Орших уу? Эс орших уу?...!

Нийгмийн хөгжлийн чиглэлийг яаж тодорхойлхоос үл хамааран /ардчилсан, зах зээлийн, капиталист, социалист, коммунист, хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний нийгэм/ Төр, Улс, Үндэстний оршихуйн тулгуур үндсүүд үл өөрчлөгдөнө.



Монгол Үндэстэн оршихуйн үндэс нь:

1. Монгол Үндэстний ген цэвэр байхад - Үндэстэн мөнхөд оршихийн тулд өөрийн бусдаас ялгарах шинж байдлыг агуулсан генийн кодоо алдахгүй байхад оршино. Энд хэл соёл, ёс заншил, цус цэвэр байх асуудал хамгийн чухал юм!

2. Монгол Үндэстний Тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил халдашгүй дархан байх эрхэд – Аливаа юм, үзэгдэл оршин байхын тулд орон зай хэрэгтэй. Үндэстний оршин байх орон зай нь Газар нутаг мөн. Газар нутаггүй Үндэстэн хаана орших билээ. Тиймээс Үндэстний оршихуйн тулгуур гурван үндсийн нэг нь Газар нутаг мөн. Учир иймээс сөөм газрыг ч харийнханы эзэмшилд өгч үл болно!

3. Монгол Үндэстний эрх ашиг алив бусад /шашны болоод нийгмийн анги давхрага, эдийн засгийн бүлэглэл, хувь хүний/ эрх ашгаас өндөрт байхад оршино. – Аливаа Үндэстэн, ард түмэн нь бусад Улс, Үндэстэн, ард түмэнтэй эрх тэгш зэрэгцэн оршихийн тулд өөрийн Үндэстний эрх ашгийг хамгаалан дээдэлсэн Улсыг байгуулдаг. Ийнхүү Улс нь Олон улсын эрх зүйд тухайн Үндэстний эсвэл ард түмний эрх ашгийг төлөөлөх сувъект болж өгдөг. Иймээс Үндэстний оршихуйн тулгуур гурван үндсийн нэг бол тухайн Үндэстний эрх ашгийг хамгаалж байгуулсан Улс, түүний Бүрэн эрх, Эрх чөлөө мөн.


Монгол төр оршихуйн үндэс нь:

1. Монгол Үндэстэн оршин байх эрхэд

2. Монгол Улсын Тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил халдашгүй дархан байх эрхэд

3. Газар нутаг дээрээ бүрэн хяналтаа тогтоосон засагтай байхад оршино. Хууль шударга байж, Үнэнд үйлчлэх нь Төр хүчтэй байхын үндэс мөн!

Аливаа Улсын хууль тухайн Улс, Үндэстэний эрх ашигт эн тэргүүнд үйлчилдэг жамтай!


Монгол Улс оршихуйн үндэс нь:

1. Монгол Үндэстэн оршин байх эрхэд – Их эзэн Чингис хаан Монгол Улсыг Монгол Үндэстний эрх ашгийг хамгаалан дээдэлж байгуулсан билээ. 1911 оны Үндэстний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын ардчилсан хувьсгалын зорилго нь мөнхүү Монгол Үндэстний эрх, Эрх чөлөө, Тусгаар тогтнол, Халдашгүй дархан байдлыг сэргээн тогтоох явдал байсан юм! Учир иймд Монгол Улс оршихуйн тулгуур гурван үндсийн нэг нь Монгол Үндэстний оршин байх эрх мөн.

2. Монгол Улсын Тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил, халдашгүй дархан байх эрхэд - Үндэстэний оршин байх орон зай нь тухайн Үндэстний уугуул, бүрэн хяналтаа тогтоосон газар нутаг мөн. Газар нутаггүй Үндэстэн гэж үгүй. Иймээс Улс оршихуйн тулгуур гурван үндсийн нэг нь Газар нутаг мөн. Учир иймд оршихуйн үндэс болсон өлгий нутгаасаа сөөм газрыг ч харийнхны эрх мэдэлд өгч үл болно!

3. Монгол Үндэстний эрх ашигт үнэнчээр үйлчлэх Монгол төртэй байхад оршино. – Улс нь Үндэстний эрх ашгаа хамгаалан дээдэлсэн, газар нутаг дээрээ бүрэн хяналтаа тогтоосон, бусад Улс, Үндэстэнд хүлээн зөвшөөрөгдсөн Төртэй байх ёстой. Энэ нь Улс оршихуйн тулгуур гурван үндсийн нэг мөн. Аливаа улсын Төр тухайн Улс, Үндэстний эрх ашигт эн тэргүүнд үйлчилдэг жамтай. Тиймээс Төрийн ариун үүрэг бол Үндэстний эрх ашигт үйлчлэх явдал мөн!


Үндэстний язгуур эрх ашиг гэж юуг хэлэх вэ?



1. Үндэстний Бүрэн эрх, Эрх чөлөөг

2. Үндэстний Тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил халдашгүй дархан байхыг

3. Үндэстний хэл, бичиг соёл, генийн сан цэвэр байхыг хэлнэ.


Энэ бол Үндэстний язгуур эрх ашиг мөн. Үндэстний эрх ашгаас Үндэстний үзэл төрнө. Үндэстний эрх ашгаа дээдэлсэн Төр, засагтай байхад Улс хөгжин цэцэглэж, Үндэстэн хараа дээгүүр, эрүүл чийрэг, оюун төгс байж, хийж бүтээж, цогцлоон байгуулж, аз жаргалтай амьдрах болно. Энэ бол аль ч Үндэстэн, ард түмний аз жаргалын түлхүүр мөн бөгөөд Үндэстний үзлийн гол зорилго мөн!



Өөрийгөө хайрлах сэтгэхүйтэй хүн Улс, Үндэстнээ хайрлах сэтгэхүйтэй байх ёстой. Улс, Үндэстнээ хайрлах сэтгэхүйтэй хүн Хүн төрөлхтөнийг хайрлах сэтгэл зүрхтэй байх болно! хэмээн Монголын гүн ухаан сургадаг юм. Монгол Улс, Монгол төр, Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуур үндсүүдэд мөн Үндэстний язгуур эрх ашигт санаатай буюу мэдсээр байж халдсан хэн боловч харийн этгээд бөгөөс дайсан, дотоодын этгээд бөгөөс Улс болоод Үндэстнээс урвагч мөн гэдгийг Монгол хүн бүр хатуу санаж явагтүн!!!



Улс, Үндэстнээс урвагч нь аливаа тахлын нянгаас ч нэн аюултай!! Улс болоод Үндэстнээс урвах гэмт хэрэг нь нийгэмд үйлдэгдэж буй бүх гэмт хэрэгтэй харьцуулахад хамгийн аюултай бөгөөд хор хөнөөлийг нь тооцох ч боломжгүй юм! Тиймээс ч Улс болоод Үндэстнээс урвасан гэмт хэрэг аль ч Улсад үхэх ялтай байдаг.

Урвалтыг таслан зогсоож байж сая Төр, Улс, Үндэстэн эрүүлждэг. Төр, Улс, Үндэстэн эрүүл байж, сая цэцэглэн хөгждөг.

Мартаж үл болно.

Мартвал мөхөнө!!! Сэрэмжтэй байж зальхай, шунахай, элэг буруу урвагчдаас Төр, Улс, Үндэстнээ хамгаалах нь Монгол Үндэстэн болж төрсөн хүн бүрийн ариун үүрэг мөн. Учир иймээс хичээн үйлдсүгэй!

Дэлхийн эртний соёлт ард түмнүүд Монголыг чин шударга, эрэлхэг баатаруудын эх орон хэмээдгийг мартаж үл болно.

Монгол Үндэстэний оюуны мэлмий тунгалаг байг.


Монгол Үндэстэн, Монгол улс, Монгол төрийн оршихуйн тулгуур үндсүүд хас мэт бат бөх байг.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах