэр ч бvv хэл хониных нь хот, vхэр тугал ингэ ботгоных нь зэл, ямар ч улиралд хэд хичнээн ч нvvж. хаа ч буулаа гэсэн анх айл болоод байрлуулсан байр зvг чигийг нь хэзээ ч єєрчилдєггvй. Гэр дотор нvvдэггvйтэйгээ нэг адил гэрийн гаднах орчиноо ч єєрчилдєггvй. Єєрєєр хэлвэл хэд ч нvvж хаа ч буусан гэр дотор хийгээд гэрийн гадаах єєрсдийн буй болгосон орчинг тэр чигээр нь ямар ч єєрчлєлтгvйгээр аваад яваад байдаг гэсэн vг юм. Эцэг євгєдєєс уламжилж иреэн эд юмсын байрлал, зvг чигийг хэдэн vеэрээ єєрчлєєгvй айл бишгvй байдаг. Хэвшил зуршил бий болгох vйл явц гэр орон эд агуурсын байрлал зvг чигээр хязгаарлагддагvй, мал малалгаандаа хvртэл нэвтрvvлсэн байдаг. Ямар ч малыг маллагаа уналага эдэлгээнд сургахдаа тогтмол харилцаа дадал зуршилтай болгохыг зорьдог. Энэ зорилгынхоо vvднээс мал маллагааныхаа зарим хэрэгсэлийг єєрчилсєн нь ажиглагддаг. Дэлхий даяараа бугуйл хэргэлж мал адгуусыг барьдаг. Одоо ч тийм. Гэтэл тєв халхууд бугуйлыг уургаар солиод бараг таван зуун оныг vджээ. Малыг сургах л гэж тэр. Уурганд сайн хэвшсэн морь уурганы vзvvр толгойных нь туе газар очиход єєрєє зогсон баригддаг. Ерєєс малыг сургахдаа монголчууд гаргууд. Хэвшvvлсэн зуршлыг нь гажуудуулах vед <> хэмээн зэмлэдэг.

Нvvдэлчин монголчуудын амьдрах євєрмєц нvvдэлт суурьшлын талаар дэлхийн тvvхэн дэг журам хэвшил зуршил дадал заншил бол нvvдэл дунд бий болгосон суурьшил. Энэ хvv єнд зураг сэлттэйгээ vлдсэн баримт бол XIII зууны vеийн монгол хаадын олон арван шар
хэллэн нvvдэг их гэр тэргэн юм. Ийм их гэр тэргэнээс гадна дєрєв, найман vхэр хєлєлсєн бэсрэг гэр тэрэгнvvд ч олон байсан байж таарна. Тэр цагийн хаадын нvvж яваа хvрээ суурин иргэдийн жуулчин, хэсvvлчдийн нvдэнд талын ингэр алгуурхан хєдєлж яваа хот мэтээр тєсєєлєгддєг байсан нь дээрхи дvгнэлтийг батлах наад захын баталгаа юм. Эл учрыг vл ухах сууринчид л нvvдэлчдэд суурьшил байхгvй гэдэг ойлголтыг дэлхий дахинаа хэвшvvлэн суурьшилгvй болохоороо хоцрогдсон бvдvvлэг хэмээх шошго зvvх болсон юм. Яагаад ийм ойлголт бий болгосон бэ гэвэл нэгдvгээрт нvvдэл мэдэхгvй сууринчид нvvдэлчдыг судалснаас, хоёрдугаарт язгуур сэтгэлгээнээс бус тэгш хэмт сэтгэлгээнээс гарсан гаргалгаа учраас тэр юм. Тэгш хэмт сэтгэлгээ бол баруун жигvvр зvvн жигvvртэй адилхан гэдгийг л зарчим болгодог сэтгэлгээ. Vзэгдэл юмс, сэтгэхvйн vйлдлvvдийг механикаар давхцуулж бясалгаладаг сэтгэлгээний энэ аргаас болоод єрнє ба дорно, нvvдэлчид ба сууринчид хэмээх туульширсан ойлголтууд бий болсон юм. Энэ ойлголтын уршгаар азийн ард тvмэн малчин монголчууд ямар их доромжлол, басамжлал, дайсагнал. хонзогнолыг амссан билээ дээ. Алив юм тус хорын аль алиныг нь тээж явдаг юм хойно энэ ойлголт азийхан дорд vзэгдэхгvй байхьг их тэнхээг єгсєний хvчинд тэд єнєєдєр дэлхийн тавцан дээр гарч ирж, шинэ зууны эзэн нь бид хэмээн зарлаж байгаа билээ.

Орон зайн дотор чєлєєтэй хєдєлж байгаа нvvдэлчдийн хєдєлгєєн нь нэг цэгээс нєгєє цэгийг зорьсон шугаман хєдєлгєєн бус ямагт эхлэл руугаа эргэж байдаг тойргон хєдєлгєєн юм. Хавраас зун, намар євлийг дамжин буцаад хавартаа хvрдэг эргэлт. Эртний монголчуудын сэтгэлгээгээр бол цаг хугацаа тойрон эргэж урсдаг. Энэ ойлголтоор нэг голын усанд хэд ч орж болно. Тойрон эргэж урсаж байгаа цаг хугацаа бол ирээдvй бус, єнгєрсєн бус, эдvгээ юм. Цаг хугацаа бол эдvгээгээс эдvгээ руу урсаж байгаа мєнхийн хєдєлгєєн юм. Тийм ч учраас эртний монголчууд цагийн цагт оршиж байдаг мєнх тэнгэрийг шvтэж, зайран тэнгэрийнхээ заан хэлснийг хvссэн цагтаа сонсож байж. Эртний нvvдэлчид цагийг нар сарны мандах шингэх, од мичдийн тvгэх гудайхаар баримжаалдаг байсан учраас хэмжих хэмжvvр нь суурин иргэдийнх шиг ойр ойрхон хэрчигдэн жижиглэгдсэн мєчрvvд бус хол хол, бvхэл бvхлээр багцлагдсан vеvvд байдаг. vдээс хойш л гэхэд жин vдээс нар ханын элгэнд хvрэх мєчлєгийг хамрах бєгєєд тvvн дотор vд хэвийх vе, нар баруунаа таших vе, уулын сvvдэр буух vе гэхчилэн хэд хэдэн vе орсон байх жишээний юм. Цаг хугацааны багцалсан ба мєчилсєн хэмжvvрээсээ болоод нvvдэлчид ба сууринчид болзсондоо учирч чаддагтvй байсан нь олонтаа. Чухамхvv иймэрхvv болзооны дараа л монголчууд цаг нарийн баримталдаггvй гэдэг зэмлэл хvлээдэг байсан юм. Багцаалсан цагийн хэмнэлд хэвшсэн зуршлаасаа болоод бид агшин хором тооцдог нарийн болзооны цагийг баримталж чадахгvй байгаа явдал одоо ч тvгээмэл.

Алив хэлний vгийн сан бvтээх vйлдэх хоёр vйл ажиллагааны vр дvнд баяжиж байдаг. Шинэ эд агуурс нэр vгийг аривжуулж , шинэ vйлдэл vйл vгийг аривжуулна. Монгол хэлний vгсийн сан яндашгvй баян vйл vгтэй. Энэ арвин баялаг vйл vгийг мохошгvй зоригт элэнц хуланц маань мянга мянган оныг дамжин нvvсэн амьлралаараа ертєнцийн бvх хуурай газрын дийлэнх хувийг хоёр удаа байлдан дагуулсан их vйлсээрээ буй болгосон юм. Энэ бvх vйл vгийн манлай ңь “дийлэх” гэдэг vйл vг. “Дийлэх” хэмээх vйл vгийн хvчин дор ертєнцийн тансаг сайхан нэр vгсийг хурааж авчирсан юм. Тийм ч учраас монгол хэлний vгийн санд хятад, орос, перс, араб, герег, латин, самгард, тєвд хэлнйи нэр vгс олон арваараа бий. Харин харь хэлнээс орсон vйл vг нэг ч байхгvй гэхэд хилсдэхгvй. Тэр ч бvv хэл сvvлийн 280 жилд монголчуудын эв эвдэрч, хийморь доройтон, манж оросьш хараа хяналтанд орж дайчин омгоо далд хийсэн хvнд бэрх он жилvvдэд ч харь хэлний vйл vг монгэл хэлний vгсийн санд нэвтэрч чадаагvй юм. Энэ бол монголчуудын оюуны хуяг vлэмж бат байсны гэрч. Харь хэлнээс орж иреэн иэр vге нь хvртэл монгол хэлний авиан зvйн зарчимд захирагдан монголжиж.

монголжсон тэрхvv нэр vгнээс vvсэн vйл vг нь ч мэн ялгаагvй монгол хэлний vйл vг бvтэх зарчмаар бvтдэг байсан учраас язгуур нь танигдахын аргагvй болчихсон байдаг аж. Нєгєє талаас монгол хэлний vйл vгийн сан хариас vйл vг авахааргvй арвин баялаг. Ийм их арвин vйл vгийн сантай болсоны шалтгаан бол ямагт vйлийг vйлдсэний, олон янзын хувилбараар vйлдсэний vр дvн. Ийм байтал юунд биднийг залхуу гэнэ вэ. Юунд бид бусын амаар єєрєє єєрсдийгєє ад шоо vзнэ вэ. Залхуу ард тvмэн ийм их vйл vгийг бvтээж чадна гэж vv vйлийг vйлдэхгvйгээр vйл vгийг бvтээж болно гэж vv.

Бидний Монголчуудыг залхуу гэдгийн учир бол нvvдэлчдын сэтгэлгээний онцлогийг мэдэхгvйтэй, нvvдэлч малчидын хєдєлмєр тариачин ажилчны хєдєлмєрєєс огт ондоо хєдєлмєр тариачин ажилчны хєдєлмєрєєс огт ондоо хєдєлмєр гэдгийг ойлгодоггvйтэй хобоотой. Тариа тарих, нvvрс ухахад оюун ухаан маш бага оролцдог. Гэтэл бэлчээрийн мал аж ахуй бол цаг vргэлж бодох, эргэцvvлэх таамаглах, сонголт хийх, шийд гаргах гэхчилэнгийн оюуны єч тєчнєєн vйлдэл ордог хєдєлмєр. Малчин хvн хийхээсээ бодох нь их. Дээл хэдрэн, тамхи нэрэн завилж суугаа малчин эр харийн хvнд харагдахдаа юу ч хийхгvн сууж харагдах нь мэдээж. Гэтэл тэрээр єчигдєр услаад гаргасан адуугаа урьд шєнє хаа хоносон, єглєє хаашаа хєдєлсєн, одоо хаана байгааг мэдэхийн тулд ойр зуурын уул толгод, хоолой хєндий, тойром марааг оюун ухаанаараа хэдэнтээ нэгжин хэдэнтээ эрэгцvvлэн бодож шийдлээ олмогцоо аажуухан босч мордож давхиад л тєдхєн адуугаа туугаад хvрээд ирнэ. Гэтэл адуу нь тэнд байгаа байх гээд хvрээд очсон газарт нь байхгvй бол яах вэ? Тийм тохилдол бишгvй бий. Бэлчээрийн мал гэдэг зээр гєрєєс шиг дур зоргоороо амьтан, хаа ч явж мэднэ. Энэ тохиолдолд малчин хvн алсын бараа харагдахуйц єндэр хяр дээр гарч мориноосоо буун ийш тийш дурандан, дахиад байж болох газар нутгийг оюунаараа нэгжин, эрэгцvvлж таамаглаж эхлэнэ. Ерєєс мал эрнэ гэдэг бол ухаанаа шавхана гэсэн vг. Зєвхєн малынхаа зан араншинг бус, єчигдєр єнєєдрийн салхины чиг, бороо хур, газрын гарц, уе унд, хужир мараанаас эхлvvлээд учирч болох тохиолдол бvхнийг тооцон бодход хvрнэ. Энэ бол хашаан доторх газраа хагалах, урдах мєргєцгийнхєє нvvрсийг ухахаас огт єєр. Тариачин, ажилчны хєдєлмєр бол ухаан бус уйгагvй хєдєлмєр шаардсан ажил. Залхуугvй хvрздэж, зээтvvдэж байж гэмээн бvтдэг ажил. Суурин иргэд ба нvvдэлч малчин хоёрын єдєр тутмынх нь ажлын энэ єєр єєр арга нь сэтгэлгээний тєрхийг давхцуулах юм уу аль нэгийг нь авч нєгєєг нь хэмжихийг оролдсон тохиолдол бvхэнд vнэнээс гажина.

Нvvдэлчдийн хvчирхэг явсны шалтгаан нь тэдний бvх зvйл нууц байсанд оршино. Ертєнцєд нууц оршигчидоос илvv хvчтэй нь vгvй. Нууц гэдэг мэдэхгvй мэн. Мэдэхгvй танигдашгvйгээс єєр хvчтэй байхгvй. Єнєє хэр Эзэн Чингисийн алтан шарил олдохгvй байна. Байгаа газрыг нь ч товолж чадаагvй. Юутай ч тэр vедээ 770 гаруй жилийн цаана аваачаад онголчихон л гэсэн vг. Монголчууд Хvннv их гvрний vед бичиг vсэгтэй байсан хэр нь єєрсдийн бvхий л нууцыг бичиж хадгалдаггvй байж. Эрхэм нандин бvхнээ оюун ухаандаа хадгалан оюунаас оюунд дамжуулан хадгалдаг байж.
Оюун ухаанд хадгална гэдэг ирэх он жилvvдийн завагт аваачаад хийчихэж байгаа хэрэг. Нууцаа хадгалах чадвар бол оршин тогтнохын нэгэн vндэс. Дийлдэшгvй, мєхєж мєхєж сєнєшгvй оршил нь тайлагдашгvй, танигдашгvй сэтгэлгээг бий болгодог. Монголчуудын сэтгэлгээ бол ертєнц дээрх нэг танигдашгvй тайлагдашгvй мэн. Нvvдэлчин монголчуудын энэхvv тайлагдашгvй танигдашгvй оюуны их єв бол билиг зvй. Малын им тамга, хадны сvг зураг, хээ угалз, удган бєє нарын ємегєл, эртний зан vйл, эмээл хазаар, сур дээсний зангилаа гогцоо… ер хаа л бол хаа билэг тэмдэг. Энэ бол нууц дохио, зангаа. Ерєєс билиг тэмдэг гэдэг бол тайлах тvлхvvр нь гээгдсэн эцэг євгєдийн гэрээс юм. Тvvнийг тайлах хялбар бус. “Билигийн ёсыг билигт хvмvvн мэдьюv” гэсэн vг байдгийн учир нь энэ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах